Хэлэлцүүлэг:Крымийн ханлиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
                                                       Монголын ханлиг улсууд                                                                                                                        11 – р зууны эцэс 12 – р зууны эхээр Монгол орны нэгдмэл байдал  алдагдаад байв. Зүбү Татаарын ноёрхол унасны дараа түүний ор суурин дээр Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар, Мэргид, Ойрад, Хорь Түмэд, Буриад барга, Онгуд, Соён зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж янз бүрийн нутагт салингид тусгаар оршин амьдрах болсонбайна. Монгол нутагт оршин амьдарч байсан ханлиг аймгуудын нийгмийн амьдрал, хөгжлийн түвшин харилцан жигд бус, байсан. Тэдний зах хязгаар, ой тайгад оршдог аймгууд дотор овгийн байгуулал ноёрхож байхад хээр талд амьдарч байсан аймгууд түрүү феодалын шатанд шилжсэн байсан. 

Хэрэйд, Найман, Хамаг Монгол , түүний дараагаар Мэргид, Ойрад нарын дунд түрүү феодалын ёс, төр засгийн зохион байгуулалт үүсэж бий болсон нь гол төлөв 11 – р зуунаас 12 – р зууны эхэн үед хамаарна. Чингэс хааны үе

Хамаг Монголын анхны хан Хабулын үеэс эхлэн Хамаг Монголын ханлиг нэлээд хүчирхэг болж байсан боловч түүний дараагаар Амбугай,Хотула хан нарын үеэс гадаад байдал аажмаар хүндэрч байв. Умард хятадад ноёлж, Бээжинд нийслэлж байсан манж түнгүс угсааны Зүрчидийн Алтан улсын хаад, ноёд Онгуд, Татар нарыг эрхшээлдээ оруулж, татарын сурвалжит нартай сүлбэлдэн тэднийг Хамаг Монгол, Хэрэйд Найманы эсрэг байнга түрхэрч мөргөлдүүлж байсан байна. Тухайн үед Хамаг Монголын хан ширээний төлөө ихэс ноёд, сурвалжит язгууртан нарын дунд ил, далд ширүүн өрсөлдөөн тэмцэл явж байв. Тэр тэмцэлд Хабул ханы ач, Зүрхэн овгийн Сачи Бэки, Тайчу, мөн ханы гуч Хучир, Амбагай ханы хүү Хадаган тайш, Хотула ханы хөвгүүн Алтан, дайчуудын ноён Таргудай Хирилтуг, Жадаран овгийн зонхилогч Жамуха, Есүхэй баатарын хүү Тэмүжин нарын зэрэг сурвалжит язгууртан нар идэвхтэй оролцжээ. 1189 оны зуны тэргүүн сарын 18 – ны орчим Бурхан Халдун уулын өврийн Их Хүрэлхү доторх Сэнхүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газарт Хамаг Монголын ханлигийн ноёдын хуралдаан болж, Тэмүжинд “Чингэс хаан” цол өгч Хамаг Монголын хан болгосон.

Чингэс хаан төр засгийнхаа дотоод зохион байгуулалтыг хийсний дараа Хэрэйдийн ханлиг Тоорил ван, Жадаран аймгийн тэргүүлэгч Жамухай нараар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Чингэс хаан Тоорил хантай хамтран Алтан улстай эвдрэлцсэн татарыг дарсан нь гадаад бодлогоо бататгаж авсан байна. 1201 оны орчим Жамухай өөрийгөө Гүр хаанд өргөмжилж Баруун найман аймагтай нэгдэн Чингэс хаан, Тоорил вангийн эсрэг дайнд морджээ. Хэрлэн голын доод Урсгалын Хүйтэн гэдэг газарт Тэмүжинд Жамухын холбоо ялагджээ. Ийнхүү удаа дараагийн дайны эцэст Хэрэйдын Тоорил хан, Найман аймаг, Жадаран аймгийн Жамуха нарыг ялж 1206 оны эхээр үндсэн Монголын бүх ханлиг, аймгууд Тэмүжиний захиргаанд орж, Хамаг Монголын ханлигийн мэдэлд нэгтгэгдсэн байна.

Их Монгол улс байгуулагдсан нь

1206 онд аугаа их Чингис хааны байгуулсан ИХ МОНГОЛ улс нь монгол үндэстэн, угсаатны түүхэнд баларшгүй мөрөө үлдээсэн их үйл явдал байлаа. Аливаа үндэстний туулж өнгөрүүлсэн түүх бол уг үндэстний оюун санаанд хоногшин, уг ард түмний оюун санаанд ахин дурсан санагдах үлгэр, тууль утга зохиол, соёлын бүтээлийн хэлбэрээр өвлөгдөн үлдэж уг үндэстний "үндэсний дуртгал" гээч цогц ойлголтыг бүрдүүлдэг байна. Үндэстэн угсаатан бол хүний аймгийн нэгэн төрөл болохоор, биологийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц шинж бүхий угсаатны тогтвортой нэгдэл бөгөөд энэ нь уг үндэстний оршин тогтнохын суурь нөхцөл болох нь ойлгомжтой. Гэвч уг үндэстэн, угсаатан хэмээх нэгдэл, хамтран нэгдэж бүтээсэн их үйл хэрэг, уг үйл явдалтай холбогдох нэгдмэл дуртгал үгүй бол үндэстнийг бүрдүүлж эс чадмой. Тиймээс үндэстэн оршин тогтнох зайлшгүй, суурь нөхцөл бол үндэстний удмын сан, үндэстний нэгдмэл дуртгал, оршин амьдрах орон зай буюу уугуул газар нутаг болой. Үндэстэн угсаатан хэдийд нэгдэн нягтарч, нэгдмэл улс үндэстнийг байгуулдаг вэ ? гэвэл уг үндэстэн угсаатны өмнө сөнөн мөхөх аюул осол, хүнд бэрх нөхцөл байдал тулгарсан үед нэгдэн нягтрах түүхэн бодит шаардлагаас урган гардаг байна. Тухайлбал ИХ МОНГОЛ УЛС байгуулагдахын өмнөх түүхэн нөхцөл ямар байсан бэ ? гэвэл Монголын нууц товчоонд яруу тодорхой дүрслэн бичсэнээр :

“Одтой тэнгэр орчиж Олон аймаг тэмцэн Орондоо унтах завгүй Олзлолдон байлдаж байв Хөх тэнгэр орчиж Хөвчин улс тэмцэж Хөнжилдөө унтах завгүй Хөнөөлдөн тэмцэж байв " гэжээ.

Ийнхүү монгол угсаатан дотооддоо эв найргүй, цаг ямагт эвдрэлцэн амар заяа үзэхгүйн зэрэгцээ гадаадын дайсан цаг ямагт дарамтлан, дотоод хэрэгт нь эрээ цээргүй хутгалдан оролцож, зарим монгол аймгуудыг өөрийн гар хөл болгон ашиглаж, бусад монголчуудын эсрэг турхирч байв. Тухайлбал монгол угсаатны зүүн их хөрш болох манж түнгүс угсааны зүрчид нар тэр үед хүчирхэгжин ЗҮРЧИДИЙН АЛТАН УЛС-ыг байгуулаад зүүн хойд хятадыг эзлэн аваад монгол угсаатны эсрэг түрэмгий дээрэнгүй бодлого явуулж байв. Тэд Хөлөн, Буйр нуурын завсар оршиж байсан дорнот монголын Татар аймгийг дарамталж эрхшэлдээ оруулаад нэгэн угсааны Хамаг Монгол аймгийн эсрэг байнга турхирдаг байлаа. Татар нар зүрчидүүдийн турхиралтаар Хамаг Монголын Амбагай хан, Охинбархаг нарыг гэнэдүүлэн барьж Алтан улсад тушаан цаазлуулжээ. Үүнээс үүдэн Хамаг Монгол Татар нарын хооронд цусан өшөө буй болж байнгын дайн байлдааны байдалтай болов. Тэр үед Хамаг Монгол аймгийг зонхилон удирдаж байсан Есүхэй баатар Татараас өвгөдийн алагдсан өшөөг авахыг хэд хэдэн удаа оролдсон ч өшөөгөө гүйцэд авч чадсангүй байгаад хүүгээ хадамынд нь хүргээд буцах замдаа өөрөө татарт хорлогдож нас барав. Есүхэйг нас бармагц түүний мэдэлд байсан тайчуудын Таргутай Хирилтуг толгойлон албатыг нь хаман авч бэлбэсэн гэргий, өнчин хүүхдүүдийг нь бууцан дээр орхин нүүн оджээ. Ийнхүү буурин дээрээ ганц гэрээрээ үлдсэн Есүхэйн хатан Өүлэн өнчин хүүхдүүдээ өөрийн гараар хүмүүжүүлэн өсгөж хүний зэрэгтэй болгосныг Монголын нууц товчоонд:

"Оюунтай төрсөн Өүлэн эх Оёдолт дээлийг огшоон өмсөж Оготор хормойг шуун бүсэлж Онон мөрнийг өгсөн уруудаж Олирс мойлыг түүж явж Өчүүхэн хөвгүүдээ тэжээж Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.

Хатан төрсөн үжин эх Хамжаартай дээлийг огшоон өмсөж Хайлаасан шор барин явж Халдун уулыг өгсөн уруудан Хавийн мангирыг малтан түүж Хаад хөвүүдээ хайрлан тэжээж Ханатал цадтал идүүлж өсгөв" гэжээ.


Ийнхүү алдарт Өүлэн эхийн элбэрэл, ухаант Алунгуа эхийн эвийн сургаалаар хүмүүжин өссөн Тэмүүжин хөвүүн, түүний дүү нар эрэмгий зоригтой баатар эрс, жинхэнэ монгол язгууртан, үндэс угсаандаа үнэнч төрийн их зүтгэлтнүүд болон өсчээ. Тэмүүжин арван хэдхэн насандаа тэмцэлд орж 45 нас хүртлээ 30-аад жил тэмцэж, монгол үндэстнээ нэгтгэн, ИХ МОНГОЛ улсаа байгуулж чадсан юм. Ийнхүү Тэмүүжин Чингис хаан монгол угсаатны өнө мөнхийн хүсэл эрмэлзэл болох өөрийгөө хамгаалж, өөрийгөө хөгжүүлэн авч явах чадвартай, нэгдмэл хүчирхэг улс гүрэн байгуулж "харшилдах дайсангүй, харгалдах атаатангүй, дайн дажингүй, дарлал зовлонгүй, хөл хөсөр амар жаргалыг олох" гэсэн, үндэстэн угсаатныхаа язгуур зориг санааг амь дралд бодитойгоор хэрэгжүүлэн гүйцэлдүүлж чадсан юм. Энэ үе бол зөвхөн монгол үндэстний хувьд ч биш, бас хүн төрөлхтөний түүхэнд ч хамгийн гэгээн гэрэлтэй, аз жаргалтай алтан үе байлаа. Ийнхүү монгол үндэстэн угсаатны оюун санаа, ой дуртгалд баларшгүй ул мөрөө үлдээсэн НАРМАЙ ИХ МОНГОЛ УЛС байгуулж асан түүхэн их үеийн арилшгүй дуртгал болон үлдэж, Чингис хааны НАРМАЙ ИХ МОНГОЛЫН үзэл санаа бол монголчуудын хувьд үеийн үед мөнх хөх тэнгэрийн зарлиг, үндэстний язгуур зориг санааны төвлөрсөн илэрхийлэл юм. Монгол үндэстнээ нэгтгэсний дараа их Чингис хаан Монгол улс, төрийнхөө аюулгүй байдалд үргэлж санаа зовон хойч үедээ аюулыг алмайран мартаж улс гэрээ аюул осолд учруулахгүй байхыг сануулан захисан олон үг, сургаал байдаг. Их Чингис хаан

"Алтан биеэ амасу (Амраая) хэмээвээс Аху төр минь алдаруузай Бүтэн биеэ амасу хэмээвээс Бүрэн улс минь самтаруузай

Алтан бие минь алжааваас алжаатугай Аху төр мину бүү алдартугай Бүтэн бие мину зовбоос зовтугай Бүрэн улс мину бүү самтартугай" хэмээн захижээ.

Харамсалтай нь Чингис хааны хойч үеийн хаад ноёд үндэстнийхээ нэгдэл нягтралыг сахин үл чадсанаас монгол үндэстэн феодалын бутралд орж ханлигууд болон хуваагдан хоорондын тэмцэлд автсанаас 17-р зуунд Монголчууд тусгаар тогтнолоо алдан Орос, Манж хоёр их гүрний хооронд хуваагдан 200 гаруй жил харийн гүрнүүдийн дарлалын дор колони хараат байдалтай явж 20-р зуунтай золгосон юм.