Хэлэлцүүлэг:Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам

Page contents not supported in other languages.

Монголын уламжлалын нэгдсэн намтай дараа нь нэгдсэн Монголын малчин тариачны намын талаарх мэдээллийг оруулж байна. Монголын малчин тариачны нам 1991 оны 9 дүгээр сард Монголын малчин тариачны холбоон дээр тулгуурлан үүссэн юм. Анхны зохион байгуулах хурлаар Монголын малчин тариачны намын мөрийн хөтөлбөр, намын дүрмийг баталж, намын удирдах бүрэлдэхүүнийг баталсан болно. Намын удирдах зөвлөлд С.Амгаа, Хүрэлбат, Ш.Эрдэнэцогт нарын 9 хүнийг сонгож, Намын даргаар С.Амгаа сонгогдож байв. Монголын малчин тариачны нам тухайн үедээ хөдөөгийн хүн амын дэмжлэгийг хүлээж, 1992 оны УИХ-ын сонгуульд 10 гаруй хүнийг нэр дэвшүүлж байжээ. Жинхэнэ хөдөөгийн төлөөлөл намыг удирдах нь зүйтэй гэсэн үзэл санаа давамгайлж Хөвсгөл аймгийн Улаан уул сумын малчин Гансүх 1993 онд нарын даргаар сонгогдож байсан түүхтэй. Дараа нь намууд нэгдэх үйл явцад Монголын малчин тариачны нам Уламжлалын нэгдсэн намтай нэгдсэн билээ.