Хэлэлцүүлэг:Нүүрс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Миний уншсан номноос коксыг төмрийг хайлуулхад биш, төмрийн хүдэрт буй бусад элементүүдийг ангижруулхад кокс нь хэрэг болдог гэж уншсан юм байна. Энэ талаар эргэж харна уу. Дээрх бичлэгийг Ulziiran бичсэн болно.

Reducing agent-аар хэрэглэгддэг гэдэг тодорхой бус байсныг засав. Коммент бичсэнд баярлалаа. Кокс нь төмрийн хүдрийг хайлуулахад түлш болгон хэрэглэгддэг. Энэ бол гол хэрэглээ нь. Хүдэр хайлуулах явцад, хүдэр дэх хүчилтөрөгч нь коксын нүүрстөрөгчтэй нэгдэж зайлуулагдана (reducing agent). Хүчилтөрөгчөөс өөр элемент зайлуулагдаад байхгүй байх :). Зүгээр яахав кокс дахь зарим элемент (маш бага хэмжээтэй) хүдэр хайлуулах зууханд өөрт нь эерэгээр болон сөргөөр нөлөөлдөг юм бол бий.
Мөн доорхи өгүүлбэрүүдийг өгүүллээс түр авлаа. Учир нь
  1. манай зүүн талын одоо олборлож буй бараг бүх уурхай ураны өндөр агуулгатай боловч (албан ёсны тайлангууд нь нууцын зэрэглэлд хамаардаг тул тоо баримтууд нийтэд дэлгэгддэггүй!), түүний хор уршигийн талаархи судалгаа миний мэдэхийн хийгдээгүй.
  2. хүчиллэг бороо Богд уулын модыг гэмтээж буй талаар хийгдсэн дорвитой судалгаа байдаг эсэхийг мөн сайн мэдэхгүй байна.
Өөрөөр хэлбэл доорхи өгүүлбэрүүдийн эх сурвалж тодорхой бус байгаа тул нэвтэрхий толины шаардлага хангахгүй гэж үзээд түр татаж байгаа юм. Хэрэв дээрхи өгүүлбэрүүдийн эх сурвалж тодорхой бол эх сурвалжаа заагаад буцааж оруулаарай. Ишлэл яах оруулах талаархи тусламж энд бий.
  • "Мөн нүүрсний уурхайг дагалдаж их бага хэмжээгээр ажиглагддаг зүйл бол цацраг идэвхжилт юм. Үүний тод жишээ нь Дорнод аймгийн Адуун чулууны нүүрсний уурхай юм. Энд олон жил ажилласан зарим хүний хүүхэдийн генд мутац үүсэх, цусны өвчтэй төрөх зэрэг шинж тэмдэгүүд ажиглагдсаар байна."
  • "Үүний жишээ нь хүнд үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн Хятад улс болон Зүүн өмнөд азийн орнуудад хүний үс зулгарах, арьсны өвчин үүсэх гол шалтгаан болдог. Мөн УБ хотын дулааны цахилгаан станцын утаандахь хүхэрийн исэл нь борооны устай урвалд орж хүхрийн гидрооксид үүсгэн Богд хан уулын ногоон бүсийг мөөгөнцөр болон бусад өвчинөөр өвчилүүлж байгаа юм." --Цогоо (ярианэмэр) 12:54, 20 Арваннэгдүгээр сар 2008 (UTC)[reply]