Хэлэлцүүлэг:Ойрд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Hoton yastan hoton shuvuutai holbogdtson bhaar ni salgachihlaa 182.160.36.174 04:25, 26 Наймдугаар сар 2010 (UTC)

Нэр[edit source]

Ойрд, Ойрад гэж хоёр янзаар бичээд байна. Ойрад гэвэл "ойн арад" гэсэн утгатайгаа илүү ойр болно, монгол бичгээр "ойрад" гэдэг.Dveerna (talk) 14:51, 7 Тавдугаар сар 2014 (UTC)

Кирилл монголоор ойрд гэж бичих нь зөв. Зөв ч юу байх вэ, гол хэдэн толь бичигт тэгж бичсэн байна. 1982 оны Дамдинсүрэн нарын Орос-монгол тольд ойрат-ойрд хүн, Цэвэлийн 1966 оны Монгол хэлний тайлбар тольд ойрд гэж толгой үгээр тайлбарласан байна. Ойрад гэсний тухайд бол интернэт орчинд англи, оросоор oirat, ойрат гэж бичсэнд нүд дасаад магадгүй хэлбэр нь аятайхан харагдаад ч гэх үү үндсэн үгээ шахан дэлгэрч буй процесс. Саяхан ш дээ, хэдхэн жилийн л юм. 2000-аад оноос хойш. Түмд гэж бичихийг бас Түмэд гэх нь даамжирсан. Монгол бичигт дөхүүлнэ гэвэл өөлд нь өөлөд, өөлэд болох уу гэх мэт шинэ асуудал үүсгэнэ. Хоёр бичгийн дүрмийг хольж болохгүй. Урдах үе, толь бичгээ харахгүй, тоохгүй байх юм бол хэзээд л буруудна.--MongolWiki (talk) 21:27, 7 Тавдугаар сар 2014 (UTC)

Түмэд ч уулаасаа социйн үеэс Түмэд гэж бичдэг. Ц.Дамдинсүрэн гуайн буулгасан МНТ-д "ойрд", соц, 1997, 2000-аад оны дунд сургуулийн бүх сурах бичигт "ойрад" гэсэн байна. Dveerna (talk) 03:57, 8 Тавдугаар сар 2014 (UTC)

1990 оноос өмнө ямар ч бичгийг сайтар хянаж нягтладаг байжээ. 1990 оноос тэгэж уяж азнуулдаггүй болоод бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болов. Тэгээд л энэ үгийг дээр үеийн, өмнөх үе, анхдагч, социйн үеийн толь бичгээс хараад байгаа маань тэр л дээ. Социйн сонин хэвлэл, сурах бичигт яаж бичигдэж байсныг үнэндээ мэдсэнгүй. Харин тоотой хэдэн чухал толио дагаж байсан байлгүй гэж бодох юм. Цэвэлийн тольд түмд гэжээ. Ер нь ойрд (ойр-д), түмд (түм-д)-ийн -д бол олон тоог илтгэсэн залгавар шиг байдаг. Монгол бичигт эгшиг жийрэглэдэг, кириллд жийрэглэсэнгүй.--MongolWiki (talk) 04:25, 8 Тавдугаар сар 2014 (UTC)

86 оны сурах бичигт "Түмэд" гэсэн байна: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:14-17-r_zuuny_Mongol_BNMAU-yn_tuuh_sb_1986.png. Харин Ц.Дамдинсүрэн гуайн МНТ-д "түмд" гэж байна, яагаад ч юм социйн үед Дамдинсүрэнгийн бичсэнийг тэр болгон дагаагүй байна.Dveerna (talk) 16:11, 8 Тавдугаар сар 2014 (UTC)

Аан тийм байна уу. Олон хүний мэдсэн үзсэн яг нийлнэ гэж байдаггүй бололтой. Бас нэг юм сая бичиж байхдаа л анзаарлаа. Үсгээ дагаад тийн ялгал зөрж байна. ойрдод-ойрадад, ойрдоос-ойрадаас гэж. "Ойрад"-ын хувирал хэлдгээс зөрж байна (ой-рад-ад, ойр-дад).--MongolWiki (talk) 18:32, 8 Тавдугаар сар 2014 (UTC)