Хэлэлцүүлэг:Сэлэнгэ аймаг

Page contents not supported in other languages.

Сэлэнгэ аймгийн ардчиллын анхдагчууд[кодоор засварлах]

ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч,төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ.Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймагт 1984 онд анхны ардчилсан холбоо байгуулагдаж . Нороврагчаа-тэр үед Сэлэнгэ аймгийн дүрслэх урлаг,урчуудын эвлэлийн хорооны салбарын эрхлэгч,Мэндбаяр   Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийн шугам зургийн багш,Төмөрбаатар-/мангар төмрөө хочит цагдаа/ Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх газрын цагдаа Энхболд –Сэлэнгэ аймгийн ҮЭХ-ны ажилчин залуучуудын хэлтсийн зааварлагч, П.Баяраа -Сэлэнгэ аймгийн 2-р 8 жилийн сургуульд зураг хөдөлмөрийн багш хийж байгаад аймгийн МХЗЭ -хороонд ҮСХ-д эрхлэгчээр ажиллаж байсан тэр үед Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Р.Нямсүрэн,2-нарийн бичгийн дарга Тогтохням нар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгийн долиогоо чуулгын шинэ байр ашиглалтад орж бүх сумдын урлагийн үзлэг /ликат/ зохион байгуулагдан чуулгад уран сайханчид сонго авч байсан тэр үед Сэлэнгэ аймгийн ардчилсан холбоо байгуулах анхны цугларалтаа Сэлэнгийн долиогоо чуулгын байранд нууцаар зохион байгуулах ажлыг ажил үүргийн хувьд аймгийн залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын эрхлэгч П.Баяраа,(удалгүй аймгийн боловсрол соёлын хэлтсээс Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд шилжүүлэхгүй гэдэг шалтгаанаар жил гаруй хугацаанд ажиллаж байгаад халагдсан) ҮЭ хорооны ажилчин залуучуудын  зааварлагч Энхболд нарт оногдож чуулгын жижүүртэй хуйвалдан арын хаалгаар орж тайзан дээр хөшигний ард ардчилсан холбооны  гишүүнд тангараг өргөж ажил үүргийн хуваар гаргаж цэнхэр өнгөөр  ,бор цаасан дугтуйтай тангаргийн бичиг ажлын удирдамжаа авч байв. УБ-аас С.Зориг хотын МХЗЭ хорооны зааварлагч,Р.Гончигдорж МУИС-ийн багш нар ирж уулзаж санал бодлоо солилцон цаашдын ажлаа ярилцаж байсан билээ. Анхны  нийтийг хамарсан цуглааныг "Алтан булаг" кино театрын довжоо,шатан дээрээс цуглааныг нээж олон нөхөд үгээ хэлж байсан юм.ингэж ардчилсан хувьсгалын эхлэлд Сэлэнгэ аймгийн нөхөд ардчилсан хувьсгалын эхэнд  дөл  нэмж байсан билээ.

--202.179.7.6 16:01, 2 Нэгдүгээр сар 2014 (UTC) thumbnail Italic text[хариулах]