Хэлэлцүүлэг:Тариат сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
    Архангай аймгийн Тариат сум нь 1923 оны 5 дугаар сард анх байгуулагдсан. Мөрөн сумыг 1962 онд татан буулгаж тус сумтай нэгтгэсэн бөгөөд тэр үед сумын төв нь Хоргод нүүж төвлөрсөн ажээ.
    Архангай аймгийн төвөөс 166 км,Улаанбаатар хотоос 650 км зайд байрладаг.Тус сум нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумдтай хиллэдэг.   
    Далайн түвшнээс дээш 1820-3106 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 347.7 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 59.8 хувийг ХАА-н эдэлбэр газар, 34.9 хувийг ой мод, 0.5 хувийг усны нөөц газар эзэлдэг. Нийт нутаг дэвсгэрийн 22.2 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлнэ. Тус сумын нутагт Зааны нуруу, Баясгалан, Уран мандал, Хандгайт, Хутаг-Өндөр, Тахилт, Гүрт зэрэг өндөр уулс, тарвагатайн нурууны ой тайгаар хучигдсан атираат нурууд, Тэрхийн хөндий, Уулангийн тал, Нарийний хөндий, Цармын хоолой, дээд, доод арал, Ихжаргалант зэрэг уудам хөндий хоолойнууд бий. Ой тайгад их төлөв хар мод, хуш, гацуур, хус, нарс, жодоо зэрэг шилмүүст мод зонхилдог. 10 шахам төрлийн жимс жимсгэнэ хүнсний ба эмийн ургамлууд ургана. Монгол оронд байдаг аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг байдаг.  
    Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг хярс, тарвага, зурам, мануул, дорго, нохой зээх, үен, туулай, гахай зэрэг ан агнуурын ба ажиглах, судлахад сонирхолтой амьтдаас гадна нүүдлийн суурин шувууд элбэгтэй. Гол мөрөн нуурт нь тул, зэвэг, хадран гутаарь, цурхай, алгана зэрэг 10 гаруй төрлийн загас байдаг.        Тус суманд галт уулын сөнөсөн 32 тогоо бүртгэгдсэний дотор Хоргын тогоо улс даяар алдартай юм. Байгалиас тогтсон мөсөн хонгил, гэр хад, шар нохойн там, залуусын агуй, Өвгөн цохио зэрэг үзэсгэлэнт Хорго орчмын байгалийн тогтоц, хотол олонд зартай Тэрхийн Цагааннуур, Хөдөө, Салт, Шивэрт, Ноот нуур, Суман, Чулуут голоос гадна Тэрх, Нарийн, Гичгэнэ, Тариат, Жаргалант зэрэг жижиг голууд сумын гадаргын усны үндсэн нөөцийг бүрдүүлдэг. Хадат, Ангархай, Ороох, зэрэг рашаан булаг олонтой.
    Тариат сум нь өндөр уулын бүсэд оршдог учир цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Энд удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, өдөр нь нэлээд халж, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур, чийг ихэнхдээ дутмаг байх зэрэг эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж тодорхой илрэхээс гадна уул, нуруу, тал хөндий зэрэг газрын гадаргын хэлбэрээс шалтгаалан уур амьсгал газар бүр харилцан адилгүй байдаг.             Зундаа 25-38 хэм хүртэл халж, өвөлдөө 32-41 хэм хүртэл хүйтэрдэг. Жилийн дундаж температур 6,7 сард 24 хэм дулаан, 1,2 сард -26 хэм хүйтэн байдаг. Жилд дунджаар 280-300 мм орчим хур тунадас ордог. Хамгийн их хур тунадас 1 ба 7 сард ордог. Гол төлөв баруун хойд зүгийн салхи зонхилдог. Салхины дундаж хурд 3-5 м/сек, хамгийн их салхитай сарууд 4,5 сар юм. Салхины хамгийн их хурд нь 17 м/сек хүрдэг.