Jump to content

Хэлэлцүүлэг:Улаанбаатар марафон 2025

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Uraldaand oroltsogchiin nemelt medeelel

[кодоор засварлах]

Uraldaanii 42km d guisen Ts.Suhbat gej hun iim shuumjiig Marafonii facebook huudsand uldeejee:

Улаанбаатар марафоны зохион байгуулалт: Хариуцлагагүй хандлага, урам хугалсан бодит байдал Улаанбаатар марафон нь олон хүний хүсэн хүлээдэг, нийтийн эрүүл мэндийг дэмжих, тэсвэр тэвчээрийн сорил болдог нэр хүндтэй арга хэмжээ хэдий ч энэ жилийн зохион байгуулалт тамирчдад гүнээ сэтгэл гонсойлгосон, хариуцлагагүй үйлдлүүдээр дүүрэн байв. 1. Усны цэгүүдийн хоорондын зай хэт хол, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэсэн Марафон зохион байгуулагчдын гол анхаарах зүйлүүдийн нэг бол тамирчдыг хангалттай ус, шингэнээр тогтмол хангах явдал. Гэтэл энэ удаагийн уралдаанд усны цэгүүдийн хоорондын зай хэт хол, хангалтгүй байсан бөгөөд 21 км болон 42 км-ийн зайд оролцсон тамирчдын хувьд тэвчишгүй ачаалал үүсэж, шөрмөс татах, шингэний дутагдалд орж олон хүн замын туршид бухимдлаа илэрхийлж байсан. Ялангуяа 42 км-ийн гүйлтийн сүүлийн гүйгчид хоёр дахь тойргоо гүйхдээ огт усгүй нөхцөлд гүйсэн нь үнэхээр харамсалтай. Зарим оролцогчид уралдааны эхний тойрогт түрүүлж гүйсэн тамирчдын уугаад шидсэн хагас дутуу үлдсэн усны савыг замаас аван бие дээрээ асгаж, уух зэргээр хэрэглэж байсан нь зохион байгуулалт ямар хариуцлагагүй байсныг илтгэнэ. 2. Дурсгалын медаль- Тамирчны хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хандлага Марафонд оролцсон хүн бүрийн хувьд барианд орж ирээд дурсгалын медаль зүүх мөч бол бахархал, хөдөлмөрийнхөө үр дүнг мэдрэх сэтгэл хөдлөлийн оргил байдаг. Гэтэл зарим оролцогч барианд ирэхэд “медаль дууссан” гэх тайлбар өгч, дараа гардуулна хэмээсэн нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл байлаа. Энэ бол зүгээр нэг жижиг сажиг зүйл бус — тухайн мөчид л утга агуулга, үнэ цэнтэй, мартагдашгүй дурсамж болдог зүйл. Дараа өгөх нь тухайн мөчийн үнэ цэнийг хэзээ ч нөхөж чадахгүй. 3. Бүртгэлийн хураамж, хариуцлагын зөрүү Аливаа тэмцээн уралдаан тодорхой зардалтай байдаг нь ойлгомжтой. Гэвч марафонд оролцохоор багагүй хэмжээний бүртгэлийн төлбөр төлсөн оролцогчдод амласан зүйлээ бүрэн хүргэж чадаагүй нь зохион байгуулагчдын хариуцлагагүй байдлын бас нэг илрэл байлаа. Эцэст нь хэлэхэд: Иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хөдөлмөрийг үл хүндэтгэх ийм хандлага Улаанбаатар марафоны нэр хүндийг унагаж байна. Зохион байгуулагчид дараагийн жилүүдэд: Усны хангамжийг олон улсын стандартын дагуу 2–3 км тутамд байрлуулах, Ус, шингэний нөөцийг бүх оролцогчдод хүрэлцэхүйц хэмжээнд урьдчилан тооцоолох, Тамирчин бүрт медалийг урьдчилан нөөцлөх, баталгаатай хүргэх, Сүүлийн оролцогчийг ч анхааралтай хүлээн авч, ялгаварлалгүй хүндэтгэх шаардлагатай. Марафон бол зөвхөн түрүүлсэн нэгний биш, оролцсон бүх хүний ялалт. Иймд зохион байгуулагчид энэ жилийн дутагдалтай туршлагыг ухаарч, ирээдүйд илүү хариуцлагатай, шударга, мэргэжлийн түвшинд хандахыг хүсэж байна. Orgio89 (яриа) 06:09, 4 Долоодугаар сар 2025 (UTC)Reply