Jump to content

Хэлэлцүүлэг:Хэрэх төс өвчин

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэрэх өвчин Тодорхойлолт

А бүлгийн цус задлагч b – стрептококкоор үүсгэдэг холбогч эдийн үрэвсэл харшлын өвчин юм. Залуу насныхан илүү өвчилдөг. Шалтгаан А бүлгийн цус задлагч b – стрептококк амьсгалын замын дээд хэсгийг ихэвчлэн гэмтээнэ. Амьсгалын замд үүссэн халдвар дутуу эмчлэгдсэн тохиолдолд өвчин даамжирч стрептококкийн хор олон эрхтэн системийг гэмтээнэ. Эмнэлзүй Зөвхөн дан ганц ревматизмд тохиолддог бус ерөнхий хам шинж илэрдэг. Өвчтөн халуурах (ихэвчлэн субфебрилл халууралт) амархан ядарч сульдах тамирдах астено-вегетатив хам шинж илэрдэг. Ревматизмын үед өвчтөнд их хөлөрдөг ялангуяа шөнө орондоо нэвт хөлрөх тохиолдолч байдаг байна. Өвчтөнд хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Өвчин хурц буюу аажим эхлэлтэй байж болно. Юуны өмнө амьсгалын дээд замын халдвар авсан эсэх, ханиад, ангина, гайморит, чихний үрэвсэл зэрэг халдварын анамнез авах ёстой. Ялангуяа хоолой их өвддөг түүнийгээ хагас дутуу эмчилж архаг болгосон ангинаар байнга өвчилдөг өсвөр насны хүүхдүүд ревматизмаар их өвчилдөг. Мөн амьдралын нөхцөл эрхэлж буй ажил байдалтай танилцах нь оношлогоонд тустай байдаг. Хүйтэн, чийгтэй орчинд энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Ревматизмын оношлогооны Кисель-Джосоны шалгуур 1 Үндсэн шалгуур: – Халдварын анамнез – Ревматизмын эсрэг эмчилгээ үр дүнтэй – Кардит зүрхний булчингийн үрэвсэл – Олон үений үрэвсэл – Хорея – Арьсан доорхи товруу – Цагирагласан улайлт 2 Нэмэлт шалгуур: халуурах, ядрах, биеийн идэвх буурах, вазомотор хямрал, хөлраөх, бие халуун хүйтэн оргих зэргээр судас хөдлөлзүйн хам шинж мөн хэвлийн хам шинж зэрэг орох 3 Тусгай шалгуур: нейтрофилийн лейкоцитоз диспротеинеми гиперфибриногенеми С –реактив уураг илрэх ДФА антистрептолизин О, S нэмэгдэх Зүрхний булчингийн үрэвсэл Энэ процесст зүрхний булчингийн бүх давхарага гэмтдэг, түүнээс миокард нэн түрүүнд гэмтэнэ тэгээд эдокард үнхэлцгэн хальс дараалан гэмтдэг. Зүрхний нэг ба хоёр давхрага зарим тохиолдолд бүх давхрагыг гэмтээдэг. Ийм тохиолдолд өвчтөнд амьсгаадах, зүрх дэлсэх зовиур илэрдэг. Бодит үзлэгээр зүрхний агшилтын тоо олширч, 90-ээс дээш болно. Тогшиход зүрхний хил хязгаар зүүн тийшээ томорсон, чагнахад зүрхний авианууд бүдгэрсэн суларсан байдаг. 1 авиа бүдгэрч йгшилтын шуугиан сонсогдоно. Эмгэг 3ба 4 авиа сонсогдох ба пресистолын төвөргөөний хэмнэл сонсогдоно. Рентген зураг ба зүрхний хэт авиан шинжилгээнд үнхэлцэгний хөндийд шингэн хуримтлагдсан эсэхийг шалгаж болно. Зүрхний цахилгаан бичлэгт зүрхний сэрэх ба дахин туйлшрах байдалд өөрчлөлт гарч, AV дамжилт удаашрах, зүрхний цахилгаан агшилт удаан болж (PQ ба QT интервал уртсах) тосгуурын бүрдэлд өөрчлөлт орж болно. Олон үений үрэвсэл Полиартрит нь оношлогооны нэгэн чухал шалгуур болно. Ревматизмын үед ихэвчлэн том үе, тохой, өвдөг, мөр, сарвуу, шагайн үеийг гэмтээдэг. Олон үений үрэвсэл нь хоёр талдаа адилхан байдаггүй. Үе нь, хэрж, нэг өдөр тохой өвдөж байхад маргааш өдөр нь шагайн үе өвдөх байдалтай нэг нэгнээсээ шилжин хэсэж өвддөг учир хэрлэг өвчин ч гэдэг. Ревматизмын гаралтай олон үений үрэвслийн үед үрэвслийн бүх л шинж илэрдэг. Үүнд үе хавдах, үений гадна арьсний өнөг улайх халуун оргих, үеэр өвдөх ба үнийн хөдөлгөөн хязгаарлагдана. Ревматизмын хорея Ревматизмын буюу бага хорея нь өсвөр насны охидод, жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Өвчтөний сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөж сэтгэл хямарч тогтворгүй болох, эсвэл сульдах ууртай болдог. Мөн хөдөлгөөний өөрчлөлт гиперкинезээр илэрч нүүр ам нь таталзах, хэл ам нь ойлгомжгүй дультраа болох, сүүлдээ ярьж чадахаа болих, бичгийн хэв нь өөрчлөгдөх, үзэг, харандаа, хоолны халбага барьж чадахгуй, өөрийгөө удирданчиглүүлэх боломжгүй эмх замбраагүй хөдөлгөөн хийдэг. Цаашдаа булчингийн сулрал илэрч өвчтөн цаашдаа сууж явж чадахаа больж, юм залгиж, бие засаж чадахгуй ч болж магадгүй. Цагирагласан улайлт Улбар ягаан өнгийн цагираг хэлбэртэй улайлт биеийн нимгэн арьстай хэсгээр гардаг. Улайлт гаднах хүрээ тод улаан ягаан өнгөтэй байж байгаад бүдгэрнэ. Эдгээр улайлт нь өвчний идэвхтэй үед гар, гуя, хөл, хүзүүн дээр нэг нэгтэйгээ давхцах эсвэл нүүн шилжих байдлаар арьсан дээр гарах ба ямарч зовиургүй байдаг. Халуун нөхцөлд цагирагласан улайлт ихэсдэг. Эмчилгээний үр дүнд эсвэл өвчний идэвхжил дарагдахад цагирагласан улайлт ор мөргүй арилдаг. Арьсан доорх товруу: Шар будаанаас хушганы хэмжээтэй, тэмтрэхэд хатуу, хөдөлгөөн багатай, өвдөлтгүй, арьсан доорх өөхөн эд, үений уут, тохой, өвдөг, шагайн үений гаднах гадаргууд ихэвчлэн байрладаг. Өвчтөнд ямар нэгэн зовиургүй ихэнхдээ аажим 1-2 сарын дараа ул мөргүй арилдаг. Хэрхийн анамнез: Уг өвчин халдварын гаралтай тул халдварын анамнезыг зайлшгүй авах шаардлагатай. Ялангуяа амьсгалын дээд замын халдвар, ангина зэргээр ойрын хугацаанд өвдсөн эсэх зэргийг өвчтөнөөс тодруулна. Ревматизмын эсрэг эмчилгээ үр дүнтэй шалгуур байдаг. Ревматизмын эсрэг эмчилгээг хийлгэхэд 3-5 хоногт үр дүнгээ өгч ихэлдэг. Ангилал 1 Идэвхжлээр нь: Идэвхтэй: өндөр, дунд, бага, идэвхгүй гэж 4 ангилдаг 2 Эрхтэн системийг гэмтээсэн эмнэл зүйн байдлаар: Зүрх: • Идэвхтэй А) Анхдагч ревмокардит Б) Эргэх ревмокардит • Идэвхгүй А) Ревматизмын миокардиосклероз Б) Зүрхний гажиг 3 Бусад эрхтэн систем: • Идэвхтэй А) Полиартрит, серозит (плеврит, перикардит, хэвлийн хам шинж) Б) Хорея, энцефалит, мэдрэл-сэтгэхүйн хямрал В) Васкулит, нефрит, гепатит, пневмония, дерматит, ирит, иридоциолит • Идэвхгүй А) Үрэвслийн улмас үүссэн үр дагаврууд байна 4 Явцаар нь: • Хурц • Хурцавтар • Даамжирсан • Байнгын дахилттай • Далд хэлбэрийн 5 Цусны эргэлтийн дутагдлын байдлаар • Цусны эргэлтийн дутагдал илрээгүй • Цусны эргэлтийн дутагдлын үе шатаар нь 1, 2, 3 гэж ангилна. Эмчилгээ Уг өвчний эхлэл явц, үе шат, идэвхжил, ямар элхтэн системийг хамарсан зэрэг олон зүйлсээс шалтгаалан эмчилгээг хүн бүрт тусгайлан оновчтой хийх нь зүйтэй. Эмчилгээний зарчим бол микробын эсрэг, үрэвслийн эсрэг, дархлалынсистемийг сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Ревматизмын идэвхжлийн үед b-стрептококкын эсрэг антибиотикийг, тухайлбал пенициллиныг 2 долоо хоног хийж цаашид үргэлжлүүлэн дициллин-3 ба 5-ыг хэрэглэнэ. Ер нь жилийн туршид явцын дунд, улирлийн урьдчилан сэргийлэлт хийдэг. Үрэвслийн эсрэг эмчилгээнд үрэвслийн эсрэг дааврын бус эмийн бэлдмэлийн бүлгийг хэрэглэнэ. Үүнд: • Ацетилсалицилын хүчил, өдрийн тун дунджаар 1г хоолны дараа 3-4 удаа 1-3 сарын хугацаанд хэрэглэнэ. • Индолуксусын хүчлийн бэлдмэл: индометацин 25мг өдөрт 3удаа хоолны дараа хэрэглэнэ. Хэрэв ходоодны талаас зовиур илрэхгүй бол өдрийн тунг 75-100мг хүргэж хэрэглэж болно. Эсрэг заалт: жирэмслэлт, хөхүүл эхчүүд ходоодны шархтай, харшилтай хүмүүс. • Аминохинолины бүлэг: Делагил, плаквенил, 0,25 гр өдөрт 1-2 удаа хоолны дараа хэрэглэх. Эмчилгээний үр дүн 3-4 сарын дараа эхлэх ба эмчилгээг жилээр үргэлжлүүлэн хийнэ. • Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлийн эмчилгээнд үр дүн өгөхгүй бол гормон эмчилгээг хийнэ. Ялангуяа уг өвчин маш их идэвхжилтэй олон эрхтэн системийг хамарсан бол глюкокортикостериодийг хийх заалттай.

Start a discussion about Хэрэх төс өвчин

Start a discussion