Хэлэлцүүлэг:Чин улс

Page contents not supported in other languages.

Дайчин улсыг Манж чинтэй нэгтгэх нь зөв. Дэмжиж байна. --ОригМонгол 01:48, 8 Зургаадугаар сар 2008 (UTC)[хариулах]

Дэмжиж байна.--Чинээ (яриа) 09:57, 8 Зургаадугаар сар 2008 (UTC)[хариулах]
манжийн дайчин гэдэг үг монголтой адил утгатай түүнийг нанхиад ханзаар тэгж тэмдэглэсэн ариун гэсэн биш дайчин түрэмгий хүмүүс гэж ойлгож болно. 124.158.65.113 13:36, 13 Тавдугаар сар 2009

Дараах хэсгийг Монголын түүх өгүүллээс авлаа, энд ч юм уу өөр газар засварлаад орууля[кодоор засварлах]

XVII - XIX Зууны Монгол Орон[кодоор засварлах]

XVII зууны эхээр хүчирхэгжин хятадын Мин улсыг түлхэн унагааж Бээжинг нийслэл болгон төвлөрч улсаа Манж чин улс хэмээн нэрлэсэн тунгус овгийн нүүдэлчид түүхийн тавцанаа 267 жил оршин тогтносон юм. Монголоор манж нарын гарлыг хамниган хэмээн нэрлэдэг. Манж нарын анхны удирдагч нь Нурхач бөгөөд 1599 онд хаан болж монголоос бичиг үсэг авч төрийн бичиг болгожээ. 1624 онд Хянганы нуруугаар нутагладаг Хорчин монголчуудыг эзлэн Манжийн эзэнт гүрний суурийг тавьжээ.

Манж чин улсын эрхшээл дэх Монгол орон[кодоор засварлах]

XVII зууны эхээр хүчирхэгжин хятадын Мин улсыг түлхэн унагааж Бээжинг нийслэл болгон төвлөрч улсаа Манж чин улс хэмээн нэрлэсэн тунгус овгийн нүүдэлчид түүхийн тавцанаа 267 жил оршин тогтносон юм. Монголоор манж нарын гарлыг хамниган хэмээн нэрлэдэг. Манж нарын анхны удирдагч нь Нурхач бөгөөд 1599 онд хаан болж монголоос бичиг үсэг авч төрийн бичиг болгожээ. 1624 онд Хянганы нуруугаар нутагладаг Хорчин монголчуудыг эзлэн Манжийн эзэнт гүрний суурийг тавьжээ. Тухайн үед монголын их хааны нэрийг Цахарын Лигдэн хүлээж байлаа. 1631-1632 онд манж нар Лигдэнг их хүчээр цохиход Лигдэн 100 000 хүнээ аван Хөх нуур луу зугтсан хэдий ч дагуулж гарсан хүмүүсийнхээ ихэнхийг замдаа гээсээр арайхийж Хөх нуурт ирээд тахал өвчинд өртөн нас баржээ. 1636 онд Зүүн монголын 16 аймгийн ноёдын чуулган болж манжийн хаан Абахайг монголын хаанд өргөмжлөх шийдвэрийг гаргав. Өмнө зүгийн монгол аймгууд Манж чин улсын сүр хүчийг хүлээн зөвшөөрч дагаар орсоор байв. Өвөр монгол гэсэн нэр энэ үед үүссэн юм. Халх, Ойрад нь манжийн харьяалалд ороогүй байсан учраас Ар монгол буюу Гадаад монгол хэмээн нэрлэж байв. Энэ нэр шиг XX зуун хүртэл Монгол, Хятад, Орос, Япон зэрэг орны түүхчид албан ёсны нэр томьёо болгон хэрэглэсээр байв. Манж нар 1644 онд бүх Хятадыг эзэлсэний дараа хамаг анхаарлаа умар зүгт Гадаад монгол руу хандуулав. Манж нар монголын өмнөт хэсгийг өөртөө амархан элсүүлсэн хэдий ч Халхыг эзлэхийн тулд 50, Ойрадыг эзлэхэд 100 гаран жил зарцуулсан ажээ. Манж нар эртний дайчин түүхтэй монголыг эзлэхийн тулд Түвдийн шарын шашин, дипломат уран арга мэх, цэргийн харгис ширүүн түрэмгийллийн алъ алиныг ашигласан юм. 1755 онд Ойрад монгол эзлэгдсэний дараа Монгол орон манжийн эрхшээлд орж 200 гаруй жил болсон юм. Манжийн колончлолын үед Монгол орон гадаад ертөнцөөс таслагдан манж гүрний алс бөглүү хязгаар болов. Хүн ам цөөн, зах зээлийн харилцаа хөгжөөгүй, үйлдвэрлэх хүчин дорой, нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрдөг, гадаад дотоодын олон давхар дарлалд нэрвэгдсэн Монгол орон XX зуунтай золгосон юм. Манж амбаны яамны эрүү шүүлтийн хэрэгсэл. Манж чин улсын хаан Монголд төлөөний амбан сайдаа суулган захируулж байсан. Музейд үзмэрт буй эрүү шүүлтийн хэрэгсэлийг шорон гянданд хэрэглэж байжээ. Манжийн хууль цаазын зөвхөн эрүүгийн хэргийг шүүн тодорхойлоход есөн зүйлийн арга хэрэглэж байсныг есөн эрүү шүүлт гэдэг байжээ. Есөн эрүү шүүлтийн зарим хэрэгсэлийг музейн үзмэр болгон байрлуулсан нь харийн түрэмгийлэлд байсан монголын ард түмний хүнд бэрх үеийн нэгэн баримт болдог. Чингүнжавын дайны хар туг. Манжийн эсрэг хамгийн удаан, хамгийн эрэлхэг тулалдаж байсан Хотгойдын ноён Чингүнжавын дайны хар сүлд, тугны суурь зэрэг үзмэр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг билээ. Энэ нь эртний монголчуудын дайны хар сүлдийн уламжлал ёсоор онгон хүлгийнхээ хөхөл дэлээр үйлдэн бүтээсэн байдаг. XVIII зууны үеийн монгол цэргийн зэвсэг төөнүүр буу, сэлэм, дарины зааны ясан сав, цэргийн харанга, бөмбөрийг байрлуулсан болно. Тооно уулын бичээс. 1696 онд Манжийн Энх-Амгалан хаан цэргээ удирдан одоогийн Хэнтий аймгийн нутаг Тооно уулын орчимд Галданбошигтын цэрэгтэй таван хоног тулалдаж, Галдангийн цэргийг дийлсний дараа хөшөө босгосныг газрынх нь нэрээр Тооно уулын бичээс хэмээн нэрлэдэг. Гүнжийн сүмийн алтан навчит өргөмжлөл. Гүнжийн сүмийн алтан өргөмжлөл хэмээх алт шармал металл хавтсан дээр манж, хятад үсгээр бичсэн түүхийн нэгэн дурсгал байна. Улаанбаатар хотоос 73 км Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт XVIII зууны үеийн Монголын уран барилга, эд оюуны соёлын дурсгалт газар Гүнжийн сүмээс уг өргөмжлөл олджээ. Халхын нөлөө бүхий ноён Дондовдоржид 1697 онд Энх-Амгалан хаан өөрийн гүнжийг хатан болгон өгчээ. Хожим тэрээр хатнаа нас барахад /1740/ Манжийн хааны зарлигаар сүм барьж, (одоогийн төв аймгийн Эрдэнэ сумын нутагт) тэр сүмийн хөлөмжид шарилыг нь оршуулснаар Гүнжийн сүм гэж нэрлэх болжээ. Дондовдорж ноён хошуунаасаа нэг отог тасалж уг сүмийг сахиулсан нь хожим өсөж олшроод бараг нэг сумын дайтай болжээ. Лам нар нь хурал хурж сүмээ байнга тахин, харчуул нь сүмийн мал, тарианы ажлаа эрхэлдэг байв.