Jump to content

Хэлэлцүүлэг:Өндөрхангай сум

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1921 онд Ардын хувьсгал ялж хошуу ноёны үе залгамжлан ноён суух эрхийг устган ардчилсан төрийг байгуулж хошуу захиргааг шинэчилж эхэлсний дагуу 1922 оны 10 сард Аймгийн яамнаас захирагч Буянжаргалыг Засагт хаан аймгийн Ханхөхий уулын хошууны даргаар томилсноор нутгийн засаг захиргаа байгуулагдан 1925 оноос эхэлж Хантайшир аймгийн Ханхөхий уулын хошуу гэж нэрлэгдэн 1931 оны 3 сард Хантайшир аймгаас Ханхөхий уулын хошуу тасарч улмаар Цагаанхайрхан, Бадрах, Ханхөхий гэсэн гурван сум болж бие даан салж Ханхөхий сум нь буурин дээрээ үлдэн тэр үеийн Дөрвөд аймаг буюу Увс аймагт харъяалагдаж 1932 онд Өндөрхангай сум гэж нэрлэгдэх болжээ.

Тус суманд 1922 онд анхны хошуу тэнхим, 1924 онд харилцаа холбооны салбар, 1939 онд Улаан булан, хүн,мал эмнэлгийн бага эмчийн салбар, 1949 -1952 оны анхны нэгдлүүд, 1956 онд малын их эмчийн, 1957 онд хүний их эмчийн салбарууд, 1961 онд 8 жилийн сургууль, ХАА-н цаг уурын ажиллах цэг, 1962 онд хүүхдийн цэцэрлэг,1963 онд үржил селекцийн станц банкны салбар, 1964 онд радио узель, 1965 онд онгоцны буудал, хүүхдийн ясли зэрэг албан байгууллагууд байгуулагдаж, соёлжилтын талаар 1965 онд улсын “Тэргүүний сум” болж 10 мянган төгрөг дипломоор шагнагдаж байжээ. Манай сум нь Чингисийн Цагаан тугийг хадгалж ирсэн, газрын дундад диваажин гэгдэх Төрийн тахилгат Хан-Хөхийн нуруудтай, 1805 онд газар хөдлөлтөөс үлдсэн газрын хагархай өнөөг хүртэл хадгалагдаж байгаа.

Өнөөдөр тус сум нь 465.2 хав.дөр.км нутагтай. Увс аймгийн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргац, Ургамал сумуудтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 1160 км, Улаангомоос 270 км, зайд алслагдан оршдог. Сумын нийт газар нутгийн 47 хувийг УИХ –ын 2000 оны 127 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 183 дугаар зарлигаар Ханхөхий уулыг төрийн тахилгатай уул болгосон.

Нутгийн 30 хувь нь хангай, 33 хувь нь хээр, 37 хувь нь говийн бүсэд хамаарагдаж хангай, хээр, говь хосолсон өргөн дэлгэр нутагтай. Далайн түвшнээс хамгийн өндөр өргөгдсөн Ханхөхий нурууны ноён оргил “Алтан дуулга” 2928м өндөрт оршдог. Арцат, Мөст, Ярхад, Буштаг, Онц зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, Шинэс ,хуш, улиангар, хус, улиас, бургас зонхилсон ойтой. Буга, согоо, бор гөрөөс, чоно, үнэг, гахай, хярс, туулай ,чандага, хэрэм, жирх, солонго, суусар, дорго, өмхий хүрэн, тарвага, зурам, хойлог, сойр, ахууна, ятуу, хөтүү зэрэг ан амьтан агнуурын шувууд элбэгтэй. Ардын эмнэлэг болон эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болсон Алтангагнуур, Алтанхундага, марал, сөд, намгийн холсон цэцэг, чацсэржим, юмдүүжин, рэгомбо, тэхийн шээг, дүмбэрэл, холин ,башга, төлөгч өвс, цагаан уул, ,мэргэн гунж, ягаан цээнэ, зэрлэг төмс, чагтав, шархны шар, манчин, хөх ,шар дэгд, ганга, мэхээр, таван салаа зэрэг эмийн ургамал, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, улаалзгана, чацаргана, самар зэрэг анагаах чадвартай, амт тансаг жимс, жимсгэнэ элбэг ургадаг.

Ханхөхий нутагт Баруунтуруун, Зүүнтуруун, Чигжийн гол, Жингийн гол зэрэг ус ундарга сайтай голуудаас гадна Урт булаг,Хүрэн асга ,Чигжийн голын , Жингийн гол зэрэг ус ундарга сайтай голуудаас гадна Урт булаг, Хүрэн асга ,Чигжийн голын рашаанууд, Хярын нуур, Хосын нуур, Тунгалаг нуур, Олгой ,Цагааннуур, Тахилтын нуур зэрэг давст нууруудтай.

Түүх соёлын дурсгалт Хөшөөт, Зүүнгол, Нуурын овгорын хүн чулууны хөшөө, Буштагийн өврийн болон Мандаа хиргэссүүр мэтийн ховор нандин дурсгалууд элбэг байдаг.

Тус сум 152.1 мянган толгой малтай.Үүнээс адуу 8.0 мянга, тэмээ 0.4 мянга, үхэр 7.0 мянга, хонь 70.6 мянга, ямаа 66.1 мянган толгой байна. Сумын хэмжээнд 3528 хүн амтай. 905 өрхтэй. Үүнээс 0 – 5 насны хүн ам 12.3 хувь, 6-10 насны хүн ам 11.9 хувь, 11-18 насны хүн ам 18.6 хувь, 19-25 насны хүн ам 14.0 хувь, 26-35 насны хүн ам 16.8 хувь, 36- 45 насны хүн ам 11.4 хувь, 46 -60 насны хүн ам 10.0 хувь, 60-аас дээш насны хүн ам 4.4 хувийг тус тус эзэлдэг.

Тус суманд 845 хүүхэд , 65 багш ажилчидтай академич М.Дашийн нэрэмжит Ахлах сургууль , 95-100 хүүхэд авч сургалт хүмүүжлийн ажил явуулах байр бүхий хүүхдийн цэцэрлэг, ХААН , Хадгаламж банкны салбарууд, Хүний их эмчийн салбар, мал үржлийн салбар, холбоо, соёлын төв, ШТС, Гандандаржаалин хийд, Баянхөхий-Увс, Дахилт нуур, Улаан энгэр, Шинэ зам зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг.

Хошуу нутаг сумын ард иргэдийн дундаас ажил үйлс, эрдэм мэдлэг, авъяас чадвараараа тив дэлхий , улс орон даяар алдаршсан төр нийгмийн гарамгай зүтгэлтэн гүн С.Лувсандондов, Вангончигдамба , хувилгаан Л.Чадраабал сайд , П.Дамдин, М.Даш, Хошууч генерал Ч.Түмэндэмбэрэл, Г.Рагчаа, төр нийгмийн зүтгэлтэн Г.Баасанжав Б.Жаргалсайхан, Б.Гэрэлт-Од, Д.Батсайхан, Я.Галбадрах, Монгол улсын хөдөлмөрийн баатар Г.Мандах, Ө.Санхувраг, З.Шархүү, Х.Дэлэг, Л.Гангиа, Э.Бадар-Ууган , Сайн малчин Л.Ухна, Д.Алагаа Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл , Ж.Лхамхүү, хүний гавъяат эмч Х.Дэлэг, Эмч У.Цэрэнбадам М.Отгон, гавъяат эдийн засагч П.Дамдин, Г.Баасанжав, ,Б.Ганболд, , гавъяат хуульч Д.Алтангэрэл, аж үйлдвэрийн гавъяат ажилтан М.Чимэд, самбо бөхийн дэлхийн хошой аварга гавъяат тамирчин Улсын заан Ж.Ганболд гавъяат тамирчин НВА –ийн дэлхийн аварга Д.Лхагваа , гавъяат тамирчин ,олимпын аварга Э.Бадар-Ууган, гавъяат тээвэрчин Б.Хандаа, төрийн соёрхолт доктор Ч.Бат-очир, Төрийн соёрхолт кино операторч Л.Шаравдорж, академич доктор М.Даш, дэд доктор М.Отгон, Д.Дамдин, Б.Гүндсамбуу, Г.Рагчаа, М.Тайван, Ж.Бат-Очир, О.Уланбаяр, Б.Ганболд ,М.Баатархүү, Д.Лханаг, Д.Мянганбаяр, Б.Батгэрэл, Д.Дорлигсүрэн, Т.Мэндсайхан, С.Тойвгоо, Т.Батболд, улсын заан Яринпил, ,Ж.Ганболд, улсын начин Цэдэнбалжир, Малиа, Даваасамбуу, С.Дангаасүрэн, Улсын алдарт уяач Д.Цэнд-аюуш, Ж.Дамдин, Д.Сүхээ, улсын хошой аварга малчин З.Шархүү, Л.Гнгиа, улсын сайн малчин 7, улсын аварга малчин 11, ,мянгат малчин 31 , багш Ц.Ядамсүрэн тэргүүтэй аймгийн алдарт уяач 30 гаран төрсөн нь сумын бахархал юм.

Start a discussion about Өндөрхангай сум

Start a discussion