Хэлэлцүүлэг:LaTeX
Сэдэв нэмэхзөв бичгийн дүрэм
[кодоор засварлах]@Bataak "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийг баримталдаг болсныг анхаарч үзнэ үү. Таны дурдсан линкэд буй 1983 оны дүрмийн тольд үндэслэсэн боловч ийм үг өгүүлбэр буй: "Энэхүү журамласан толийг зохиохдоо 1941 онд Ц. Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм (Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь» Редактор С.Мөөмөө, Улаанбаатар., 1983. 404-429 тал)-ийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, нэлээд үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын тогтсон зүй тогтлыг зөрчсөн, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засаж журамлалаа." Баярлалаа. Хүндэтгэсэн, Зоригт (яриа) 06:03, 18 Хоёрдугаар сар 2026 (UTC)
- @Bataak Та энд нээлттэй хэлэлцэхийг хүсье. Над руу ийм мэйл илгээжээ.
- QT
- Өдрийн мэнд,
- Бусдын бичсэн бичвэрт дураар өөрчлөлт хийж болно, гэхдээ хийж байгаа зүйлээ мэдэж байгаа тохиолдолд. Монгол үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, журамласан толь энэ тэр бол хулхи, алдаатай. Түүнийг юм мэддэг хүмүүс хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй. https://zuv.bichig.dev/book/
- UNQT
- Уучлаарай, монгол үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй хэвээр байгааг мэдэж байна. Харин Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын тогтоолоор байгуулагдсан, монгол хэлний эрдэмтдийн оролцоотой ажлын хэсгийн бүтээсэн журамласан толийг хулхи, алдаатай гэж хэлж байгаа хүнтэй бол ойлголцохгүй юм байна. Засгийн газраас журамлачихсан байхад заавал түүнээс зөрнө гээд байгааг тань ойлгохгүй юм. Зоригт (яриа) 06:40, 18 Хоёрдугаар сар 2026 (UTC)
- Энд чамтай, хууль дүрэм яримааргүй байна, дампуурсан улсын хувьд хууль дүрэм хог дээр үсэрсэн. Чи надтай миний бичсэнийг өөрчилсөн үгсээ яагаад ингэж засах болсон логикоо хэлзүйн талаас нь тайлбарлавал үгүйсгэлийг бичихэд бэлэн байна. Дүрмийн хувьд маргаангүй хуучнаараа байгаа, харин тэр журам чинь илүүц, логикгүй хог. Bataak (яриа) 11:36, 18 Хоёрдугаар сар 2026 (UTC)
- Энэ дүрэм өөрчлөгдөөгүй, гол нь логик нь чухал. Гэтэл энэ логик дүрмийг монгол хэлний эрдэмтэд зөрчиж, алдааг маш ихээр гаргасан толь бүтээснийг мэргэжлийн эрдэмтэд бүгд мэддэг. Маш муу, логикгүй зүйлийг сохроор дагаж мөрдөх нь мунхаглал. Тэр хууль чинь гууль болоод удаж байна. Bataak (яриа) 11:29, 18 Хоёрдугаар сар 2026 (UTC)
- Монгол бичгээр бэлгэ, эшилэл гэж бичдэг. Та намайг хэн болоод таны өөрчлөлтийг засаад байгаа юм гээд байх юм, би Монгол Википедиагийн админ байна. Баярлалаа. Зоригт (яриа) 05:26, 20 Хоёрдугаар сар 2026 (UTC)