Хэл зүй
Харагдац
Энэ өгүүллийг Хэл шинжлэл өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Хэл зүй буюу хэл шинжлэл (лат. lingua «хэл»)- хэл судалдаг шинжлэх ухаан юм. Энэ нь хүн төрөлхтний ердийн байгалаас үүссэн хэл, түүний бие даасан төлөөлөл болох дэлхийд оршиж байсан үхсэн хэл болон өнөө оршиж буй амьд хэл болон мөхсөн хэл тус бүрийг судлах шинжлэх ухаан юм. Өргөн утгаараа хэл шинжлэл нь шинжлэх ухааны болон практик гэж хоёр хэсэгт хуваагддаг. Ихэнх тохиолдолд хэл шинжлэл нь шинжлэх ухааны хэл шинжлэл гэсэн үг бөгөөд хэл шинжлэлийн мэргэжилтнүүд мэргэжлийн түвшинд судалдаг байна.
Хэл зүйн буюу хэл шинжлэлийн салбарууд
[засварлах | кодоор засварлах]- онолын хэл зүй: хэл шинжлэлийн онолыг бий болгоход чиглэсэн шинжлэх ухаан;
- хэрэглээний хэл зүй: хэлийг судлахтай холбоотой практик асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн хэл шинжлэлийн онолыг бусад чиглэлээр практикт ашиглах чиглэлээр мэргэшсэн байдаг;
- практик хэл зүй: онолын хэл шинжлэлийн заалтуудыг баталгаажуулах, хэрэглээний хэл шинжлэлийн бүтээсэн бүтээгдэхүүний үр нөлөөг шалгахад чиглэсэн хэл шинжлэлийн туршилтыг бодитоор хийдэг салбар юм;
- эмпирик хэл зүй: Текст, ярианы бүтцэд туршилтын дүн шинжилгээ хийх замаар материалыг олж авдаг салбар.
Хэл шинжлэл ба холбогдох шинжлэх ухааны салбарууд
[засварлах | кодоор засварлах]| Шинжлэх ухааны салбарууд | Холбогдох мэдлэгийн талбар 1 | Холбогдох мэдлэгийн талбар 2 | Шинэ салбар |
|---|---|---|---|
| Хүмүүнлэгийн ухаан | Сэтгэл судлал | Хэл шинжлэлийн сэтгэл зүй | |
| Когнитив хэл шинжлэл | |||
| Эмотиологи | |||
| Туршилтынг хэл шинжлэл | |||
| Нийгэм судлал | Нийгмийн хэл шинжлэл | ||
| Хэл шинжлэлийн бүртгэлжүүлэлт | |||
| Соёл судлал | Когнитив хэл зүй | Хэл шинжлэлийн соёл | |
| Улс төр судлал | Улс төрийн хэл зүй | ||
| Эрх зүй | Эрх зүйн хэл шинжлэл | ||
| Философи | Хэлний философи | ||
| Нийтлэг семантик | |||
| Уран зохиол судлал | Хэл шинжлэл | ||
| Түүх | Хэл шинжлэлийн палеонтологи | ||
| Хэл шинжлэлийн түүх | |||
| Гарал үүсэл судлал | Антропонимик | ||
| Шинжлэх ухааны арга зүй | Хэл шинжлэлийн аргачлал | ||
| Байгалийн шинжлэх ухаан | Физик | Дуу чимээ / авиа судлал | Ярианы дуу чимээ судлал |
| Газар зүй | Газар зүйн нэршил судлал | ||
| Хэлний орон зайн тархалт судлал | |||
| Хэл шинжлэлийн газар зүй | |||
| Хэл зүйн газрын зураг | |||
| Биологи | Физиологи | Дуудлагын авиа зүй | |
| Авиа зүй | |||
| Нейрофизиологи | Нейро хэл зүй | ||
| Нарийн тодорхой шинжлэх ухаан | Дедуктив буюу логик дээр суурилсан шинжлэх ухаан | Математик | математик хэл зүй |
| Логик | Логик хэл зүй | ||
| Тооцоо, ажиглалт, туршлагад суурилсан шинжлэх ухаан | Статистик | Квантитатив статистик | |
| Хэл зүйн статистик | |||
| Техникийн шинжлэх ухаан | Тооцолон бодох техник | Тооцолон бодох хэл зүй | |
| Цахим орчны хэл зүй | |||
| Машины орчуулга | |||
| Инженерчлэл | Хэл зүйн инженерчлэл | ||
| Хэл шинжлэлийн зохион бүтэц |