Jump to content

Хэнтийн өндөр ууланд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэнтийн өндөр ууланд -Монголын нэрт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн 1947 онд зохиосон хийлийн гоцлол бүтээл. Энэ хөгжмийн ая нь Монголын 20-р зууны манлай бүтээлээр шалгарсан юм.

"Хэнтийн өндөр ууланд”-аа хэрхэн зохиосныг нь түүнээс асуухад-: “Чөлөөлөх дайн дууссан намар нэг их сайхан тогтуун өдөр ногоон онгоцоор Хэнтийн нуруу дээгүүр ниссэн юм. Намар оройн байгаль, уул тэр аяараа цэнхэрлээд л, араатан, жигүүртэн түмэн хэлээр дуугараад л, зохиолч бол уянгат шүлэг бичих сэн. Миний илэрхийлдэг хэл бол хөгжим юм. Уран байгалийн өнгө зохирлыг, уул, усны шивнээг илэрхийлье гэж бодсон юм” гэж хариулсан байдаг.