Jump to content

Хэн Виржиния Вулфаас айв? (Кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэн Виржиния Вулфаас айв? “Who’s Afraid of Virginia Woolf?” нь 1966 онд бүтээгдсэн Америкийн драм кино бөгөөд найруулагч Майк Николсын анхны найруулсан бүтээл юм. Энэ киног Эрнест Леман 1962 онд бичигдсэн Эдвард Албигийн жүжгээс сэдэвлэн кино зохиол болгон боловсруулж, продюсерлэсэн.Киноны үйл явдал нь нэгэн коллежийн багш болон түүний эхнэрийн гэрт шөнө орой болсон уулзалтыг харуулдаг.

Энэ кино 1966 оны 6-р сарын 21-нд Warner Bros. Pictures компанийн зүгээс нээлтээ хийсэн бөгөөд шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд маш их амжилт олсон.Тус кино нь “Шилдэг кино”, Майк Николсын хувьд “Шилдэг найруулагч” зэрэг нийт 13 Оскарын шагналд нэр дэвшсэн.Мөн Оскарын бүх боломжит ангилалд нэр дэвшсэн ердөө гурван киноны нэг юм (бусад нь Cimarron болон Sinners).Киноны гол дөрвөн жүжигчин бүгд өөрсдийн жүжигчний төрөлд нэр дэвшсэн нь киноны бүх үндсэн жүжигчид нэгэн зэрэг нэр дэвшсэн анхны тохиолдол болсон.

Энэхүү кино нийт таван Оскарын шагнал хүртсэн. Үүнд: Элизабет Тейлор “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн, Сэнди Деннис “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагнал авсан, мөн “Шилдэг зураг авалт”, “Шилдэг хар цагаан уран сайхны шийдэл”, “Шилдэг хувцасны дизайн” зэрэг шагналуудыг хүртсэн.

2013 онд энэ киног АНУ-ын Конгрессын Номын сан “соёлын, түүхэн, эсвэл уран сайхны ач холбогдолтой” гэж үзэн Үндэсний Кино Бүртгэлд хадгалахаар сонгосон.

Хэн Виржиния Вулфаас айв?“Who’s Afraid of Virginia Woolf?” нь 1966 онд бүтээгдсэн Америкийн драм кино бөгөөд найруулагч Майк Николсын анхны найруулсан бүтээл юм. Энэ киног Эрнест Леман 1962 онд бичигдсэн Эдвард Албигийн жүжгээс сэдэвлэн кино зохиол болгон боловсруулж, продюсерлэсэн.Киноны үйл явдал нь нэгэн коллежийн багш болон түүний эхнэрийн гэрт шөнө орой болсон уулзалтыг харуулдаг.