Хэрэглэгчийн яриа:Ариунсайхан
Сэдэв нэмэхХиймэл оюун ухаан
[кодоор засварлах]Хиймэл оюун ухаан гэж юу вэ?
Хиймэл оюун ухаан гэдэг нь машин, роботуудад хиймэл оюун ухаан бүтээх Компьютерын ухааны салбар юм. Хиймэл оюун ухаан нь орчноо мэдэрч хамгийн боломжит үйлдлийг хийдэг ухаалаг агентыг бүтээхийг зорьдог. Жон Маккарти 1955 онд "Хиймэл оюун ухаан" гэдэг нэрийг өгчээ. Сэтгэдэг, төлөвлөдөг, хариу үйлдэл үзүүлдэг, мэдлэг хуримтлуулдаг, харилцаж чаддаг, аливаа зүйлийг ухамсарладаг робот бүтээх оролдлогуудын анхны бодит алхам нь хагас дамжуулагч элемент зохион бүтээсэн он жилүүд байлаа. Хүн төрөлхтөн тооцоологч машин зохион бүтээж, түүнийгээ өөрсдийн өдөр тутмын амьдралд байнгын хэрэглээ болгож эхлээд хагас зуун жил болж буй хэдий ч технологийн дэвшилт гэрлийн хурдаар явсан гэлтэй. Хиймэл Оюуны салбар нь хязгаарлагдмал эх үүсвэрийн тусламжтайгаар хэрхэн хязгааргүй зүйлсийг хангалттай нарийвчлалтайгаар тооцоолж болохыг судалдаг. Хиймэл Оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюун ухааныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн бид өнөөгийн компьютер тоглоомнууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюун ухааныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай.
Хиймэл оюун ухаанд байвал зохих чадварууд:
- 1. Өөрт дүн, шинжилгээ хийж хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.
- 2. Өөрийн алдааг олж засварладаг
- 3. Хүний сэтгэхүйгээс илүү давсаныг сэтгэх
Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн. Английн математикч Алан Тур анхны судлаач Тэрээр 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерын програмчилалаар ХОУ-г судлах нь хамгийн сайн гэдгийг анх шийджээ 1950 оны сүүлээр ХОУ-г олон хүн судалах болсон бөгөөд ихэнх нь компьютер програмчиллын суурьтай болсон.
Хиймэл оюун ухааны хэрэглээ
- 1. Санхүү
- 2. Эмнэлэг, эмийн сан
- 3. Хүнд үйлдвэрлэл
- 4. Интернэт болон утсаар хэргэлэгчтэй холбогдох
- 5. Зам тээвэр
- 6. Харилцаа холбоо
- 7. Тоглоом
- 8. Хөгжим
- 9. Нисэх онгоцны үйлдвэрлэл
- 10. Мэдээ, нийтлэл
- 11. Бусад
Компьютерийн хиймэл оюуныг хүчтэй, сул гэж 2 хувааж болно. Хүчтэй хиймэл оюун нь хүний адил сэдгэдэг байх болно. Харин сул гэдэг нь компьютерт сул болж түүнийг илүү тохиромжтой хэрэгсэл болгох зориулалттай байх юм. Сул хиймэл оюун ухааны хэрэглээ гэвэл жолооны сургалтын эксперт, хэл яриа таних систем гэх мэт. Хиймэл оюуныг дараах чиглэлүүүдэд хувааж болдог:
- 1. Автомат программчлал
- 2. Байесийн сүлжээ
- 3. Энгийн хэлийг боловсруулах
- 4. Инженерчлэх
- 5. Төлөвлөлт
- 6. Машиныг сургах
- 7. Харааны дүрсийг таних
- 8. Хайлт хийх
- 9. Тодорхой бус логик дээр тулгуурласан мэдээлэлийн систем
- 10. Нейрал
Оюун ухааны тухай зарим тодорхойлолтууд
- 1. Хувь хүний туршлагын тусламжтайгаар олж авснаараа бусад чадвараас ялгаатай төрөлхийн болон удамшсан шинж чанар нь интеллект юм. Британийн нэвтэрхий толь
- 2. Сургалтын явцад олж авдаг чадваруудаас ялгаатай төрөлх чанарыг интеллект гэнэ.
- Герберт Спенсер
- 3. Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадварууд юм. Сирил Бёрт
- 4. Тодорхой зорилгын дагуу ажиллах, оновчтой сэтгэж бодох, үр дүнтэй ажиллах чадвар юм.
- Д. Векслер
- 5. Интеллект бол асуудлыг программын дагуу биш бүтээлчээр шийдвэрлэх чадвар мөн.
- Стивен Ж. Гулд
- 6. Хийсвэрлэн сэтгэх чадвар.
- Л. М. Терман
- 7. Интеллектийг дээд зэргээр хөгжүүлсний баталгаа бол өөрийн ухамсартаа эсрэг, тэсрэг хоёр санааг нэгэн зэрэг агуулж ийм үедээ ч оновчтой ажиллах чадвараа хэвээр хадгалах явдал юм.
- Ф. Скотт Фицжеральд
- 8. Хүрээлэн байгаа орчиндоо үүссэн нөхцөл байдлыг зөв тусган хүлээж авах адекват тэнцүү аргыг олох чадвар. Роберт Франклин
- 9. Интеллект бол шинэ асуудлуудыг шийдэхийн тулд зайлшгүй хэрэгтэй мэдлэгийг олж авах чадвар юм. Интеллектийн түвшин нь асуудлыг шийдэж байгаа хурдаар хэмжигддэг.
- Дональд Штернер
Хиймэл оюуны түүхийн үечлэл
Хиймэл оюуны түүхийн хөгжил нь 1943 оноос эхэлсэн гэж үздэг. Хиймэл оюуны түүхийн хөгжлийг авч үзье.
- • 1943 онд Волтер Питсын гүйцэтгэсэн сэтгэл судлалын үндсэн мэдлэг, тархины эсийн функцүүд, логик формаль анализ зэрэг ажил нь хиймэл оюуны анхны ажил байсан юм.
- • 1950 онд Mc Culloch, Turing нар шатрын программ бичиж эхэлсэн.
- • 1950 онд Принстоны их сургуулийн математикийн салбарын төгсөх ангийн 2 оюутан анхны неоро сүлжээг бүтээсэн байна. Энд 3000 вакум шилэн хоолой, 40 мэдрэлийн эсийн загвар оролцжээ.
- • Үүний дараа Карнегийн их сургуулийн 2 судлаач учир зүйг тодорхойлдог Logic Threorist хэмээх программыг зохиосон байна. Энэ программыг сэтгэж чадах анхны программ гэж тодорхойлсон.
- • Удалгүй тэд дараагийн программ болох //Үндсэн асуудал шийдвэрлэгч// - ийг зохиосон. өмнөх программаас ялгаатай нь уг программд хүн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг арга барил тусгагдсан байна. Энэ нь хүн шиг сэтгэдэг анхны программ байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдвэрлэхдээ хүнтэй төстэй.
- • 1952 онд Arthur Samuel шатрын программ бичиж эхэлсэн. Өмнөхөөсөө ялгаатай нь хэдий чинээ сайн тоглоно төдийчинээ сайжирдаг. Энэ программ нь компьютер зөвхөн заасныг л хийдэг гэсэн үзлийг няцаасан бөгөөд түүний программ амжилттай тоглож сурч удалгүй зохиогчоо төвөггүй хожидог болжээ. Энэ программ нь тухайн үепээ тун их шуугиан тарьж байсан.
- • 1958 онд Mc Carthy гэдэг хүн MIT-ийн хиймэл оюуны лабораторд ажиллаж байх хугацаандаа LISP хэлийг зохиосон бөгөөд энэ хэл нь хиймэл оюуны салбарт тэргүүлэх хэлд болжээ. Хиймэл оюуны программчлалд хамгийн тохиромжтой хэл юм. Энэ хэл н хамгийн эртний 2 дахь хэл юм. Энэ хэл нь одоо чих өргөн хэрэглэгддэг.
- • Мөн 1958 онд тэрээр // Ерөнхий мэдрэмж бүхий программууд // сэдвээр нийтлэл гаргасан бөгөөд энд дурдагдсан // Зөвлөгөө өгөгч // программ нь таасаглалд үндэслэн ажилладаг анхны бүрэн хиймэл оюуны систем болсон байна. Уг систем нь мэдлэгийг ашигладаг бөгөөд шийдвэр гаргахын тулд уг мэдлэг дээр хайлт хийдэг. Харин бусад программаас ялгаатай нь ертөнцийн тухай үндсэн мэдлэгтэй байв. Тухайлбал тэрбээр
- онгоцыг барьж авахын тулд онгоц буудал руу хэрхэн хүрэх төлөвлөгөөг гаргах боломжийг уг программд олгож буй энгийн аксиомуудыг үзүүлсэн байна. Мөн энэ программ нь сургалтын процессоос шинэ программыг сурч авах чадвартай байв. Иймээс уг систем нь ердөөсөө дахин программчлагдах шаардлаггүй систем юм. 1963 онд уг программыг дахиншинэчлэн гаргасан бөгөөд түүнд Робинсоны шинэ нээлт болох First
- Order Logic алгоритмыг баталсан бүрэн теоромыг ажиглажээ.
- • 1959 онд HerbertGelernter геомерийн теором батлагч хиймэл оюуны систем зохиов. Logic Theorist-тэй ижлээр үндсэн аксиомуудыг ашиглан асуудлыг шийдэж байв.
- • 1968 онд Bertram Raphael-ийн зохиосон SIR (Semantic Information Retrieval ) нь маш хязгаарлагдмал англи хэлээр даалгавар хүлээн авч мөн хэмжээгээр хариулж байв.
- • 1967 онд зохиогдсон STUDENT программ нь энийн алгебрийн өгүүлбэртэй бодлогуудыг бодож байлаа.
- • 1972 онд Natural Language ойлгодог систем зохиогдсон.
- • Expert системүүд гарч эхлэв. Тухайлбал цусны шинжилгээнд онош хийдэг MYCIN програм нь 450 орчим дүрмээс бүтсэн сантай бөгөөд junior доктороос илүү сайн ажиллаж байлаа.
- • 1980-1988 онд хиймэл оюун нь худалдаанд гарч эхэллээ. Анхны амжилттай худалдаанд гарсан эксперт систем R1 нь DEC-т 1981 оноос ажиллаж эхэлжээ. Тэнд уг програэмм шинэ компьютерийн системүүд дэх захиалгыг тохируулахад тусладаг байсан бөгөөд жилд 40 сая $ уг компанид хэмнэж өгч байв. 1980 онд цөөн хэдэн сая долларын худалдаа
- хийгдсэн бол 1988 онд 2 биллион доллар болтлоо өсчээ.
- • 1989 онд их мастер Арнолд Денкер HITECH программд хожигдсон байна. Утсаар вагоны захиалгыг тодорхой нөхцөлтэйгөөр өгөхөд утсны цаана байгаа хиймэл оюуны систем уг захиалгыг сонсоод ойлгон, хэрэгтэй зүйлээ асуусны дараа хүсэлтэд нь хамгийн оновчтой хариултыг авч өгч байна.
- • 1993 онд робот жолооч анх ашиглагдсан байна.
- • 1993 онд Бруксын бүтээсэн Cog хэмээх робот хүний хөдөлгөөнийг нүдкъамераараа ажиглаж, хүмүүстэй болон эд юмстай ажиллаж байна.
- • Лейкемийн оношлогооны систем жинхэнэ эмчээс дутуугүй өвчтөний цусыг шинжилж байна.
- • Deep Blue программ дэлхийн шатрын аврага Гарри Каспаровыг ялсан.
- • Honda Motors компанийн үйлдвэрлэсэн Asimo хэмээх хүн төрхт робот нь гадаад төрхөөрөө хүүхэд шиг бөгөөд өөрөө шатаар өгсөж уруудах, булан тойрох, гэрэл асааж унтраах буюу ойр зуурын буюу бусад даалгаварыг биелүүлэх чадвартай байсан.
- • Sony компанийн инженерүүд хүн төрхт роболтын шинэ үеийг зохион бүтээж байна. SDR ( sony Dream Robots ) хэмээх персональ робот нь үсэрч харайж, бүжиглээд зогсохгүй бөмбөг тоглож чаддаг гэнэ. Эрдэмтэд роботын эд анги болох гар хөлний үе мөч, нүд, чихийг улам боловсронгуй бологхын төлөө шаргуу ажиллаж байна. Роботоод төмөр буюу хуванцар арга яснаа гадна маш өндөр мэдрэмжтэй элмент, видео камер, микрофон тэр ч бүү хэл хүртэхүйн эрхтэнүүдийг байрлуулахаар зэхэж байна.
- • MIT Media Lab лабораторын шинжээч синти Бразел эмх цэгц, зохион байгуулалт сайтай Kismet гэгч роботыг бүтээсэн. Энэ робот нь хүний сэтгэл хөдлөлийг хараад ялгаж танихыг сурч байгаа бөгөөд өөрөө баяр хөөр, уйтгар гуниг, уур уцаарыг илэрхийлж чаддаг болхи нүүртэй гэнэ. Синтигийн төслийн гол зорилго нь Kismet роботыг зөвхөн юм бодож чаддаг төдийгүй аливаа үйлдлийн ард заавал үр дагавар байдаг гэдгийг ойлгодог чадвартай болгоход оршиж байна. Мэдээж Kismet өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг болох хүртэл тун ч хол байгаа бөгөөд одоогоор түүний нийгэмд биеэ авч явах байдал, нүүрний хувиралыг нь 15 компьютер гаднаас удирддаг байна.
- • Хамгийн энгийн хэрэглээний робот болох Tiger Electronics компанийн Furby нэрт хүүхэлдэй нь үгийг давтан хэлэх маягаар тогтоодог хэдий ч робот ямар потенциалтай болохыг хүн төрөлхтөнд харуулж чадаж байна.