Хэрэглэгчийн яриа:Б.Базарсад
Сэдэв нэмэхЧойжилын Батболд
[кодоор засварлах]Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн иргэн Ардчилсан намын гишүүн, Ардчиллын ахмад зүтгэлтэн, Баяндалай овгийн Чойжилын Батболд 1964 оны 11 сарын 03-нд Архангай аймгийн Жаргалант суманд Чойжилын гурав дахь хүү болон мэндэлсэн. Ам бүл 4 эхнэр Ш.Хажидмаа Эрүүл мэндийн салбарт 32 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт 2019 онд гарсан. 1980 онд сумын 8 жилийн дунд сургууль, 1982 онд Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургууль, 2003 онд Эрдэнэт хотын “Иргэний боловсрол” улс төрийн их сургуулийг “Удирдлагын менежмент” мэргэжлээр төгсөж, 2004 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
Хөдөө аж ахуй нэгдэл, төр, захиргааны байгууллагад дөчөөд жил үр бүтээлтэй ажиллаж,
Ч.Батболд нь Монгол оронд 1989 оны сүүлч, 1990 оны эхээр үүссэн Ардчилсан хувьсгалыг тууштай дэмжиж, суманд хэсэг нөхдийн хамт Ардчилсан холбоог /1990.05.28/ Ардчилсан намыг /1991.01.19/ онд байгуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан хүнлэг нийгмийг байгуулах үйлсэд манлайлан оролцож, Ардчиллын ялалт амжилтыг баталгаажуулах бэхжүүлэх үйлсэд 31 жил идэвх зүтгэл гарган ажилласан.
Энэ их ялалт амжилтын үр дүнд Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион зааварлагч, “Жаргалант Амьдрал” нэгдлийн орлогч дарга, нэгдлийн боловсон хүчний эрхлэгч, “Жаргалант” ББХК-ны орлогч захирал, ЗДТГ-ын ажилтан, Байгаль орчны улсын байцаагч, Сумын ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, зэрэг ажлуудыг
1986-1989 онд сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион зааварлагч,
1989-1992 онд “Жаргалант-Амьдрал” нэгдэлд орлогч дарга, боловсон хүчний эрхлэгч,
1992-1994 онд Засаг даргын тамгын газрын Мэдээлэл сурталчилгаа, хяналт шалгалт, дотоод ажил хариуцсан ажилтан,
1994-1996 онд “Жаргалант” ББХК-д орлогч захирал,
1996-2000 онд Засаг даргын тамгын газрын ажилтан, байгаль орчны улсын байцаагч,
2000-2004 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,
2008-2010 онд Засаг даргын орлогч,
2010-2012 онд Сумын засаг дарга,
2013-2014 онд Засаг даргын орлогч,
2014-2016 онд Засаг даргын тамгын газрын дарга,
2016-2020 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2020-2024 Засаг даргын орлогч
Мөн сумын АДХ-ын депутатаар 1 удаа, төлөөлөгчөөр 7 удаа, Аймгийн
ИТХ-ын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдсон. Улсад нийт 40 жил ажилласан.
МХЗЭ-ийн болон ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч, ОНШ Ардын нөхөрлөлийн дарга, нэгдлийн ерөнхий зөвлөлийн гишүүн, нэгдлийн болон сумын өмч хувьчлалын нарийн бичгийн дарга, Жаргалант Амьдрал нэгдийн сүү тосны заводын мастер ИТХ-ын тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн, Монголын ардчилсан холбооны анхны гишүүн, сумын ардчилсан нам, ардчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг, сумын Ардчилсан намын дарга, дэд дарга, аймаг, сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын МоАХ-ын дарга зэрэг сонгуульт ажлыг хийж байлаа.
Миний энэ нам, төрд олон жил идэвх зүтгэл гарган ажилласан байдлыг үнэлж, АХ-ын 80, 90-н жилийн ойн медаль, МЗХ-ын 80, 90-н жилийн ойн медаль, Тэргүүний залуу Алтан медаль, Улайн загалмайн “Нигүүлсэл” медаль, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, НӨУЁБ-ын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, “Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" Ардчилсан хувьсгалын 20, 30 жилийн ойн медаль, болон Намын дээд шагнал “Мөнх тэнгэрийн” одон, “Эрх чөлөөний одон” “Ардчилсан хувьсгалын Ахмад зүтгэлтэн”, Анхдагч, Ардчиллын ахмад зүтгэл” одон, Ардчилсан хүчний Ахмадын холбооны “Мөнх Алдар” медаль, Ардчилсан хүчний холбооны “Шонхор” одон зэрэг одон медалиудаар шагнагдсан юм. Б.Базарсад (яриа) 03:47, 24 Аравдугаар сар 2025 (UTC)