Jump to content

Хэрэглэгчийн яриа:Б.Бямбадэмбэрэл

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Mobile spy Таны утсыг ашиглаж таны бүх мэдээлэл болон хэнтэй юуны талаар ярьсан , хэнлүү ямар мессэж илгээсэн гэх мэт мэдээллийг тань хэн нэгэн харж байгаа гэж бодож байсан уу ? Улсын их хурлын гишүүний зүй зохисгүй бичлэг энэ тэндгүй гарч нэр хүнд болон санхүүд нь маш том алдагдалд оруулж байгааг та бүхэн харсан байх. Мөн гадаад дотоодын алдартнуудын хувийн бичлэг задарч нэр хүнд нь сөргөөр нөлөөлдөг. Тагнуултай кино, номд гардаг жижиг төхөөрөмж зэрэг нь та бүхний амьдралд хол харагдаж болох юм. Гэхдээ энэ зүйл нь та бидний хажууд байгаа зүйл юм. Таны ухаалаг гар утас харийн нүд, чихнээс хамгаалагдсан гэж боддог бол гүнзгий эндүүрчээ. Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг аж. Нэгэнт “задарсан” утас энэ цаг мөчөөс эхлэн харилцаа холбооныхоос тагнах, чагнах хэрэгсэл болон хувирдаг байна. Энэ тухай АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ВВС-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Утсанд хадгалагдаж буй мэдээлэлд хүрэхийн тулд гар утас руу зүгээр л тусгай нууцлал, кодтой мэдээллийг илгээхэд л хангалттай. Үүний дараа мэдээлэл хүсэж байгаа байгууллага, бүтэц нь ухаалаг утсанд санаснаараа нэвтрэх боломжтой болдог байна. Тэд гар утасны яриаг чагнаж, зурвасыг уншиж, гар утсан дээрх агуулга, бичлэгийг үздэг. Мөн тухайн эзэмшигч гар утсаараа интернэтийн ямар ямар сайт руу орсон болон гар утсаараа хийж байгаа бичлэгийг ч харах боломжтой аж. Засгийн газрын харилцаа холбооны төвөөс явуулж буй “тагнуулч” зурвас, мэдээлэл нь гар утас эзэмшигчид харагддаггүй, мэдэгддэггүй ажээ. Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг ухаалаг гар утсыг эвдэж, нэвтэрдэг технологид асар их хөрөнгө, мөнгө зарцуулсан хэмээн Сноуден хэллээ. Тэр тусмаа Английн технологи нь гар утас унтраастай байх үед ч эргэн тойронд нь юу болж байгааг сонсох боломжийг олгодог хэмээн онцоллоо. Засгийн газрын харилцаа холбооны төв нь Үндэсний аюулгүй байдлын агентлагийн “охин компани” хэмээн Сноуден баталж байна. Америкийн тал Их Британийн тагнуулын бүтцэд хийж гүйцэтгэх ёстой зорилго, бодлогыг нь хэлж зөвлөдөг аж. Ухаалаг гар утсыг тагнаж чагнах гол зорилго террорист үйл хэрэгт холбоотой хүмүүс, сэжигтнийг илрүүлэх, бусад гэмт хэргээс сэргийлэх. Үүний тулд маш олон хэрэглэгчдийн мэдээл­лийг цуглуулж, хувийн орон зайд нь нэвт­рэх хэрэгтэй болдог хэмээн Америкийн тагнуулын нууцыг дэлгээд гадаад руу зугтан гарсан Эдвард Сноуден нэмж хэллээ. Apple компани дуут зурвасны Siri хэмээх програмыг шинэ гар утсандаа суулгаж өгснийг Америкийн интернэт компаниуд болон хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байгаа. Siri-гээр дамжсан яриа, мэдээллийг гуравдагч этгээд сонсох боломжтой хэмээн тэд хардаж байгаа юм. Facebook, Google, Yahoo зэрэг нь АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлэл цуглуулах нэг хэрэгсэл хэмээн үзэх хүмүүс байдаг. Тэгвэл том гүрнүүдийн тагнах, чагнах арга барил ухаалаг гар утсанд аль хэдийнэ нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталж байна.

Яаж хэрэгжих вэ ?  Хамгийн хялбар арга – хэдхэн минут утсыг тань аваад тагнуулын аппликейшн суулгах, Жишээ нь: Spy Phone App, Spyzie, Theonespy, Spyera  Кафе, онгоцны буудал зэрэгт байрлах хамгаалалтгүй WiFi сүлжээгээр дамжуулж.  Гар утсаа танихгүй USB портод залгах (машин, онгоцонд ч тэр), өөрийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Цэнэглэж байх үедээ ч мэдээллээ алдаж болно.  SMS_phishing - таны банкны дансны мэдээлэл, мөнгөн гүйлгээ, эсвэл таны гэрэл зураг байгаа гэсэн линкийг андуурч нээх. Файлыг нээнгүүт таны утас хакердуулж эхэлнэ.  Дохионы протокол SS7-н дагуу – дэлхийн гар утасны ихэнх станц ашигладаг дохио юм. Хакерууд дохиог нэвтэрсэн тохиолдолд байгаа газрыг олох, мөнгөн гуйвуулга зэргийг хийнэ.  Трояны_морь буюу өөр нэг application дотор хортой код оруулан , ингэснээр таны тоглохоор татсан тоглоом болон бусад олон төрлийн application татаад ажиллуулахад танд хэдий тухайн програм бүрэн ажиллаж байгаа мэт болов ч цаана уг хортой код ажиллаж таны утсыг алсаас хянаж аль эсвэл удирдаж байж болно. Энэ төрлөөр mobile spy гэлтгүй мэдээлэл холбоо техник технологи ашиглаж байгаа бүх салбарт халдаж болох халдлагын төрөл юм.



Яаж хамгаалах вэ?

Та бүхэн гар утас, таблет, notebook , smart watch, smart TV, TV ашигладаг гэж бодож байна. Таны төхөөрөмж дээр хэр олон application байгаа вэ? Тэр болгон та тухайн application-аа ашигладаг уу? Мөн та application суулгахдаа хэр хурдан, бас хянамгай суулгадаг вэ? Энэ асуултад та хариулаад тэмдэглээд аваарай. Та энгийн тоглоом татаж тоглохоор тухайн application суулгаж байхад танаас Yes, No Дараа нь Accept, Decline гэх мэт олон зүйл асуудаг. Энэ зүйлийг тэр болгон анзааралгүй бүгдийг зөвшөөрдөг. Үүн дээр яг юу гэж бичсэн байдаг талаар мэдэх хүн тун цөөн (Зураг 1) Энэ авсан зурган дээр таны хувийн мэдээлэл болон дуудлага гэх мэт зүйлс рүү хандах болон гэж байгааг харж байна. Гэвч энэ application маань ямар зориулалттай билээ гэдгээ санах хэрэгтэй болно. Хэрвээ энэ Application маань энгийн online-р тоглодог тоглоом бол таны дуудлага болон хувийн мэдээлэл тань ямар хэрэгтэй вэ гэх асуулт гарч ирнэ. Учир нь энэ Application-ыг хүн хийсэн, тэгэхээр энэ application-ыг хүн хянаж байгаа. Тэгэхээр таны бүх хувийн мэдээлэл болон дуудлага бүхнийг тань өөрт чинь мэдэгдэлгүйгээр гадны хүн хянаж ажиглаж байна гэсэн үг юм.

Хэрэв ийм зорилготой application суусан бол хэрхэн мэдэх вэ? (Android систем дээр) 

Та эхлээд settings рүүгээ ороод дараа нь Aplication manager лүү хандахаар таны утсанд байгаа бүх Application харагдах болно. Тэгээд нэг Application сонгож аван дар. Үүний дараа App info гэх цонх нээгдэх болно, энэ цонхны хамгийн доор байрлах Permissions гэх нэр харагдах бөгөөд та Show all гэх list-ийг дарснаар энэ application-ыг ашиглахын тулд та юу юу зөвшөөрсөн талаар харагдах болно. Энэ мэт та бүх Application бүрийг шалгах бөгөөд их хэмжээний Application байгаа бол та өөрийн төхөөрөмжөө Reset хийж бүх application-г устгахыг санал болгож байна. Хэрэв та reset хийсэн бол ахин Application суулгахдаа Permissions-ийг анхааралтай ажиглан суулгах ёстой. Бас анхаарах ёстой зүйл бий үүнд: Бүтэн линк нь харагдахгүй байгаа зурвас хүлээж авсан бол нээх хэрэггүй.

o Танихгүй хүний компьютер-ээр утсаа цэнэглэж байгаа бол зөвхөн “цэнэглэх” горимыг сонгоно.

o WiFi сүлжээнд автоматаар орох горимыг унтраа. Зөвхөн гараар тохиргоог хийж орно. o Эргэлзээтэй нэртэй WiFi хэрэглэхээс зайлсхийнэ. Аль болох нууц үгээр хамгаалагдсан сүлжээг ашиглаарай.

o Нийтийн WiFi ашиглан мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийх хэрэггүй.

o Хэрвээ таны утас Android бол вирусийн эсрэг программ суулга.

o Мэдээж өөрийнхөө утсанд нэвтрэх нууц үг хий.

Хакердуулсан гар утасны шинж тэмдэг

 Гар утас огцом хурдан цэнэглэгдэж эхлэх. Гар утсанд тань таны хяналтаас гадуур аппликейшн суусан байж болно.  Утас халах (утсаар ярихад, ашиглахад бус харин хэвийн байхдаа) – энэ бол утсанд ямар нэгэн программ ажиллаж байгаагийн дохио.  Утас өөрөө ажиллаж эхлэх: унтарна, гадагш дуудлага хийнэ, программ нээнэ. Энэ бол үйлдлийн системийн гажиг бус харин сонсож байж болох юм. Магадгүй санаандгүй таны утас дарагдаад өөр дугаар луу залгаж гэж андуур ч болно .  Дуудлага хийсэн жагсаалтад танихгүй дугаар байх. (Хэрэв та дараа төлбөртэй дугаар барьдаг бол таны төлбөр хэт өндөр гарах )  Утсаа унтрааж чадахгүй байх: унтраахын оронд төрөл бүрийн аппликейшн нээгдэнэ. Аль эсвэл ахиж асан  Танил газар гэнэт гар утас ажиллахаа болих, яриа тасалдах. Зөв зохистой ашиглах нь Хэрэв та өөрийн үр хүүхэд болон ажилчдаа юу хийж байгаа хэнтэй юуны талаар ярьсан мөн хаана байгаа зэргийг мэдэх хүсэлтэй байгаа бол энэхүү програм хангамж болон утасны application ашиглахыг санал болгож байна. Анхаарах зүйл : Таны ажилтантайгаа хийсэн гэрээн дээр энэхүү зүйл заалтаа тусгасан байх ёстойг анхааран уу ! Таны хүүхэд найзуудтайгаа хаана юу хийж байгааг хэнтэй байгааг хянаж болох юм.Үүнд : Facebook chat , камераар нь дамжуулж хэнтэй байгааг харах болон сонсох ,дуудлагын record хийж авах ,мессэжийг нь харах (Устгасан байсан ч харагдан) , Утас нь дээрээ юу хийж байгаа үзэх боломжтой. (Зураг 2) Таны ажилтан ажлын цагаар ажлаа хийж байгаа эсгийг харж болно . Хэрвээ таны итгэл хүлээлгэж эрх мэдэл олгосон ажилтан тань өөр бусад байгуулагтай ямар холбоотой байна гэх мэт мэдээллийг хянаж болно . Хавсралт Хуулиар тогтоогдсон зөвшөөрлийн дагуу мэдээж тухайн улсын шүүх цагдаа тагнуулын байгуулагт ашиглахыг зөвшөөрдөг. Монгол улсад мэдээллийн аюулгүй байдал одоогоор сул байгаа учир сонгуулийн үер нэгнийхээ муу муухайг үйлдлийг задалж нэр төрийн асар их хохирол учруулж байгааг харж байгаа байх. Гэхдээ заавал утас гэлтгүй камертай бүх төрлийн төхөөрөмж таныг тагнаж мөрдөж байж болох юм. Социалист нийгмийн үед нэгэн технологийн шинжээч хэлэхдээ: 2000 оноос хойш бид зурагтыг биш зурагт биднийг үзэх болно гэж хэлж байсан байдаг. Gemalto Gemalto бол Нидерландад төвтэй дэлхийн 450 орчим үүрэн холбооны оператор компаний СИМ картыг нийлүүлэгч компани юм. Зөвхөн өнгөрсөн жил Gemalto 2 тэрбум СИМ карт дэлхий даяар нийлүүлсэн нь түүний хэр том компани болохыг харуулж байна.Манай улсын үүрэн холбооны операторуудын гол нийлүүлэгч гэж үзэж болно.СИМ картанд яриаг кодлох тусгай нууц түлхүүрийг суулгаж өгсөн байдаг ба СИМ тус бүрийн нууц түлхүүрийн мэдээлэл нь үйлдвэрлэгч компанид нь байдаг. Өнөөг хүртэл гар утасны сүлжээ өөрөө тун хязгаарлагдмал боломжтой байдаг тул төдийлөн хакеруудын анхаарлын төвд орж байсангүй.СИМ картан дахь нууц түлхүүр нь зөвхөн дуудлага хийх үед гар утас болон үүрэн холбооны бааз станц хоёрын хоорондох холбоог кодлон нууцалдаг. Хэдийгээр энэ түлхүүрийг мэдэж авсан ч яг тодорхой нэг хүний яриаг шүүж ялган ашиглах боломж тун хэцүүг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Хэрвээ дуудлага хийхгүй бол энэ түлхүүрийн хэрэгцээ байхгүй гэж үзэж болно.Өчигдөр Gemalto компани мэдэгдэл гаргаж хэрвээ ийм явдал болсон бол үүрэн холбооны хэрэглэгчдэд ямар хор хохирол учруулж болохыг судлахаар болсноо зарлав.Gemalto нь зөвхөн СИМ карт биш, мөн сүүлийн үеийн өндөр нууцлалтай банкны төлбөрийн картуудыг ч үйлдвэрлэдэг болоод байгаа билээ. Энэ төрлийн Application-үүд I. FlexiSPY II. Spyzie III. Phonty IV. SpyStealth V. Mobistealth VI. TheTruthSpy VII. SpyHuman VIII. Highster Mobile IX. iKeyMonitor

Spyzie гэж юу вэ, энэ нь хэрхэн ажилладаг вэ?

Spyzie нь эцэг эхчүүдэд өөрсдийнхөө хүүхдүүд, бизнес эрхлэгчдийг хянахын тулд хүчирхэг вэб суурилсан утасны хянах шийдэл юм. Энэ нь Android утас эсвэл таблетыг хянах үед ашигладаг энгийн тохиргооны дараа зорилтот android төхөөрөмжөөс мэдээллийг авах боломжийг олгодог. Интернетэд холбогдсон л бол та өөрийн ухаалаг утас, таблет компьютер эсвэл компьютеруудаас алсаас хянах мэдээллийг харах боломжтой.

phonty spy гэж юу вэ?

Та iPhone-ыг дагахыг хүсч байна уу? Phonty нь iOS төхөөрөмжүүдийг бодит байдалд нийцүүлэх боломжийг олгодог. Өөрийн WhatsApp, iMessage, дуудлага, имэйл, GPS болон бусад чухал чухал функцууд болон апп-уудыг хянах замаар өөрийн хайртай хүмүүсээ хамгаалаарай.


Дүгнэлт:

Start a discussion with Б.Бямбадэмбэрэл

Start a discussion