Jump to content

Хэрэглэгчийн яриа:Б.Пүрэвжав

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бидний ураг удмынхан буюу Өөлд Дарийн удамынхан

[кодоор засварлах]

Өмнөх үг

Бидний үеээс өмнөх манай садан төрлүүд маань дээдсийнхээ түүхийг амаар хэлж өгдөг, бичиж үлдээдэггүй байсан учраас он цагийн явцад урьд урьдны хүмүүсийн түүх нь бүрхэгдэн мэдэгдэхгүй болж байсан байна. Иймд одоо бурхны орон дээд тэнгэрт байгаа ахмад буурлуудынхаа түүхээс мэдэх бүхнээ бид бичиж, хойч үедээ үлдээх учиртай юм. Заримыг нь бичиж байгаа. 1921 оноос өмнөх үеийн бидний ахмад буурлууд маань боловсролын сургууль, сургалтыг дамжаагүй ч гэсэн өөрснөө амьдралаас өндөр боловсролыг олж авсан, ер нь ихээхэн оюунлаг хүмүүс байсан юм. Үүнийг одоо бидний дунд байгаа ахмад настангууд нилээн сайн мэднэ, нотлон хэлнэ. Миний үеийнхэн гадарлана. Одоо ч бид нар дээдсийнхээ оюунлаг ухааныг залгамжилсаар байна. Манай удамд оюунлаг хүмүүс олон байсан. Тухайн үеийн соёл, боловсрол, мэдлэг, мэдээллийн төв болсон гандан хийдэд шавьлан сууж, сайн лам байсан хүмүүс ч олон байна. Тэд нар маань шашны номыг судлан суралцаж, түүнтэйгээ уялдуулан ертөнцийн гэгээрлийг олж байсан болохоор бурхны номыг их шүтдэг хүмүүс байсан юм. Манай дээдсүүд маань Дарь гэдэг нэртэй хүний нэрийг хэлэлгүй хүндлэн “Хэцүү нэрт”, Жамц гэдэг хүний нэрийг “Жа”, Дорж гэдэг хүнийг “До” гэдэг байсныг би тод санадаг юм. Энэ бол буурал ээж болон хэлмэгдсэн 2 лам ахынхаа нэрийг хүндэлж байсан хэрэг билээ. Мөн бидний дээдсүүд хүүхдэд маш их хайр халамжтай, хүүхдийг буруу эрхлүүлдэггүй, хүүхдэд багаас нь хатуужил, хөдөлмөрч зан чанарыг суулгаж чаддаг, ер нь мал, амьтан, ургамал, хүний хийж бүтээсэн болгоныг их хайрладгаараа асар их буянтай хүмүүс байсан юм. Олон жишээ дурьдаж болно. Бидний дээд удамын Дарь, Д.Жамбий, Д.Маань болон түүний хүүхдүүд нь хэдийгээр улсын түүхэнд нэр алдар нь бичигдээгүй ч гэсэн тухайн нийгмийн шалгарлаар бие чийрэг, ухаан санаа хурц, бодол сэтгэл гүн, үг хэл найрамдуу, хэзээ, хаана, ямар үед, юу ярьж хэлэхээ мэддэг, тоглоом наадгайнд дуртай, хошин үгтэй, олон түмний дунд ямагт сайн сайхан амьдарч чаддаг, ихээхэн авьяаслаг, туйлийн их ажилсаг хүмүүс байжээ. Дээдсийнхээ талаар бичсэн энэхүү сайн сайхан бүхэн бол ор үндэсгүйгээр хий хоосон магтсан зүйл нэг ч үгүй, бүгд үнэн юм шүү гэдгийг би ам бардам батлан хэлье. Үүнийг эдүгээ амьд сэрүүн байгаа миний 84-тэй ээж Ж.Бүдээ, 73-78 настай эгч Ц.Чимид, ах З,Эрдэнэбат, Д.Бараадууз, Б.Тогтох, Б.Дашрэнцэн; эгч Д.Сэмбээ, ах А.Содном, С.Ишдорж болон бусад өнөөгийн бидний ахмадууд нотолно. Энэхүү ургийн бичгийг миний бие 1986 оны үеэс бичиж эхэлсэн боловч учир дутагдалтай зүйл нилээд байсан ба тэр болгоныг залруулан бичихэд ахан дүүс та бүхний тал бүрийн дэмжлэг их байлаа. Иймд энэ ургийн бичиг нь олон ахан дүүсийн оюуны бүтээл болж чадсанд та бүхнээрээ би бахархаж байна. Ургийн бичиг болон түүхэн зургийн цомгийг хийхэд их хувь нэмэр оруулсан миний эмэг эх С.Жалам, буурал ах Ц.Данзан-Осор, эгч Л.Аюурзана, ээж Ж.Бүдээ, ах Б.Тогтох, Б.Дашрэнцэн, Д.Бараадууз, А.Содном, З.Эрдэнэбат, С.Ишдорж, эгч Д.Ойдов, дүү Д.Цогтбаатар, Н.Тэгшжаргал, Н.Түвшинжаргал, Н.Энхтүвшин, Д.Сумъяа, Д.Оюун, Д.Энхзул, Б.Норовсамбуу, үе чацуут Д.Одбаяр, Ч.Насанжаргал нар болон бусад ахан дүүстээ халуун баяр хүргэж, аз жаргалыг дээдийг хүсэн ерөөе. Өөлд Дарийн дөч Бүдээгийн Пүрэвжав. 2017 он.

Хойч үеийнхэндээ сургахад:

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур, суурь мөн. Бидний энэхүү ураг удмын хэлхээ маань хойшид улам өнөр өтгөн болж, хиргүй тунгалаг байж, монгол түмнийхээ түүхэнд сайн сайханы манлай болж явахын өлзий буяны ерөөлийг өргөн барин дэвшүүлье.  

Бидний өвөг дээдсийн тухайд

Бидний угсааны бидэнд мэдэгдэж буй дээд хүн нь “лхарамба” цолтой, гандан хийдэд бурханы ном, буяны ажил эрхэлсээр 100 гаруй насалж, 1890 оны үед таалал төгөссөн оюун ухааны арвин их нөөцтэй Альшаа хамба хоёрдугаар Очирдара хувилгаан билээ. Очирдара хувилгаан лам нь Занигай болон 1827 оны үед төрсөн Дарь хэмээх төрсөн 2 дүүтэй байжээ. Ахан дүүс та бид нар тэдний Дарь хэмээх бүсгүйн цусан төрлийн хүмүүс юм. Манай өвөг дээдсүүд Дарь гэдэг хүний нэрийг хэлэлгүй хүндлэн “Хэцүү нэрт” гэдэг байсан. Иймд энэхүү мөнгөн ургийн хэлхээсийн эхний үе нь Очирдара, Занигай, Дарь хэмээх нэг эхийн хүмүүс гэдэг нь тодорхой болсон.

Хоёрдугаар үеийнхэн: Дарь гэдэг эмэгтэй бол 1853 онд ууган охин Д.Жамбийг төрүүлсэн, 1863 онд төрүүлсэн удаах охин Д.Маань гэсэн 2 охинтой. Жамбий нь олон (9) хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал байжээ. Архивын баримтанд энэ хүний нэрийг Жамба гэж бичсэн байна лээ. Бидний буурал ээж Жамбий ихэвчлэн одоогийн Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумын нутаг болон Өвөр монголын Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны (Өлзий сум) өргөн уудам нутгаар нүүдэллэн амьдардаг малчин хүн байсан байна. Мөн Бидний нагац Маань нь хүү М.Ёндон, охин М.Уртнасан, хүү Домийг төрүүлж, өсгөсөн маш их буянтай буурал байсан юм. Д.Маанийн удмынхан нь 2013 онд Хүрмэн суманд ургийн уулзалтыг зохион байгуулж, “Буурал гэгээний Маанийн угийн бичиг” хэмээх номыг хэвлэн тараасан. Харин Д.Жамбийн ургийнхан бид садан төрөл нилээн олуул бөгөөд ураг төрөл холдох тусам хойч үеийнхэн маань ураг төрлийнхөө хүмүүсийг мэдэхгүйд хүрч байна. Усаа танивал мал болж буй нь тэр Ургаа мэдвэл хүн болж буй нь тэр гэсэн ухаант мэргэдийн сургааль бий. Учир иймээс одоо буурал ээж Д.Жамбийн ураг удмынхан бид ураг төрлөө мэдэлцэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Ингээд бидний эх Д.Жамбийн талын буюу цусан төрлийн ургийн хэлхээсийг үргэлжлүүлэн танилцуулъя.

Гурав ба дөрөвдүгээр үеийнхэн:

• Жамбийн ууган охин Ж.Цэрэн нь 1976 онд төрсөн, хүү Ц.Цэвээн, Ц.Жамъяншарав, Ц.Тойсонхүү, охин Ц.Лхам гэсэн 4 хүүхэдтэй. Энэ хүнийг Ж.Цэрэнхүү гэдэг байсан ба сүүлдээ Ж.Цэрэн гэдэг болсон. Хойч үеийнхэн нь “Жөгөө” гэж авгайлдаг байсан.

• 2 дахь охин Ж:Цэнд нь 1877 онд төрсөн, охин Ц.Лхамсүрэн, хүү Ц.Норов, Ц.Сандав, Ц.Намжил, Ц.Даржаа, Ц.Данзан-Осор, Ц.Дэмчиг, Ц.Дэндэв гэсэн 8 хүүхэдтэй. Хойч үеийнхэн нь “Жүнжээ” гэж авгайлдаг байсан.

• 3 дахь охин нь 1880 онд төрсөн (цоохор хэмээх)Ж.Дулам,

4 дэх охин Ж.Ханд нар хүүхэдгүй.

• 5 дахь охин Ж.Дэлэг нь Дондив гэж ганц хүүтэй байсан ба тэр нь Туяа гэдэг өргөмөл охинтой.

• 6 дахь охин Ж.Шүр,

7 дахь хүү Ж.Жамц(1886-1938) нар хүүхэдтэй эсхийг мэдэх хүн байхгүй.

• 8 дахь охин Ж.Сугир нь(1887-1969) Ар монголд ихэр охин С.Жалам, С.Жимээхүү нарыг, Өвөрмонголд хүү С.Гимбэл, охин С.Зулзага, С.Дүүнээ, хүү С.Охио(Гэлгээ), С.Доржоо, С.Жаргал нарын 8 хүүхэд төрүүлсэн. Ж.Сугирыг хойч үеийнхэн нь “Жүүжээ” гэж авгайлдаг байсан.

• 9 дэхь хүү Ж.Дорж(1889-1938) нь Намжил(мухар хэмээх) гэдэг ганц хүүтэй.

Тавдугаар үе нь:  Ц.Цэвээн(1896-1980) нь С.Нямаахүү гэдэг ганц охинтой. Ц.Жамъяншарав(Өвөрмонголд) нь Оюунбилэг гэдэг өргөмөл ганц охинтой, Тойсонхүү хүүхэдгүй. Буурал ах Ц.Цэвээнийг бид “Ах авгай”, “Агаа” гэж хүндлэн авгайлдаг байсан.  Ц.Лхам(1909-1972) нь Л.Аюурзана, Л.Нямаа гэсэн охин, хүү хоёртой. Ц.Лхамыг хойч үеийнхэн бид “Иж” гэж авгайлдаг байсан.  Ц.Лхамсүрэн(1893-1978) хүүхэдгүй. Хойч үеийнхэн нь “Эгч авгай” гэж нэрлэдэг байсан. Ц.Норов(1895-1989) Н.Хэмэдхэвийг өргөж авсан, Н.Давааням, Н.Сумъяа(эм), Н.Сумъяа(эр) нарыг төрүүлж, эрэгтэй Н.Сумъяаг Дашцэрэнд өргүүлсэн.  Ц.Сандавын(1905-19. . ) ууган охин С.Сэрж, удаахь хүү С.Дашзэвэг, Д.Бараадууз, охин С.Түвд, отгон хүү С.Ишдорж нарыг төрүүлж, Д.Бараадуузыг эгч Ц.Лхамсүрэндээ өргүүлсэн.  Ц.Намжил(1908-1984) нь хүүхэдгүй. Аюуштай ханилж байсан. Аюушийн охин Жүд, Жүдийн хүү Ч.Насанжаргал. Ц.Намжилыг хойч үеийн бид “Налжир” гэж авгайлдаг байсан.  Ц.Даржаа(1910-1985) нь охин Д.Равжирын ээж З.Намжилтай ханилж, хүү Д.Пүрэв, Д.Цэдэндабаа, охин Д.Цогзолмаа, Д.Маравбиш, Д.Гаравбиш, хүү Д,Одбаяр, охин Д.Нямбуу, Д.Наран, Д.Тогтох, хүү Д.Отгонсүрэн нарыг төрүүлж өсгөсөн.  Ц.Данзан-Осор(1912-1995) нь ууган охин Д.Сэмбээ, удаахь охин Д.Жамъян, хүү Д.Лхамсүрэн, охин Д.Ойдов, Д.Зэст, хүү Д.Содномцэрэн, охин Д.Чулуунтулга, хүү Д.Энхтөр, охин Д.Нанжид, хүү Д.Дэлгэрцогт нарыг төрүүлж өсгөсөн.  Ц.Дэмчиг(1916-1986) нь Г.Банзрагч гэдэг хүнтэй ханилж хүү Д.Тогтох, Д.Дашрэнцэн нарыг төрүүлсэн. Сүүлд нь Д.Намжмаа гэдэг хүнтэй ханилж охин Д.Оюун, Д.Бурмаа нарыг төрүүлсэн. Ц.Дэмчиг ахыг бид эхний үед “Бэмбээ”, сүүлдээ “Дэнгээ” гэж авгайлдаг байсан.  Ц.Дэндэв нь Өвөрмонголд Сэ.Баатарын ээжтэй ханилж, Д.Хадмөнх гэдэг хүү төрүүлсэн.  - С.Жалам(1913-1993) нь ууган охин Ж.Бүдээ, 2 дахь охин Ц.Чимид(-ийг Цэндэд өргүүлсэн), 3 дахь хүү Ж.Санжаа, 4 дэхь хүү Х.Нанжид(-ыг Увш-д өргүүлсэн), 5 дахь охин Ж.Буянт нарыг төрүүлсэн. С.Жаламыг хойч үеийнхэн нь “Мээм” гэж авгайлдаг байсан. - С.Жаламын ихрийн өрөөсөн С.Жимээхүү(1913-1935) нь хүүхэд төрүүлээгүй 20 гаруй насандаа өвчний улмаас өөд болсон. Гимбэл(1916-19 . . ) хүүхэдгүй. - С. Зулзага(1920-1985) нь Өвөрмонголд З.Эрдэнэбат, З.Батнасан, З.Чоймбол, З.Жүгдэр, З.Дүүдий, З.Хишигдалай нарыг төрүүлж өсгөсөн. С.Зулзагыг хойч үеийнхэн нь “Аамаа” гэж авгайлдаг байсан. - С.Дүүнээ(1924-2007) нь Өвөрмонголд Адъяа, Бадамаа, Уртнасан, Нарангэрэл, Сумъяа, Цэрэн-Иш нарыг төрүүлж өсгөсөн. - С.Охио(Гэлгээ)(1929-1990) нь ар монголд Д.Намсрайг төрүүлж, Өвөрмонголд Нарангэрэлийг эгч Дүүнээгээсээ өргөж авсан. - С.Доржоо(1932-2002)-гийн хүүхдүүд нь Өвөрмонголд Эрдэнэхүү, Баа-И нар болно. - С.Жаргалын(1934-2009) хүүхдүүд нь Өвөрмонголд Ж.Барсаа, Ж.Жинчуан, Ж.Баатар нар болно.  • Намжил(мухар хэмээх)-ын ганц хүү нь Н.Дэлэгбал юм. Үүгээр энэхүү Дарийн удмын 5-р үе дуусаж байгаа билээ. Үүнээс хойших үеийн ахан дүүсийг дээрхи үетэй холбон бичихэд дөхөм болж байгаа бөгөөд хойч үеийнхэн маань залгуулан бичнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Б.Пүрэвжав (talk) 13:07, 3 Долоодугаар сар 2023 (UTC)Reply