Jump to content

Хэрэглэгчийн яриа:Иззи

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Умард Солонгос-Ким Чен Ир

[кодоор засварлах]

Бараг бүтэн жил үхээд цус харваад ухаан орохгүй байгаа гэж яригдаж байсан Хойд Солонгосын ерөнхийлөгч сарын өмнө гэнэт олны өмнө гарч ирэхэд Солонгосчууд түүний эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлэн нулимс унагах нь л холгүй байсан билээ. Харин Ким Чен Ир босов у гүү юу л Теплхолдинг-2 хэмээх хиймэл дагуул хөөргөн туршиж, Иобен дахь цөмийн реактороо сэргээн ажиллуулж улс орнооо дайны бэлэн байдалд бэлтгээд эхэлсэн билээ. Үүнд БНХАУ ихэд санаа зовж байгаа билээ учир нь Солонгост Хятадын тагнуулын сүлжээ маш сайн ажилладаг гэнэ. Тэндээс ирж буй мэдээллэлүүд бараг 100% үнэн байдаг аж. Гэтэл Умард Солонгосын ерөнхийлөгч өөрийгөө үхнэ гэдгийг мэдэрч өөртэйгөө хамт Өмнөд Солонгосыг булшлах дайн дэгдээхээр эрс шийдсэн тухай мэдээлэл байнга ирэх болжээ. Олон орны нэртэй сэтгэл зүйчид үүнийг батлан эрх мэдэлтэй хүн ганцаараа үхэхгүйг шийдвэл бүхэл бүтэн ард түмнийг үхэл рүү дагуулсан дайн дэгдээж мэдэх аюултай алхмуудыг ямар ч бодлоггүй хийж чаддаг гэж үзэж байгаан байна. Ким Чен Ирийн дайнд бэлтгэж буйг нотлох 05.25ны шөнө газар доор Хирошима Нагасакидхаясантай адил хэмжээний цөмийн туршилт явуулж дараалан 2өдөрт ойрын тусгалын пуужингуудаа туршиж цэрэг зэвсэг сүр хүчээрээ ойр хавийн улсуудад заналхийлсэн билээ. Мөн 27нд Өмнөд Солонгостой хийсэн 56жилийн өмнөх гэрээнээс гарч буйгаа мэдэгдэн дайны байдалд шилжжээ. Хойд Солонгосын ТВ-гээр Өмнөд Солонгос манай хөлөг онгоцуудыг саатуулан нэгжих оролдлого хийвэл бид яаралтай хатуу арга хэмжээ авч хүчтэй цохилт өгнө хэмээн мэдэгджээ.

Цэргийн хүчин чадлын хувьд Хойд Солонгос 2сая 800мянган хүнтэй, 800орчим сөнөөгч бөмбөгдөгч онгоц, 3000 орчим танк хуягттай, 1500-2500н км-н алсын тусгалтай "Пэктусан-1" "Пэктусан-2" "Ынха-2" хэмээх 200 орчим Баллистик пуужинтай улс. Мөн хичнээн пуужин үйлдвэрлэж чадсан нь тодорхойгүй. Түүнээс гадна ЗХУ-н Р-17, болон САР-М, Цэг зэрэг пуужингуудыг орон нутгий нөхцөлд сайжруулан тоноглоод зэвсэглээд авсан гэнэ.

2005оны байдлаар Хойд Солонгос дайн эхэлмэгц цагт 54-72 пуужин харвах чадаотай гэгдэж байсан ч дээрх тоо одоогоор нэмгдсэн байх магдлалтай. Японы мэргэжилтнүүд БНАСАУ 5-7ширхэг цөмийн цэнэгт хошууг яаралтай үйлдвэрлэн гаргах бололцоотой гэнэ. Энэ ганцхан хүнээс болж дэлхий олон оронд аюул занал учраад байна. Энэ хүн цөмийн цэнэгт хошуугаар цэнэглэгдсэн "Нодон" пуужингийн товчлуур дээр дарахад л Өмнөд Солонгос, Япон, Хятад, АНУ-н Аляск зэрэг газруудад бодитой аюул нүүрлэх болно.