Хэрэглэгчийн яриа:Оюука

Page contents not supported in other languages.


Тавтай морилно уу!

Сайн байна уу, Оюука, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!


Саналаа илэрхийлнэ үү[кодоор засварлах]

Уучлаарай, Оюука онлайн байгааг тань ажиглаад, таны саналаа илэрхийлж өгөхийг хүсч байна. Википедиа хуралын Харь үгийг Монголчлох Энэ линкт хэлэлцүүлэгийн хамгийн доод талбарт байгаад засварлах гэж ороод саналаа бичих боломжтой.--MongolWiki 02:45, 13 Аравдугаар сар 2011 (UTC)[хариулах]

Нийтлэл нэмэх[кодоор засварлах]

Вики хөгжүүлж буйд тань танд талархал илэрхийлж байна. Өгүүллэг нэмэхдээ хэрэглэгчийн яриа гэсэн хэсэгт бус Хуудас хэрхэн засварлаххэсгээс мэдээлэл авч нийтлэнэ үү. Танд амжилт хүсье! Хүндэтгэсэн -- Сасори 07:49, 13 Аравдугаар сар 2011 (UTC)[хариулах]

Чингисийн дараах эхний хаад, Хаан ширээний төлөөх тэмцэл[кодоор засварлах]

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа хүүхдүүдий нь хооронд хаан ширээний төлөө тэмцэл гарчээ. Чингисийн гэрээслэл ёсоор Өгэдэй ширээнд суух ёстой байсан боловч Чингисийн дүү Тэмүгэ Отчигин зэрэг нөлөө бүхий зарим ноёд Чингисийн отгон хүү Тулуйг хаан болгох санаатай байжээ. Түүнийг гадарлаад ч тэр үү, Өгэдэй ширээ залгамжлахаас цааргалах дүр үзүүлж, түүнээс шалтгаалан шинэ хаан өргөмжлөхөөр Хэрлэний “хөдөө аралд” эхэлсэн Их хуралдай 40-өөд хоног үргэлжлэн байж 1229 оны билгийн 8-р сард сая өндөрлөжээ. Өгэдэйн ширээнд суухад авга ах Отчигин, Бэлгүдэй, ах Цагадай, дүү Тулуй, ах Зүчийн хүү Бат зэрэг дээдэс онцгой хүндэтгэл үзүүлж мөргөн ёсолж, Цагадай Тулуй нар 2 талаас түшиж, авга Отчигин араас нь тулж ширээнээ суулгажээ. Үүнээс хойш их хааныг өргөмжлөх бүрд бүгд мөргөх ёсон тогтсон гэдэг. 1241 онд Өгэдэй нас бармагц хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөжээ. Өгэдэйн ач хөвгүүн Ширмүн буюу Тулуйн хүү Мөнх хоёрын нэгийг ширээ залгамжлуулахаар гэрээслэлсэн гэдэг. Гэтэл Өгэдэйн хатан мэргэд овгийн Дөргэнэ/Туракина/ төрийн эрхийг түр барьж байгаа байдлаа ашиглаж өөрийн хүү Гүегийг хаан болгох гэж хүчлэн оролджээ. Үүнээс болж шинэ хааныг сонгон өргөмжлөх явдал хойшлогдож 4-н жил шахам Дөргэнэ хатан төр барьжээ. Шинэ хааныг сонгох Их хуралдайг хуралдуулах гэж хэдэн удаа оролдсон боловч шийдвэрлэх гол эрх мэдэл бүхий хүмүүс цуглахгүй хойшлогдсон байна. Гагцхүү 1245 оны намар Хар хүрмийн( Хүрмэн чулуутайн нутагт Хар хүрэм голын хөвөөнд боссон тул хар хүрэм гэж нэрлэсэн.) ойролцоох Далан даваа гэдэг газар Их хуралдай болж Гүегийг хаанд өргөмжилсөн байна. Тэр хуралдай их өргөн болсон гэнэ. Их монгол улсын өнцөг булан бүрээс алтан ургийн ноёд язгууртнаас гадна Хятад, Орос, Солонгос, Франц, Гүрж, Герман, Араб, Богдад улс болон Ромын пап ламын элч Плано Карпини зэрэг гадаадын олон улс ирсэн аж. Гүег бас л хаан болохоос татгалзсан дүр үзүүлж миний дараа манай удмынханд хаан ширээг залгамжлуулж байх юм бол хаан больё гэсэн болзол тавьж зөвшөөрүүлээд хаан болжээ. Гүег ширээнд удсангүй. 1248 оны хавар дайнд явж байгаад Самарканд хотын орчимд тэнгэрт хальжээ. Хаан ширээний тэмцэл дахиад л өрнөжээ. Энэ завшааныг Гүегийн хатан Хаймиш ашиглан 1249-1251 онд төр барьжээ. Чингис хааны хойчис Зүчи-Тулуйхан, Цагадай-Өгэдэйхэн гэсэн 2 тал болжээ. Алтан ордны улсын Батхаан насны ахмад, нэр хүндтэйн учир 1249 онд өөрийн байгаа газарт Их хуралдай хийх санал дэвшүүлж, олон ноёдод урилга зарлага явуулжээ. Тэнд цөөхөн хүн очсон боловч Батыг өөрийг нь их хаан болгох саналыг дэвшүүлжээ. Бат түүнийг хүлээж авсангүй, харин Тулуйн хүү Мөнхийг хаан өргөмжлүүлэхээр тогтоожээ. Гэтэл Өгэдэй-Цагадайнхан Өгэдэйн ач хүү Ширмүнийг хаанд өргөмжлөх санаатай байжээ. Хаан ширээний төлөөх тэмцэл ил далд үргэлжилж 1251 оны зун Алтан ордны улсын Бэрх ноёны удирдлагаар болсон Их хуралдайгаар Мөнхийг өргөмжилжээ. Мөнх хаан болоод өөрийг нь эсэргүүцсэн Өгэдэйн ач хүү Ширмүн, Гүегийн хүү Хочин, Нуху, Чингис хааны дотны нөхөр Зэлмийн хүү Есүндэй, Занги, Цанай, Элжигдэй, түр хугацаагаар төр барьж байсан Хаймиш хатан, Гүегийн их түшмэл Чингай зэрэг 70 гаруй хүнийг хатуу чанга шийтгэн ихэнхийг нь цааш нь харуулж Дөргэнэ хатан зэргийг цөлсөн байна. Гүегийн дэмжлэгээр Цагадай хаант улсын ширээг эзэлж байсан Цагадайн хүү Есөнмөнхийг баривчилж цаазлаад, ширээг Цагадайн ач Хар-Хулагуд эзлүүлжээ. Мөнх хааын энэ эрс тэс ширүүн арга хэмжээ нь Мөнх хааны байр суурийг бэхжүүлж, улс төрийн хямрал тэмцлийг намжаасан байна. Ийнхүү Чингисээс хойш Чингисийн удмынханы дунд хаан ширээний төлөө тэмцэл ахин дахин өрнөж байжээ. Энэ муу үзэгдэл ганц монголд тохиолдсон зүйл бус, дэлхийн олон улс оронд үзэгдэж байсан ба байдаг үзэгдэл болохыг тэмдэглэх хэрэгтэй.

Их монгол улсын хаад:

  1. Тэмүжин. Өргөмжилсөн нэр нь Чингис. Эцэг нь Есүхэй, эх нь олхонуд аймгийн Өүлэн үжин. Усан морин /хар/ жилийн зуны тэргүүн сарын 15-нд (аргын 1162оны 5-р сарын 31/ 6-р сарын 1-н ч гэдэг) одоогийн Хэнтий аймгийн Дадал сумыэ нутаг- Оно мөрний Дэлүүн болдог гэдэг газар төрсөн. Шороон тахиа жил /1189он/ Хамаг Монгол улсын хан болж, Чингис гэдэг цол авсан. Улаан барс жилийн /1206он/ намар оройхон нэгдсэн Их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн. Ширээнд 22 жил суув. Гал гахай жилийн /1227оны 8-р сард/ зун тэнгэрт халив. 66 жил наслажээ.
  2. Өгэдэй. Өргөмжилсөн нэр нь Далай хаан. Эцэг нь Чингис, эх нь хонгирад аймгийн Бөртэ үжин. 1186 онд төрсөн. 1229 оны 9-р сараас 1241 оны 12-р сард хаан ширээнд суусан. 13 жил хаанчилсан. Их хатан нь найман аймгийн Дөргэнэ/Туракина/, 1241 оны өвөл тэнгэрт хальсан.
  3. Гүег. 1206 онд төрсөн. Эцэг нь Өгэдэй хаан. Эх нь Дөргэнэ хатан. 1245 оны хавар их хаанд өргөмжлөгдсөн, 1248 оны хавар тэнгэрт хальсан. 3 жил хаан ширээнд суусан.
  4. Мөнх. Эцэг нь Чингисийн отгон хүү Тулуй, эх нь хэрэйдийн Сорхахтани хатан, 1208 онд төрсөн. 1251 оны зун их хаанаар сонгогдсон, ширээнд 9 жил суусан, 1259 оны зун Сычуаньд цэргийн хуаранд өвчнөөр тэнгэрт хальсан.
  5. Аригбөх. Эцэг нь Чингисийн хүү Тулуй, эх нь хэрэйдийн Сорхахтани хатан, 1257 онд Мөнх хаан Сун улсыг дайлаар мордохдоо төр хариуцан тамга барьж суухаар Хар-хүрэмд үлдээсэн, 1260 оны зун Хар-Хүрэмд Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгдсөн, гэтэл төрсөн ах Хубилай мөн өөрийгөө Шандууд их хуралдай гэгчийг хуралдуулж хаан гэж тунхагласан тул ахтайгаа хаан ширээний төлөө тэмцэлдэн дайтаад 1264 онд ялагдаж Хубилайд буун өгсөн, 1266 онд нас барсан ба хорлогдсон байж магадгүй хэмээн таамагладаг байна.

D.BA11D051 Х.Оюундарь

Мөнхпүрэв гэсэн шүлэг[кодоор засварлах]

шүлэг 2405:5700:311:7BCD:7011:72F2:4735:1157 12:01, 23 Тавдугаар сар 2023 (UTC)[хариулах]

Мөнхпүрэв гэсэн шүлэг 2405:5700:311:7BCD:7011:72F2:4735:1157 12:03, 23 Тавдугаар сар 2023 (UTC)[хариулах]