Jump to content

Хэрэглэгчийн яриа:ТАЙХАР НЭГДЭЛ

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

I.ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА: Архангай нутгйин уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэл нь 2007 онд МУСТА , дуучин С.Баттулга /Их Тамир сум/, МУСТА, дуучин Б.Мөнхбаяр /Тариат сум/, МУСТА, уртын дуучин Н.Аясуу /Хотонт сум/, МУСТА, уртын дуучин Г.Энхбаатар /Хотонт сум/, залуу дуучин А.Ихбаяр /Цэнхэр сум/, Ё.Сүхбаатар /Эрдэнэбулган сум/, Р.Мөнх-эрдэнэ /Хайрхан сум/, уртын дуучин Г.Эрдэнэчимэг /Булган сум/ нарын санаачлагаар үүсэн байгуулагдсан болно. Өдгөө Архангай аймгийн гаралтай болон нутагтаа ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчдийн ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ холбоонд оршин тогтнож байна. II.ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАЙДАЛ:

Гишүүнчлэлийн бүртгэлтэй уран бүтээлчид нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг, чөлөөт уран бүтээлч, төрийн болон хувийн өмчит байгууллага, аж ахуй нэгжид ажилладаг бөгөөд уран бүтээлийн чиглэлээр нь гишүүдээ хэд хэд ангилж болно. Өнөөгийн байдлаар албан ёсны гишүүнчлэлийн бүртгэлтэй, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог 50 гаруй уран бүтээлчид байна.

А. Дууны урлагийн салбар 1.Сонгодог дуучид 2. Уртын дуучид 3. Нийтийн дуучид Б. Утга зохиолын салбар 1. Яруу найрагчид 2. Зохиолчид 3. Утга зохиолын судлаач, шүүмжлэгчид В. Хөгжимийн урлагийн салбар 1. Хөгжмийн зохиолчид 2. Удирдаачид 3. Хөгжмийн багш 4. Хөгжимчид Г.Театр, тайз, дэлгэцийн урлаг 1. Жүжигчин 2. Сэтгүүлч 3. Найруулагч 4. Зураглаач 5. Бүжигчин Г. Бусад 1. Циркийн жүжигчин 2. Зураач

“ТАЙХАР” НЭГДЛИЙН ЗОРИЛГО: “Тайхар” нэгдэл нь Архангай нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийг нэгтгэх, хамтран ажиллах, уран бүтээлээ нийтэд түгээн таниулахад дэм болох, улмаар ахмад, дунд, залуу үеийн залгамж халааг хадгалахад оршино. IV.ТАЙХАР НЭГДЛИЙН УРИА: Урлагаа гэсэн зүтгэлтэй Нутгаа гэсэн сэтгэлтэй V.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ: “Тайхар” нэгдэл нь Архангай аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн ахмад дунд залуу үеийн хэлхээ холбоог бэхжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, хамтран ажиллах, аймаг орон нутгийн урлаг соёлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, ирээдүй хойч үеийн залуусаа зөв үлгэр дууриалалд уриалах, нутгийнхаа нэрийг эх орондоо болон дэлхийд дуурсгах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн болно.

Start a discussion with ТАЙХАР НЭГДЭЛ

Start a discussion