Jump to content

Хэрэглэгчийн яриа:Тамирболд7

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балжиннямын Гүрбадам нь Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны, Дархан Хар Гэрүүд овогт хүн бөгөөд Богд хаант Монгол Улсын үед Богд хааны зарлигаар дархан уран бүтээгч хэмээн үнэлэгдэж явсан түүхэн хүн болно.

Тэрбээр бурхан урлах, дархны урлалын бүтээлүүдийг туурвиж, төр, шашин, олны хэрэгт ур ухаан, хөдөлмөрөө зориулсан урлан бүтээлч уран дархан байжээ. Түүний урласан зарим бүтээл өдгөө Богд хааны ордон, музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Балжиннямын Гүрбадам нь төрийн их отог, жийнсээр шагнагдаж, ур чадвар, хөдөлмөр, ёс жаягийн үнэ цэнээрээ олон түмэнд үнэлэгдсэн бөгөөд түүний ухаан, гарын ур, зан чанар нь угсаа залгамжлан өвлөгдөх үнэт өв болон үлджээ.

Start a discussion with Тамирболд7

Start a discussion