Jump to content

Хэрэглэгчийн яриа:Тэргэлболор

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МТ-ийн тусламжтайгаар өрсөлдөх давуу тал бий болгох нь

[кодоор засварлах]

Зах зээл гэх ойлголт бий болсон цагаас хойш маркетинг хэмээх ойлголт үүссэн бөгөөд хөгжлийнхөө үе шатыг туулсаар хамгийн сүүлийн шат болох “төгс маркетингийн” хандлагаар пүүс, хувь хүмүүс бизнесээ эрхэлж байна. хамгийн анхны үе шат болох маркетингийн бүтээгдэхүүний эрин үед пүүс ямар л бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ тэр болгон нь зарагддаг байсан бол энэ хандлага хэдхэн жилийн л дараа өөрчлөгдөж дан ганц үйлдвэрлээд зогсохгүй, бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд их хэмжээгээр зарж борлуулахын тулд ямар нэгэн бодлого, эсвэл ялгарах арга хэрэгсэл ашиглах болсон. 1970-аад оны үед маркетингийн өрсөлдөөний стратегиуд боловсорсон бөгөөд бусдаасаа давуу байдал бий болгохын тулд ялгарах, төвлөрөх, зардлаар манлайлах гэсэн үндсэн стратегийг ноён Фортер боловсруулжээ. Гэвч сүүлийн үеийн мэдээлэл харилцаа холбооны эрин зуунд дан ганц дээрх стратегийг баримтлан бизнесээ явуулах нь тийм оновчтой биш болсон. Иймээс дээрх стратегиудтай хамт мэдээллийн технологийг ашиглах нь хамгийн үр ашигтай арга болохыг амжилттай яваа дэлхийн том том олон компаниуд харуулж байна. Аль ч байгууллагад тайлан бүртгэлийн, гадаад мэдээлэл цуглуулах, маркетингийн болон шийдвэр гаргалтанд туслах (стратегийн) гэсэн үндсэн систем байх ба эдгээр нь хоорондоо уялдаж ажилладаг бөгөөд эцсийн үр дүнд шийдвэр гаргалтанд туслах зорилготой байдаг. Маркетингийн систем нь маркетингийн хольц буюу бүтээгдэхүүн, үнэ, идэвхижүүлэлт, байршилтандаа тулгуурлан төлөвлөгөө боловсруулдаг бол стратегийн мэдээллийн системийн ялгарах гол онцлог нь мэдээллийн технологийг ашиглан байгууллагын өрсөлдөх давуу талыг нэмэгдүүлж, сул талыг нь багасгаж, стратегийн зорилтуудыг хангахад чиглэгддэгт оршдог байна.



Дээр дурьдсанчлан өрсөлдөөний уламжлалт арга барилаар бизнесээ эрхлэх тэр бүр оновчгүй болж байна. Тиймээс бид өнөөдрийн өрсөлдөөнт, хувьсамтгай орчинд урт удаан хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд мэдээллийн системийн сиратегийг боловсруулах шаардлаагатай болж байна. 1.1 Өрсөлдөх давуу тал, өрсөлдөөний стратегиуд Тухайн салбар эсвэл бизнест монопол буюу дангаараа зах зээлийн эрэлтийг хангадаг нийлүүлэгч тун ховор болоод байна. “тухайлбал, гучин жилийн өмнө ОПЕК дэлхийн ихэнх орнуудын шатахууны хэрэгцээг хангадаг байсан бөгөөд 1960, 1970-аад оны хямралын шалтгаан ОПЕК газрын тосны нийлүүлэлтэй бууруулсантай холбоотой байсан ч сүүлийн үед улс орнууд өөрсдөө болон газарзүйн байрлалын хувьд оновчтой улсаас газрын тос худалдан авч байна.” (G.Mankiw, 2005, х.241). Тийм ч учраас олон пүүс компаниуд зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулснаар өрсөлдөөн улам бүр ширүүсч байна. Ийнхүү ижил төрлийн зах зээл дээр ижил бараа бүтээгдэхүүнийг, ойролцоо үнээр худалдан борлуулж буй байгууллагууудыг өрсөлдөгч гэнэ. Тэд өөрсдийн гэсэн давуу тал, онцлог байдлаараа зах зээл дээр ажилладаг. Өрсөлдөх давуу тал гэдэг нь өрсөлдөгчөөсөө илүү сэтгэл ханамж, үнэ цэнийг бий болгож буй явдал юм. Ингэж сэтгэл ханамж, үнэ цэнийг бий болгохын тулд дараах үндсэн стратегиудыг баримталдаг байна. энэ загварыг эрдэмтэн Фортер 1980 онд боловсруулсан бөгөөд өөрийн Techniques for Analyzing Industries and Competitors номондоо дээрх стратегиудыг дараах байдлаар тодорхойлжээ. • Зардлаар манлайлах- Салбартаа хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж болдог. Ингэхдээ үйлдвэрлэл болон хуваарилалтын зардлыг хамгийн бага байлгахыг эрмэлздэг. Энэ нь нэг талаараа хэрэглэгчийн зардлыг бууруулж байгаа боловч нөгөө талаар тухайн компаниас түүний эд материал авдаг компаний зардлыг бууруулж байгаа хэрэг юм. Кейс 1: Wall-Mart ийн зардлаар манлайлах стратеги Wal-Mart нь АНУ-д төвтэй 2.1 сая орчим ажилчинтай бөгөөд төв нь орших Арканзас мужийн Бэнтовил гэх газраас өөрийн 7000 орчим салбарынхаа үйл ажиллагааг удирддаг бйана. Уг корпорацийг үндэслэн байгуулагч Сэм Валтон угийн арвич хямгач хүн байсан бөгөөд энэ үзэл нь компаны үйл ажиллагаанд нэвт шингэсэн байдаг аж. Дэлхийн ямар ч байгууллагатай харьцуулахад оффисуудад нь тансаг чаминбиш бөгөөд ажилчидынх нь хувьд биеэ тоосон байдал огт ажиглагддаггүй байна. Удирдах ажилтнууд нь тун жижиг өрөөнүүдтэй байхын хажуугаар өөрсдөө хогоо гаргаж, кофеныхаа төлбөрийг өөрсдөө хийж, хэмнэлттэй ангиллаар нисч, ямар нэг хурал цуглаанд оролцох тохиолдолд үзгээ буцааж авчрах ёстой байдаг ажээ. Дан ганц энэ ч биш үйл ажиллагааны цар хүрээ болон зардлын гарамгай хяналт нь амжилттай ажиллахад нөлөөлжээ. Тэдний худалдан авалтын эргэлт нь бусад салбарынхаас 2 дахин их бөгөөд үүнийгээ тэд “өдөр бүр хямд үнэ” гэсэн бодлогоороо дамжуулан хэрэгжүүлдэг. (Ч. Бат-Оргил, 2009. х.140) • Ялгарах- компаний бараа үйлчилгээг маркетингийн хольц буюу бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхижүүлэлт зэргээрээ өрсөлдөгч нараасаа ялгарч, өрсөлдөгчийнхөө давуу талыг бууруулах замаар энэ стратегийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ зах зээлийг хэсэг бүлэгт хуваан, зорилтот хэсэгт төвлөрч ажиллах болсон. Кейс 2: Наяра кофе шопын стратеги Уг кофе шоп нь анх чанамал кофе хэрэглэдэг хүмүүст үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2004 онд байгуулагдсан бөгөөд анхандаа манайх шиг кофены соёл гэгчийг мэддэггүй хүмүүсийн дунд газар авч чадахгүй байсан ч найз нөхдөөрөө хамт суун ярилцах боломжийг олгосон тохилог орчинг бүрдүүлснээр хэрэглэгчдийг илүү татах болсон байна. Мөн дээрээс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кофены танилцуулга, амталгааг хийснээр 5 жилийн дараа бүх өр төлбөрөө барагдуулаад зогсохгүй тодорхой хэмжээний байнгын үйлчлүүлэгчтэй амжилттай яваа компани болжээ. • Шинэчлэх- Бизнес явуулдаг хуучин арга замуудаас эрс өөрөөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүтээж, хуваарилах бизнес процесст шилжиж, салбарынхаа бүтцийг өөрчилдөг. • Өргөжих- Компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, даяар зах зээлд орох, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг олон болгож, хоорондоо холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ хийдэг. • Холбоо байгуулах- Энэ стратегийг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчид, нийлүүлэгчид, өрсөлдөгчид, зөвлөх байгууллагууд, бусад компаниудтай бизнесийн холбоо, түншлэл тогтоодог. Ингэхдээ бусад байгууллагуудыг нэгтгэх, залгих, хувь нийлүүлэх, виртуаль компани байгуулах, маркетинг, үйлдвэрлэл, хуваарилалтын гэрээ хэлэлцээр тогтоодог. Мэдээллийн технологи дахь өрсөлдөөний стратегиудын бизнес дахь хэрэглээ Зардлаар манлайлах • Бизнес процессынхоо зардлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахын тулд мэдээллийн технологийг ашиглах, • Хэрэглэгчид, нийлүүлэгчдийн зардлыг бууруулахын тулд мэдээллийн технологийг ашиглах Ялгарах • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдаас ялгаруулахын тулд мэдээллийн технологийн шинэ давуу талуудыг бий болгох; • Өрсөлдөгчдийн ялгарах давуу талыг багасгахын тулд мэдээллийн технологийн шинэ шийдлүүд ашиглах; • Орхигдсон зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төвлөрөхийн тулд мэдээллийн технологийн давуу талуудыг ашиглах Шинэчлэх • Мэдээллийн технологийн бүрдэл бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох • Мэдээллийн технологийн тусламжтайгаар бизнесийн процесстоо томоохон өөрчлөлт хийх • Мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ, бусдын орж чадахгүй зах зээл бий болгох Өргөжих • Бүс нутаг, даяар зах зээлд бизнесээ өргөжүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах • Олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээх, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэгтгэхийн тулд мэдээллийн технологи ашиглах Холбоо байгуулах • Бизнес түншүүдийг холбосон виртуаль систем тогтооход мэдээллийн технологи ашиглах • Хэрэглэгчид, нийлүүлэгчид, дэд гэрээлэгчидтэй стратегийн бизнес харилцаа үүсгэсэн, байгууллагыг холбосон мэдээллийн систем бий болгох

Доорх хүснэгтээс өрсөлдөөний стратегиудыг компаниуд хэрхэн амжилттай ашигласныг харж болно.

Стратегиуд Компани МТ-ийн хэрэглээ Үр дүн


Зардлаар манлайлах Dell Онлайн захиалга Бага зардалтай үйлдвэрлэгч Priceline.com Онлайн дуудлага худалдаа Худалдан авагч үнээ тогтооно eBay.com Онлайн худалдаа Худалдагч үнээ авагч


Ялгарах AVNET Marshall Хэрэглэгч/нийлүүлэгчийн и-худалдаа

Зах зээлийн хувиа өсгөсөн Moen Inc Онлайн хэрэглэгчийн загвар Consolidated Freightways Хэрэглэгчийн найдвартай тээвэрлэлт

Шинэчлэх Charles Schwab & Co Онлайн хямдралтай худалдаа Зах зээлийн тэргүүлэгч Federal Express Онлайн тиз захиалга Amazon.com Онлайн цогц үйлчилгээний систем


Өргөжих Citicorp Олон улсын интранет сүлжээ Дэлхий даяар алдаршсан Wal-Mart Дэлхийн сансрын дагуул ашиглан барааны захиалга Зах зээлийн тэргүүлэгч Toys Us Inc POS бараа материалын бүртгэл


Холбоо байгуулах Wal-Mart, Procter&Gamble Автомат бүртгэлийн систем Бүртгэх зардлаа бууруулсан Cisco Systems Виртуал үйлдвэрлэлийн нэгдэл Овсгоотой компани Staples Inc Онлайн иж бүрэн дэлгүүр Зах зээлийн хувьцаа өссөн

1.2 Мэдээллийн технологийг ашиглан өрсөлдөх давуу тал бий болгох нь Сүүлийн үеийн хандлагаар дан ганц уламжлалт стратегиудыг ашиглан бизнесээ явуулах бус мэдээллийн технологитой уялдуулан ашиглах нь үр дүнгээ өгч байгаа бөгөөд та бидний сайн мэдэх үндэстэн дамнасан корпорациуд мэдээллийн технологидоо жилд хэдэн тэр бум доллар зарцуулж байна. Кейс 3:Мэдээллийн технологийн давуу тал General Electric, Dell Inc, Intel 2003 оны тавдугаар сард New York Times сэтгүүлд “ IT doesn’t matter” нэртэй нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлийг бичсэн зохиолч Nicolas Carrs нэг хэсэгтээ л шуугианы эзэн болсон байна. тэрээр мэдээллийн технологи бол орчин үеийн бизнесийн давуу талыг бий болгодог нэгэн дэд бүтэц юм, яг л төмөр зам, цахилгаан эрчим хүч, шатахуун хөдөлгүүр зэрэг хотын хөгжилд хувь нэмэр оруулдаг шиг. Гэвч мэдээллийн технологийн нэг удаагийн хөгжүүлэлт, идэвхижүүлэлт нь зардал өндөртэйн дээр үүнийгээ дагаад маш эрсдэл өндөр байдаг гэсэн санаа илэрхийлжээ. Энэ нийтлэлтэй холбогдуулан танай бизнест мэдээллийн технологи хэр зэрэг чухал вэ? Гэсэн асуултад: Jeff Immelt (General Electric-ийн гүйцэтгэх захирал) : манайх биет бараа гэхээсээ илүүтэйгээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага тул тоног төхөөрөмж авах бус технологидоо хөрөнгө оруулах нь чухал байдаг. Бид IT-даа нэг жилд дунджаар 2.5- 3 тэрбум доллар зарцуулдаг ба энэ хөрөнгө оруулалтын 20% нь ашиг болж орж ирдэг Micheal Dell (Dell-н гүйцэтгэх захирал) : ихэнх хүмүүс МТ-ын талаар буруу ойлголттой явдаг. Тухайн байгууллагад юу хийж, хаана явж байгаагаа мэддэггүй маш олон ажилчид байдаг. Харин та бизнесдээ МТ-г ашигласнаар тэдгээр хүмүүс юу хийж байгаа болон юу хийх ёстойгоо мэддэг. Wal Mart, GE болон олон компаниудын адилаар МТ бол манай давуу тал, цаашид ч байсаар байх болно. Andy Grove (Intel-н Удирдах Зөвлөлийн гишүүн) : аливаа бизнесыг амжилтанд хүрэхэд нь тусалж өгдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Эдгээрийн нэг нь МТ. Жишээлбэл би гуравдугаар зэрэглэлийн, харин Lance Armstrong хамгийн сүүлийн үеийн дугуйтай гэж бодьё. Энэ нь би хуучны уламжлалт байдлаар бизнесээ явуулдаг, харин Lance МТ-ийг бизнесдээ ашигладаг гэсэнтэй ялгаагүй юм. Тэгэхээр энэ нь Lance надаас илүү давуу талтай байна гэсэн үг биш гэж үү? Charles Fitzgerald (Microsoft-н ерөнхий менежер) : Carr МТ-ийн мэдээлэл гэдэг үгэнд нь анхаарлаа хандуулаагүй бололтой. Бизнесийн өрсөлдөөний давуу талын эх үндэс нь та технологийн боловсруулсан мэдээллийг хэрхэн, юунд ашиглахад оршдог. МТ-ийг ашиглана гэдэг нь компани ажилчид, хэрэглэгч, өрсөлдөгч зэрэг гадаад, дотоод орчны талаар төгс мэдээлэлтэй байна гэсэн үг юм. Paul Strassman (General Foods, Xerox, The Pentagon, Nasa-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан) : өнөөгийн МТ-ийн дэвшил бол хүмүүн капиталын үр дүн. Ерөнхийдөө хүн болон программ хангамжийн нэгдэл. Салбартаа тэргүүлэгч ихэнх компаниуд үнийн бус мэдээллийн дайн явуулж байна. энэ бол мэдээлллийн технологийн ач гавьяа юм. (O'Brien J.A, 2005. х.47) Мэдээллийн технологиор өрсөлдөөний давуу талыг Мэдлэгийн удирдлагын систем, Хэрэглэгчид төвлөрсөн бизнес, Реинжинеринг, Овсгоотой компани болох, Виртуал компани болох зэргээр болгодог. 1. Мэдлэгийн удирдлагын систем Аль ч байгууллагад мэдээлэл чөлөөтэй тархаж, түүнийг ажилтнууд нь амжилттай ашиглаж, өөр хоорондоо үзнл бодлоо солилцоэ байх нь маш яухал. Хамгийн гол нь тэрхүү мэдээллийн урсгал зөв зохион байгуулалттай байснаар хамтын ажиллагааг сайжруулж, олон олон шинэ санааг төрүүлж ажилчдын бүтээмжид сайнаар нөлөөлнө. Мэдлэгийн удирдлагын системийг ашиглан амжилттай компани байх гэдэг нь шинэ мэдлэгийг тасралтгүй бий болгож түүнийгээ байгууллагын хэмжээнд тараан түгээдэг, хамтран суралцахыг хэлнэ. Амжилттай мэдлэгийн удирдлага гэдэг нь техник, технологиуд, системүүдийг байгуулан мэдлэгээ бусадтайгаа хуваалцан ажилтныг урамшуулах, байгууллагын болон ажлын байрны мэдээллийг үр дүнтэй хэрэглэхийг хэлнэ. Кейс 4: Siemens AG дэлхийн мэдлэгийн системийг нэвтрүүлсэн нь Joachin Doring бол Siemens компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд сүүлийн үеийн технологийг ашиглан ганцхан өөрөө л мэддэг байсан хуучны тогтолцоог арилган, ажилчдын хоорондоо мэдлэгээ солилцох арга замыг нээсэн. Түүний төлөвлөгөө нь интернэтийг ашиглан дэлхий даяарх бүх салбарынхаа 461000 хамтран ажилчдынхаа мэдлэг туршлагыг солилцуулах байлаа. Энэ зорилгоо биелүүлэх гол хэрэгсэл нь ShareNet.com бөгөөд уг цахим хуудас нь ярианы өрөө, өгөдлийн сан, болон хайлтын удирдлагыг холбож өгдөг. Онлайн холболт нь ажилчид хамтрагчдаа хэрэгцээтэй гэж бодсон мэдээллээ хадгалахад тус болох бөгөөд ямар ч ажилчин өөрийн хүссэн сэдвээрээ мэдээллээ хайх боломжтой бөгөөд уг мэдээллийг бичсэн хүнтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ системийг хэрэгжүүлж эхэлснээс хоёр жилийн дараа ShareNet.com Siemens-ийн 12000 худалдааны ажилчин холбогдож нийт 10.5 тэрбум долларын зардал гаргажээ. Тоног төхөөрөмжид 7.8 тэрбум доллар зарцуулагдсан бол борлуулалт 122 тэрбум доллараар өссөн. Энэ систем нь мөн ажилчид тусламж хэрэгтэй болсон үедээ зурвас үлдээх боломж олгодог байна. (O'Brien J.A, 2005. х.52) 2. Хэрэглэгчид төвлөрсөн бизнес Олон компаниудын хувьд тэдний маркетингийн зорилго нь одоогийн байгаа үндсэн хэрэглэгчдээ хадгалах, шинэ хэрэглэгч татах зорилготой байдаг. Энэ нь хэрэглэгчтэй урт хугацааны харилцаа холбоо тогтоох буюу компаний талаар хэрэглэгч бүрт цогц мэдээллийг хүргэх, хэрэглэгчдийн мэдээллийг боломжит бүх сувгаар дамжуулан олж авах замаар үнэ цэнийг бий болгох явдал юм. Ингэж хэрэглэгчийн үнэ цэнэ дээр төвлөрснөөр чанар үнэ, өртгөөс илүү үнэ цэнийн гол тодорхойлогч болохыг харуулж байгаа юм. Интернэтийн технологиуд энэхүү хэрэглэгч төвтэй бизнесийн үйл ажиллаагаанд хамгийн том үүргийг гүйцэтгэж байна. Ерөнхийдөө хэрэглэгчид интернэтийг асуулт тавих, санал гомдол гаргах, бүтээгдэхүүнд үнэлгээ өгөх, хүсэлт тавих, худалдан авалт хийх зэргээр ашигладаг. Ийнхүү сүлжээг гадаад дотоод харилцаандаа өргөн ашигласнаар байгууллага өөрийн үйл ажиллагаандаа маш их үр өгөөжтэй хариу үйлдлийг хүлээн авдаг. Кейс 5: Хилтон зочид буудал хэрэглэгчид төвлөрсөн И-Бизнесийг нэвтрүүлсэн нь Хилтон зочид буудлын Hilton.com сайт нь дэлхийн хамгийн хурдан захилгын үйлчилгээ юм. Захилга хийх дундаж хугацаа нь хоёр минутаас ихгүй байдаг байна. Хилтон зочид буудлын зах зээлийн хуваарилалт хариуцсан дэд ерөнхийлөгч Bruce Rosenberg “ Бид бизнес аялагч, жуулчид, аялалын агентлаг зэрэг бүх төрлийн сегмэнтэд анхаарлаа хандуулж, тэдний онцлогт тохирсон үйлчилгээг санал болгодог. Харин тэдний талаар мэдээлэл цуглуулахдаа Hilton.com болон үйлчилгээ үзүүлснийхээ дараах тэдний сэтгэл ханамжын судалгааг ашигладаг. Мөн түүнчлэн гишүүн элсүүлэхдээ бид хэрэглэгчийнхээ зан чанарын онцлог зэрэг хувийн мэдээллийг ихээхэн сонирхдог.” хэмээжээ. Хилтон зочид буудал хэрэглэгчийн профайлжуулалтаа сайжруулж байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчийн талаар одоогийнхоос илүү их мэдээллийг авах боломжтой бөгөөд тэдэнтэй харилцах харилцааг сайжруулах юм. И-бизнесийн хэрэглэгчийг сегмэнтчилэхийн тулд ажлын урсгал, захиалгын систем, ярианы систем, болон бизнес процессийг ашигладаг. Мөн хилтоны олон алба нэгж, бусад компаниуд болон интернэтэд суурилсан ихээхэн хэмжээний өгөгдлийн сан, одоо байгаа захиалгын удирдлагын системийг хооронд нь уялдуулан ажиллулах хэрэгтэй. (O'Brien J.A, 2005. х.55) 3. Бизнесийн үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт буюу Реинжинеринг Реинженеринг гэдэг нь зардалыг бууруулан, үйлчилгээний чанар, хурдыг сайжруулахын тулд бизнесийн үйл ажиллагааны хуучин үзэл бодол, арга барилыг эргэн харж, эрс өөрчлөлтүүдийг хийх тухай ойлголт юм. Тиймээс реинженеринг нь бизнесийн үйл ажиллагааг сайжруулах стратегиудыг нэгтгэх бөгөөд ингэснээр зах зээл дээр илүү хүчирхэг илүү амжилттай өрсөлдөгч болно. Уг шинэчлэлийг өмнөх үйл ажиллагаагаа сайжруулах, эсвэл үндсээр шинэслэх гэсэн хоёр замаар хийж болдог. Бизнесийн сайжруулалт болон эрс шинэчлэл нь олон талаараа ялгаатай бөгөөд заримаас нт дурьдвал: өөрчлөлтийн түвшний хувьд сайжруулалт нь өсөн нэмэгдэх өөрчлөлттэй бол реинжинеринг нь эрс өөрчлөлтийг шаарддаг. бтзнесийн сайжруулалт нь богинос хугацаа шаарддаг бол эрс өөрчлөлт нь урт хугацаа шаарддаг. Үүнийгээ дагаад эрсдлийн хувьд ч ялгаатай байдаг байна. Кейс 6: Johnson Controls Inc (JCI) бизнесийн шинэчлэлийг амжилттай хийсэн нь Хамтран ажилла эсвэл бууж өг. Энэ бол Johnson Controls Inc (JCI)-ийн өдөр тутмынх нь уриа бөгөөд бүтээгдэхүүний загварыг гаргахаас авахуулаад хүргэж өгөх хүртэлх нийлүүлэлтийн бүхий л үе шатанд энэ зарчмыг баримталдаг гэхэд хилсдэхгүй. “хамтын ажиллагаа бол дээд тэнгэр болон газрын хөрсийг ч холбодог” гэж Milwaukee –н И-Бизнесийн удирдах зөвлөлийн дарга John Waraniak хэлжээ. Түүний ажилладаг салбар л гэхэд өнгөрсөн жил JCI-н олсон 18.4 тэрбум долларын орлогынх нь 13.6 тэрбум долларыг суудлын болон ачааны машины бүхээг зэргийг борлуулан олжээ. JCI жил бүр ойролцоогоор 50 сая ширхэг бүхээг үйлдвэрлэн дэлхийн томоохон автомашины компаниудад нийлүүлдэг байна. John Waraniak хэлэхдээ “Их хэмжээний зардал гаргахгүйн тулд бүтээгдэхүүний санаа болон загварыг гаргах үе шатуудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. Хэрэв барааны загвар алдаатай байвал, дахиж хийх шаардлага гарах ба энэ нь цаг хугацаа болон зардал мөнгөний хувьд хохиролтой юм. JCI дахь вебэд суурилсан хамтын ажиллагааны эрс шинэчлэл нь шинэ загварыг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байгааг тандах судалгаа шинжилгээний ажлын 80%-г хөнгөвчилсөн. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлснийхээ дараа бус загвараа гаргаж байхдаа инженерүүд болон түнш байгууллагууд хоорондоо онлайнаар холбогдон бүтээгдэхүүний загварын талаар саналаа хуваалцах боломжтой болсон. 2003 болон 2004 оны инженерүүд онлайн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр 20сая долларын зардал болон цаг хугацааг ихээхэн хэмнэж чаджээ. (O'Brien J.A, 2005. х.61) 4. Овсгоотой компани болох Бизнест овсгоотой байна гэдэг нь өндөр чанар, өндөр бүтээмжтэй, хэрэглэгчдэд зориулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий хурдтай өөрчлөгдөж, улам бүр хэсэгчлэгдэж буй дэлхийн зах зээл дээр амжилт гаргах чадвар юм. Овсгоотой компани нь бүтээгдэхүүний өргөн сонголт, сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн шинэ загвар, хувь хүний сонирхолд нийцсэн бөөний үйлдвэрлэл, хувь хүн болгонд зориулсан бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр үйлдвэрлэх замаар ашиг олж чадна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг мэдэрч түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан хугацаанд үйлдвэрлэн гаргах чадвар бүхий овсгоотой компани гэсэн үг юм. Овсгоотой компани байхын тулд 4 үндсэн стратегийг хэрэгжүүлэх ёстой. • Хувь хүний хүсэл сонирхолд нийцүүлэн тохирсон бүтээгдэхүүн гаргах • Бүтээгдэхүүнийг зах зээлд аль болох хурдан шуурхай, бага зардалтайгаар нэвтрүүлэхийн иулд хэрэглэгч болон өрсөлдөгчидтэйгөө хамтран ажиллах • Компанийг өөрслөлт ба тодорхой бус байдалд бэлэн байлгахуйцаар зохион байгуулах • Ажилчдынхаа мэдлэг ур чадварыг үр ашигтайгаар удирдах Кейс 7: Dell Inc овсгоотой компани болсон нь Dell Inc бол дэлхийд тэргүүлэгч компьютер үйлдвэрлэгч бөгөөд интернэт технологийн хамгийн гол хэрэглэгч юм. Dell Inc нь хэрэглэгчид төвлөрсөн, тусгайлсан бөөний худалдааны тэргүүлэгч компани, захиалгаар үйлдвэрлэгч болсноороо дэлхий нийтэд овсгоотой компани гэдгээ таниулсан. Дэлхий даяарх хэрэглэгчид нь Dell.сом сайтаар дамжуулан захиалга хийх боломжтой бөгөөд захиалга хийгдсэн даруйд систем үйлдвэрт мэдэгдэнэ. Уг үйл явцыг та Техас мужийн Round Rock –д орших Dell –ийн төв байрнаас хэдхэн милийн зайд орших Topfer үйлдвэр дотроос харж болно. Intel-ийн микросхемтэй чип болон цахилгаан бүрдэл хэсгүүд нь Тайвань Солонгосоос ирдэг. Харин үйлдвэрийн ажилчид нь дээрх жижиг хэсгүүд болон дэлгэцийг угсран цоо шинэ Dell OptiPlex гэх ширээний компьютерийг 3-аас 5 минутын дотор бэлэн болгодог байна. Хайрцаглаж дууссаны дараа өдөрт 25000-с их хэмжээний компьютерийг дэлхийн өнцөг бүрт байгаа хэрэглэгчидрүүгээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очтолоо маш нарийн төлөвлөгдсөн нийлүүлэлтийн гинжин удирдлагаар дамжин гэрээт болон албан ёсны дистрибьютерүүдэд ирдэг. (O'Brien J.A, 2005. х.67) 5. Виртаул компани Виртуал компани гэдэг нь тухайн бизнес эрхлэгч байгууллагад ажиллаж буй хүмүүс, эзэмшиж буй хөрөнгө, санааг мэдээллийн технологи болон интранет, эктранэт, интернэтийн тусламжтайгаар хэрэглэгчид, өрсөлдөгчид, нийлүүлэгчид ба туслан гүйцэтгэгчийн хооронд мэдээллийн системийг байгуулж буй компанийг хэлнэ. Дараах стратегиудыг баримтална. • Холбооны түншүүдтэйгээ дэд бүтэц ба эрсдэлийг хуваалцах • Нэмэлт үйлчилгээгээр хангадаг гол өрсөлдөгчидэй холбогдох • Хамтрах, солилцох замаар шинэ санааг бүтээгдэхүүн болгох хугацааг багасгах (өрсөлдөгчөөсөө эд анги худалдаж авах) • Мэргэжил ур чадвар ба зах зээлийн хамтралыг нэмэгдүүлэх • Шинэ зах зээлрүү орох ба зах зээлийг хуваалцах, эсвэл хэрэглэгчдийн үнэнс байдлыг хадгалах • Бүтээгдэхүүний борлуулалтаас шийдлийн борлуулалтруу шилжих Кейс 8: Cisco Systems виртуал үйлдвэрлэлийн нэгдэлийг бий болгосон нь Cisco Systems бол дэлхийн хамгийн том харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм. Харин Jabil Circuit нь электрон үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани бөгөөд 2002 онд 3.5 тэрбум долларын ашиг олсон. Cisco компани Jabil болон UT корпарацийн гол бэлтгэн нийлүүлэгч болох Hamilton Standard-тай виртуал үйлдвэрлэлийн гэрээ байгуулжээ. Дээрх гурван компани хэрхэн бизнесийн хамтралыг бий болгосныг сонирхоцгооё. Cisco-ийн үйлдвэрлэдэг router-ийг Калифорниагийн Cisco үйлдвэр болон Флоридагийн Петербурег дэхь Jabil-ийн үйлдвэрт нэгэн зэрэг нийлүүлсэн. Jabil компани уг router-ийг ашиглан өөр нэгэн төрлийн шинэ бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд Cisco болон Hamilton үүнийгээ хамтран эзэмших гэрээ байгуулсан байна. Шинэ бүтээгдэхүүн бэлэн болсны дараа үүнийгээ San Jose-ийн компьютерт туршиж үзсэн бөгөөд үүний дараагаар Jabil хэрэглэгчдэд нийлүүлдэг байна. Энэхүү Cisco-ийн гурвалсан хамтын ажиллагаа нь Jabil Circuit болон Hamilton Standard –нд овсгоотой компани болох боломж олгосон төдийгүй харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөнийг бууруулсан. (O'Brien J.A, 2005. х.61)