Jump to content

Хэрэглэгчийн яриа:Axaacaa Acyy

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Датаком ХХК

Датаком бол Монголын Мэдээллийн Технологийн анхдагч компани

Монголын Интернэтийн анхдагч бєгєєд тэргvvлэгч компани Датакoм ХХК анх 1994 онд "Мэдээллийн Харилцаа ББХК" нэртэйгээр байгуулагдсан билээ. Энэ vеэс эхлэн Монголдоо Интернэтийн vйлчилгээг vзvvлж эхэлжээ. 1996 онд Датаком ХХК нэртэй болж 24 цагийн Интернэтийн бvрэн vйлчилгээг нэвтрvvлсэн. Манай компани Монгол орныхоо Мэдээллийн Технологийн салбарт олон дэвшилтэт технологи, шинэ vйлчилгээнvvдийг нэвтрvvлэн анхдагч нь болж байв. Бидний нэвтрvvлсэн vйлчилгээнvvд:

- Электрон шуудангийн сvлжээ - Хот хоорондын Х. 25 сvлжээ - Єгєгдлийн холбооны радио сvлжээ - Сансрын холбооны ВиСат сvлжээ - Интернэтийн сvлжээ - .MN Монгол домэйн нэрийн бvртгэлийн сан, vйлчилгээ - Электрон тєлбєр тооцооны анхны Монгол систем - Онлайн худалдааны систем - Онлайн тєлбєрийн дебит картын анхны систем

Датакoм бoл Интернэт бизнесийн шийдлийн цогц vйлчилгээ vзvvлэгч компани

.MN домэйн нэрийн бvртгэлийн vйлчилгээ Жилийн 365 хоног 24 цагаар найдвартай ажилладаг вэб байрлуулах vйлчилгээ АНУ-д сервер нь байрладаг, вирусын эсрэг болон спам найдвартай хамгаалалттай хамгийн найдвартай хамгаалалт бvхий мэйл серверийн vйлчилгээ Вэб сайт боловсруулах болон Интернэтийн иж бvрдэл vйлчилгээнvvдийг хэрэглэгчдэд vзvvлж байна. Он цагийн бичээс

1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдаж Монголд анх удаа Интернэтийн vйлчилгээг явуулж эхэлсэн. Тухайн vед хэрэглэгчид єдєрт 2 цаг Интернэтэд холбогдож, и-мэйл шалгадаг байв.

1995 оны 12 сард газрын станц суурилуулан ашиглаж эхлэв.

1996 оны 1-р сарын17-нд Интернэтийн бvрэн vйлчилгээний анхны тєвийг нээсэн. Энэ єдєр Монголчууд 24 цагийн Интернэтэд гарцтай боллоо. Интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй хэрэглэгчтэй болсон байв.

1996 оны 3 сард МongoliaOnlinє портал сайт байгуулагдлаа. Компьютерийн MN сэтгvvлийн анхны дугаар гарав .

1996 оны 5-р сарын 1-нээс Датаком ХХК нэртэй болсон.

1997 оны 7-р сарын 1-нээс МongoliaOnline буюу www.mol.mn портал сайт шинэчлэн зохион байгуулагдав.

1998 оны 8 сард Датакомын анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав. Энэ компани улс хоорондын болон орон нутгийн холбоо, Интернэт бусад тєрлийн єгєгдлийн сvлжээний vр ашигтай, єндєр хурдын суваг тvрээслэх, холболт хийх, сvлжээний нууцлал, хамгаалалтын vйлчилгээ vзvvлэх, байгууллага хоорондын виртуаль сvлжээ байгуулах, мэргэжлийн зєвлєгєє єгєх чиглэлээр vйл ажиллагаа явуулж эхэллээ.

1998 оны 12 сард Монголын Интернэтийн 2 жилийн ойг тэмдэглэв. Датаком компани 1500 орчим хэрэглэгчтэй болсон байлаа. Энэ vед ЗакНэт буюу сансрын антенн ашиглах vйлчилгээ, глобал Х25 сvлжээ, Датафакс, Дайрек Пи Си зэрэг vйлчилгээнvvд шил шилээ даран нэвтэрч байв.

1999-10-1-нд Mэйжикнэт Интернэтийн vйлчилгээний тєвийг байгуулав. Mэйжикнэт буюу MagicNet гэсэн нэр нь Mongolian Acsess to Global Information and Communication гэсэн англи vгний товчилсон хэлбэр юм. Мэйжикнэт нь ХХК болон зохион байгуулагдсан.

1999-11-1-нд санхvvгийн vйлчилгээний Нэткарт ХХК-г байгуулав. Нэткарт нь 2000 оны 6-р сард Монгол Банкнаас Банк бус Санхvvгийн Байгууллагын эрх авснаар шинэчлэн зохион байгуулагдаж, Монголын анхны электрон тєлбєр тооцооны vйлчилгээг нэвтрvvлэн ажиллаж эхэллээ.

2001 оны 6-р сараас Америкийн АТ&Т компанийн холбооны шугамаар АЙ-ПИ технологид суурилсан Олон улсын телефон ярианы НэтФон-NetPhone vйлчилгээг амжилттай нэвтрvvлэв.

2001 оны 11-р сарын 1-нээс МОЛ-ын и-мэйл хэрэглэгчид POP хандалттай боллоо.

2002 онд Нэткарт ХХК анхны элетрон тєлбєр тооцооны НэтБилл vйлчилгээ, онлайн тєлбєрийн Нэткарт дебит картыг vйлчилгээнд гаргалаа. Монголчууд Интернэт дэлгvvр, вэбэд суурилсан тєрєл бvрийн vйлчилгээ эрхлэн, тєлбєр тооцоогоо Интернэтээр шууд хvлээн авах анхны боломжийг олов.

2002 оны 9-р сар. Датаком Монголдоо анх удаа вирус, спамын дээд зэргийн хамгаалалттай Бизнес ангиллын, тєлбєртэй имэйлийн vйлчилгээг нэвтрvvлэв.

2003 оны 4-р сард �МэйжикНэт� болон �ДатаНэт� компаниуд нэгдэн Мэйжикнэт ХХК нэрээр бие даан vйл ажиллагаагаа явуулах болсныг албан ёсоор зарласан билээ. Энэ компани нь Монголын хамгийн том ISP буюу Интернэтийн vйлчилгээний компани болсон юм.

2003 оны 6-р сарын 16-наас эхлэн домэйн нэрийн vнийг бvртгэлийн хураамжгvй, жилийн 35 доллар болгож хямдрууллаа.

2004 оны 6-р сарын 1-нээс Мэдээллийн Технологийн Yндэсний Парктай хамтран Интернэт хэрэглээг нэмэгдvvлэх, вэб хуудсыг нийтийн хvртээл болгох, вэб хуудастай холбоотой vйлчилгээний талаар болон вэб хийдэг байгууллагуудын талаарх мэдээллээр vйлчлvvлэгчдийг хангах зэрэг цогц vйлчилгээг цаг алдалгvй, чирэгдэл багатай нэг цэгээс vйлчлэх зорилгоор WWW Express вэб салоныг нээн ажиллуулав. Энэ нь Монголын зах зээл дээр маш амжилттай ажиллаж, вэб сайт боловсруулах єртгийг хямдруулахад гол vvрэг гvйцэтгэсэн.

2004 оны 12 сар. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжvvлж буй е-Монгол хєтєлбєрийг дэмжиж MN домайн нэрийг Монголын байгууллага, компаниудад vнэгvй олгож эхлэв.

2005 оны 10 сар. Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн програм хангамж, вэб сайтыг боловсруулан, нээлтийг хийв.

2005 оны 11 сард Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжvvлж буй "Цахим Монгол" хєтєлбєрийг дэмжиж Монгол Тvмний @mail.mn vнэгvй имэйлийн vйлчилгээгээ олны хvртээл болголоо. MailMN vнэгvй имэйлийн vйлчилгээ нь бvрэн монгол хэл дээр хийгдсэн, вирус, спам хамгаалалттай, цаашид олон vйлчилгээнvvдийг агуулан ажиллах vйлчилгээ юм.

2005 оны 12 сард Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран Монголын Их Дээд сургуулиудын нэгдсэн мэдээллийн портал EducationMN-г ашиглалтанд оруулав. Ингэснээр бvх Их Дээд сургуулиуд маш богино хугацаанд вэб сайттай, имэйлтэй боллоо.

2006 оны 1 сар. Энэ сарын 17-нд Монгол Улс Интернэтэд холбогдсоны 10 жилийн ойг хэрэглэгчдэдээ зориулсан олон шинэ үйлчилгээгээр Мэдээллийн Технологийн салбарынхан угтлаа.

2006 оны 1 сарын 17. Монгол Улсад Интернэт нэвтэрсний 10 жилийн ойн өдөр. Датаком компаниас санаачлан Мэдээлэл Технологийн Газар, ISPнүүдтэй хамтраад, төр захиргааны удирдлага, DNS администаторууд, инженер техникийн ажилтнууд, Интернэт хэрэглэгчдээ оролцуулсан Үндэсний семинарыг Чингис Зочид буудалд амжилттай зохион байгуулж, тэргүүний ажиллагсадаа тодрууллаа.

2006 оны 2 сар. Датаком компанийн бvх vйлчилгээ бvрэн онлайн хэлбэрт шилжлээ. Хэрэглэгчид бvх vйлчилгээг Интернэтээр захиалан vйлчлvvлж, тєлбєр тооцоог ХХБанкны дотоодын Виза картаар онлайн тєлж эхэллээ.

2006 оны 5 сар. Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн төслийн хүрээнд CD хувилбарыг бэлтгэн хэвлүүлж хойч үеийнхнийхээ боловсролд хувь нэмрээ оруулав. Энэ CD-г тус яамныхан орон даяар үнэгүй тараалаа.

2006 оны 8 сар. MN Домэйн нэр бүртгэлийн системдээ олон улсын стандартад нийцэхүйц EPP протоколд суурилсан Shared Registry System (SRS) ийг нэвтрүүлэв.

2006 оны 11 сар. APNIC (Asia Pacific Network Information Center)тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад �Advanced DNS workshop� сургалт зохион байгуулав.

2007 оны 4 сар. MN Домэйн нэр бүртгэлийн ресэллэрийн системийг бүрэн автоматжууллаа. MN Домэйн нэрийн бүх Ресэллэрүүдийг домэйн нэр болон түүний дагалдах үйлчилгээ вэв байршуулах, имэйл, вэб болон имэйл форвардинг зэрэг үйлчилгээнүүдийг түгээх нэгтсэн удирдлагын панелаар хангаж, онлайнаар төлбөр тооцоо авах бололцоогоор бүрэн хангав.

2007 оны 6 сар. APNIC (Asia Pacific Network Information Center)тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад �Security Tutorial/workshop� сургалт зохион байгуулав.

2008 оны 2 сарын 12. АНУын Мэдээлэл Харилцааны Яаманд 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Интернэт домэйн нэрийн удирдах байгууллага (ICANN)ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв. http://www.ntia.doc.gov/ntiahome/domainname/jpacomments2007/jpacomment_074.pdf

2009 оны 1 сар. Канадын Интернэт судалгааны төв IDRCийн санхүүжилттэйгээр DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. www.dreamit.mn .

2009 оны 4 сар. Manage DNS үнэгүй боллоо.

2009 оны 11 сар. Датакомын Домэйн нэр, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Бурмаа НҮБын салбар хуралдаан Интернэт засаглалын Египетэд зохион байгуулагдсан хуралд ОУын Интернэт нийгэмлэгийн 2009 оны элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.

2010 оны 11 сарын 18. MN домэйн нэрүүд Registry түвшинд DNSSEC (The Domain Name System Security Extensions)аар гадна халдлагаас хамгаалагдлаа. http://www.afilias.info/news/2010/11/18/afilias-secures-gi-mn-and-sc-domains-dnssec

2012 оны 3 сар. Датакомын Домэйн нэр, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Бурмаа Атланта хотод зохиогдсон ICTD хуралд DREAM IT судалгааны төслийн үйл ажиллагаагаа 150 гаруй орны 300 гаруй төлөөлөгчдөд танилцууллаа.

2012 оны 4 сар. Датакомын Домэйн нэр, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Бурмаа Женев хотноо зохиогдсон Интернэтийн лидеруудын дугуй ширээний уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцож, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон IPv6, Интернэтийн орчны аюулгүй байдал, хууль эрх зүйн талаар санал бодлоо илэрхийллээ.

2012 оны 9 сарын 1. MN Домэйн нэрийн үнээ 47,000 төгрөг болгож хямдрууллаа.

2012 оны 10 сарын 1. Вэб хостинг болон имэйл авсан хэрэглэгчдээ MN Домэйн нэрийг үнэгүй олгож эхэллээ.

2012 оны 10 сарын 2. Датаком нь Google корпорацийн төлөөлөгчийн хүлээн авч, MN Домэйн нэрийн зарим хэрэглэгчидтэйгээ уулзалт зохион байгууллаа.