Хэрэглэгчийн яриа:Baagii8848
Сэдэв нэмэхElektron shuudantai ajillah programm
[кодоор засварлах]Электрон шуудан гэж юу вэ? Электрон шуудан нь бол та интернэтэд холбогдсон компьютер дээр суугаад гадаадад буй найз нөхөд, албаны түншүүддээ хэдхэн секундын дотор захидал бичин мэдээлэл солилцох, хариуг хүлээн авах боломжийг олгодог. Электрон шуудан нь бидний сайн мэдэх ердийн шуудангийн захидал хүлээн авах, бичих үйлдэлтэй ерөнхийдөө төсөөтэй. Тухайлбал бид шуудангаар захиа хүлээн авах, илгээхийн тулд бид өөрийн гэсэн шуудангийн хаягтай байх шаардлагатай. Түүнтэй яг адил интернэтийн электрон шууданг ашиглахын тулд та өөрийн гэсэн шуудангийн хайрцаг, хаягтай байх шаардлагатай. Гэтэл танд электрон шуудангийн хаяг байхгүй бол үүнийг 2 замаар шийдвэрлэх болно. Нэгдүгээрт: Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг төв, сургуулийн өөрийн сервер гэх мэт интернэтийн серверүүдийн зохих албан тушаалтанд хэлж, тодорхой төлбөр төлөх замаар өөрийн гэсэн шуудангийн хаягийг авч болно.
Хоёрдугаарт: Интернэтийн веб сайтуудаар таныг аялж явахад төрөл бүрийн электрон шуудангийн хаяг үнэгүй олгодог хаягууд байдаг. Үүнд та бүртгүүлснээр ямар нэгэн явдал чирэгдэл байхгүй өөрийн гэсэн и-мэйлийн хаягтай болно. Зарим хаягуудаас дурьдвал:
http://www.mail.yahoo.com http://www.hotmail.com http://www.usa.net
Электрон шуудангийн хаяг нь үндсэндээ 2 хэсгээс бүрдэнэ. Жишээлбэл. Enkhtuya@ses.edu.mn Enkhtuya_b@yahoo.com
Энэ хоёр хаягийг харахад и-мэйлийн @ тэмдэгээс өмнөх тэмдэгтүүд нь таны и-мэйлийн хэрэглэгчийн хаяг юм. Тэмдэгээс хойших хэсэг нь таны шуудангийн хаяг нээсэн сервэрийн нэр юм. Мөн та өөрийн шуудангийн хаягийг нээхэд өөрийн гэсэн түлхүүр байдагтай адилд электрон шуудангийн хаяг уруу нэвтрэх нууц үг буюу passpord байх шаардлагатай. Электрон захиа бол – ЦАХИМ УУЛЗАЛТ Ялангуяа мэйлийн лист буюу жагсаалтыг ингэж нэрлэвэл зохилтой. Энэхvv жагсаалт нь хамтын ажиллагааг өргөжvvлэх, нийгэмтэй харилцах, туршлага мэдлэг солилцох, хэлэлцvvлэг өрнvvлэх зэрэг хамт олны идэвхтэй байдлын тvгээмэл хэлбэр юм. Зvйрлэвэл бид дэлхийн өнцөг булан бvрт байгаа мөртлөө ширээ тойрч суугаад л ярьж байна гэсэн vг.
Электрон захиа бол - НОТЛОХ БАРИМТ Нотлох баримт гэж юу вэ? хэмээн хэн нэгнээс асуувал – Зураг гэж хариулах хvн олон. Тэгвэл одоо электрон шуудан. Яагаад вэ гэвэл, электрон шуудан нь текстээр дvрслэгдэж, төхөөрөмжинд хадгалагдаж, дамжсан зам нь тодорхой байдагтай холбоотой юм. Цаасан захиаг урж, шатааж болдог атал электрон захиа бол нотолгоо болж заавал vлддэг. Ялаа, сайд хоёрыг сониноор алж болно гэсэн хэлц бий. Тэгвэл таны компьютер эвдрэхгvй л бол таныг аврах, эсвэл алах тэр текстvvд хэдэн зуун жил ч хамаагvй хадгалагдсаар байх болно. Ихэнх тохиолдолд монголчууд өөрсдийнхөө нэрээр бус тэс өөр мэйл хаяг нээж, хэрэглэдэг ч технологи хөгжиж байгаа өнөө vед энэ нь нэг их том асуудал биш болжээ.
Электрон шуудан бол – СУРАХ VЙЛ ЯВЦ
Электрон шууданг ашиглана гэдэг маань интернэт хэрэглэж, ертөнцийн анирыг сонсож, өөрөө тvvнд оролцож байна гэсэн vг. Тэгэхээр орчин vеийн технологи ашиглаж байна, дэлхий дахин дахь мэдээлэл сонсож байна, бие биенээсээ бvтээлч, шинэ санаа олж, тvvнийгээ хуваалцаж байна. Энэ бvхэн сурч байгаа хэрэг биш гэж vv?
Электрон захиа бол – СОЁЛ Соёл бол асар өргөн ойлголт хэдий ч дараах жишээгээр тvvний учир утга, агуулга, мөн чанарыг хялбархан ойлгож болно. Ямар нэг шинэ санаа олохын тулд мэтгэлцэх, хэлэлцvvлэг өрнvvлэх хэлбэр цахим ертөнцөд аль хэдийнэ бий болсон. Чаатлаад суух цаг зав тэр болгон байдаггvй учраас мэйлээр харилцаж, санаа бодлоо илэрхийлдэг билээ. Иймэрхvv хэлэлцvvлэг, мэтгэлцээн нь тухайн зvйл дээр ойлголтоо нэгтгэх, оюунаа задлах, мэдлэгээ дvгнэх оновчтой бөгөөд сонирхолтой хэлбэр юм. Яриагаа хурдан дуусгамаар бол ганц vгээр хариулах асуулт асуу гэж ярьдаг. Тэгвэл хэлэлцvvлгийн явцад хэзээ ч тийм асуудал гарахгvй бөгөөд хувь хvний асуудлыг хөндөх гэх мэт ёс бус зvйл бага байдаг. Бас хаа хамаагvй зvйл ч яриад байдаггvй. Мөн өөрийнхөөрөө зvтгэх, бусдын хэлснийг ор мөргvй няцаах гэх мэт зvйл бvvр ч хязгаарлагдмал. Тийм учраас электрон шуудан бол бусадтай зөв харилцах соёл билээ.
Электрон шууданг хэрэглэх байдал
Электрон шуудан буюу э-шуудан /electron mail/ . Өвөг эцгийн минь сэдэлтээс уламжлан, олон сонгодог технологи, мэдээллийн түгээлт, дамжуулалтын аргачлал ашигласан электрон шууданг монгол оронд яаж зөв зохимжтой бүтээж, хэрэглэх асуудлыг та бүхэнтэй хэлэлцэж, санаа бодлоо хуваалцаж байгаа минь энэ билээ. Эхлээд товчхон ойлгоцуудтай танилцъя. Электрон шуудангийн сервер /e-mail server/ гэдэг нь хэрэглэгч бүрт ноогдох хувийн мэдээлэл, хувийн шуудангийн хайрцгийг төлөөлөх мэдээлэл хадгалах тодорхой зай багтаамжаас гадна электрон захиаг /э-захиа/ түгээх, хүлээж авах үүрэгтэй серверийн программ хангамж юм. Э-захиаг түгээх үйлчилгээг SMTP /simple mail transfer protocol/ сервер, хүлээж авах үйлчилгээг POP3 /post office protocol/ сервер тус тус хариуцах үүрэгтэй. Э-шуудан сервер нь энд тэндгүй тархаж байрлах ба интернетээр мэдээлэл дамжуулах ачааллыг бодолцож, клинт-сервер архитектураа зангидна. Жишээ нь, танай байгууллага 100, тэрнээс ч олон ажилчидтай, тэд өдөр бүр э-шуудангийн үйлчилгээг гадны сервер ашиглан хэрэглэдэг бол байгууллагаас интернетрүү мэдээлэл дамжуулах төв блокод ачаалал үүсэж, интернетэд хандах хурдыг удаашруулах болно. Харин байгууллага өөрийн гэсэн э-шуудан серверийг ажиллуулснаар энэ ачааллыг багасгахаас гадна ажилчид захиаг хүлээн авах, илгээхдээ цаг алдахгүй, мөн найдвартай болдог.
Гэх мэтчилэн ямар архитектур ашиглах нь сүлжээний инженерийн тооцоо юм. Э-шуудангийн серверүүд хоорондоо холбогдож, өөрт оногдсон захиаг харилцан дамжуулж, хүлээн авалцдаг. Ингэж дамжуулахын тулд интернет орчинг ашиглана. Хэрэв э-захиаг мэдээлэл ихтэйгээр, үргэлжлүүлэн олныг илгээхэд интернетийн ачаалал ихсэж, мэдээлэл дамжуулах хурдыг унагана гэсэн. Гадны орны, гадны байгууллагын үнэ төлбөргүй э-шуудангийн серверүүд олон байдгийн учир нь таны шуудангийн хаягаар сурталчилгааг хүсээгүй байхад ирүүлж, үзэл суртлын хувьд өөрчлөх таатай боломжийг эдлэхэд оршино. Тэрнээс гадна зураг чимэглэлтэй захиа /хэмжээ ихтэй/ ирүүлснээр та түүнийг өөрийн компьютер дээр унших гэж цаг алдах ба энэ нь түрүүнд дурдсан интернет ачааллыг бий болгож, үргүй зардал үүсгэдэг юм. Э-шуудан сервер болоод түүний үүргийг товчхон тайлбарлахад ийм байна. Нэгэнт мэдээллийн зуунд амьдарч буй болохоор э-шуудан хэрэглэхгүй байх нь утгагүй, бүдүүлэг зүйл биз.
Тэгвэл бид интернетийн ачааллаа үртэй зарж, өөрийн цаг заваа захиагаа унших гэж, илгээх гэж хүлээхгүйн тулд яах вэ? Үүний тулд, улс орон өөрийн гэсэн э-шуудан серверийн бүл үүсгэж, өөр хоорондоо э-захиа чөлөөтэй солилцох “зам” бий болгох хэрэгтэй болно. Монгол улсын интернет үйлчилгээ эрхэлсэн компаниуд хоорондоо мэдээлэл шууд дамжуулах чадвартай болох шаардлагатай. Байгууллага бүр өөрийн домайн нэрийг эзэмшиж, э-шуудангийн үйлчилгээг ажилчиддаа үзүүлдэг болох зэргээс гадна хэрэглэгч бид гадаад э-шуудан серверт бүртгүүлэлгүй, аль өөрт ойр, эх орны шууданг ашигладаг болох учиртай юм.
Бидний байнга хэрэглэдэг электрон шуудангийн програм болох
Yahoo messenger
Yahoo messenger хэрэгтэй зөвлөгөөнүүд Нуугдах хүнийгээ сонгож байгаад mouse 2 оо дараад зураг дээрх тохиргоог хийнэ. (Stealth Setting –> Appear offline to нэр)
2. Нуугдаж нэвтрэх Нэвтрэхдээ Sign in as Invisible -ыг идэвхжүүлж байгаад нэвтэрнэ.
3. Ignore буюу тухайн хүний бичсэн бүх юмыг авахгүй хаах. Нэвтэрсний дараа дээрх цэснээс Messenger —> Preferences (Ctrl+Shift+P) –> Ignore List
4. Хурал (Conference) зохион байгуулах
Дээд цэснээс Actions –> Invite to conference…. -ыг сонгоно. Хүнээ сонгоод Add -> дарна. Тэгээд сонгож дуусаад invite дарна.
5. Бичих өнгө Фонт тохируулах Дээд цэснээс Messenger —> Preferences (Ctrl+Shift+P) –> Appearance гэдгийг сонгоно. Зурагнаас хараад ойлгомжтой байх.
Нуугдсан хүнийг хялбар аргаар илрүүлэх
6.1. Нуугдаад байж магадгүй гэсэн хүнийхээ нэрэн дээр хоёр дараад харилцах цонх нээгээрэй. 6.2. Үүний дараа тэр хүнийг дуудаад үз. Эсвэл зүгээр buzz илгээх, ганц үсэг илгээгээд орхисон ч болно. (чухал гэхдээ doodle сонгосны дараа ч болно.) 6.3. Ингээд цонхны дээд хэсгээс IMVironment товчийг дараад, See all IMVironments руу ороод, Interactive Fun, (эсвэл Yahoo tools) дотроос Doodle гэснийг олж сонгоно.
6.4. Doodle IMVironment ачаалагдахад дараах байдлаар харагдана: Хэрэв Doodle -ын талбар дээр “waiting for your friend to load Doodle” гэж харагдсаар байвал тэр хүн үнэхээр холбогдоогүй offline байгаа гэсэн үг.
Харин Doodle талбар хоосон цагаан болоод дээр нь зураг зурж болж байвал энэ нь нөгөө этгээдийг online байгаа ба нуугдаж (invisible) орсон байна гэсэн үг.
Бас нэг нуугдсан хүмүүсийг илрүүлэх арга бол Buddy Spy хэмээх програмыг ашиглах арга байдаг. Та дараах холбоосоор ороод татаж аваад туршаад үзээрэй:http://www.buddy-spy.com/download
7. Орсныхоо дараа нуугдах. Зурагнаас хараад ойлгох байх.
8. Олон удаа дарааллан BUZZ!! хийх. Хүнтэй ярьж байхдаа BUZZ дараад BUZZ хийсний дараа дахин хийх гэхээр болдоггүй тэрийг гар аргаар дарааллан хийж болно. <ding> гэдгийг урд хойно нь зай авахгүй өөр үггүй цуг явуулахад BUZZ болдог.
Yahoo messenger-н нууцуудаас
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.
Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр хүнээс нуугдах бол Appear offline to Нэр гэснийг сонгоно. Мөн бүгдэд нуугдаад нэг хүн эсвэл бүлэгт байгаа хүмүүст л холбогдсон харагдахыг хүсвэл Appear Online to Нэр гэж сонгоно. Харин ингэж нуугдаж орсон нөхдүүдийг бас илрүүлэх арга бий.
Нуугдачийг барих 1. Нуугдаад байж магадгүй гэсэн хүнийхээ нэрэн дээр хоёр дараад харилцах цонх нээгээрэй. 2. Үүний дараа тэр хүнийг дуудаад үз. Эсвэл зүгээр buzz илгээх, ганц үсэг илгээгээд орхисон ч болно. (чухал гэхдээ doodle сонгосны дараа ч болно.) 3. Ингээд цонхны дээд хэсгээс IMVironment товчийг дараад, See all IMVironments руу ороод, Interactive Fun, (эсвэл Yahoo tools) дотроос Doodle гэснийг олж сонгоно. 4. Doodle IMVironment ачаалагдахад дараах байдлаар харагдана:
Хэрэв Doodle -ын талбар дээр "waiting for your friend to load Doodle" гэж харагдсаар байвал тэр хүн үнэхээр холбогдоогүй offline байгаа гэсэн үг. Харин Doodle талбар хоосон цагаан болоод дээр нь зураг зурж болж байвал энэ нь нөгөө этгээдийг online байгаа ба нуугдаж (invisible) орсон байна гэсэн үг. Бас нэг нуугдсан хүмүүсийг илрүүлэх арга бол Buddy Spy хэмээх програмыг ашиглах арга байдаг.
Тоохгүй байх буюу зарыг хаах
Зарим нэг хүсээгүй хүн мессенжерт чинь орж ирчихээд, зарлал энэ тэр элдэв юм явуулаад байна уу? Тэгвэл та тийм хүнийг тоохгүй байж бас болно. Хэрэв энэ сонголтыг хийвэл тэр хүний танд илгээсэн бүх зурвас танд хүрэлгүй устах болно гэсэн үг. Ингэхдээ Мессенжерийнхээ үндсэн цонхны Messenger цэсний Preferences (Ctrl+Shift+P) рүү орно.
Ингээд Ignore list гэсэн хэсэг рүү ороод Add товчийг дараад "үл хүсэгдэгчийн" yahoo ID-г оруулаарай. Үүнээс хойш дахин нөгөө нөхөр таныг зовоохгүй болно
Yahoo! messenger-програм дээр олон ID зэрэг нээж хэрэглэх Та бүхний компьютерт мэссэнжерийн програм байгаа байх. Гэтэл тэр програмыг ганцхан хүн хэрэглээд зогсохгүй олон хүн нэгэн зэрэг хэрэглэх шаардлага их гардаг. Энэ үед хэн ч үүнийг давхар нээгээд зэрэг ашиглаж чаддаггүй. Тэгвэл энэ бүхнээс гарах арга замыг нэгэн сул нүхээр ороод л та олно. Харин энэ хүү гайхамшигт замыг доор бичгээр сийрүүлье:
1 Start>>Run /Window logo + R/ 2 regedit гэж бичээд ОК 3 HKEY_CURRENT_USER>>Software>>yahoo>>pager>>test 4 test хавтсан дээр хулганы баруун товчийг дараад гарах цэснээс New>>DWORD value 5 Шинээр гарсан file-д plural нэр өгнө 6 plural-руу ороод value data нүдэнд 1 гэсэн тоо тавина
Ингээд л боллоо. Одоо бүх юмаа хаагаад мэссэнжрээ онгойлго. Тэгээд нэвтэр. Дахиад онгойлго. Дахиад нэвтэр. Тиймээ үүнийг чинь л яриад байсан юм. За ингээд та 2 мэссэнжердээд байж дээ. 2 ч гэлтгүй хэдэн давхар ч орж болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Windows систем дээр л хүчинтэй.
Мөн pidgin гээд нээлттэй эхийн мессенжерийн програмыг суулгаад MSN, Jabber, Yahoo, Facebook гээд олон мессенжерийг зэрэг тохируулаад ганцхан програмаар нээж хэрэглэж болно.
iPhone-д зориулсан Yahoo Messenger
iPhone-д зориулсан Yahoo Messenger программыг та одоо App Store-оос үнэгүй татаж авч утсандаа суулгах боломжтой болсон байна.
Та өөрийнхөө холбогдсон байдлыг available эсвэл busy, мөн invisible хэлбэртэй болгож болно. Мөн утасны аппаратаараа зураг авч илгээх, emotion илгээх, линк илгээх боломжтой юм.
MMS-Мультимедия мессеж үйлчилгээ: SMS программ байхгүй болсон оронд нь”Massages” программаар шинээр оржээ. Энэ программ нь SMS программтай адилхан бөгөөд гэхдээ vCards, зургууд, GPS мэдээлэл, дуут шууданг илгээх боломжтойгоос гадна мэдээж SMS илгээнэ.
Cut/Copy/Paste
Cut Copy ба Paste үйлдэл бүх программ дээр ажиллахаар болсон. Үгэн дээр давхар даралт хийхэд copy & paste үйлдэл нээгдэх болно. Та нэг үг болон бүхэл өгүүлбэрт энэхүү үйлдлийг хийх болжтой. Түүнчлэн Safari программаас текст болон зураг хуулан зөөх боломжтой. Хуулах, зөөх үйлдлийг буцаахын тулд зөвхөн утсаа сэгсэрэхэд л хангалттай. Netuguette буюу сvлжээний ёс зvй Бидний єдєр тутмын амьдралд харилцааны тогтсон хэв маяг, ёс зvй байдаг. Тухайлбал, ах захаа хvндлэх, хvнтэй зєв боловсон харилцах гэх мэт. Yvний нэгэн адилаар интернэтийн харилцанд ч мєн ёс зvй байдаг. Энэ талаар www.computertimes.com сайтад хэрхэн бичсэн тухай сонирхуулъя. Энэ ёс зvйг «Netuguette буюу сvлжээний ёс зvй» гэж нэрлэдэг.
Ёс зvйг баримтлах нь сvлжээний саад бэрхшээлээс бусдыг болоод єєрийгєє ч хамгаалах, хvндэтгэхтэй холбоотой. Єдєр тутмын амьдралын ёс зvй, заншлыг хуульчлан тогтоодоггvйтэй адил сvлжээний ёс зvй нь аль нэг улс, байгууллагаас гаргасан хууль, дvрэм бус, хvмvvсийн туршилт, сорилт, алдаа дутагдлаас урган гарсан мэргэн ухаан юм. Хамгийн анх интернэтийн техникийн шинжтэй стандарчлалыг тогтоон гаргадаг IETF байгууллагаас «Netuguette Guidelines: RFS 1855» удирдамжийг гаргасан билээ. Интернэт нь хvмvvст мэдээлийг чєлєєтэй дамжуулж, солилцох боломжийг электрон шуудан, чат, хэлэлцvvлэг, вэб хуудас зэргээр олгодог. Интернэтээр дамжуулан дотооддоо тєдийгvй гадаад улс орнуудад амьдарч байгаа хvмvvстэй асар богино хугацаанд харилцаж байгаа нь хvний нийгэм дэх гайхамшигт ололт билээ. Гэвч хэрэглэгчдийн дунд интернэтийн сvлжээг санаатайгаар буруу зорилгоор ашигладаг хvмvvс байдаг. Саад vvсгэхийг хvсээгvй ч интернэтхэрэглээний vндсэн зарчмыг мэдэхгvйн улмаас энгийн хэрэглэгчид ч єєрийн мэдэлгvй бусдыг хохироох тохиодол бий. Интернэтээр дамжин зохисгvй, хор нєлєєтэй, ёс зvйгvй олон электрон шуудан тэнvvчилж байдаг. Ёс бус, гvтгэлгийн электрон шуудан Электрон шуудангаар харилцахад нvvр царай харагдахгvйг далимдуулан нэг хvнээс олон дахин ёс бус, гvтгэлгийн электрон шуудан ирэх, хvмvvст тархах асуудал гардаг. Тvvнчлэн бvдvvлэг vг хэллэгтэй, агуулгатай электрон шуудан ирэх тохиолдол ч байдаг. Ийм шуудан хvлээн авсан хvн маш эвгvй байдалд орно. Тэр бvv хэл сааталд орох нь байдаг. Тэсрэх бємбєгєн электрон шуудан Таньж мэдэхгvй хvнээс учир, утга нь vл ойлгогдох их хэмжээтэй электрон шуудан олон дахин ирдэг. Энэ нь мэдээллийн шугамын дvvргэж, интернэт хэрэглэх боломжгvй болгох зорилготой хорон санаатай vйлдэл юм. Вирус электрон шуудан Электрон шуудангийн программ текстэн мэдээллээс гадна зураг, аудио болон видео файлыг илгээх хавсралт функц байдаг. Уг файлын хавсралтыг ашиглан таны компьютер руу вирус илгээх боломжтой. Тийм учраас vл таних хавсралт файл бvхий электрон шуудан ирвэл маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сэжигтэй гэж бодсон электрон шууданг уншилгvй устгаарай. Гинжин электрон шуудан «Энэ электрон шууданг гурав хоногийн дотор 10 хvнд дамжуулахгvй бол танд зовлон тохиолдоно» гэсэн агуулгатай захидал ирдэг. «Зовлон дагуулсан электрон шуудан» єєр хоорондоо гинжилдэн явдаг учир гинжин электрон шуудан гэнэ. Энэ шууданг илгээгчид хvмvvст худал цуурхал тараах сонирхолтой байдаг ч, хэрэв ихгэх нь олширвол тэсрэх бємбєгєн электрон шуудангийн адил интернэтийн ажиллагааг бvр мєсєн зогсоох хор нєлєєтэй. Зовлон авч ирэхээс гадна «энэ захидлыг таван хvнд илгээвэл аз жаргалтай болно», «мэдээллийн нэвтрvvлгээр олон нийтийн санал асуулга явуулах гэж байгаа тул аль болох олон хvнд илгээнэ vv», «цусны донор байвал эмнэлэгтэй яаралтай холбоо барина уу» гэх мэтийн сайхан сэтгэлийг далимдуулсан нарийн боловсруулсан хувилбар ч байдаг. Энэ тєрлийн захидал сvvлийн vед гар утасны мессеж хэлбэрээр хурдан тархаж буйг та анзаарсан байх. Ийм электрон шуудан, мессеж ирвэл тоохгvй байх нь хамгийн зєв арга. Спам электрон шуудан Спам гэдэг нь гахайн нєєшилсєн махны нэр. Телевизийн нэвтрvvлгээр хоол захиалах гэсэн залуугийн ємнє vзэсгэлэнт бvсгvй гарч ирээд «Спам Спам» гэж дуулан бvжиглэсэн тул тэр залуу Спамаас єєр юм захиалж чадаагvй гэсэн шог яриа гарч байжээ. Yvнээс vндэслэн спам электрон шуудан гэсэн нэр vvсжээ. Ийм шууданг хvн зєвхєн єєрийн ашиг сонирхолд нийцvvлэн илгээдэг. Бараа бvтээгдэхvvнийг танилцуулах, тусгай бvлэг, байгууллагад урих, тvvнчлэн хар тамхи зэрэг хууль бус бараа худалдан авахыг хvсэх зэрэг нь тvvний гол агуулга байдаг. Танд хэрэгцээгvй мэдээлэл байнга ирэх нь таатай биш ч энэ vйлдэл vргэлжлэх мэдээж. /єнєєдрийн сонин/
Хайлт
Ангилал Нvvр Хуудас
Компъютер, Интернэт
Электроник, Технологи
Тээврийн Хэрэгсэлvvд Хvний Амьдрал Ахуй
Байгалийн Yзэгдэл Сонирхолтой ...
AIM гэж юу вэ?
Энэ Сэдэвийн Агуулга Тvvхийн Хуудас
Монголын Тvvх 20-р зуун, Эргэн харахуй Америкын Тvvх Дэлхийн 2-р Дайн AOL IMessenger тухай
AOL IMessenger-г хэрхэн хэрэглэх тухайд Х. Цээгийгийн бичсэн цуврал єгvvллэгийг энд та бvхэнд толилуулж байна. Эдгээр єгvvллэг нь AIM 3.0, 4.0 хувилбар гарах vед бичигдсэн бєгєєд, єнєєдрийн байдлаар AIM 4.3 хувилбар гараад байна. Доор бичигдсэн татаж авах линкээр ороод та энэхvv шинэ хувилбарыг л олж авах болно гэдгийг энд дашрамд сануулж байна. AOL Instant Messenger - AIM 3.0 AOL Instant Messenger(SM) vйлчилгээ нь онлайн горимд байгаа хэн нэгэнтэй эсвэл, найз нєхєдтэйгээ маш хурдан, хялбархан уулзаж тэдэнтэй харилцхад зориулагдсан программ юм. AOL Instant Messanger программыг ашиглахын тулд юуны ємнє компьютертаа тухайн программыг суулгасан байх хэрэгтэй. SM программ байхгvй бол http://www.aol.com/aim/ гэсэн хаягаар орж татаж авна. Download хийхдээ єєрийхєє машиний vйлдлийн системээс хамааруулан Windows95/98, Macintosh алин болохыг сонгож єєрийнхєє машин дээр Install файлыг нь татаж авна. Ингэсний дараагаар татаж авсан файлаа ажиллуулан єєрийнхєє машин дээр SM программаа суурилуулна. Хэрэв Netscape Communicator вэб браузер ашигладаг бол Netscape AOL Instant Messanger(AIM)-ийг ашиглаж болно. Гэхдээ Netscape-ийн хувилбараас хамаараад хэрэв Netscape Communicator 4.0, 4.5, 4.6 бол AIM2.0 хувилбар, Netscape Communicator 4.7 бол AIM3.0 хувилбар нь байгаа. AOL Instant Messanger-ийг хэрэглэхийн тулд шинэ хэрэглэгч болгон єєрийн screen name (хэрэглэгчийн нэр), password(нууц vг) авч бvртгvvлэх бєгєєд энэ нэр, нууц vгээрээ байнга орох болно. Мєн Screen Name, Password-оо єєрчилж болно. Шинээр Screen Name авхын тулд AOL Instant Messanger программаа ачаалаад хамгийн анхны Sign On цонхны Screen Name гэсэн хэсэг дээр гэж тохируулаад Sing on товчийг дарах хэрэгтэй. Гэхдээ компьютер тань Интернэтэд холбогдсон байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд идэвхитэй байгаа вэб браузерын хуудаснаас дараах анкетыг бєглєж Click Here товчыг дарж бvртгvvлнэ. Ингэж бvртгvvлж screen name авсаныхаа дараагаар эхний Sign On цонхны Screen name гэсэн хэсэгт шинээр авсан хэрэглэгчийн нэрийг Password хэсэгт нь нууц vгээ бичиж єгєєд Sing On товчыг дарах хэрэгтэй. Instant Messanger программ ачаалагдахдаа 3 шатыг дамждаг. Yvнд: 1. Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж, сvлжээнд холбогдоно. 2. Хэрэглэгчийн нэр, нууц vг бvртгэгдсэн эсэхийг шалгана. 3. Программ ачааллагдаж v.a эхлэнэ.
AOL Instant Messanger программын нэг онцлог нь заавал Интернэтэд холбогдсон байхыг шаарддаг. Хэрэв холболт салсан тохиолдолд алдаа єгч тасрах болно. Хэрэв холболт амжилттай болох юм бол дэлгэц дээр чинь Buddy List Window буюу программын vндсэн харилцах цонх гарч ирнэ. SM программаа санах ойд ачаалсан тохиолдолд, єєрєєр хэлбэл дэлгэц дээр чинь Buddy List Window гэж гарч ирсэний дараа бусад AIM-оор онлайн горимд орж ирсэн хvмvvстэй холбогдож чадах болно. AOL Instant Messenger нь харилцах цонх(Buddy List window) дээр байгаа єєрийнхєє Buddy List-д найз нєхдийнхєє болон бусад хvмvvсийн Buddy-г нэмж болдог. Ингэж нэмснээр бусад AOL, CompuServe(CS2000), AOL Instant Messenger (SM) мєн Netscape AOL Instant Messenger-ийн хэрэглэгчтэй холбогдох болно. Хэрэв чиний Buddy List-д бvртгэгдсэн хvмvvсээс хэн нэгэн нь онлайн горимд орох эсвэл гарах vед SM программаас сигнал єгнє. Мєн хэн нэгэнтэй харилцаж байхад чинь message явуулах эсвэл хvлээн авахад, файл явуулахад бас сигнал єгдєг. AOL Instant Messenger3.0 vйлчилгээг ашигласанаар: • Сvvлийн vеийн мэдээ мэдээлэл авна. • Buddy List Window дээр байгаа єєрийнхєє Buddy List-д найз нєхдийнхєє болон бусад хvмvvсийн Buddy-г нэмж болно. • Buddy-гаар private chat-хийж болохоос гадна хэсэг бvлэг хvмvvс (найз нєхєд)-тэй нэг єрєє(групп) vvсгэн ярилцаж болно. • Онлайн горимд байгаа хэн нэгэнтэй chat хийж харилцаж болохоос гадна хєгжилтэй дvрсvvдээр єєрийгєє илэрхийлж болно. • Харилцах(холбогдож болох) хvмvvсээ сонгож болно. Эсвэл ямар хvн єєртэйгээ холбогдож болохыг заан єгч болохоос гадна тодорхой хvмvvсийг блоклож огт харилцахгvй байж болно. Энэ тохиолдолд тухайн хvн чамруу message явуулсан тохиолдолд чиний онлайн горимд байгаагаас vл шалтгаалан чамайг холбогдоогvй байна гэсэн мэдээлэл дамжуулна. Єєрєєр хэлбэл чамайг блоклосон харилцагчтай чинь холбохгvй гэсэн vг. • SM-д байгаа хэн нэгнийг и-мэйл хаягаар нь, нэр болон хаягаар нь, мєн сонирхлоор нь хайж болно. Хэрэв чи screen name-ээр нь хайлт хийвэл AOL, CompuServe(CS2000), AOL Instant Messenger(SM) мєн Netscape AOL Instant Messenger(AIM)-ийн бvх хэрэглэгчтэй холбогдож чадна. Мєн єєрийгєє хайлтын системд бvртгvvлж болно. • Файл дамжуулж болно. Файл дамжуулахын тулд Buddy List Window-ийн People->Send File командыг сонгох хэрэгтэй. • Єєрийнхєє e-mail address, web page мєн єєрийнхєє тухай товч мэдээлэлтэй personal profile-ийг vvсгэж болно. • Интернэтээс дурын сэдвээр хайлт хийх боломжтой. Одоо AOL Instant Messanger программыг ашиглан хэрхэн хvнтэй чат хийж, яаж Buddy List vvсгэх тухай дэлгэрэнгvй танилцуулъя. Доорхи зурагт та бvхэн Buddy List Window-г харж байна.
Цонхны дээд хэсэгт Buddy List Window-ийн нэр байна. Тэгээд цэсний удирдлага байна. Программын цонхны Online гэсэн хуудсанд онлайн горимд байгаа бєгєєд Buddy List-д бvртгэгдсэн хvмvvсийн Buddy(screen name)-ууд байна. Жишээлбэл: Тухайн жишээнд Buddies гэсэн группд otuya, amar7402, LaSnow666 гэсэн гурван онлайн горимд байгаа хvний Buddy харагдаж байна. Тухайн хvнтэй чат хийхийн тулд онлайн хуудсанд байгаа buddy-уудаас нэрийг нь сонгоод хулганаараа хоёр удаа хурдан дарах буюу Online гэсэн хуудасны доод хэсэгт байгаа товчнуудаас Send Instant Messanger товчийг дарах хэрэгтэй. Эсвэл People->Send Instant Messanger командыг сонгож болно. Тэгээд гарч ирэх цонхонд явуулах message-ээ бичээд Send товч дарах буюу шууд Enter товч дарж болно. Ингэхэд тухайн цонх харилцах цонх болон єєрчлєгдєх болно. Явуулах message-ийнхээ текстын формат, єнгє, дэвсгэрийн єнгийг тохируулж, мєн тухайн текстэнд холбоос хийж болно. Хэн нэгэн хvнтэй, эсвэл найз нєхєдтэйгєє чат хийхэд мэдээж тэр хvн чинь заавал онлайн горимд байх ёстой. Мєн чи харилцах хvнийхээ Screen name-ийг мэдэх шаардлагатай. Хэрэв Buddy List-д бvртгээгvй хvнтэй чат хийх гэж байгаа бол Send Instant Messanger командыг єгєєд гарч ирэх Instant Messanger цонхны То гэсэн хэсэгт нь тухайн хvнийхээ screen name-ийг бичиж єгєєд дараагийн цонхонд message-ээ бичих хэрэгтэй. Мєн хайлт хийж, тvvний profile-ийг нь уншаад хэн нэгэнтэй чат хийж болно шvv дээ. Yvний тулд People цэсний Finda Buddy Wizard, Finda Buddy командыг сонгох хэрэгтэй. Харилцаж байгаа хvнийхээ Profile-ийг уншихын тулд Instant Messanger цонхны доод хэсэгт байгаа Info командыг сонгох хэрэгтэй. Єрєє vvсгэж харилцахын тулд Buddy List Window-гийн People->Send Buddy Chat Invitation командыг юм уу аль эсвэл Online хуудасныхаа Send Buddy Chat Invitation командыг сонгох хэрэгтэй. Хэрэв Buddy List-д бvртгэх бол энэ цонхныхоо Info командын хажуу дах Add Buddy командыг сонгоод дараа нь групп(Buddies, Family, Co-Workers)-ээ сонгож хадгална. Мєн Buddy List-д дараахь байдлаар бvртгэж болно.
1. Buddy List Window-гийнхоо List Setup гэсэн хуудасыг сонгоно. Энэ хуудсанд нийт Buddy List-д бvртгэгдсэн бvх Buddy-уудийн жагсаалт харагдана. Жишээлбэл: Бидний авсан жишээнд Buddies группд otuya, XrockernNJ, amar7402, LaSnow666, Brav999 гэсэн таван screen name байна. 2. Бvртгэх группээ сонгож хулганаараа идэвхжvvлнэ. Мєн єєрєє групп vvсгэж болно. Yvний тулд People->Edit->Add Group командыг эсвэл List Setup хуудасныхаа доод хэсэгт орших Add Group командыг сонгоно. Дараа нь группынхээ нэрийг єгєєд Enter товч дарна. 3. People->Edit->Add Buddy командыг мєн Add Group командын дэргэд байх Add Buddy командыг сонгож болно. Тэгээд бvртгvvлэх Buddy-ийнхаа нэрийг єгєєд Enter товч дарж бvртгэнэ. Мєн та бvхэн SW-тогтмол чат єрєєнvvдээр аялж чат хийж болно. Yvний тулд товчлуурыг дарах буюу http://www.aol.com/community/chat/allchats.html хаягаар хандаарай.
AOL Instant Messenger - AIM 4.0
"Чалчаад" зогсохгvй , гэрэл зургаа солилцох боломжтой боллоо. Chat-лагчдад шинэ боломж нээгдлээ. Єнгєрєгч 1999 оны №11 (39) дугаарт AOL Instant Messenger (AIM) 3.0 программын талаар дэлгэрэнгvй танилцуулсан билээ. Олон сая хvн єєр хоорондоо chat-аар холбогдон ойр зуурын яриа єрнvvлэхээс эхлээд ажил хэргээ явуулдаг. Єнєєдєр Интернэтээр дамжуулан тив алгасан зєвхєн єєр хоорондоо ярилцах бус дуу авиа, дvрс солилцох боломж нээгдэж байна. Уншигч та бvхэндээ AOL Instant Messenger 4.0 программын талаар танилцуулъя. AIM 4.0 программыг http://www.aol.com/aim/ хаягаар хандан татаж авч болно. AOL Instant Messenger программ нь 50 сая орчим хэрэглэгчтэй бєгєєд vргэлж онлайн (холбоотой) горимд байж агшин зуурт л харилцдаг. AIM программын давуу тал нь кириллийг дэмждэг буюу кирилл vсгээр бичих боломж юм. Кириллээр бичихийн тулд Buddy List Window цонхны My AIM-Edit Options-Edit Preferences командыг сонгож, нээгдэх цонхны General хэсгийн Font товчлуур дээр дарж, монгол фонтоо сонгоно. Монголоор харилцах тохиолдолд харилцагч тань ижил эсвэл хоорондоо хєрвєх боломжтой фонтоор тохируулагдсан байх шаардлагатай. Instant Images Гэрэл зураг, дvрс, дуу болон хєдєлгєєнтэй дvрсийг хvлээн авах, илгээх боломжтой. Yvний тулд: 1. Instant Message харилцах цонхны Connect to Send IM Image товчлуур дээр дарж гvйж буй хvvхдийн зурагтай мэдээлэл явуулах хvсэлтээ илгээнэ. Хvсэлтээ нэг удаа явуулна.
Зураг, дуу явуулах хvсэлт илгээх.
Зураг, дуу явуулах хvсэлт хvлээн авах 2. Харилцах цонхны Insert Picture товчлуур дээр дарж дурын дуу, хєдєлгєєнт дvрсийг сонгон, текст бичих талбарт оруулна. Enter товчлуур дээр дарж харилцагчдаа илгээнэ.
3. Хєгжилтэй зурагнуудыг sharing хийх тохиолдолд My AIM-Edit Options-Edit Preferences командыг сонгож, Buddy Icon гэсэн хуудсанд зааж єгнє. Эхлэлд нь очих
Buddy alerts
Хэрэглэгчийн Buddy жагсаалтад бvртгэсэн хvмvvсээс хэн нэгэн нь єрєєнд орох буюу гарах тохиолдолд сонгосон ая эгшиглэж, Buddy Alert цонх автоматаар нээгдэнэ.
Эхлэлд нь очих
E-mail Alerts
Хэн нэгнээс яаралтай захиа хvлээсэн vедээ захиа ирсэн эсэхийг мэдэхийн тулд олон дахин и-мэйлийн программаа ачаалж, захиагаа шалгадаг. Их хэмжээний, хавсаргасан файлтай захиа явуулсан тохиолдолд ачаалагдах гэж нэлээд уддаг. AIM 4.0 программ нь хэрэглэгчийн электрон шуудангийн хvлээн авах сервер дээр захиа ирсэн эсэхийг шалгаж чадна. Yvний тулд My AIM-Edit Options-Edit Preferences командыг сонгож нээгдэх цонхноос Mail хэсгийг нээнэ. Дараа нь Add Mailbox товчлуур дээр дарж нээгдэх Edit E-mail Info цонхонд электрон шуудангийн хаяг, нууц vг, хvлээж авах мэйл серверийн нэр, и-мэйл шалгах программ, и-мэйл шалгах хугацаа зэргийг тохируулаад Save товчлуур дээр дарна. Ингэж тохируулснаар хэрэглэгчийн шуудангийн хайрцгийг тогтоосон хугацаанд шалгах болно. Ирсэн захидлуудыг уншихдаа My AIM-Read mail командыг сонгоно. Захиа ирэхэд сонгосон ая эгшиглэж мэдэгдэх болно.
И-мэйл ирэхэд Mail цонхонд ирсэн захианы тоо, хамгийн сvvлд шалгасан хугацаа зэрэг харагдана.
Шинээр захиа ирэхэд System tray дээр тухайн сонгосон мэйлийн программын дvрс дээр дарцаг хийсэж харагддаг. Захиагаа уншихдаа уг дvрс дээр хулганы заагуурыг байрлуулан хос даралт хийж, и-мэйлийн программ руу хандана. Эхлэлд нь очих
AIM Talk Хамгийн хєгжилтэй нь онлайн яриа. Энэ vйлчилгээ нь мєн л vнэгvй. AIM 4.0 ийг ашигласанаар компьютер дээрээс гэр бvлийн болон найз нєхєдтэйгээ харилцан ярилцаж болно. Yvний тулд харилцах цонхны Talk товчлуур дээр дарж, онлайн байгаа харилцагч руугаа ярих хvсэлт явуулна. Нєгєє хvн нь хvсэлтийг хулээн авснаар хоорондоо ярих боломжтой болно. Санамж: Харилцагч хvмvvсийн компьютерvvд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Yvнд: • AIM 4.0 программ, • Sound Card, • Standard computer speakers, • Microphone.
Мєн AIM 4.0 хувилбар нь Buddy List-д бvртгэсэн, онлайн горимд байгаа хэрэглэгчийн тухай мэдээлэл (Service, Online time, Idle time)-ийг харуулахаас гадна AIM программын боломж (Buddy Icon, Chat, IM Image, Talk)-ийг vзvvлдэг. И-мэйл буюу электрон шуудан хэрхэн ашиглах вэ? И-мэйл буюу электрон шуудан И-мэйл буюу электрон шуудан систем нь Интернэтийн хамгийн єргєн тархсан vйлчилгээний нэг бєгєєд и-мэйлийн хаягаар дэлхийн аль ч єнцєг булан бvрээс єєр хоорондоо захидлаар харилцахын зэрэгцээ файл, мэдээлэл харилцан солилцож мєн зангилаа компьютертэй харицан бусад тєрлийн vйлчилгээг авч болно. Єнєєдєр и-мэйлийн олон янзын программ хангамжууд байдаг. Зарим программууд нь Интернэтийн Вэб мэдээлэлтэй ажиллах vндсэн vvргийнхээ хажуугаар и-мэйлийн vйлчилгээг авах боломжтой байдаг. Одоогоор єргєн тархсан и-мэйлийн программууд: Netscape Messenger Outlook Express Microsoft Outlook Eudora pro Netscape Communicator
1.Шинэ и-мэйлийн хаяг нээх Шинэ и-мэйлийн хаягтай болохын тулд юун тїрїїнд їнэгїй мэйл хаяг олгодог вэб хаягуудыг мэдэж байх шаардлагатай. Жишээ нь: http://www.mol.mn/freemail.html (уг вэб монголын вэб), http://mail.yahoo.com, http://hotmail.com гэх мэт маш олон, орон орны їнэгїй и-мэйл хаяг олгодог вэбїїд байдаг. Уг хаягнуудаар хандан шинэ мэйл хаягтай болох болно.Жишээ нь www.mol.mn дээр хэрхэн мэйл хаягтай болох тухай харуулъя! Хаягаар хандахад гарсан цонхонд дараах зураг гардаг. Энэ нь шинэ хэрэглэгчийг бїртгэх товчлуур юм. Уг товчлуурыг дарвал хэрэглэгчийн бєглєх ёстой форм буюу анкет гардаг. Энэхїї формыг їнэн зєвєєр бєглєж дуусаад/овог нэр,нууц vг болон єєр мэйлийн хаяг бvхий форм/ товчлуурыг дараад л та шинэ хаягтай болно. Жишээ нь: uno@mol.mn . 2.Мэйл хаягаа хэрхэн ашиглах вэ? Мэйл хаяг луугаа орсны тань дараа доорх цонх гарна. Энэ цонхны Menu талбарт нь мэйл хаягныхаа бїх тохиргоонуудыг хийж болно.Жишээ нь: нууц їгээ, хэрэглэгчийн мэдээлэлээ солих, хїмїїсийн мэйл хаягыг хадгалах, MailBox буюу шуудангын хайрцагуудаа удирдах/шинээр нээх, хуучныгаа устгах г.м/ зэрэг боломжтой.Summary талбарт нь тан руу ирсэн мэйлїїдийг шалгана. Compose талбарт нь та шинээр мэйл бичих боломжтой.Їїнд То гэсэн талбарт нь тухайн мэйл бичих хїн/хїмїїс/-ийнхээ хаягыг бичиж єгнє.Хэрвээ СС дээр хаягнуудаа бичвэл тэдгээр хаягнуудыг таны мэйл бичсэн бїх хїмїїс харах болно. Харин ВСС дээр бичвэл хаягнууд нь харагддаггїй, єєрєєр хэлбэл мэйл хїлээн авагчид зєвхєн єєрт нь л илгээсэн мэт харагдана.Search талбарт нь єєрт ирсэн мэйлїїддээ хайлт хийнэ. Help талбараас тусламж авна. Logoff-г дарснаар єєрийн MailBox-оо орхих болно.
3.Мэйлээр хавсралт буюу attachment илгээх тухай.
Мэйлдээ хавсралт хийж илгээхийн тулд юун тїрїїнд Compose дарах ёстой.Їїний дараа гарах цонхны доод хэсгийг харвал доорх зураг буй. Мэйлдээ хавсралт хавсаргахын тулд Browse товчлуурыг даран гарсан харилцах цонхон дээр файлынхаа оршиж байгаа замыг зааж єгнє. Тэгээд Attach товчийг дараад файлыг ачаалж дуустал хїлээгээд Send товч дарахад таны мэйл чинь хавсралттай илгээгдэх болно.
1. Netscape Messenger
Электрон шуудангийн Netscape Messenger программ нь Интернэтийн бїх стандартад тохирсон, Navigator браузертай ажилладаг. Түүний онцлогуудыг авч үзье. Программын цонхны бїтцийн хувьд Navigator программтай тєстэй. Мэдээллийн хаяг байрлах мєрєнд зааж єгсєн хаягийн мэдээлэл цонхны доод хэсэгт гардаг. Мэдээллийг текст хэлбэрээр эсвэл HTML хэл дээр їзэх боломжтой. Текст болон графикийг хїлээж авсан дарааллаараа алхам алхмаар їзїїлдгээрээ Outlook, Outlook Express программуудаас ялгаатай. Программын цонх гурван хэсэгт хуваагддаг бєгєєд, эхний хэсэгт ирсэн, явуулсан, устгагдсан захиануудын болон хэрэглэгчдийн їїсгэсэн директорууд, хоёр дахь хэсэгт мэдээллийн гарчгууд, гурав дахь хэсэгт сонгогдсон мэдээллийн текст тус тус байрлана. Командын хэрэгслийн мєрийг нууцлах, командуудын байрлалыг єєрчлєх боломжтой боловч, аль нэгийг нь устгах буюу нэмэх боломжгїй. Netscape Messenger программ нь Communicator багц программын нэг хэсэг учр аас Netscape Communicator программын хамт автоматаар суулгагддаг. Энэ нь Navigator браузерын хэрэглэгчдэд зохицдог боловч Microsoft Internet Explorer браузерын хэрэглэгчдэд нэг их зохицдоггїй. Текст хэлбэрээр болон HTML форматаар захиа явуулах, хїлээн авах зэрэг шуудангийн їндсэн функцїїдийг хялбар биелїїлэх боломжтой. Файл хавсаргах, устгах, хэвлэх, тєрєлжїїлэх, хайхаас гадна таван їзїїлэлтээр хавсаргасан файлыг тєрєлжїїлдэг. Єєр хэрэглэгч захиагаа шалгах тохиолдолд заавал программаа хаах шаардлага гардгаараа дутагдалтай. Outlook, Outlook Express программуудын адил "сэдэв", "хэнээс", "хэнд" гэх мэт талбаруудаар текст хайдаг. Хайлтын їр дїн тусгай цонхонд гардаг учраас захиаг устгах, зєєх боломжтой. Netscape Messenger программ нь Outlook Express программын нэгэн адил браузер болон шинэ мэдээлэл унших программ агуулсан їйлчлїїлэгчийн багцын нэг хэсэг болдог. Communicator 4.5 багц программын бїрэлдэхїїнд хуанлийн тєлєвлєлтийн Calendar программ багтдаг. Гэхдээ энэ программыг бїрэн хэмжээгээр нь ажиллуулахын тулд Netscape Calendar Server 3.5 шаардлагатай. Communicator 4.5 хувилбараас эхлэн дараачийн хувилбаруудад Netscape компани America Online фирмийн Instant Messenger утилитийг оруулсан байна. Энэ нь нэг талаас мэдээллийг тїргэн солилцоход хэрэгтэй боловч, нєгєє талаас энэ программ їнэ тєлбєргїйн улмаас хэн хїссэн нь и-мэйл сервертээ ашиглаж болох талтай. Netscape Messenger программын гол давуу тал нь Вэб браузертай холбогдох энгийн тохиромжтой интерфейс юм. Дутагдалтай тал нь бусад шуудангийн программын хаяг болон мэдээллийг оруулах хэрэгсэлгїй, захидлыг ангилах цєєхєн функцтэй, программыг дахин ачаалахгїйгээр хэд хэдэн бїртгїїлэгч зэрэг хандах боломжгїй зэрэг юм. Ер нь Netscape Messenger программ нь шуудангийн їндсэн функцуудыг ашиглагч Navigator браузертай хэрэглэгчдэд илїї тохиромжтой.
2. Outlook Express
Outlook Express программ Microsoft компани Outlook Express шуудангийн программаа Internet Explorer (IE) 4.0 браузертай нэг багц болгон гаргасан бєгєєд, дангаараа худалдагддаггїй зєвхєн Macintosh-д зориулсан хувилбар нь дангаараа байдаг. Outlook Express шуудангийн программ нь Internet Explorer 3.0 программтай цуг ирдэг Internet Mail программын сїїлийн хувилбар юм. Хэрэглэгчийн интерфейс нь гурван панельтай сонгодог хэлбэртэй. Хэрэглэгч уг интерфейсийн гадаад хэлбэрийг хялбархан єєрчилж болно. Программын їндсэн їйлдлїїдийг гїйцэтгэдэг товчлуурууд бїхий хэрэгслийн мєрийг дэлгэцийн дээд, доод, баруун, зїїн талд байрлуулах боломжтой. Тїїнчлэн хэрэгслийн мєрийг дэлгэцэнд гаргахгїйгээр нууж болно. Товчлууруудыг ч нэмж, хасах боломжтой. Їїний тулд хулганын заагуурыг тухайн мєрєнд байрлуулж байгаад баруун талын товчлуур дээр дарж, нээгдэх цэснээс шаардлагатай командын хэрэгслээ сонгож, хэрэггїйгээ устгаж болно. Outlook Express программ нь шуудангийн їндсэн їйлдлїїдийг тїргэн шуурхай биелїїлдэг. Мэдээллээ урьдчилан бэлдсэн тохиолдолд дамжуулахаас ємнє File цэснээс хэрэгцээтэй мэдээллээ сонгох хэрэгтэй. Зєв бичих дїрэм, нууц тїлхїїр ашиглах, тоон гарын їсэг хэрэглэх зэрэг олон боломж бий. Захианд гипер-холбоос хэрэглэсэн тохиолдолд уг холбоос дээр хулганаар нэг даралт хийхэд Internet Explorer программ шууд ачаалагдаж, тухайн Вэб хуудсыг дэлгэцэнд гаргана. IMAP протоколын тусламжаар уг программ нь IMAP протокол ашигладаг шуудангийн серверїїдийн мэдээллийг зайнаас удирдах чадвартай. Їйлчлїїлэгчийн персонал компьютер дээр электрон шууданг удирдах єргєн боломжтой. Ирсэн мэдээллийг хэнд, хэнээс, хуулах, илгээгчийн хаяг зэрэг зургаан шалгуураар хэмждэг бєгєєд, захиаг илгээх, хариу бичих, ачаалахгїй байх зэрэг зургаан їйлдлийг гїйцэтгэдэг. Захианы товч утгаар буюу ямар нэгэн єгєгдлєєр нь захиаг хайх боломжтой. Outlook Express программ илїї нэмэлт їйлдэлгїй боловч, шинэ мэдээлэлтэй єдєр бїр танилцах боломж бїрдїїлдэг мэдээллийн серверїїдтэй холбогдох боломжтой. Уг программын давуутай тал нь и-мэйлийн їндсэн функцийг гїйцэтгэдэг, энгийн тохиромжтой интерфейстэй, шинэ мэдээлэл унших программ болон орос хувилбартай явдал бєгєєд дутагдалтай тал нь захидал ангилах боломжоор хязгаарлагдмал, IMAP протоколыг бїрэн дэмжиж чаддаггїй, зєвхєн Internet Explorer 4.x программтай цуг ирдэг зэрэг юм. Иймээс Outlook Express нь шуудангийн їндсэн їйлдлїїдийг ихэвчлэн ашигладаг гэрийн хэрэглэгчдэд илїїтэй тохирсон авсаархан программ юм.
3. Outlook 98 программ
Outlook 98 программ нь и-мэйлийн хїчтэй программ юм. Уг программ нь хуанлийн тєлєвлєлт, хойшлуулшгїй ажлын жагсаалт, уг программыг ажиллуулсны дараа дэлгэцэнд уншигдаагїй мэдээлэл гаргах шинэ модуль, хїмїїстэй уулзах хуваарь, яаралтай гїйцэтгэх ажил, даалгаврын жагсаалт хєтлєх зэрэг хэрэгслїїдтэй. Ийм єргєн боломжтой боловч хэрэгтэй функцээ олоход тийм ч тївэгтэй биш. Outlook 98 программын интерфейс Action гэсэн шинэ цэстэй бєгєєд, уг товчлуур дээр дарж, їйлдлїїдийн жагсаалтыг нээнэ. Жишээ нь: Захиа їзэж байх їед Action цэсийг нээвэл "илгээх", "хариулах", "тэмдэглэх" гэх мэтийн їйлдлїїдтэй цэс нээгдэнэ. Программын интерфейсийг ашиглан программын дэлгэцийг нэгээс гурван хэсэгт хувааж болдог. Windows Explorer программын нэгэн адил Outlook bar тїїлбарын тусламжаар директоруудыг зохицуулах боломжтойгоос гадна мэдээллийг захиа илгээгч, сэдэв, цаг хугацаа гэх мэтийн арван шалгуураар тєрєлжїїлдэг байна. Захидлыг тєрєлжїїлэх єєрийн шалгуурыг оруулах боломжтой. Эдгээр хэрэгслїїд нь туршлагатай хэрэглэгчдэд ашиглахад амархан мэт боловч шинэ хэрэглэгчдэд эхний їед бага зэргийн бэрхшээлтэй санагдаж болзошгїй. Outlook 98 программыг ашиглахын тулд компьютер дээрээ Internet Explorer 4.01 программ суулгасан байх шаардлагатай. Outlook 98 программыг суулгахад ємнє нь компьютер дээр чинь ямар нэг и-мэйлийн программ суугдсан эсэхийг шалгахаас гадна Eudora, Outlook Express, Netscape Messenger программуудын аль нэг нь суугдсан тохиолдолд тїїний їндсэн функцїїдийг импортолж болдог. Захиа илгээх буюу хїлээн авахын тулд хулганы баруун талын товчлуур дээр дарна. Нэг даралтаар мэдээлэл єєр директорт шилжих ба тєлвєє єєрчилдєг. Їїнээс гадна захиа хїлээн авагчийн нэрийг "хэнд"гэсэн талбарт оруулахад тусалдаг. Эхний їсгїїдийг оруулахад л дараачийн їсгїїд автоматаар орж ирнэ. Иймэрхїї тусламж Outlook Express программд ч бий. Outlook 98 программд мэдээлэл удирдах янз бїрийн функцїїд байдаг. Захидал, илгээмжїїдийг маш олон аргаар тєрєлжїїлэх боломжтой бєгєєд, їїнийг мастер-функцийн тусламжаар гїйцэтгэдэг. Мэдээллийг он, сар, єдрєєр хайх, хэнээс, хэнд, гарчиг гэх мэтчилэн аль нэг талбараар нь хайх, хавсралт файлаар нь хайх гэх зэргээр маш олон шалгуураар хайх боломжтой. Захиа илгээхдээ тїїний хаяглагчид очих хугацааг зааж болохоос гадна нэгэнт явуулсан захиаг буцаах ямар ч аргагїй. Outlook 98 программ нь IMAP шуудангийн серверыг дэмждэг бєгєєд, алсад оршиж буй сервер дээрх мэдээллийг їзэх, тїїнийг удирдах боломжтой. Томилолтоор явах хэрэг гарвал хэрэгцээтэй бїх захидлаа нєїтбїїктээ хадгалан авч явж болох бєгєєд, буцаж ирснийхээ дараа бїх єєрчлєлтийг автоматаар синхрончлох хэрэгтэй. Хуанлийн тєлєвлєлт хєтлєх, харилцагч нараа удирдах зэрэг їйлдлїїдийг хялбархан гїйцэтгэж болох боломжтой. Ийм удирдах хэрэгслийн тусламжаар шуудангийн мэдээлэлтэй цуг vCard эсвэл vCalendar форматтай файл илгээж болох ба хурал зєвлєгєєн зохион байгуулж, электрон шуудангийнхаа захидал, илгээмжїїдийг автоматаар хянаж болно. Net Folder гэдэг нэмэлт модулийн тусламжаар Интернэтээр дамжуулан шуудангийн, хуанлийн, харилцагчтай солилцох мэдээллийг єєр хїмїїстэй хамтран ашиглаж болно. Товчоор хэлэхэд уг программ нь єдєр тутмын ажлыг хєнгєвчилсєн асар олон боломжтой бєгєєд, тїїнийг ашиглаж сурах нь та биднээс л шалтгаална. Microsoft компанийн вэб хуудсан дээр Outlook 98 программд зориулсан нэмэлт боломжуудын уртаас урт жагсаалт байдаг. Эдгээр нь їнэ тєлбєргїй байдаг учраас авч ашиглах бїрэн боломжтой. Outlook 98 программын їндсэн давуутай тал нь хэрэглэгчид тохиромжтой интерфейстэй, электрон шууданг удирдах хэрэгслїїдтэй явдал бєгєєд дутагдалтай тал нь дэндїї олон нэмэлт боломжтой учир шинэ хэрэглэгч тэр бїр учрыг нь олж чаддаггїй явдал юм. Бас нэг дутагдал нь Internet Explorer 4.x заавал суулгахыг шаарддаг байна. Їїнээс їзэхэд, Outlook 98 программ нь харилцагч бїрээ удирдах шаардлагатай, хуанлийн тєлєвлєлт ашигладаг, ажил хэрэгч хїмїїст тохиромжтой.
4. Eudora Pro 4.1
Qualcomm компанийн Eudora программ нь и-мэйлийн программуудын дотор эртнээс тэргїїлж яваа программ бєгєєд, судалгаанаас їзэхэд уг программыг хэрэглэгчдийн тоо дэлхий дээр 18 сая орчимд хїрчээ. Сїїлийн жилїїдэд Microsoft компанийн Outlook Express, Outlook 98 зэрэг программууд хїчтэй єрсєлдєж байгаа боловч энэ программыг зохион бїтээгчид дєрєв дэх хувилбартаа хэрэглэгчийн интерфейсийг бїрмєсєн єєрчилж чадсан бєгєєд энэ шийдэл нь нэг талаас программын функцїїдийг хэрэглэгчдэд ойртуулж байгаа ч, нєгєє талаас энгийн интерфейс хэрэглэж заншсан хэрэглэгчид дасаж ажиллахад бага зэргийн бэрхшээлтэй болсон байна. Гэвч хэрэгслийн мєрийг нууцалж болох боломжтойгоос гадна дэлгэцийн аль ч хэсэгт бїтнээр нь, эсвэл хагасалж гаргаж болно. Eudora Pro программыг суулгах тийм ч хэцїї биш. Тїїнийг суулгах явцад хэрэв ємнєх хувилбарыг нь ашиглаж байсан бол тїїнээс, эсвэл Microsoft, Netscape компанийн дээр дурдсан программуудаас зарим функцийг нь импортлох боломжтой. Уг программын мастер-функцийн тусламжаар бїртгэлийн карт хєтлєж болно. Eudora Pro программ нь захидал мэдээлэл илгээх, хариу хїлээн авах, захиалга авах, зєв бичих дїрэм шалгах, хэд хэдэн бїртгэлийн карттай ажиллах зэрэг шуудангийн їндсэн функцїїдийг гїйцэтгэхээс гадна IMAP, LDAP зэрэг Интернэтийн їндсэн стандартад зохицон ажилладаг. Энэ программ нь захидал шїїх олон янзын боломжтой бєгєєд, шїїх шалгуурыг сонгохдоо, хулганы баруун товчлуурыг дарж, нээгдэх цэснээс Make Filter командыг сонгоно. Outlook 98, Outlook Express программтай харьцуулахад захидал хайх хэрэгсэл нь тохиромж муутай хийгдсэн гэж хэлж болно. Ялангуяа олон тооны захидлын дотор хайлт хийх їед тохиромжгїй. Учир нь хайлт хийсний дараа зєвхєн ганц їр дїн гардаг бєгєєд хэрэв хайлтын дараахь дїнг хангалтгїй гэж їзвэл хайлтыг їргэлжлїїлэхийн тулд F3 товчлуурыг хайлтын тоогоор дарах хэрэгтэй болдог. Eudora Pro программ нь: - PGP алгоритмаар нууц їг олгох - файлыг харах - вирусээс хамгаалах зэрэг нэмэлт функцїїдтэй. Їїнээс гадна файлыг багцлах, задлах, хавсаргасан файлыг унших зэрэг нэмэлт боломж бїхий Eudora Pro CommCenter гэдэг єргєтгєсєн хувилбар программ, хуанлийн тєлєвлєлт хийх, харилцагч нараа удирдах боломж бїхий Eudora Planner 4.0 программтай. Eudora Pro программын давуу тал нь хэрэглэхэд тохиромжтой интерфейс, захидал ангилах зэрэг бєгєєд сул тал нь захидал хайх їйлдэл тохиромж муутай, шуудангийн хайрцаг нь стандарт бус явдал юм. Їїнээс їзвэл энэ нь энэ программын ємнєх хувилбарыг ашиглаж байсан, тїїний онцлогуудыг сайн мэдэх хэрэглэгч нарт тохирсон программ юм. И-мэйлийн їнэгїй хаягийн тухай Та и-мэйлийн їнэгїй хаягийг интернэтээс Yahoo, Hotmail, MailExcite, Rocketmail, Usanet, Mailcity зэрэг газруудаас авч болно. Жишээ нь та Yahoo.com гэсэн газраас їнэгїй и-мэйл хаяг авсан бол захиагаа шалгахдаа эхлээд тєврїїгээ magicnet дээрх хэрэглэгчийн нэрээ (энэ хэрэглэгч нь заавал глобаль ангиллын хэрэглэгч байх хэрэгтэй) ашиглан модемоороо холбогдож ороод дараа нь Netscape эсвэл Internet Explorer программыг ажиллуулж мзахиагаа шалгаж болно.