Хэрэглэгчийн яриа:Bayarkhuu Enkhtaivan Orluud Mongol

Page contents not supported in other languages.

Өрлүүд хэмээх нь эртний Монголын нэгэн овог аймаг юм. Их Монгол Улс ялангуяа Юан улсын үед их хааны үнэнч өрлөг жанждыг ийнхүү нэрлэдэг байжээ. Тэд харь орон руу элч, төлөөлөгч, дайнд цэрэг удирдан манлайлж, их хааны зарлигийн дагуу Алтан Орд, Ил хаад, Цагадайн улсуудад очиж хэрэг явдал шүүдэг бүх талаар шалгарсан өрлөг жанжид байв. Мөн тэд язгууртан, барлаг гэлтгүй өөрийн дураар гэргий сонгож газрын хаана ч очсон гэр бүлээ дагуулж явах эрхтэй байжээ. Түүхэнд тэмдэглэснээр Өрлүүд овог аймгаас Обоодай гэх өрлөг баатар байсан агаад тэрээр их хааны суу дор эзэнт улсын олон хязгаарт очиж хэрэг явдал, бослого үймээнийг шийдэхийн зэрэгцээ их улсдаа олон гавъяа байгуулсан жанжин байсан байна. Өрлүүд хэмээхийн учир нь Монгол хэлнээ “өрлөг” нь алив зүйлийн эх, уг, манлай байжухуйг тодотгоод “-үүд” нь Монголчууд овог аймгийг хэлдэгтэй адил олон тооны нөхцөл ажээ. Чингээд Худам Монгол бичигт “ᠥᠷᠯᠦᠭᠦᠳ” буюу “Örlügüüd” хэмээгээд орчин цагийн Монгол хэлний кирил бичлэгт “Өрлүүд” хэмээн сунжирчээ. Өрлүүдээс олон өрлөг жанжид, хатад төрсөн буй. Өдгөө Буриад, Халимаг, Өвөр Монгол зэрэгт Өрлүүд овогтой хүмүүс цөөнгүй бүртгэгдсэний дээр Монгол Улсад 116 хүн бүртгэгджээ. Bayarkhuu Enkhtaivan Orluud Mongol (talk) 12:20, 18 Нэгдүгээр сар 2022 (UTC)[хариулах]

В.Инжинаши “Хөх судар” “Шар тууж” “Асрагч нэртийн түүх” Лу.Алтан товч

Bayarkhuu Enkhtaivan Orluud Mongol (talk) 12:24, 18 Нэгдүгээр сар 2022 (UTC)[хариулах]