Хэрэглэгчийн яриа:Bbulgan
Сэдэв нэмэх1. И-худалдаа гэж яг юу бэ?
[кодоор засварлах]ОРШИЛ
[кодоор засварлах]XX дугаар зуунд хүн төрлөхтөн нэгэн том нээлт хийсэн нь шинэ орон зайг бий болгож амьдрах орон зайгаа “тэлсэн” явдал юм. Энэ шинэ орон зайг цахим орон зай буй “Cyberspace” гэж нэрлэдэг. Сүүлийн 20 гаруй жил энэ цахим орон зай, интернетийг бизнесийн салбарт маш өргөнөөр хэрэглэдэг болжээ. Элетрон худалдаа нь бизнесийн харилцааг даяарчлан, цоо шинэ технологийг ашигласнаар хязгааргүй боломжийг нээн уламжлалт бизнесийн загварыг улам бүр шахан түрсээр байна. Би л гэхэд дөнгөж сая интернетээр утасны төлбөрөө төлсөн нь өмнө нь оочирлож цагаа алддаг байсан үеийг үнэхээр ядаргаатай хэцүү ажил шиг санагдуулж байна. Дэлхий даяар бизнесийн бүтэц эргэлт буцалтгүй өөрчлөлтийн замд орж бизнесийн харилцаа өргөжиж, өрсөлдөөн ширүүсч, хуваарьлалтын сувгуудын эргэлт хурдасч, хэрэглэгчийн зүгээс үзүүлэх нөлөөлөл хүчирхэгжиж байгаа өнөө үед электрон биенесийн ертөнц хамгийн их анхаарал татаж байгаа салбарын тоонд зүй ёсоор орж байна. 1990-ээд оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернетэд холбогдож эхэлсэн байдаг. Тун удалгүй интернет нь зар, сурталчилгааны томоохон зах зээл болж ирсэн байдаг. Интернетийг электрон худалдаанд ашигласнаар орон зай, цаг хугацааг үл хамааран дэлхийн аль ч өнцөг булангаас хэрэглэгчдэд худалдан авалт хийх боломжийг олгож байгаа давуу талтай байдаг. Мөн хэрэглэгчдэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй хэрэглэгч заавал дэлгүүрт очилгүй хүссэн газраасаа худалдан авалт хийх тул цаг цаг зав хэмнэнэ.Энэ нь хэрэглэгчдийг татаж, бизнесээ эрхлэгчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс миний авсан бие даалтын сэдэв нь үнэхээр сонирхолтой , өргөн хүрээг хамарсан нь энэхүү рефератыг хийхэд илүү амархан болгож өгсөн билээ . Энэхүү бие даалтад орчин үеийн бидний амьдралд маш өргөн хэрэглэгддэг интернэт худалдаа төлбөр тооцооны давуу болон сул талыг танилцуулах болно.
ҮНДСЭН ХЭСЭГ
[кодоор засварлах]И-худалдаа гэж яг юу юм бэ?
[кодоор засварлах]Интернет худалдаа (E-commerce) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернетийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернет дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. Жишээлбэл Amazon.com Ebay.com Nike.com Adidas.com гэх мэт бүхий л брендүүд и-худалдааг ашиглаж байгааг харж болно . Манай Монгол улсад ч гэсэн Ezar.mn Itzone.mn гэх мэт маш олон дэлгүүрүүд и-худалдааг ашиглаж байгаа нь үүний хэр тархацтай ирээдүйтэйг харж болно. Электрон худалдааны бусад худалдаанаас ялгагдах хамгийн гол чанар нь интернет дээр хийдэгт оршдог.Электрон худалдаа нь 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд улам боловсронгуй болон хөгжсөөр байна. Электрон худалдаа гэдгийг явцуу утгаар нь авч үзэх юм бол интернетийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол электрон худалдаа гэдэг нь бүх л бизнесээ интернетийн өргөн сүлжээг ашиглан явуулах E-Бизнес гэж нэрлэж болно. Өнөөдөр электрон худалдаагаар ном, сонин, хувцас, орон байр, компьютерийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, нисэх онгоцны тасалбар зэрэг бүхий л зүйлийг худалдан авч болж байна. Электрон худалдаа нь дэвшилтэд технологи, мэдээлэлд тулгуурласан бизнесийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нөөцийг нэмэгдүүлдэг. Электрон худалдаа нь улс хоорондын нийгэм, эдийн засаг, соёлын хэлхээ, холбоог газар зүйн байрлалаас үл хамаарч бий болгоход ач холбогдолтой. Электрон худалдаа нь хөгжиж буй орнуудад янз бүрийн нөхцөл, боломжуудыг бий болгодог ч бас тийм хэмжээний асуудлууд тулгардаг байна. Өнөөдөр электрон худалдааны хэлбэрээр ном сонин, хувцас хунар, орон байр, компьютерийн хэрэгсэл, хүнсний бүтээгдхүүн, нисэх онгоцны тасалбар гээд бараг бүх л зүйлийг худалдан авч болж байна.
Мөн электрон бизнес нь байгууллагуудын хувьд : • ашиг орлогоо нэмэгдүүлэх • хэрэглэгчдийнхээ тоог ихэсгэх • худалдаа болон захиалгыг бага зардлаар явуулах • бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах Худалдан авагчдын хувьд: • хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах гэсэн ашигтай талуудыг бий болгож байна.
Электрон худалдааны төрлүүд
[кодоор засварлах]1. Бизнесээс бизнест хандсан хэлбэр / Microsoft / Энэ чиглэл нь компани хоорондох харилцан үйлчлэлийн бүх тувшинг хамруулдаг. Энэ тохиолдолд тусгай /жишээ нь EDI/ стандартуудыг ашигласан байдаг. Ийм харилцааны ашиг нь бүгдэд ойлгомжтой. Жишээ нь дилер бие дааж захиалга явуулж түүнийхээ биелэлтийг бүрэн хянах боломжтой. Харин бэлтгэн нийлүүлэгч нь агуулахын системд нэвтэрч чадах болохоор, хамтрагчийнхаа материал нөөцийг хянах боломжтой бөгөөд хэрэгтэй үед нь нөөцөөр бүрэн хангах боломжтой. 2. Бизнесээс хэрэглэгчид хандсан хэлбэр / Amazon / Энэ чиглэлийн гол жишээнд электрон жижиглэнгийн худалдаа орно. Интернетэд өнөөдөр маш олон дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хэрэглэгчидэд бараа, үйлчилгээний өргөн хэмжээний олгох боломжтой болжээ. 3. Хэрэглэгчээс бизнест хандсан хэлбэр / E-Bay / Энэ хэлбэр нь электрон худалдааны хамгийн бага дэлгэрсэн хэлбэр юм. Гол зарчим нь хэрэглэгч худалдан авах бараа үйлчилгээнийхээ үнийг өөрөө тоггоодогт оршино. Үүний нэг жишээ бол ( http://www.priceline.com ) юм. Тэнд худалдан авагчийн санал болгосон үнээр зарах худалдагчийг олж өгөх брокерийн үйл ажиллагаа явагддаг. 4. Хэрэглэгчээс хэрэглэгчид хандсан хэлбэр / www.clasified2000.com / Энэ чиглэл нь дөнгөж хөгжиж эхэлж байгаа хэлбэр бөгөөд маш олон хөгжлийн үе шатуудыг дамжих ёстой хэлбэр юм. Хэрэглэгч бусад хэрэглэгчидтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан туршлага, зарим пүүс компаниудтай харьцах туршлага гэх мэт арилжааны мэдээлэл солилцоно. Үүнд бас хувь хүмүүсийн хоорондох дуудлага худалдаа ч бас орно. Электрон худалдаа нь дээрхи загваруудаас В2В , В2С гэсэн үндсэн 2 загвараар хөгжиж байна. Электрон худалдаанд дараахь үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой гэж үздэг байна. • зорилго, шинэ санаатай байх • хэн нэгнийг дуурайхгүй байх • сайтад гол анхаарлаа хандуулах • өрсөлдөгчөө анхаарах • технологио тодорхойлж сайжруулах • бизнес төлөвлөгөө гаргах • компаниуд, харилцагчидтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Онлайн худалдааны гол давуу болон сул талууд
[кодоор засварлах]ДАВУУ ТАЛУУД: • Яг хүссэн зүйлээ , маш хурдан олж авах боломжтой • Бинзен шатахууны мөнгө үрэлгүйгээр бүх дэлгүүрүүдээр нэгэн зэрэг аялах боломжтой • Онлайн худалдааны хямдрал , урамшуулал их байдаг • Энгийн байдал : Гэртээ шөнийн 2 цагт дотуур хувцастайгаа сууж байхдаа ч дэлгүүр хэсэх боломж олгодог ( Миний хамгийн дуртай хэсэг) • Үнэ хямд • Хүнд бэлэг явуулах • Хуучин барааг худалдан авах боломж
СУЛ ТАЛУУД: • Барьж үнэртэж мэдэрч чадахгүй харин зөвхөн харж сонголтоо хийх тул хүнсний бүтээгдэхүүний хувьд муудсан хүнс авах , онлайнаар авсан бараа нь сэтгэлд нь хүрэхгүй байх аюултай. • Онлайнаар захиалаад бараагаа авах гэж уддаг бол дэлгүүр хэсч авахад шууд л гар дээрээ авдаг • Хэрвээ бараагаа буцаасан тохиолдолд тээвэрлэлтийн мөнгийг эргэн олгодоггүй • Зарим бараа нь гоё харагдсан ч бодит байдал дээр өөр байж болно Эдгээр сул талууд болон давуу талуудаас үүдэн онлайн худалдаанд дахь алдаа дутагдал амжилт ололт үүдэн бии болдог Онлайн худалдааны бүтэлгүйтэл алдаанууд: 1. Хамгийн түгээмэл алдаа бол өнгө үзэмжид хууртан худалдан авсан бүтээгдэхүүн нь өөрт нь тохирохгүй байх юм . Жишээ нь , би өөрөө өвлийн асар дулаахан харагдсан куртка захиж авахад асар нимгэн миний хавар намрын куртка шиг зузаантай байсан. 2. Заримдаа төлбөр тооцооны тал дээр алдаа гардаг . Бас нэгэн миний хувийн амьдралын жишээ гэвэл SAT гэх шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахын алдад бүртгүүлж бүх мэдээллээ хангасны дараа бүртгэл амжилтгүй болж , харин төлбөр нь суутгагдсан байсан ба энэ нь цаг хугацааны асар их алдагдалтай байсан . Мөн энэ явдал нь миний арай ядан байж цуглуулсан хэдэн долларыг гацаанд оруулж бүртгэлийн эцсийн хугацааг өнгөрөөж , шалгалт өгч чадахгүй байдалд хүргэсэн юм. 3. Өөр нэг хүмүүсийн олон гаргадаг алдаа гэвэл Submit гэсэн товчийг баталгаажуулахын тулд олон дардаг явдал юм . Ингэснээр тэдний мөнгө нь олон дахин уншигддаг . Би ч гэсэн ингэж байсан . Тиймээс нэг бүх мэдээллээ оруулаад төлбөр хийх товчийг дарсан бол хүлээхээс өөр аргагүй . Хэрвээ интернет нь хурдан бол удаан хүлээлгүй амжилттай болдог . 4. Өөр нэг сонирхолтой алдаа гэвэл төрийн байгууллагууд зарим дансыг шууд хоосолж чаддагтай холбоотой . Гэхдээ би өөрөө дансаа хоослуулж байгаагүй ч мэдээ болон кинонд дээрээс харахад энэ нь үнэн юм шиг санагдсан . Зарим гэмт хэрэгтэн алан хядагчдыг мөнгө нэхэж дансны дугаараа өгөхөд нь бүх мөнгийг нь хоосолчихдог . Бид үүнийг 13-р хороолол гэдэг кино болон , Бин Ладений хэд хэдэн дансыг хоосолсноос харж болно. 5. Зарим хүмүүс ихэнхдээ ( Би ч гэсэн ) асар урт онлайн гэрээг уншдаггүй . Үүнээсээ болж зарим хөнгөлөлт урамшууллын талаарх зүйлийг хардаггүй. Энэ нь цаашлаад хямдралтай гэж бодож байсан нь дараагийн худалдан авалтаас урамшуулал бодогддог эхнийхд хямдралгүй зэрэг үл ойлголцлыг үүсгэдэг. 6. Харин онлайн худалдааны байгууллагуудын гаргадаг алдаа бол ашгийг их байлгахын тулд бусад компанийн сурталчилгааг хэт их байршуулснаар төвөгтэй байдлыг үүсгэдэг.
Онлайн худалдааны ололт амжилт
[кодоор засварлах]1. Интернэт худалдааны хамгийн том ололт амжилт бол асар хол байгаа хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон явдал юм . Жишээ нь , бид хол Америкийн үйлдвэрийн барааг авч чадаж байгаа нь юм. 2. Мөн онлайн худалдаа пүүсүүдэд ашгаа нэмэгдүүлэх боломжийг олгодог . Ингэхдээ тэдэнд хэрэглэгчдээ хялбар олоход тусалдаг ба энэ нь борлуулалтыг өсгөдөг.
Электрон худалдааг амжилттай болгоход анхаарах хүчин зүйлс
[кодоор засварлах]1. Зах зээлийн судалгаа, анализийг хангалттай хийх ёстой.
Маш сайн бизнес тєлєвлєгєє хэрэгтэй нь мэдээж. Монголчууд э-худалдааг онцгой зүйл мэтээр хүлээж аваад асар удалгүй баяжна гэж боддог. Э-худалдаа нь ялгаагүй л эдийн засгийн тулгуур хууль болох Эрэлт-Нийлүүлэлтийн хуульд захирагдах нь гарцаагүй.
2. Маш сайн ажиллагаатай менежментийн багийг бүрдүүлэх ёстой. Тэд бүгдээрээ хамгийн ур чадвартай ажилтнууд байвал зохино. Мэдээллийн систем, мэдээллийн технологийн талаар маш сайн мэдлэгтэй байх нь давуу талыг авчирна. 3. Хэрэглэгч хүн хамгийн хялбар аргаар гүйлгээг хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Хамгийн сонгодог арга бол Кредит картаар гүйлгээ хийх явдал юм. Ер нь дэлхийн практик дээр нийт гүйлгээний 90% нь картаар хийгддэг. Кредит картаар гүйлгээ хийх нь худалдан авагчид ч, бараагаа зарж байгаа хүнд ч гэсэн тун амар байдаг. 4. Найдвартай бөгөөд хамгаалалт сайтай байх Хэрвээ нэг л удаа алдаа гаргавал тухайн худалдан авагчийг үүрд алдах болно. Тухайн үеийнхээ хамгийн шилдэг технологиудыг хэрэглэх хэрэгтэй. Хос сервер, техник хангамж хангалттай, аюулын үеийн технологитой (тог тасрах гэх мэт), єгєгдлийг нууцлах зэргийг анхаарах шаардлагатай. 5. Үргэлж хэрэглэгчийн нүдээр харах хэрэгтэй. Бүхий л ажилтнууд, нийлүүлэгч, бараагаа хэрэглэгчийн нүдээр харах нь зүйтэй 6. One stop shop гэсэн хэллэгийг анхаарч үзнэ үү. Энэ бол нэг дор бүхнийг хийх боломжтой гэсэн үг юм. Бараагаа үзээд, туршаад, сонгоод, гүйлгээгээ хийгээд нэг их удахгүй бараагаа авчихдаг бол хэрэглэгч хүн дуртай байх нь мэдээж. Арай хийж бараагаа сонготол та ийшээ ороод гүйлгээгээ хийнэ үү гээд л шал єєр сайтын нэр хэлээд байвал онцгүй шүү дээ. Тэгэхээр вэб сайтыг мэргэжлийн тєвшинд боловсруулах шаардлагатай гэсэн їг. Алхмууд цєєхєн байх тусмаа л сайн. 7. Байгууллага тэр чигтээ хєнгєн шингэн, 18-т шиг л байх ёстой. Улс орны эдийн засгийн байдал, нийгэм, хүрээлэн буй орчинд маш хурдан дасан зохицох нь э-худалдаанд байх ёстой чанарын нэг юм. Ямар нэгэн санал гомдол, шүүмжлэлд асар хурдан хариу үйлчлэл үзүүлж байвал сайн. 8. Вэб сайтыг мэргэжлийн хэмжээнд байлгах 9. Бизнес процесс тань маш ойлгомжтой байх ёстой. Хэн ямар ажил хийх нь тодорхой, хялбархан байна гэсэн үг. Энэ бүхэндээ мэдээллийн технологийн давуу талуудыг єргєнєєр ашиглах хэрэгтэй. 10. Санал болгож байгаа бараа үйлчилгээнийхээ тухай иж бүрэн мэдлэг мэдээллийг давхар єгєх ёстой. Зєвхєн барааны мэдээлэл тавиад л болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Хэрэглэгч хүнд бараагаа зєв сонгоход нь туслах, нэмэлт зєвлєгєєг хүргэж байвал зохино.
Электрон худалдаанд учрах эрсдэл
[кодоор засварлах]1. Хэрэглэгчээ ойлгохгүй байх. Тэд яагаад юм худалдаж авдаг, үүнийгээ ямар арга замаар хэрэгжүүлдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Та хүмүүст хичнээн хэрэгтэй бараа вэб дээрээ тавьсан байлаа гэсэн түүнийг чинь хэн ч авахгүй байх магадлал єндєр. 2. Өрсөлдөгчид чинь хэт хүчтэй бол өрсөлдөнө гэхэд төвөгтэй. Хичнээн ч сайн хайлтын систем эсвэл ном зардаг сайт хийгээд Amazon.com, Google.com зэргийг давна гэдэг үлгэр болжээ. 3. Орчин тойрны хүчин зүйлсийг тооцоолж чадахгүй байх. Єрсєлдєгчид чинь ямар арга хэмжээ авах, шинээр єрсєлдєгч сайн сайт гарч ирэх эсэх, хэрэглэгчдийн сэтгэл зүй, хэл ам, үнийн хєєрєгдєл, мєнгєний ханш, хууль тогтоомж зэрэг бүх зүйлийг урьдчилан тооцоолоход тєвєгтэй нь мэдээж. 4. Єєрийн хүчин чадлаа давуулж тооцох. Маш их хєрєнгє оруулалт шаарддаг. Єндєр цалин бүхий ур чадвартай ажилтнууд, програм хангамж, технологи, сервер, техник хангамжууд, холболтын үнэ. Ийм их ачааллыг чиний санхүү даах эсэхийг сайтар тооцоолох хэрэгтэй. 5. Бүх юмыг зохицуулах шаардлагатай байдаг.
Хэрэглэгчид э-худалдаагаар үйлчлүүлж буй тохиолдолд єє сэвгүй байхыг шаарддаг нь нууц биш. Яг л хэлсэн цагтаа бараагаа авахыг хүсдэг.
6. Маш сайн менежмент шаардлагатай. 7. Ажилтнуудаа сургах асуудлыг орхигдуулах