Jump to content

Хэрэглэгчийн яриа:Bilgee 126

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэргэжлийн судалгааны Эм Ай Си Жи ХХК зөвлөж байна.

Бизнес төлөвлөгөө гэдэг нь бизнессийн стратеги, зорилтыг тодорхойлж, бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

Аж ахуйн нэгж байгууллага нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд дараахь асуудлуудыг заавал тусгасан байна. Үүнд:

  • Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, хэтийн төлөв байдал;
  • Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро түвшин дэх боломжит нөхцөлүүд;
  • Компанийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3-5 жилийн төсөөлөл;
  • Актив, пассивын бүтэц, хэмжээ түүний удирдлагыг сайжруулах төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын талаархи ерөнхий нөхцөлүүд, энэ талаар баримтлах бодлого;
  • Үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ.

Бизнес төлөвлөгөөг үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна.

Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:

  • Байгууллагын нэр, хаяг
  • Бизнес төлөвлөгөөний нэр
  • Хувилбарын дугаар
  • Боловсруулсан огноо
  • Зохиогчийн нэр, хаяг
  • Зохиогчийн тэмдэглэл
  • Байгууллагын удирдлагын нэр, хаяг

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ: Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагын тухай, хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.

Эрхэм зорилго гэдэг нь хэний ямар хэрэгцээг, яаж хангах тухай тодорхойлолт юм.

Зорилт гэдэг нь эрхэм зорилтонд хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх цэг юм.

БИЗНЕСИЙН ТАНИЛЦУУЛГА: Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн компанийн нэр, хаяг, өсөж хөгжиж ирсэн түүх, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхэлж байгаа үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавхи ба байдал бизнес төлөвлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, зээлийг эргэж төлөх хугацаа, үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм.

Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

  • Бизнес ба түүний түүх
  • Зах зээлийн нөхцөл төлөв байдал
  • Одоо явуулж байгаа үйл ажиллагаа
  • Удирдлага боловсон, хүчин
  • Санхүүгийн байдал төлөв
  • Бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний “Маркетингийн төлөвлөгөө”-г дараахи гурван хэсэг дээр бичнэ үү.

Зах зээлийн шинжилгээ: Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахын тулд юуны түрүүнд зах зээл буюу хэрэглэгчдийнхээ тухай судалж мэдэх, зах зээлийг тань булаацалдах өрсөлдөгчид, танайд бараа үйлчилгээ үзүүлэх түншүүд, зуучлагчдынхаа талаар судлах ёстой.

Маркетингийн стратеги: Маркетингийн стратеги гэдэг нь зах зээл рүү хандсан төлөвлөгөө буюу амжилт олохын тулд танай байгууллагын хэрэглэж буй арга замууд юм.

Маркетингийн иж бүрдэл: Танай байгууллага зах зээл рүүгээ хандах арга зам буюу стратегиа тодорхойлсон бол одоо зах зээл дээр таатай байдал үүсгэхийн тулд байгууллагын ашигладаг хүчин зүйлс буюу маркетингийн иж бүрдлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Маркетингийн иж бүрдэлд үйлчилгээ, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын талаар тусгана.

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ гэсэн асуудлуудыг багтааж оруулна.

Удирдах баг: Бизнес төлөвлөгөөний энэ хэсэгт удирдах багийн гишүүд нь менежментийн чиглэлээр хэр мэрэгшсэн, бие биенээ орлох чадвар нь ямархуу болох, мэргэжил дадлага туршлагатай байх шаардлагыг хэр зэрэг хангасан байдал болон эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан байдал зэргийг харуулах хэрэгтэй. Удирдах багийн болон мэргэжилтэн (хуулийн зөвлөх г.м.), тэргүүлэх ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг бизнес төлөвлөгөөндөө хавсаргах шаардлагатай. Түүнчлэн удирдах багийн гишүүн бүрийн эрх үүрэг хариуцлагыг нягт тогтоож, хэн нь хэнд захирагддаг, хэн эцсийн шийдвэр гаргадгийг зааж байгууллагын дүрэмд оруулан баталгаажуулж, төлөвлөгөөндөө хавсаргаж болно.

Зохион байгуулалтын бүтэц: Удирдах багийн дор зохион байгуулалтын шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай бүтцийг тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс зарчим нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажиллагчид ажлынхаа үр дүнг сонирхдог байх, хяналт ил тод байх явдал болно. Энэхүү зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож бизнес төлөвлөгөөндөө оруулна.

Боловсон хүчин: Энэ хэсэгт шаардагдлагатай мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн тоо түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөх болно. Энэ хэсэгт нийт ажиллагчид болон шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажиллагсдын тоо түүнчлэн нийт ажиллагсдын сар, жилийн цалингийн хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө. Сургалтанд зориулсан зардал хэдийгээр гаднаас нь харахад ашиггүй мэт боловч үр ашгаа зүй ёсоор өгдөг гэдгийг анхаарвал зохистой.

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Санхүүгийн төлөвлөгөөнд дараах хэсгүүд орно. Үүнд:

  • Нийт орлогын тооцоо
  • Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо
  • Ашиг/алдагдлын тооцоо
  • Алдагдалгүй ажиллагааны тооцоо
  • Мөнгөн урсгалын тооцоо орно.

ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ: Бизнессийн үйл ажиллагаа эрхлэхэд 4 төрлийн үндсэн эрсдэлийг тооцоолоход болно. Үүнд:

  • Техник, тоног төхөөрөмжийн
  • Санхүүгийн буюу зээлийн
  • Хүний хүчин зүйлийн
  • Хууль зүйн
  • Бусад

Эрсдэлийг багасгах боломжууд: Эдгээр дурьдсан эрсдэлээс чухам ямар нь танай бизнест тохиолдож болох магадлал илүү вэ? Түүнийг доод хэмжээнд байлгахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй. Дараа нь даатгалд хамруулж болох эрсдэлийг ангилж ямар нөхцлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлж бич. Харин даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай.

АШИГТАЙ ТӨСӨЛ: ЗӨГИЙН АЖ АХУЙ

[кодоор засварлах]

Манай MICG компани хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн төсөл дээр ажиллаад байгаагийн нэг нь Зөгийн аж ахуй юм. Зөгийн аж ахуй эрхлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний имиж, борлуулалт, маркетингийн бүх л төлөвлөгөөг тусгасан төслийг амьжилттай бичиж дуусгалаа. Та бүхэнд компанийн нууцтай холбоогүй, зөгийн аж ахуйн мэдээллийг хүргэж байна.

1 Зөгийн үүлдэр Олон зууны туршид хүмүүс зөгийг арчилж маллах, өсгөн үржүүлэх, ихээхэн туршлагыг хуримтлуулж өндөр ашиг шимтэй шинэ үүлдэрийн зөгийг бий болгосон. Балт шавж нь дэхийн хэмжээгээр 90 орчим мянган зүйл тохиолддог. Жинхэнэ зөгийн төрөлд (Аpis) нийгмийн гаралтай 7 зүйлийн балт зөгий байдаг. Үүнд: 1. Энэтхэгийн буюу одой зөгий 2. Бутны зөгий 3. Дундад Энэтхэгийн зөгий 4. Улаан зөгий 5. Балт зөгий 6. Энэтхэгийн аварга зөгий 7. Уулын аварга зөгий Зөгийн үүлдрүүд нь тухайн орон нутагт зохицох байдлаараа өөр өөр ашиг, шим, авир төрхөөрөө харилцан адилгүй байна. Ийм учраас эрс тэс уур амьсгалатай, цаг агаарын нөхцлийн эрсдэл ихтэй манай орны нөхцөлд сэрүүнд тэсвэртэй, өвөлжилтийн урт хугацааг тэсвэрлэдэг үүлдвэрийг сонгох нь зөв юм. Манай оронд 1959 оноос дундад Оросын болон Грузин үүлдрийг сонгон үржүүлж эхэлсэн. Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн мянган ажилчин зөгий байдаг ба тус тусдаа ажил үүргийн нарийн зохион байгуулалттай амьдардаг. Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.

Зөгийн бүл бүр өөр өөрийн үнэртэй байдаг. Тиймээс гадагшаа ниссэн зөгий энэхүү үнэрийн тусламжтайгаар үүрэндээ эргэн ирж чаддаг байна. Мөн үүрний гадна харуул зөгийнүүд байх бөгөөд өөр үүрний зөгийг оруулдаггүй байна.  Эх зөгий- Үүр бүрт ганцхан эх зөгий байх бөгөөд тэрбээр үүрэндээ байнга байна. Түүний үндсэн үүрэг нь өндөглөх, үр удмаа үргэлжлүүлэх явдал юм. Өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил бөгөөд дунджаар 3-5 жил насалдаг байна. Хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг эхэлж гаргана. Ид өндөглөлтийн үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөг гаргана. Эх зөгий зөвхөн өндөглөж, үр удмаа үлдээхээс гадна бүлийг нэгтгэж, үүрийн ажлын хуваарийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулж байдаг байна.  Ажилчин зөгий Ажилчин зөгий бол үүрний бүх ажлыг хийдэг эмэгчин зөгий юм. Эрт төрсөн ажилчин зөгий 40-50 хоног борви бохисхийлгүй ажилладаг, харин зуны сүүлээр оройтож төрсөн хэнз зөгий өвөлждөг учир үүрэндээ 4-5 cap хүртэл амьдардаг. Нас бие гүйцсэн ажилчин зөгий цэцгийн тоосыг ургамлаас хайж олох, олсон цэцэгнээсээ балт шүүс, цэцгийн тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ.  Эр зөгий Эр зөгий нь хавар зуны улиралд зөгийн бүлд гарч ирдэг. Тэд зөгийн бүлд ямарч ажил хийдэггүй. Эр зөгий үр тогтоогүй өндөгнөөс төрдөг байна 2-3 сарын настай байдаг. Тэдний амьдралын ганц үүрэг эх зөгийд үр тогтоох юм. Амт, үнэр, чанар, эмчилгээний зориулалтаараа бүгд хоорондоо ялгаатай. Хамгийн үнэтэй зөгийн балыг израилийн зөгийн үүрэнд “үйлдвэрлэдэг”. Эдгээр бүл зөгийнүүд нь сибирын женьшень, эхинац шиг тийм ургамлын тоосонцоруудаас бүрддэг юм. Иймд зөгийн бал нь маш амтлаг, чанартай төдийгүй “Life Mel “ нэртэй зөгийн балны 120 грамм нь 84 ам.долларт хүрдэг байна. Хөгжилтэй бүх орнууд хүн амаа зөгийн балаар бүрэн хангаж чаддаггүй тул импортоор багаггүй тонныг худалдан авдаг. Тухайлбал АНУ, Герман болон Япон улс хамгийн томоохон импортлогчид бөгөөд тэд жилд 250 мянган тонныг гаднаас нийлүүлдэг аж. Харин Европын орнууд 140-150 мянган тонныг импортолдог юм байна.

Дэлхийн зах зээл дээр дулаан орны зөгийн бал нэлээд эрэлт хэрэгцээтэй байдаг. Жишээлбэл, шинэ Зеланд, Иордани, Австралийх гэсэн. Харин хүнсний үйлдвэрлэлд илүү зориулагдсан сорт багатай зөгийн бал дэлхийн зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг аж. Албан бус мэдээгээр, дэлхийд 500 компани зөгийн балны импорт болон экспортын үйл ажиллагаа явуулдаг байна. Зөгийн балны төрөл нь маш олон янз байдаг тул дэлхийн зах зээлийн нэгдсэн үнэ ханш гэж байдаггүй байна. 2002 оны байдлаар дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй зөгийн балны нийт хэмжээ 1280 мянган тонн. Үүний 20.3% нь Хятадад үйлдвэрлэгдэж байна. 1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс – 206 мянган тонн (20.3%) 2. Америкийн Нэгдсэн Улс – 90 мянган тонн (7.1%) 3. Аргентин – 85000 тонн (6.7%) 4. Турк – 60000 тонн (4.7%) 5. Украйн – 60000 тонн (4.7%) Дараа нь Мексик, Оросын Холбооны Улс, Энэтхэг, Канад, Испани улсууд орно. Монгол улсын хувьд Сэлэнгэ аймгийн нутагт зөгий үржүүлгийн газар бий боловч зөгийн балны хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг. 2003 онд дэлхийн зөгийн балны нийт үйлдвэрлэл 1340 мянган тонн, 2004 онд 1350 мянган тонн байсан.

2 Зөгийн аж ахуй

Зөгийн аж ахуй нь хүн төрөлхтөн ашиг шимийг нь хүртэн ашиглаж ирсэн эртний аж ахуйн нэг юм. Олон төрөл зүйл зөгий байх боловч түүний дотроос бүл бүлээрээ нийгэмч маягийн зохион байгуулалттай амьдардаг балт зөгийг хүмүүс гаршуулж, арчилж өсгөн түүний бүтээгдэхүүнийг авч ашигласаар ирсэн. Балт зөгийг арчилж үржүүлж, бүтээгдэхүүнийг авч ашиглах чиглэлтэй үйлдвэрлэл явуулах аж ахуйн салбарыг зөгий аж ахуй гэж нэрлэж байна. Зөгийн аж ахуйг дараах чиглэлээр хөгжүүлдэг. 1. Зөгийн бүрэлдэхүүн, үүний дотор: бал, лав, тоосорхог, сүүнцэр, жилий, эмчилгээний хор, уурагт бодис зэргийг авч ашиглах 2. Жимс, жисгэнэ, хөдөө аж ахуйн таримал ургамлын тоос хүртээх, ургацыг нэмэгдүүлэх 3. Аж ахуйн өндөр ашиг шимтэй эх зөгий гаргах, бүлэнцэр бүрдүүлэн өсгөж, зөгий сонирхогч байгууллага, иргэдэд өгөх зорилгоор хөгжүүлж байна. Балт зөгийн онцлог нь ер бусын эвсэг, мянга мянгаараа нэг амь мэт амьдарч байгалийн нөхцөлд хүнс тэжээлээ олох, үүр байраа хамгаалах, үр удам, өндөг авгалдайгаа өсгөн бойжуулах, эх зөгийгөө тэтгэн асрах зэрэг онцгой өвөрмөц байдаг. 2.3 Манай орны зөгийн аж ахуй Монгол оронд зөгийн аж ахуй нь уламжлалт аж ахуй болон хөгжөөгүй боловч түүний бүтээгдэхүүний өнө эртнээс ашиглаж ирсэн баримт байдаг. 1959 онд Монголын мэргэжилтэн Б.Жамц Буриадаас анх 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамарт авчирч нутагшуулснаар орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьжээ. Үүнээс хойш балт зөгийг манай орны ойт хээрийн бүс нутгийн Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудад үржүүлэх болсон. Монгол оронд зөгий үржүүлж байгаа байдлаас үзэхэд нэг бүл зөгийнөөс жилд 7-14кг хэрэгцээний бал авч байна. Монгол орны ихэнх нутагт балт ургамлын нөөц сайтай учраас зөгийг үржүүлж өндөр ашигтай салбар болгон хөгжүүлэх боломжтой юм. Манай улсад 5- 7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, хээрийн ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл «нисдэг сүрэгтэй» болсон. Үүнээс жилдээ 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10—18 т бал хураан авч байсан бөгөөд бас зөгий үржүулдэг эрдэм шинжилгээний байгууллагатай үржлийн ферм,таваарын ферм, хөдөө аж ахуйн шинэ салбар болон хөгжжээ. Дорнод талын бүсийн эрдэм шинжилгээний нэгдсэн станц анх байгуулагдаж, халх голын хязгаар нутгийг эзэмшиж эхэлснээс хойш 1965 онд Шаамарын жимс, жимсгэний төв станцаас 25 бүл зөгий худалдан авч зөгийн бал үйлдвэрлэж эхэлжээ. Энэ үеэс хойш Дорнодын тал нутагт зөгийг өсгөн үржүүлж ашиг шимийг ашиглах боломжиой болохыг нотлосон байна. Зөгий үржүүсэн сүүлийн 23 жилд нийт 23724 кг товарын бал хураан авсан бөгөөд хамгийн их бал авсан жил нь 1970 онд 77 бүл зөгийнөөс 1650 кг бал авч нэг бүлээс 21.4кг, 1977 онд 60 бүл зөгийнөөс 1350 буюу нэг бүлээс 22,5 кг бал хураан авч хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. Үүнээс үзэхэд Халхгол орчмын нутагт зөгийг өсгөн үржүүлж арвин их бүтээгдэхүүн авах боломжтой нь харагдаж байна. 1988 оноос Шаамарийн зөгий үржүүлгийн газраас 200 бүлэнцэр, мөн Чита мужийн Ивановка тосгоноос 45 бүлийг нүүлгэн авчирч, 1989 онд 250 бүл зөгийн өвөлжөөг аж ахуйн аргаар ашиглалтанд оруулсан. 2008 оны мал тэжээвэр амьтдын тооллогоор 125 өрхөд 1684 гахай, 209 өрхөд 3738 шувуу, 20 өрхөд 270 бүл зөгий тоологдсон байна. зөгий бол байгалийн балт ургамлын балаар хооллодог амьтан. нэг бүл зөгийнд ойролцоогоор 30,000 орчим зөгий байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг MICG компанийн сайт www.micg.mn блогоос авна уу: www.blog.micg.mn

MICG компанийн танилцуулга

[кодоор засварлах]

Мэргэжлийн судалгаа, консалтингийн MICG XXK:

Бидний тухай About our company

Компанийн эрхэм зорилго

Монголын бизнесийн орчны хөгжил дэвшилд өөрийн судалгаа, төлөвлөгөөний үүрэг ач холбогдолыг мэдрүүлсэн олон улсын жишигт нийцсан маркетинг, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зуучлалын төв болоход оршино.

Mission STATEMENT of our company

Objective of our company is to be investment mediation center that complies with international standard and contributes toward the development of overall business environment in Mongolia.


компанийн уриа үг

“Таны бизнесийн шинэ үеийн төлөө”

Motto of our company

“For new generation of your business”


1. КОМПАНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ

2006 он. Компани албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Мэргэжлийн түвшинд зах зээлийн судалгаа, төлөвлөлтийг амжилттай хийж хэд хэдэн байгууллагуудтай хамтран ажиллав.

2007 он. “Манлайлах Чадвар” хувь хүний хөгжлийн ТББ-ийг үүсгэн байгуулсан. Хувь хүний хөгжил, менежмент, маркетингийн сургалт зохион байгуулах болов. Маркетингийн судалгааны шинэ систем, судалгаа авах, хянах, эргэх холбоог бий болгож ажиллах болсон.

2008 он. Төсөл хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтийн ажилд гар бие оролцох болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын харьяа “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-тэй хамтран ажиллах болов.

2009 он. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ-тэй хамтран Монголын бизнесийг дэмжих үйлчилгээний зах зээлийн иж бүрэн хөтөлбөр, судалгааг хийв. Орон нутаг болон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлэв.

About our company

1. CHRONICLES OF OUR COMPANY

2006. Our company was officially set up. Started developing business plans and doing market researches for several clients.

2007. Set up NGO “Leadership skill-human development”. Organized training on individual development, management, marketing methods. Set up innovative marketing research methodology and feedback system.

2008. Started taking part in implementation and development of many projects and programs. Started cooperation with “Center to support small and medium enterprises” under the Government agency “Small and Medium enterprises”.

2009. Conducted and developed comprehensive market research and program on business development services market in Mongolia in cooperation with the Government agency “Small and Medium Enterprises”. Expanded scope of activities in attract domestic and international investors in local areas and national level in Mongolia.

2. КОМПАНИЙН ЗАРЧИМУУД

Мэргэжлийн судалгаа, хөгжлийн “MICG ” ХХК нь хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээн урт хугацаанд итгэл дааж хамтран ажиллах бодлоготой. Компаний ерөнхий бодлогын хүрээнд дараах хэд хэдэн зарчмыг баримталдаг.

Туршлагатай. 2006 оноос 3 жил тасралтгүй судалгаа, шинжилгээ, төслийн боловсруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөөг өгсөөр ирсэн. Энэ хугацаанд Монгол улсын бизнес, эдийн засаг, нийгэм, улс төр, салбарын мэдээллийн санг бий болгож чадсан.

Итгэлтэй. Манай компани урт хугацаанд хамтран ажиллах, итгэл, найдвартай байх чанарыг эрхэмлэн ажилладаг. Бидний зорилго урт хугацаанд байнгын хамтын ажиллагааг бий болгоход оршдог.

Чадварлаг. Бизнесийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр гадаад, дотоодын мастер болон түүнээс дээш зэрэгтэй мэргэшсэн судлаачид ажилладаг. Мөн улсын хэмжээний эрдэмтэн, багш нар манай компаний судалгаа хөгжил, эдийн засаг, бодлогын зөвлөхөөр ажилладаг.

Хурдтай. Шинэ санаа, оновчтой бүтээлийг маш богино хугацаанд олны хүчийг ашиглан хурдтай хийж чаддаг. Судалгааны хамрах хүрээ өргөн, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх гэх мэт процесст ажиллах чадвартай хамт олныг бүрдүүлсэн үндсэн багтай.

Боломжийн үнийн санал. Судалгааны цар хүрээ, нөхцөл байдлыг харгалзан боломжит үнийг санал болгодог. Нийгэмд тустай, олон нийт, хүмүүнлэгийн ажлыг өөрсдийн санаачлагаар 50%-ийн хямдралтайгаар хийж гүйцэтгэдэг.

2. Principles of our company

Professional market research and business development company “MICG” LLC upholds policy of long term cooperation with clients and gaining their trust. Our company adheres following principles during cooperation with our clients.

Experienced. Continuously present in the market of research and surveys since 2006. Conducted various market research and developed business plans and given business consultations. During this period, we were able to set up database of business, economy, social and politics of Mongolia.

Reliable. Our company aims to be a reliable partner for our clients for a long term. We holds confidentiality of our clients at highest level.

Expertise. Our staff are qualified researchers with MBA and higher academic degree graduated in domestic and international universities. We also employ top experts and academic experts as part-time consultants for our projects.

Fast execution. We can execute any projects and researches in timely manner through team effort. Our core team is experienced in all stages of project and research development and undertaking.

Reasonable service fee. We offer our services at reasonable fee based on consideration of given research and project specifics and clients. Humanitarian and socially beneficial projects and researches are undertaken at 50% discount rate.


3.КОМПАНИЙ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Манай компани нь Сургалт, зөвлөгөө үйлчилгээний алба, Мэдээлэл цуглуулах алба, Судалгаа төлөвлөлтийн алба гэсэн 3 албатай, 2 хэлтэстэйгээр үйл ажиллагааг явуулж байна. Мөн эдийн засаг, улс төр, хуулийн мэргэжлийн доктор, профессор зөвлөхүүд компаний бодлого, судалгааны зөвлөхөөр ажилладаг болно. Компани нь үндсэн ажилтан 7, судалгааны мэдээлэл цуглуулах гэрээт ажилтан 10, хөндлөнгийн судалгааны зөвлөх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эм Ай Си Жи компаний удирдлага болон судалгаа, төлөвлөлт сургалтыг хариуцан ажиллаж буй үндсэн ажилчид нь дотоод, гадаадын их дээд сургуулийг төгссөн бизнесийн удирдлага, бизнесийн эдийн засаг, эдийн засгийн математик, статистикийн ангиудыг тус тус дүүргэсэн судалгааны ажлын туршлага сайтай мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.

3. Company structure and organization

Our company has following five departments: training and advisory, data gathering , research and planning. We also employ top academics and lecturers in economic, politics, legal fields as part time consultants for our research and business projects. Currently our core team consists of 7 full time staff and 10 part-time contractors-data gatherers and 3 independent consultants.

Our staff are graduates of domestic and international universities with MBA degrees specialized in business administration, economics, mathematics, statistics.

Санал болгож буй үйлчилгээ

МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА

• Зах зээлийн багтаамжийн судалгаа /хотод, хөдөө/

• Хэрэглэгчийн зах зээлийн судалгаа /хотод, хөдөө/

• Байгууллагын зах зээлийн судалгаа /хотод, хөдөө/

• Өрсөлдөгчийн судалгаа /хотод, хөдөө/

• Борлуулалтын сувгийн судалгаа /хотод, хөдөө/

СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА

• Сонгуулийн тойргийн судалгаа

• Намын рейтинг тогтоох судалгаа

• Суурь судалгаа

• Социометрийн судалгаа

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

• 1-3 жилийн бизнес төлөвлөгөө /нөхцөл байдлын

суурь судалгаа, гарааны цэгийн үнэлгээгүй/

• 1-3 жилийн бизнес төлөвлөгөө /нөхцөл байдлын

суурь судалгаа, гарааны цэгийн үнэлгээтэй/

Main Services

MARKETING SURVEY

   * Market capacity survey(in city and rural area)
   * Consumers market survey (in city and rural area)
   * Organizational market survey (in city and rural area)
   * Competitor’s survey (in city and rural area)
   * Survey of sales channels (in city and rural area)

SOCIOLOGICAL SURVEY

   * Survey of electoral constituency
   * Survey to determine rating of political parties
   * Baseline survey
   * Sociometric survey

MARKETING PLAN

BUSINESS PLAN

   * o Business plan of 1-3 years /Baseline survey without starting point evaluations/
   * o Business plan of 1-3 years /Baseline survey with
   * o starting point evaluations/

OTHER

• Development of proposal

• Advertising and PR campaign

• Organization of events

• Monitoring

• Consultation


“MICG” КОМПАНИЙН АЖЛЫН ТУРШЛАГА

Захиалгаар хийж гүйцэтгэсэн ажлууд:

2006 он. Арилжааны банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулах төсөл Монгол улсын мөнгөний бодлогын шилжих механизм, түүний эдийн засгийн үр нөлөөллийн судалгаа Зоогийн газар байгуулах бизнес төсөл Интернэт хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа Онлайн номын дэлгүүр байгуулах бизнес төсөл

2007 он. Цэвэр усны зах зээлийн судалгаа Монгол улсад 00-ийн цаас үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл Телевиз үзэгчдийн зан төлөвийн судалгаа. Арилжааны банканд валют арилжааны шинэ системыг нэвтрүүлэх судалгаа Аялал жуулчлалын бааз байгуулах хөрөнгө оруулалтын төсөл

2008 он. Хэвлэлийн зах зээлийн судалгаа Сонин, сэтгүүл уншигчдын зан төлөвийн судалгаа Авто машины зах зээлийн судалгаа Хүлээгдэж буй инфляцийн үр нөлөөллийн судалгаа Банкны зээлийн эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулах суурь судалгаа Монгол улсад интернэт худалдааг нэмэгдүүлэх боломж, зах зээлийн судалгаа

2009 он. Аялал жуулчлалын цогцолбор барих хөрөнгө оруулалтын төсөл. “IDI” ХХК

2010 он

Гоо сайхны салон нээх хөрөнгө оруулалтын бизнес төсөл

Гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгаа

Орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх боломж, банк санхүү, макро эдийн засгийн судалгаа

Монголы усын экспортын бараанд дэлхийн зах зээлийн үзүүлэх нөлөөлөл

Нарийн ногоо хүлэмжийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын бизнес төсөл (Монгол улсын газар тариалангийн зах зээл, Нарийн ногооны зах зээлийн багтаамжийн судалгаа, Цэцэгжүүлэлт, ойжуулалтын зах зээлийн судалгаа)

Бүх төрлийн модон тавилга үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын бизнес төсөл


Projects completed by our company in the past for our clients:

In 2006. Projects: Improvement of PR and customer relations of a commercial bank, mechanism of monetary policy of Mongolia and its impact, business plan on setting up restaurant, customer behavior research of internet users, business plan to set up online book shop etc.

In 2007.Market research of pure water, feasibility study on production of toilet papers in Mongolia and behavioral research of TV audience, introduction of currency dealing system in a commercial bank, feasibility study on setting up tour camps.

In 2008. Market research of printed materials, behavioral research of magazine, newspaper readers, market price of car sale, research on impact of anticipated inflation, baseline research on development of evaluation methodology for banking risks and Market research to increase online sales in Mongolia,

In 2009. Business Investment project on setting up tourism complex for “IDI” LLC

In 2010. Business plan on setting up cosmetics salon, market research on cosmetics products and services, market research on development of secondary housing market, researches on banks, finances, macro economy, impact of world economy on Mongolian export, business investment project on setting up greenhouse of spices(market researches on agricultural market of Mongolia, spice market capacity, gardening, forestation market), business investment plan on production of all types of wooden furnitures.

“Эм Ай Си Жи” компаний санаачлагаар боловсруулсан бизнес төсөл, төлөвлөгөө:

2008 он. Орчин үеийн стандартанд нийцсэн жишиг интернэт кафе байгуулах төсөл Мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргөлтийн зоорь байгуулах төсөл Гурилын үйлдвэр байгуулах бизнес төсөл Шилмэл үйлдрийн гахайн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын бизнес төсөл

2009 он. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бизнес төсөл Ноос, ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл

Business plans and projects developed at the initiative of the “MICG” LLC:

In 2008. Project to set up model internet cafe, project on setting up freezer storage for meat and meat products,business plan to set up flour mill, business investment plan on setting up elite pig farm.

In 2009. Business plan on meat and production of meat products, investment plan on production of wool and cashmere garments, project to set up small and medium size dairy factory