Jump to content

Хэрэглэгчийн яриа:ChinvanKosha

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мол (олон тоо: Молчууд) гэдэг нь интернэт орчин, сошл сүлжээний хүрээнд meme гэгдэх шинэ ойлголттой холбогдон Монголд үүссэн үг юм. Доромж утгатай. Meme -ээр илэрхийлсэн утга санааг гүйцэт ойлгоогүй буюу буруу ойлгож, түүнийгээ илэрхийлсэн хэрэглэгчдийг тодорхойлдог байснаа улмаар зөвхөн meme биш ерөнхийдөө бүх түвшинд гүйцэт ойлгоогүй буюу буу ойлгосон нэгнийг энэхүү үгээр хэлэх болсон.

Үүсэл гарал

[кодоор засварлах]


Анх "Гавъяат Фэйсбүүкчин" фэйсбук хуудсанд тавигдсан зурган дээр нэгэн хэрэглэгч эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээхдээ "Монголчууд" гэдэг үгийг "Молчууд" гэж андуурч бичсэн. Үүнээс нь санаа авсан "Гавъяат Фэйсбүүкчин" хуудас төд удалгүй "Сайн байцгаана уу, бид Молчууд байна" гэдэг гарчигтай зураг тавьснаар дэлгэрэх эхлэл тавигдсан байна. Яваандаа тус хуудсыг дагадаг фэйсбук хэрэглэгчид үгийн ёжилсон санааг ойлгож, фэйсбук орчинд хэрэглэгдэх болсон.

Хэрэглээний хүрээ, чиг хандлага

[кодоор засварлах]


“Мол” гэдэг үг нь тодорхой нэгэн агуулгыг гүйцэт ойлгохгүй буюу буруу ойлгосныг тодорхойлоход хэрэглэгддэгээрээ хуучнаар “Анааш” гэдэг үгтэй төстэй. Хараалын үг гэж тооцогдох аргагүй ч доромж утга агуулагдана. Интернэт орчинд бие биеэ дайрч давшлах явдал бодит харилцаатай харьцуулахад түгээмэл байдаг. Тиймээс “Мол” гэдэг үгний илт харааж зүхсэн биш боловч ёжтой байдал нь интернэт орчинд дэлгэрэх үндэслэл болсон байж болох юм.
Тус үгийн үүсэл нь “Гавъяат Фэйсбүүкчин” фэйсбук хуудастай холбоотой учир хэрэглээ нь голдуу 15 – 25 насныхны дунд идэвхитэй байна. Тэр дундаа эрэгтэй хүмүүс түлхүү хэрэглэдэг. Эмэгтэй хүмүүс өөрсдөө “Мол” гэж дуудуулна уу гэхээс энэхүү үгийг хэрэглэж байгаа нь цөөн. Эндээс дүгнээд үзэхэд тус үгийн хэрэглээ нь интернэт орчин, тэр дундаа фэйсбук хэрэглэгчдээр хязгаарлагдах бөгөөд фэйсбукийг хэр их хэрэглэж байгаагаас шууд хамаарна. Гэвч сүүлийн үед сошл сүлжээний өөр нэгэн томоохон хэрэгсэл болох Твиттерт хэрэглэгдэх болсон.


“Мол” гэдэг үг нь орчин үеийн Монгол хэлний хэлзүйн санд нэвтэрсэн доромж, хараалын үгнүүдтэй адил нарийвчлан тодорхойлсон утга байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн өөрт таалагдаагүй нэгнийг “Мол” гэж дуудах боломжтой. Энэ утгаараа энэ уг үгийн дэлгэрэх эхлэлийг тавьсан “Гавъяат Фэйсбүүкчин” хуудас нь “эсэргүүцсэн коммент бичсэн хүнийг мол гэдэг” гэх мэтээр өөрөө шүүмжлэлд өртдөг.
Мөн тус үг нь Монгол гэдэг нэр үгийн гуйвуулсан хувилбар гэдэг утгаараа зарим хүний эгдүүцлийг хүргэх тохиолдол бий. Гэхдээ Мол гэдэг үг нь хэрэглээнийхээ явцад агуулгаар баяжихдаа зөвхөн Монголчуудад хамаатай үг болж хувирсан (Өөрөөр хэлбэл Америк Мол, Хятад Мол гэж байхгүй) бөгөөд “Чи хичээхгүй бол Монгол хүн биш Мол хүн л болно” гэсэн санааг давхар агуулсан болов уу гэдэг талаас нь зөвтгөх, өмөөрөх үндэслэл бий.

Хэлзүйн үүднээс

[кодоор засварлах]


Монгол улсын шинжлэх ухааны болон нийгэм, хүний хөгжлийн хоцрогдлоос ярианы хэлэнд гадаад үг ихээр нэвтэрсэн. Ялангуяа залуу хэсгийн хувьд латин үсэг ашиглаж, хязгаарлагдмал тэмдэгтийн хүрээнд бичигддэг мессэжний нөлөөгөөр асар их гадаад үг ашиглагдаж, Монгол үгийн хэрэглээ ч хувьсах болсон.
Энэ нөхцөлд үүссэн Мол гэдэг үг нь уг гарвалын хувьд цэвэр Монгол хэлний цаг үеийн хөгжлийн хүрээнд үүссэн монгол үг болох юм. Тиймээс хэрвээ хэлний хөгжил, хувьслыг зөв удирдаж чадвал Монгол хэлийг гадаад хэлэнд уусгалгүйгээр залуусын хэрэгцээ шаардлагыг хангасан байдлаар хөгжүүлэх боломжтойг “Мол” гэдэг үг харуулж байгаа юм.