Jump to content

Хэрэглэгчийн яриа:Dashdulam.ts

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

байгууллагын хэрэглээний програмуудын нэгтгэл

[кодоор засварлах]

Үндсэн хэсэг Байгууллагын функциональ нэгж дундын системүүд: • Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем-ERP • Хэрэглэгчтэй түншлэх, үйл ажиллагааг удирдах систем-CRM • Нийлүүлэлтийн гинжийг удирдах систем-SCM • Байгууллагын хэрэглээнийн програмуудыг нэгтгэсэн систем-EAI • Байгууллагын хамтын ажиллагааны систем-ECS

ERP систем :

Байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн сан бүхий компьютерийн програм хангамж юм. ERP систем нь санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, захиалга, худалдан авалт, харилцагчийн удирдлага зэрэг олон системийг өөртөө агуулдаг бөгөөд цар хүрээний хувьд цөөн хүнтэй жижиг аж ахуй нэгж байгууллагаас эхлээд хэдэн мянган хүнтэй аварга том корпорацийн хувьд ч ашиглагддаг. ERP системийн тухай ерөнхий ойлголт: Хэдийгээр програм хангамжийн байгууллагууд бүтээгдэхүүнийхээ боломж, функцуудыг нэмсээр байгаа боловч гол технологи нь шинэ зүйл биш юм. Орчин үеийн ERP систем нь компанийн талаарх нийт мэдээллийг харахын тулд байгууллагын энгийн мэдээллийн баазыг зөвхөн хэлтэсүүдийг ч бус, олон салбаруудыг нэгтгэх зорилгоор ашигладаг. Ингэснээр ERP систем нь байгууллагын санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, маркетинг зэрэг бизнесийн үйл ажиллагааг нь илүү зохион байгуулалттай, ашигтай явуулах боломж олгоно. Сүүлийн үед ERP зах зээл дэх хамгийн том өөрчлөлт нь компаниудын шаардлагад илүү нийцэж, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой болсон байна. түүнчлэн програм хангамжийн компаниуд ERP шийдлийг хэрэгжүүлэхэд илүү хялбар, энгийн ажиллагаатай, элдэв янзын олон тохиргоо хийх явдлыг багасгасан байна. Түүнээс гадна хэрэглэгчид зах зээлийн өөрчлөлтөнд илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж олгохын тулд програм хангамжийн компаниуд системийг илүү хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл уян хатан болгох арга замыг хайж байна. мөн ERP систем ашигладаг ихэнх компаниуд тухайн шийдлээс илүү их бизнесийн үр өгөөж хүртэхийг хүсч байна. Програм хангамжийн шийдэл нь байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, онцлогт нь тохирч ажиллах ёстой. Хэрэв үнэхээр зөв програм сонгож чадвал маш цөөхөн шинэчлэлт, сайжруулалт хийх хэрэгтэй. Ихэнх компануд ERP системийн онцлог шинжүүдийг судалж байж аль програмыг авах шийдвэрээ гаргадаг. Ихэнх ERP шийдлийн хувьд модулиуд нь адил байх боловч тэдгээр модулиудын онцлог, асуудал шийдвэрлэх байдал нь эрс тэс ялгаатай байдаг. ерөнхийдөө ERP системийн үндсэн модульд дараах зүйлс орно:

• Financial management-Санхүү, нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем:  Байгууллагын фондын урсгалыг бүртгэж, тайлан гаргана.  Санхүүгийн тайлангууд гаргана.  Ирээдүйн нөхцөл байдлуудыг таамаглах боломж олгоно.  Эдгээр нь хамгийн эртний, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн системүүд юм. НББ-ийн гол мэдээллийн системүүд:  Захиалга боловсруулах-үйлчлүүлэгчдийн захиалгуудыг цуцлуулж боловсруулан нөөцийн хяналтын ба авлагын дансны мэдээллийг боловсруулж гаргана.  Нөөцийн хяналт-нөөцийн өөрчлөлтийг тусгасан өгөгдлүүдийг боловсруулж тээвэрлэлт ба дахин захиалгын мэдээллээр хангана.  Авлагын данс-үйлчлүүлэгчдээс авах авлагын хэмжээг бүртгэж, үйлчлүүлэгчийн тооцооны хуудас, үйлчлүүлэгчийн төлөв байдлууд, зээлийн удирдлагын сар бүрийн тайлангуудыг гаргана.  Өглөгийн данс- ирсэн төлбөр тооцоо, төлөх өглөгийг бүртгэж, нийлүүлэгчдэд төлбөр хийх, бэлэн мөнгөний удирдлагын тайлангуудыг гаргана.  Ерөнхий дэвтэр-бусад НББ-ийн системүүдийн өгөгдлүүдийг нэгтгэж, санхүүгийн тогтмол төлөв байдлууд, тайлангуудыг гаргана.

Санхүүгийн удирдлагын системүүд:  Бизнесийн санхүүжилт ба байгууллагын санхүүгийн нөөцүүдийн хуваарилалт ба хяналтанд чиглэсэн шийдвэрүүдийг гаргахад менежерүүд ба мэргэжлийн хүмүүст тусална.

• HRMS-Хүний нөөцийн удирдлагын систем  Бизнесийн боловсон хүчний хэрэгцээг хангахын тулд төлөвлөлт хийх  Ажилчдыг хөгжүүлэх  Боловсон хүчний бүх бодлого ба хөтөлбөрүүдийг хянахад зориулсан мэдээллийн системүүд HRM ба интернет:  Корпорацийн веб сайтуудыг, ажилд авах арилжааны үйлчилгээнүүдийг хэрэглэн ажиллагсдыг ажилд авах  Сонгож авсан интернетийн newsgroup-т мессеж тавих  Ажилд орох өргөдөл өгсөн хүмүүстэй имэйлээр харилцах

HRM ба корпорацийн интранетууд:  Нийтлэг HRM мэдээ мэдээллийг боловсруулна  HRM хэлтэст цаг тутмын үйлчилгээ үзүүлэх боломж олгоно  Чухал мэдээллийг компаний урьд нь хэрэглэдэг байсан сувгуудаас илүү хурдан тарааж түгээнэ.  Ажилчдаас мэдээллийг онлайнаар цуглуулна.  Хүний нөөцийн хэлтсийн бага зэргийн оролцоотойгоор хүний нөөцийн удирдлагын ажил даалгаваруудыг гүйцэтгэх боломжийг менежерүүд болон бусад ажилтнуудад олгоно.  Сургалтын хэрэгслээр хангана.

• Manufacturing operations-Үйлдвэрлэл

 Үйлдвэрлэл, үйл ажиллагааны функцийг дэмжинэ.  Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эсвэл үйлчилгээг бий болгох процессийг төлөвлөх, удирдаж хянахад чиглэсэн бүх үйл ажиллагаануудыг агуулна. Үйлдвэрлэлд компьютер нэвтрүүлэхийн зорилго (CIM)  Хялбаршуулах-автоматжуулалт ба интеграчлалын амин чухал үндэс суурь болдог тул үйлдвэрлэлийн процессууд, бүтээгдэхүүний зохиомж, үйлдвэрийн зохион байгуулалтыг хялбаршуулна.  Автоматжуулах-компьютер, машин болон роботуудыг нэвтрүүлэн үйлдвэрлэлийн процесс ба бизнесийн функцуудыг автоматжуулна.  Нэгтгэх-компьютерийн сүлжээ, функциональ нэгжүүдийн дундын бизнесийн програмууд болон бусад мэдээллийн технологиудыг хэрэглэн бүх үйлдвэрлэлийн болон туслах процесуудыг нэгтгэнэ.

CIM системүүд:  CAM(Computer-aided manufacturing)-үйлдвэрлэлийн процессийн автоматжуулна.  MES(Manufacturing execusion systems)-үйлдвэрийн доод шатны үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянахад зориулсан мэдээллийн систем  Process control-үргэлжилж байгаа бодит процессуудыг хянах  Machine control-машины үйл ажиллагааг хянах

Маркетингийн мэдээллийн систем  Интерактив маркетинг  Зорилтот маркетинг  Борлуулагчдыг автоматжуулах Интерактив маркетинг:  Компани ба түүний үйлчлүүлэгчид буюу чадавхтай хэрэглэгчдийн хооронд  Хоёр талын ажил гүйлгээ тогтоохын тулд  Интернет, интранет ба экстранетүүдийг хэрэглэх  Үйлчлүүлэгч төвтэй маркетингийн процесс Зорилго: Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, худалдан авах, сайжруулах процесст бизнесийн түнш болж оролцох, үйлчлүүлэгчдийг татаж, хадгалах Зорилтот маркетинг: 5 зорилтот бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулж байдаг сурталчилгааны болон урамшууллын удирдлагын ойлголт. 1. Харилцаа холбоо-тусгай виртуал бүлэглэлийн хүмүүсийг уриалан дуудахын тулд сурталчилгааг тэдэнд тохируулах өөрчлөх 2. Агуулга-янз бүрийн сонгож авсан веб сайтууд дээр байрласан тусгай хэрэглэгчидрүү хандсан сурталчилгаанууд 3. Нөхцөл байдал-веб хуудаснууд дээр байрлуулсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний агуулгатай холбоотой сурталчилгаанууд 4. Demographic/Psychographic-тусгай төрлийн эсвэл ангиллын хүмүүс рүү хандсан веб маркетингийн оролдлогууд 5. Онлайн зан төлөв-cookies file зэргийг хэрэглэн хувь хүмүүсийн сайт руу хандсан тоо болгонд урамшуулал олгох оролдлого.

             Борлуулагчдыг автоматжуулах:

Борлуулагчдыг маркетингийн веб сайтууд ба компаний интранет руу холбохын тулд борлуулагчдыг нөүтбүүк компьютерүүд, веб браузер ба борлуулалтын гэрээнүүдээр хангана. Зорилго:  Хувь хүний бүтээмжийг дээшлүүлнэ.  Маркетингийн менежерүүдийн тухайн газар нутгаас борлуулалтын мэдээ мэдээллийг цуглуулах, шинжлэх ажиллагааг хурдасгана.  Стратегийн давуу байдлыг олж авна.



CRM-Харилцагчийн удирдлагын систем: Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог юм. CRM нь технологиудыг үйлчлүүлэгчидтэй харилцан үйлчилдэг борлуулалт, маркетинг ба хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг олон процессуудыг нэгтгэж, автоматжуулдаг байгууллагын ФНДС-ийг байгуулахын тулд тэдгээр процессуудыг байгууллагын бусад процессуудтай нэгтгэдэг, веб ашигладаг програм хангамж ба өгөгдлийн сангуудыг байгуулахын тулд хэрэглэж байна. CRM-ийн хэрэглээ:  Үйлчлүүлэгчтэй харилцах, данс удирдах системүүд  Борлуулалт (Cross-sell, Up-selling)  Маркетинг хийх, гүйцэтгэх  Хэрэглэгчдэд ба үйлчлэх ба дэмжиж, туслах(Call center, Help desk)  Хадгалах ба үнэнч байлгах хөтөлбөрүүд  Үйлчлүүлэгчдийн амьдралын цикл 1. Олж авах-шинэ үйлчлүүлэгчдийг олж авах 2. Сайжруулах-үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгах, cross-sell, up-sell хийх 3. Хадгалах-хамгийн үнэнч ба орлоготой үйлчлүүлэгчдийг тодруулж, шагнаж урамшуулах

CRM хэрэглэж эхэлсэн компаниуд дараах давуу талуудыг олж авна:  Борлуулалтын бүтээмж эрс өндөрсөнө.  Маркетингийн үйл ажиллагааг удирдах, дүгнэх боломж сайн болно.  Үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч ажилчдын бүтээмж өндөрсөнө.  Хэрэглэгчийн талаарх бүх мэдээлэл төвлөрч түүнийг боловсруулахад хялбар болно.  Байгууллага дотор бичиг цаасны урсгал бага болсноор олон үр дүн авчирна.  Гол хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг биелүүлэхийн тулд шинжилгээ хийх бололцоо бүрдэх бөгөөд энэ нь хэрэглэгчээ хадгалан үлдэх чухал ач холбогдолтой.  Өрсөлдөгчийн үйл ажиллагааг нарийн хянаж түүнд тохирсон шийдвэр гаргаснаар шинэ хэрэглэгч олж авах бололцоо сайжирдаг.  Тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үнийг санал болгох боломж бүрдэнэ.  Борлуулалтын таамаглал хийх бололцоо бүрдэнэ.

Ингэснээр байгууллагад дараах CRM-ийн үр өгөөжүүд бий болно:  Сайн үйлчлүүлэгчдийг тодорхойлох ба үйл ажиллагаагаа тэдэнд чиглүүлэх  Бүтээгдэхүүн үйлчилгээг бодит цаг хугацаанд тохируулан өөрчлөх, хувь хүний сонирхолд нийцүүлэх  Үйлчлүүлэгч компанитай харилцаж байх үед түүнийг дагаж мөрдөх  Үйлчлүүлэгчийг тууштай туршлага, онцгой үйлчилгээ ба тусламж дэмжлэгээр хангах

CRM-ийн зах зээлийн бүтэц: CRM програм хангамж бүтээгч нар дэлхийд ширүүн өрсөлддөг бөгөөд тэдний зах зээл нь бизнес эрхэлдэг бүхий л байгууллагууд багтдаг тул их том зах зээл гэж үзэж болно. Энэ зах зээл нь 2008 онд 12.5 хувийн өсөлт ө.х 2007 оны 8.13 тэрбум долларын ашгаас 2008 оны 9.15 тэрбум долларын ашиг авсан үзүүлэлттэй байна.1 SCM-Нийлүүлэлтийн гинжин удирдлага:  Компанийн гол гол бизнесийн процессууд ба компаний нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид ба бизнесийн түншүүдийн хоорондын холбоог дэмжиж, удирдахад тусална.  Байгууллага хоорондын функциональ нэгж дундын системүүд SCM-ийн зорилго:  Компаний бүтээгдэхүүний тухай ойлголтоос эхлээд зах зээл хүртэлх тухайн бүтээгдэхүүнийг бий болгох хүртэлх бизнесийн түншлэлийн хурдан, үр ашигтай, бага зардалтай сүлжээ буюу нийлүүлэлтийн гинжээр хангах.  Бүтээгдэхүүнийг зохиох, үйлдвэрлэх, борлуулахад шаардагдах нийлүүлэгч, үйлчлүүлэгч, дистрибутор, ба бусад бизнесийн байгууллага хоорондын түншлэл  Нийлүүлэлтийн гинж нь компаний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэ цэнийг нэмдэг учраас бас үнэ цэнийн гинж гэсэн үг юм. Гэвч бүх үнэ цэнийн гинжүүд нийлүүлэлтийн гинж биш юм. SCM-дэх асуудлуудын шалтгаан:  Зөв эрэлтийг төлөвлөсөн мэдлэг, хэрэгслүүд ба удирдамж хангалтгүй  Алдаатай буюу хэт оптимист эрэлтийн таамаглалууд  Алдаатай үйлдвэрлэл, агуулахын нөөц, бусад өгөгдлүүд  Компани дотор болон түншүүдийн хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй  SCM-ийн програм хангамжийг дутуу, бүрэн гүйцэд биш, нэвтрүүлэхэд хэцүү гэж үздэг

_____________________________

1-DestinationCRM.com(2009) CRM Market Grows for Fifth Straight Year Байгууллагын хэрэглээний програмуудын нэгтгэл:

EAI(Enterprise Application Integration) нь функц дундын системүүдийг холбоно.  Мэдээ, мэдээллийг хөрвүүлэх  Системүүдийн хооронд харилцах  Системийн интерейсүүд рүү хандахад хэрэглэгддэг.  Midllware-ийн үүргийг гүйцэтгэнэ.


Байгууллагын хамтын ажиллагааны системүүд:

ECS(Enterprise Collaoration Systems) нь бизнесийн баг ба ажлын хэсгүүдийн гишүүдийн хоорондох харилцаа, хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулдаг ФНДС юм. Зорилго:  Харилцах  Зохицуулах  Хамтран ажиллах


Дээрхээс гадна бусад олон төрлийн шийдэл байх бөгөөд байгууллагууд яг аль шийдэлжил тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд нь тохирохыг оновчтой сонгох хэрэгтэй. Хэрэв зөв сонголт хийж чадвал уг шийдэл нь байгууллагын эрхэм зорилго, хэтийн төлөвт маш том хөрөнгө оруулалт болох болно. ERP систем бидэнд хэрэгтэй зүйл мөн үү? Ихэнх байгууллагын хувьд ERP систем маш том боломжийг олгодог бөгөөд орлогоо нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулж, зардлаа зөв зохион байгуулахад нь тусалдаг. ERP систем нь санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц, борлуулалт зэрэг хоорондоо ялгаатай олон системүүдийг нэгтгэнэ. Системийн боловсруулах төрөл бүрийн мэдээллийн тусламжтай хэрэглэгчид байгууллагынхаа зорилт, стратегитай холбоотой бүхий л шийдвэрийг илүү хялбар, оновчтой байдлаар гаргах боломжтой. Өнөөдөр бараг бүх байгууллага, компаниуд ERP системийг ашиглаж байна. ашиг орлого нь нэмэгдэх тусам уг системийн хэрэгцээ шаардлага улам бүр ихэсч, зарим байгууллагууд хуучирсан ERP системээ шинээр сольж, харин зарим нь цоо шинээр уг шийдлийг үйл ажилгаандаа нэвтрүүлж байна. ERP систем нь нэгэнт ашиг тустай гэдэг нь тодорхой болсон тул, энэ нь өөрөө худалдан авагчдын зах зээл болоод байна. тухайн системийг хэрэглэгч компаниуд мэдээж анх жижиг байгууллага байсан бол одоо харин үйл ажиллагаа нь өргөжиж, хэмжээ нь томорсон байгаа. Иймээс тэдэнд илүү олон програм хангамжийн шийдэл үгүйлэгдэж, бизнесийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлага гарч байна. Компаниудын хувьд тухайн салбар дээрх өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. дэлхийд судалгаагаараа тэргүүлдэг Абердин группын хийсэн судалгаагаар өргөн хэрэглээний барааны бизнес эрхлэгчид заавар журам, тайлагналын шаардлагад анхаарлаа хандуулдаг бол олон нийтийн байгууллагууд харилцагчаа тогтоох тал дээр санаа зовж, харин үйлдвэрлэчид бүтээгдэхүүнийхээ хэрэгцээ тал дээр анхаардаг байна. харин чанартай ERP багц систем нь дээрх асуудлуудыг бүгдийг нь авч үзнэ. Абердин группын дунд болон том хэмжээний байгууллагуудын дунд 2006 онд явуулсан “2006 оны ERP” нэртэй судалгаагаар нийт судалгаанд оролцсон төрөл бүрийн салбарын 500 гаруй байгууллагаас ердөө 6% нь л ERP систем ашигладаггүй болохыг тогтоожээ. Түүнчлэн судалгаанд оролцогсдын 35% нь ERP системээ 10 жил ашигласан, 38% нь 5-10 жил ашигласан, харин үлдсэн хувь нь дөнгөж уг системийг ашиглаж эхэлж байсан байна. өнөөдрийн түвшинд ERP систем нь асар хурдацтай хөгжиж байгаа учир ихэнх байгууллагууд илүү сайн систем эрэлхийлж байна. Үүнээс гадна дээрх судалгаанд оролцогсдын 42% нь ERP багцын 2 ба түүнээс дээш системтэй, 16% нь 3 ба түүнээс дээш системтэй байсан байна. Харин 2007 онд явуулсан “2007 оны ERP” судалгаагаар Абердин групп програмын шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар авч үзжээ. 1жилийн дараа байгууллагуудын 9% нь одоогийн ашиглаж байгаа ERP системээ солихоор төлөвлөсөн бол, 2 жилийн дараа 14% нь,3 жилийн дараа 25% нь солихоор төлөвлөсөн байсан байна. Мөн түүнчлэн одоогийн ашиглаж байгаа системээ яагаад солих болсон шалтгааныг нь судалж үзэхэд 46% нь илүү боломжууд, функцууд хэрэгтэй, 39% нь хуучирсан, болхи системээсээ залхаж байгаа, нь хуучирсан, болхи системээсээ залхаж байгаа, 37% нь олон улсын шаардлагыг хангах стандарт систем хэрэгтэй гэж хариулсан байна. Програм хангамжийн компаниудын харилцагчдын төлөөх өрсөлдөөн улам бүр эрчимжиж, тэд хэрэглэгчид аль болох тохиромжтой, хэрэглэхэд хялбар, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, үнийн хувьд ч боломжийн шийдэл гаргахаар зорьж байна. Дээрх мэдээллүүдээс ERP системийг ашигласнаар байгууллагад ямар ашиг тус авчрах, програм хангамж ашиглахын өмнө юуг мэдсэн байх шаардлагатайг олж мэдлээ.