Хэрэглэгчийн яриа:Deegii B
Сэдэв нэмэх“АЗ ХУР” ÕÕÊ íü àíõ 2003 îíä Ìîíãîëûí àíõíû íîìûí ñ¿ëæýý äýëã¿¿ð ãýñýí ñòàòóñòàéãààð ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн áºãººä ºä㺺ã õ¿ðòýë íèéò 10 æèëèéí òóðø òîãòâîðòîéгоор ажилласаар ирсэн. Бид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн зах зээлийн хүрээнд өөрийн эзэлсэн байр сууриа бэхжүүлэх үүднээс үйл ажиллагаа, хэв загвартаа ч мөн өөрчлөлт шинэчлэлтийг эрж хайсаар, нэвтрүүлсээр ирлээ.
“Аз Хур” ХХК нь анх байгуулагдах үедээ зөвхөн ном, хэвлэмэл бүтээгдэхүүн худалдаалж байсан бол одоо үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, • Бүх төрлийн ном • ЕБС-ийн сурах бичиг • Монгол тэмдэглэл дэвтэр • ЕБС-ийн сурагч дэвтэр • Бүх төрлийн оффисын болон сургалтын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүн • Санхүүгийн баримт, маягт • Төрөл бүрийн ханын болон ширээний хуанли гэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нийлүүлж байна. Мөн манай толгой компани болох “МӨНХИЙН ҮСЭГ” ХХК нь олон улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэхээр чармайн ажилладаг бөгөөд 2010 онд Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-г амжилттай хэрэгжүүлсэн Монголын анхны хэвлэлийн үйлдвэр болсон нь бидний хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөх бас нэгэн давуу тал юм.
Хэвлэлийн газрын талаар Тус компанийн дэргэдэх “Болор судар” Хэвлэлийн газар нь 2001 оны 01 дүгээр сард байгуулагдсан бөгөөд одоог хүртэл номын эрх худалдан авах, сурах бичиг зохиох, ховор ном, зохиолыг дахин хэвлэж нийтийн хүртээл болгох, сурах бичгийн эх зохиох, бэлтгэх, номын судалгаа, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг брэнд бүтээгдэхүүнээс дурьдвал: - Монголын нууц товчоо - “Хөх судар” роман - XVII зууны үеийн түүхийн тулгуур эхүүд болох “Лу Алтан товч”, “Хураангуй алтан товч”, “Шар тууж”, “Эрдэнийн товч”, “Асрагч нэртийн түүх” боть номууд - “Mongolia” гэрэл зургийн цомог - “Монгол туургатны үлгэр” гурван боть ном - “Монгол ардын уртын дуу”, “Монгол ардын богинын дуу” зэрэг бүтээгдэхүүнийг дурсаж болох бөгөөд бусад бүх төрлийн ном, бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай гарган хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
Хэвлэн нийтэлсэн бүтээгдэхүүнээр хүртсэн шагналууд: 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосны дагуу “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” номын сонгомол эхийг бүтээх ажлын хэсгийг санхүүжүүлж “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” Сонгомол эх номын зохиогчийн эрх, хэвлэх эрхийг авч нийтийн хүртээл болгосон бөгөөд энэхүү бүтээл нь “ШИЛДЭГ 99 БЭЛЭГ ДУРСГАЛ”-ын нэгээр шалгарч, MONGOLIAN GRAND QUALITY шагнал хүртсэн. Н.Лигдэн. ЗОВЛОН ТУУЛСАН ЗОРИГТ ХҮҮ ном нь Олон улсын хүүхдийн номын каталоги 2010 IBBY HONOUR LIST 2010-д шалгарсан бөгөөд энэхүү Honour List-д шалгарсан ном нь тухайн улсын Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлд тооцогддог. Энэтхэг улсын Калькутта хотод жил бүр зохиогддог “KOLKATA BOOK FAIR 2010” Олон улсын номын 34 дэх удаагийн үзэсгэлэнгээс “МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ” ном “SPECIAL APPEARANCE” шагнал хүртсэн. В.Инжиннаш. ХӨХ СУДАР түүхэн гурамсан роман нь “ШИЛДЭГ 99 БЭЛЭГ ДУРСГАЛ”-ын нэгээр 2010 онд шалгарч, MONGOLIAN GRAND QUALITY шагнал хүртсэн. Мөн 2011 онд ХХААХҮЯамнаас зохион байгуулсан “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2011” үзэсгэлэн яармагаас дээд шагнал “ГРАН ПРИ” өргөмжлөл хүртсэн. “Болор судар” Хэвлэлийн газраас эрхлэн гаргасан цуврал “МОНГОЛ ТУУРГАТНЫ ҮЛГЭР” боть номоороо “Аз Хур” ХХК нь “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ” байгууллагаар 2011 онд шалгарсан. 2012 онд “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан XVII зууны түүхийн тулгуур эхүүд “ЛУ АЛТАН ТОВЧ”, “ХУРААНГУЙ АЛТАН ТОВЧ”, “ШАР ТУУЖ”, “ЭРДЭНИЙН ТОВЧ”, “АСРАГЧ НЭРТИЙН ТҮҮХ” 5 боть бүтээлээрээ “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”, “ШИЛДЭГ ОЮУНЫ БҮТЭЭЛ” өргөмжлөл тус тус хүртсэн.
Сурах бичгийн хэвлэлийн талаар: “Мөнхийн Үсэг Групп” ХХК нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас зарласан Сурах бичгийн эх бэлтгэх, зохиох, хэвлэх тендерүүдэд оролцож 39 нэр бүхий сурах бичгийг мөн дагалдах дасгал ажлын дэвтэр, багшийн ном зэргийг хэвлэн, нийлүүлсэн байна.
Монгол тэмдэглэл дэвтрийн талаар: Бид монгол хүн бүрийн хэрэглээнд нийцэх “Аз Хур” брэндийн монгол тэмдэглэлийн дэвтрийг өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчиддээ хүргээд нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэмдэглэл дэвтэр нь монгол тайлбартай, хэрэглэгчид хэрэгцээтэй мэдээ мэдээллийг багтаасан, арьсан хавтастай, хүний бие хор нөлөөгүй технологийн цаасаар монголд үйлдвэрлэгдсэн брэнд бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
Бичиг хэргийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар: Бид ОХУ, БНХАУ, БНСУ-аас бичиг хэрэгслийн чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг импортлон сүлжээ дэлгүүрээрээ худалдан борлуулахаас гадна зах зээлд өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээрээ танигдсан Deli, Esselte, Maped зэрэг Брэндүүдийн албан ёсны борлуулагч нартай хамтран ажилладаг. Мөн бид бүхэн байнгын харилцаатай харилцагч нартаа бичиг хэрэгслийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг цаг хугацаанд нь хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу нийлүүлсээр ирсэн.
Сурагч дэвтэр хэвлэлтийн талаар: 2004 оноос эхлэн дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн Сурагч дэвтэрийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг жил бүр уламжлал болгон явуулсаар ирлээ. Бүтээгдэхүүний өөрийн онцлог нь улирлын шинж чанартай бөгөөд тухайн оргил цаг үед тохирсон Бүтээгдэхүүний хөтөлбөр тусгайлан боловсруулж, тухай бүрт шуурхай ажиллах баг бүрэлдэхүүнийг сонгон ажиллуулдаг туршлагатай.
Бүтээгдэхүүний хөтөлбөрийн талаар: Манай компани жил бүр уламжлал болгон цаг төлөвлөгч бүтээгдэхүүн болох Монгол менежер дэвтэр, ширээний болон ханын бүх төрлийн хуанлийг эрхлэн гаргаж худалдан борлуулсаар ирсэн. Бид бүхэн бүтээгдэхүүний чанар стандартад анхааран тогтмол шинэчилж ирсэн бөгөөд байгууллага хоорондын мэндчилгээ солилцдог соёлд өөрсдийн хувь нэмрийг оруулж ажилладагаараа бахархдаг.
Сүлжээ дэлгүүр, борлуулалт түгээлтийн талаар: “Аз Хур” номын дэлгүүр нь жил ирэх тусам өргөжин хөгжсөөр одоогоор өөрийн нэрийн үндсэн 3 салбар дэлгүүр, 1 онлайн худалдааны дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Манай салбар дэлгүүрүүд бичиг хэргийн бүтээгдэхүүн, ном, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний худалдаагаар төрөлжин ажиллахын зэрэгцээ зуучлалын борлуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Бид бараа бүтээгдэхүүнээ салбар дэлгүүрээр худалдан борлуулахаас гадна нийслэлийн 9 дүүрэг, 12 аймагт байрлах гэрээт 60 гаруй цэгүүдээр дамжуулан ном, бичиг хэргийн нийлүүлэлтийг хийн, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ цаг алдалгүй хүрч ажиллаж байна. Түгээлт, хувиарлалтын хувьд дараах сувгуудийн хувьд: - Компанийн үндсэн салбар дэлгүүрүүд - Бичиг хэрэгсэлийн худалдааны байгууллагууд - Жижиглэн болон бөөний худалдааны төвлөрсөн цэгүүд - Хөдөө орон нутгуудийн гэрээт борлуулагчид, худалдааны төлөөлөгчид - Улаанбаатар хотод байрлах гэрээт борлуулалтын цэгүүд
Зуучлалын борлуулалтын талаар: “Аз Хур” ХХК нь үндсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ харилцагч, хамтран ажиллагч байгууллагын хүсэлтээр зуучлалын борлуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Бид бүхэн харилцагчийн лого, нэрийг бараа бүтээгдэхүүн дээр хэвлэх, байршуулах үйлчилгээг тоо ширхэгээс хамааруулан чанарын өндөр түвшинд хийж үйлчилдэг. Уг боломж нь танай байгууллагад: - Байгууллагын соёлыг жигдрүүлэх - Хүссэн өнгө,загвар, хэмжээгээр Бичиг хэрэгслийн бүтээгдэхүүн авах - Байгууллагын бичиг хэргийн стандарт өндөр түвшинд хэрэгжих гэх мэт нөхцлүүд үүсгэдгээрээ давуу талтай
Start a discussion with Deegii B
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with Deegii B. What you say here will be public for others to see.