Хэрэглэгчийн яриа:Elbeg.mn

Page contents not supported in other languages.
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Хилийн Мэргэжлийн хяналтын алба
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Хилийн Мэргэжлийн хяналтын алба

== Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Хилийн Мэргэжлийн хяналтын алба ==

ТОВЧ ТҮҮХ

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1959 оны 400 тоот тогтоолоор Улаанбаатар хотын нисэх онгоцны төв буудалд ”Хилийн ариун цэврийг байцаан шалгах станц” анх байгуулагдсан байна. Монгол улсын Засгийн газрын 2002 оны 108 тоот тогтоол,  УМХГ-ын 2003 оны 61-р тушаалаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын товчоо, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албадыг нэгтгэн “Хилийн мэргэжлийн хяналтын алба”-ыг байгуулсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлцлийн хүрээнд агаарын хилээр олон улсын хөл хориот, эрсдэл өндөртөй хүн, мал, амьтны халдварт өвчнүүд, ургамлын гадаад, хорио цээртэй зүйл, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөөтөй бодис, бараа, бүтээгдэхүүн  нэвтрүүлэхгүй байж, зорчигчдын эрүүл мэнд, хоол, хүнсний эрүүл ахуйн байдлыг хангах талаар гарсан норм, стандартын хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавьж  Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.

АЖЛЫН ОНЦЛОГ

-Ээлжийн зохион байгуулалттай (24 цагаар)

ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ

- Байгаль орчны хяналт

- Мал эмнэлгийн хяналт

- Ургамал хорио цээрийн хяналт

- Хүнсний чанар, стандартын хяналт

- Цөм болон цацрагийн хяналт

- Эм, биобэлдмэлийн хяналт

- Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт


Elbeg.mn (talk) 12:02, 23 Арваннэгдүгээр сар 2021 (UTC)[хариулах]