Jump to content

Хэрэглэгчийн яриа:Enkhjargal84

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ИННОВАЦИ: Хувь хүний мэдээлэлийн эх сурвалж ба мэдлэг бий болгох

[кодоор засварлах]
    ...Хэрэгцээгүй мэдлэг гэж үгүй

Хүн төрөлхтөн үүсч хөгжсөөр өдийг хүрэх бүх цаг үед алхам тутамдаа шинэ шинэ зүйлийг нээж танин мэдэж улмаар түүнийгээ оюун ухаандаа мэдлэг, зуршил, туршлага болгосоор ирсэн нь хүний амьдралын нэгэн хэсэг болжээ. Харин байгууллагын мэдлэг нь тухайн байгууллагын ажилчдын мэдлэгийн цогц юм. Хувь хүний мэдлэгийн хөгжил,мэдээллийн эх үүсвэр нь байгууллагын мэдээлэл болон мэдлэг бий болох эх үндэс байдаг.Тиймээс байгууллагын мэдлэг бий болгож буй хувь хүний мэдлэгийн эх үүсвэр, мэдээллийн сувгийн талаар өгүүлье. Мэдээллийг бид өөрийн болгож түүнийг оюун ухаандаа хуримтлуулан хадгалаж, хэрэгцээндээ ашиглах үйл явцыг мэдлэг гэж ойлгож болно. Нэгэнт оюунд минь суусан мэдлэг хаашаа ч алга болж, хэн нэгэнд алдхааргүй хамгийн том баялаг билээ. Онолын хувьд мэдлэгийг тодорхой ба тодорхойгүй мэдлэг гэж хувааж үздэг. Амьдрал дээр бодитой харагдаж байгаа хүн бүхний мэддэг зүйлийг бид тодорхой мэдлэг гэдэг. Харин бусдад илэрхийлэхэд төвөгтэй мэдлэгийг тодорхойгүй мэдлэг гэдэг. Олон эрдэмтэн судлаачид мэдлэгийн тал талаас нь судалсан байдаг. Нэг хэсэг нь мэдлэгийг хүн эхээс төрөөд өсөж бойжин амьдрах бүх хугацаандаа шинэ зүйлийг танин мэдэх явцад мэдлэг бий болдог гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь урт удаан болон олон удаагийн оролдлого туршлага нь хүнд мэдлэгийг бий болгодог гэж үздэг. Орчин үеийн хандлагаар бол тодорхойгүй мэдлэгийг тодорхой мэдлэг болгоход анхаарах нь амжилтын түлхүүр юм. ихэнхдээ тодорхойгүй мэдлэгийг хувь хүн хадгалж байдаг тул тэдэнд анхаарал хандуулах нь маш чухал. “Мэдлэгийн найрлага” Хүн бүрийн оюун дахь мэдлэгийн найрлага өөр өөр байдаг. Амьдралын хэв маяг, боловсрол, соёл, туршлага,мэдрэмж зэрэг нь тэр найрлагыг байнга өөрчилж байдаг. Нөгөө талаас танд аливаа зүйлийг сургаж (хүргэж) ярьж байгаа хүн таны мэдлэгийн найрлагат заавал нөлөөлдөг. Хоолонд давс хийж амталж байгаа хүнээс шалтгаалан хоолны амт өөрчлөгддөггүй гэж үү. Харин мэдээлэл өгч буй хэн нэгэн болон мэдээлийн сувгаас шалтгаалж өөрт хэрэгтэй хэрэггүй гэж мэдээллээ дугаарлаж болохгүй учир нь тэр мэдээллийг тархиндаа мэдлэг болгон хувирган хадгалж явахад таньд хэрэгтэй цаг гарч ирдэг. Байгууллагын тулгамдсан асуудал магадгүй танд хамааралгүй зүйл байсанч тэр зүйлийн талаар та хариуцагч нэгнээс илүү мэддэг бол таны мэдлэг компанид тань хүнд байдлаас гарах гарц болж болох юм.Хэрэгцээгүй мэдлэг гэж үгүй шүү дээ. Яг адилхан мэдээлэл нь өөр өөр хүн дээр өөр өөр найрлага гаргаж ирдэг хамгийн гол учир нь тухайн хүний өөрийн найрлагын орцоос цэвэр шалтгаалдаг.

“Энгийн зүйл хамгийн агуу байдаг”

Хүний амьдралын хамгийн аюултай хязгаарлал бол мэдээллийн эх үүсвэрийг харж түүнийг басамжлах юм. Таньд хэрэгтэй мэдээлэл байсан ч та түүний эх сурвалжийг харан голсноор илүү их алдагдалд орох ч аюултай. Эцэсийн эцэст бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хэн түрүүлж хэрэгтэй, өргөн мэдээлэл олж авч түүнийгээ өөрийн болгон ашиглаж байгаа нь л хождог. Аливаа мэдээлэл бусдад хүрэх бүртээ өөр шинэ мэдээллийг дагуулдаг. Шинэ мэдээлэлтэй болохын тулд хуучнуудыг хэрэглэх хэрэгтэй. Өөртөө байгаа мэдээллийг хэрэгуээт газар нь хэрэглэдэггүй бол шинэ мэдээлэл олж авах боломжгүй болж байдаг. Харин хэрэглэж буй аливаа мэдээлэл соронз адил өөр мэдээллийг өөртөө цуглуулдаг. Энэ нь бидэнд илүү их боломжийг авчирч байна гэсэн үг юм. “Мартах гэдэг мэдлэгийн гамшиг юм” Хүн бүх зүйлийг санах шаардлагагүй. Тэгээд ч энэ нь боломжгүй. Харин өөрсөддөө үргэлж хэрэг болдог ямар нэг мэдлэгийг мартах нь үнэхээр гамшиг юм. Байгууллагын хувьд бол шинэ мэдлэгийг бий болгож шинэ шат ахих нь мэдлэгийн инноваци хийх давуу тал хэдий ч хэт их шинэ зүйлд тэмүүлж өөрчлөлт, шинэчлэлт, инноваци хийхээр махрах явцдаа хуучны үргэлж хэрэглэгддэг байсан тулгуур мэдлэгээ хаяж гээгдүүлж улмаар уг мэдлэг мартагдах аюултай. Тэр мэдлэг нь уг байгууллагын гол багана байсан бол байгууллага богино хугацаанд уналтанд орно гэсэн үг. “Олзыг олуулаа” Танд хэрэгтэй мэдлэг бусдад ч хэрэгтэй. Таньд мэдлэг бурханаас заяагаагүй. Та яаж олж авсан шигээ бусдад ч түгээх хэрэгтэй. Хорвоо дээр та ганцаар амьдардаггүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн та бусадтай л хамтарч ажиллаж амьдарч байгаа учраас өөрийн мэдлэгийг аль болох бусдад хүргэх нь таньд болон танай байгууллагын амжилтын замыг нээдэг. Онолоос үзвэл энэ нь тодорхойгүй мэдлэгийг тодорхой болгох явц юм. хувь хүний мэдлэгийг нээж хамт олонд түгээснээр энэ нь цаашлаад байгууллагын тогтсон мэдлэг болдог.