Хэрэглэгчийн яриа:Enkhtetseg
Сэдэв нэмэхХарагдац
Эллиний үеийн Египет
МЭӨ 1-р мянганы эхэн үеэс Египетийн соёл тус оронтой өргөн худалдаа хийдэг Крит, Сири тэрчлэн 2 мөрний хэмээх боол эзэмшигч улсуудын соёлыг улам идэвхитэй хүлээж авсаар байв. МЭӨ 4-р зуунд Персүүд Египет орныг байлдан дагуулж МЭӨ 405 оныг хүртэл үргэлжлэн эзэгнэсэн байна. Түүний эзэрхийллээс чөлөөлөгдсөний дараа Египет улс удтал бие даан оршин тогтнож чадсангүй. МЭӨ 332 онд Македоны Александраар толгойлуулсан Македончууд Египетийг өөрийнхөө эрхшээлд оруулжээ. Мөнхүү энэ үеэс Египет орон, түүний соёл эллинчлэгдэх түргэн үйл явц эхэлжээ.
Египетийн тайлагчид шинэ байлдан дагуулагчид баяр хүргэж түүнийг Ра бурханы хүү гэж зарлажээ. Тийнхүү Александрын эрх засаг Египетийн уламжлалт хэлбэрийг олжээ. Египетэд Грек, Египетийн нэн чухал бурхадын шинжийг өөртөө цогцлуулсан Сарапис хэмээх шинэ бурханы шүтлэг тогтов. Сараписыг шүтэх явдал газар сайгүй, Грек Египетийн аль алин нь хүн амын дотор дэлгэржээ.
Тэр үеийн Египетийн амьдралд тохиолдсон нэн чухал үйл явдал нь Македоны Александрын нэрээн нэрлэгдсэн Александер хэмээх шинэ хотын үндэсийг тавьсан юм. Александер хот тэрхэн дороо Грек дорно дахины худалдаа соёлын төв газар болжээ. 3 тивийг холбосон газарзүйн талбай таатай байршил гайхалтай сайхан уур амьсгал хүрч очиход амар хялбар, сайтар хамгаалагдсан зэрэг олон давуу талаар Александер хот шиг гайхуулах өөр хот олон байгаагүй. Александер хотын усан боомтод Эллиний ертөнцийн бүх өнцөг булангаас зуу зуун хөлөг онгоц орж гарна. Александерт гадаадын элчин олноор ирнэ. Александерын усан боомтоор үр тариа, папирус, нарийн бөс бараа, өнгөт шилэн эдлэл, бальзамыг гадагш тээвэрлэж, гаднаас боолууд, гантиг чулуу, мод, дарс, вааран эдлэл тэргүүтнийг оруулж ирнэ. Александер хотын дотоод зах зээл багтаамж ихтэй байв. МЭӨ 1-р мянган жил хотын хүн 50 мянган байсан ба тэнд Грек, Египет, Еврейчүүд суудаг байжээ.
Хотын уран барилгач дейнократын төлөвлөгөөний дагуу урт шулуун гудамжнуудтайгаар байгуулжээ. Тус хотод театр,номын сан морин тойруулга олон сүм дуган, цэцэрлэгт хүрээлэн, цэцгийн мандал, халуун усны газрууд байв. МЭӨ 280онд энэ хотод 150 орчим метр өндөр алдарт гэрэлт цамхаг баригджээ. Александрын гэрэлт цамхаг дэлхийн долоон гайхамшгийн тоонд ордог билээ. МЭӨ 3-р зуунд Александер хотод мусейон хэмээх шинжлэх ухааны акедами байгуулагдсан билээ. Мусейон нь хурлын танхим, эрдэмтэдийн хоолны газар,амралтын байр зэрэгтэй байжээ. Грек Ромын ертөнцийн газар газраас ирсэн эрдэмтэд улсын зардлаар сууж хааны томилсон муза тэнгэрийн тайлгачид онцгой түшмэлийн удирдлагаар ажиллана. Александер хотод Архемид МЭӨ 3-р зууны их газар зүйч Эратосфен, цусны эргэлтийг нээсэн анатомич, физилогич Герофил зэрэг нэрт эрдэмтэд ажиллаж байв.
МЭӨ 2-р зуунд Александерт хөгжмийн шинэ зэмсэг-усаар ажилладаг орган хөгжмийг зохион бүтээсэн юм. Түүнд хийг хөөргөөр бус, усан шахуургаар оруулна. Энэ нь дуурьслыг жигд, сайхан болгодог ажээ.Start a discussion with Enkhtetseg
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with Enkhtetseg. What you say here will be public for others to see.