Jump to content

Хэрэглэгчийн яриа:Erkhemeeq

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Миний намтар

Миний Амьдрал

[кодоор засварлах]

Намайг Эрхэмбаяр гэдэг. 2002 оны 3-р сарын 29 нд Ганхуяг, Алтанцэцэг нарын отгон хүүхэд болон мэндэлсэн. Багадаа аливаа зүйлийг маш хурдан цээжилдэг хүүхэд байсан. Нэг жил манай цэцэрлэгийн урлагийн наадам болох гээд 1 хүүхэд сонгож аваад Жалам хар бүжиглүүлж байсан юм. Тэгээд яг наадамтай өдөр тэр хүүхэд нь ирж чадхааргүй болоход нь нэг ч удаа бэлдэж үзээгүй бүжгээ маш олон хүний өмнө анхныхаа удаагаар бүжиглэж байж билээ. Миний эцэг, эх, ах, эгч намайг зодож биш, загинаж биш ухааруулж хүмүүжүүлсэн учраас би өдийг хүртэл хичээл тасалж, хоцорч үзээгүй байх. Анх манайх HEDY-гийн Pentium 4 компьютертэй байлаа. Mouse нь доороо шааригтай компьютер дээр тоголж өссөн. Тэгээд удалгүй манайх интернэттэй болсон юм. Тухайн үедээ интернэтээ ч мэдэхгүй Google-ээс онлайн тоглоом тоглох л гэж ашигладаг байлаа. Тэгээд манай ах хуримаа хийгээд эхнэрийнх нь дүү нартай нь цуг маш олон тоглоом тоголж суудаг байлаа. GTA, Counter Strike 1.6, Need For Speed, Zuma, Onet, Warcraft их тоголдог байлаа. Тэгээд манай аав надад нэг шинэ Laptop авч өглөө. Үүнийгээ нэлээд их ашигласан даа. Хамгийн эхэнд миний татахыг хүссэн зүйл бол GTA байв. Тэгээд эгчээсээ хэрхэн, татах гэдэг хоёр үгийг англиар юу гэдгийн асууж аваад Youtube -ээс How to download gta sa гэж хайгаад бүх л бичлэгийг нь үзэж төрөл бүрийн ажилдаг ажилдаггүй юмнууд татаж явав. Тэгж явтал нэг өдөр манайх интернэтгүй болсон байлаа. Уул нь манайх телефон аппаратнаас 1 утас гараад тэр нь modem руу ороод lan гийн утсаар компьютерлүү ордог байтал байсангүй. Тэгээд ах дээрээ очоод миний компьютер интернэт орохгүй байна гээд хэлтэл 1 гурвалжин юмруу ороод netis гэсэн юман дээр connect дарлаа. Тэгээд манай ах Firefox оруулж өгөөд news.mn гэж бичээд надаа өглөө. Тэгээд за одоо болцон гээд надаа буцаагаад өглөө. Би тэр үед маш их гайхаад laptop оо сөхөж үзлээ. Энд тэнд нь залгасан юм алга. Тэр үед л маш их гайхаж компьютер гэх зүйлд маш их татагдсан юм. Ингэж анх wireless тай танилцаж аваад үүнийг гайхсан би төрөл бүрийн зүйл сурав. GTA тоглох гэж янз бүрийн программ суулгадаг байсан хүү нэг мэдэхэд компьютерийн талаар зарим зүйлсийг мэддэг бслсон байлаа. Youtube ээс бичлэг татаж, Program суулгаж, Компьтер форматладаг боллоо. Тэгээд ахынхаа эхнэрийн хүүхдүүдтэй компьютер засвар ажиллуулж дуудлагаар компьютер форматладаг боллоо. Мэдэхгүй зүйлээ ах нараасаа асууж зармыг нь интернэт ээс судалж явсаар Компьютер тоглож явсан хүү энэ хүртэл яваад иржээ. Wireless харан компьюьерт дурласан энэ бол миний амьдрал.