Хэрэглэгчийн яриа:Jacool mvp
Сэдэв нэмэхJacool MVP
[кодоор засварлах]Jacool MVP бол реппер, продюсер, ая зохиогч, дууны найруулагч мөн сэтгүүлчийн видио нийтлэл бэлтгэдэг Монгол улсын уран бүтээлч юм. 1989 оны 4-р сарын 11нд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжигийн коллежийг 2006 онд Эвэр Бүрээ мэргэжилээр төгссөн ба 2011 онд Өмнөд Солонгос улсын Dankook их сургуулийг хөгжмийн найруулагчаар төгссөн ба 2015 онд Зохиомж дээд сургуулийг Телевизийн сэтгүүлч, зураглаач мэргэжилээр тус тус төгссөн.
Багаасаа реп хөгжимд шимтэн дурлагч байсан тэрээр 6-р ангиасаа анхны хамтлаг болох DJ NEX хамтлагийг байгуулж анхны дуунуудаа зохиож эхэлсэн ба сонирхогчийн түвшинд уран бүтээлээ хийж явсаар 2011 онд Asuult rap forum-д элссэнээр эрчимтэй дуунуудынхаа өнгө аясаа өөрчилж одооны уран бүтээл хийж буй замналын эхлэлийг тавьсан юм. Тухайн үедээ реп сонирхогчдод зориулсан блог хөтлөн явуулдаг байсан тэрээр "Elegant" нэртэй хамтлагийг анх олон нийтэд танилцуулах ажилийг эхлүүлснээр түүний Продюсер хийх замнал давхар эхэлсэн юм.
2015 онд реппер Дисанттай хамтран Backyard label-ийг байгуулсан ба уран бүтээлчээр регги дуучин Ратабаззийг авч анхны лейблийн цомогоо гаргасан. Үүний дараа 2016 онд реп сонирхогчдийн дунд зохион байгуулсан анхны телевизийн Survival төрлийн реп тэмцээнийг Backyard нэртэйгээр зохион байгуулж Монгол дахь Hip Hop урсгалийн шинэ үеийг олон нийтэд танилцуулсан.
2018 онд Backyard label тарж гишүүд тус тусын замналыг хөөсний дараа тэрээр өөрийн хувийн дуу бичлэгийн MVP Records-ийг байгуулж, студийн шалгарлуулалт явуулж Foxy нэртэй шинэ эмэгтэй артистийг мөн олон нийтэд танилцуулж уран бүтээлүүдээ үргэлжлүүлж эхэлсэн. 2019 онд өөрийн анхны студийн бие даасан "Ирээдгүйгээс ирсэн хүн" цомогоо мөн гаргасан. Үүнээс өмнө ижил нэртэй Mixtape цомогыг 2012 онд 17 дуутайгаар тус тус гаргаж байжээ.
2020 онд "Kartela" label-г реппер Don Turito-той хамтран байгуулж Латино хэв маягаар дуунуудаа гаргаж эхэлсэн. Цар тахалийн үеээр хэсэг завсарлага авсан ч 2022 онд артист Үжинээг лейблдээ авснаар Картела хамтлаг 3 гишүүнтэй болж Funk, Afro, Dancehall чиглэлээр утан бүтээлээ хийж эхлэв. Тэдний анхний сингл 2022 оны 2 дугаар сард "Гэрэлтэж байна" нэртэйгээр гарсан ба видио клипииг On`n off продакшн хийж гүйцэтгэсэн.
2022 онд Хосолбор цомог болон бүрэн хэмжээний тоглолт хийхээр ажиллаж байна.