Jump to content

Хэрэглэгчийн яриа:Mongol Conservative Nam

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Монгол хүн Монголд номер нэг байх үзлийг баримтлан, энэхүү мөрийн хөтөлбөрөө Монгол хүний сайн сайхны төлөө, Монголын үргэлжлэл болсон үр хүүхдийн төлөө итгэлтэйгээр хэрэгжүүлнэ.

Монгол хүний сэтгэлгээний хурдыг дэлхийд тунхаглана. МОНГОЛ КОНСЕРВАТИВ ҮЗЭЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ХӨГЖИЛ БОЛОН ЭНХ ТАЙВАНГ АВЧ ЯВЖ БАЙСАН ҮНЭТ УЛАМЖЛАЛЫН УЛ С ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БОЛОН ГАДААД БОДЛОГЫН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛНО.

УДИРТГАЛ Монгол хүний дээр юу ч бүтээгдээгүй, Монгол хүн юуны ч дор бүтээгдээгүй учир Монгол хүний ааг үүрдийн дээд зарчим байх болно. Монгол хүний зөвүүд хүн төрөлхтөний зөвүүдтэй адил эрхэмлэн дээдлэгдсэнээр Монгол хүний эрх чөлөө тэнцүү байдал, шударга ёс болон андын харилцаа дархлаажих болно.

МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ МОТТО: Монгол үндэстэн дэлхийн хүн төрөлхтөний гавч явах нь Монгол үндэстний аагтай хүсэл болно. Монгол үндэстэн өөрийн хувь тавиландаа эзэн болох нь Монгол хүн Монголдоо номер нэг байх юм.

1. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө нийгмийг цогцлоон байгуулна. 2. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол барууны улс төрийн амин сүнс бол хүн төрөлхтөний хүсэлд тулгуурласан улс төр, эдийн засаг, нийгэм болон мэдлэгийн даяарчилсан институтын сүлжээг цогцлоон байгуулж хэрэгжүүлэх явдал болно. 3. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол улсын төр зөвхөн Монгол үндэстнийтөлөө байхыг конститутаар баталгаажуулж,төрийн аливаа шатны байгууллагын мөрдөх зарчим болгож,төрийн ордны байранд Монгол бичгээр мөнхжүүлнэ. 4. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол улсын хар хайрцагны бодлогыг мэдлэг болон эрдэм гэж тодорхойлж, үүнийг даяарчилсан улс төр, эдийн засаг,нийгмийн бүх цар хүрээнд институчилэн хэрэгжүүлнэ. 5. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол үндэстний даяарчилсан эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол даяарчилсан үйл ажиллагаа явуулдаг, үндэстний хөрөнгө оруулалтын сан болон Монгол үндэстний нийтийн өмчит үндэстэн дамнасан корпорациуд байх болно. 6. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Даяарчлагдсан дэлхийд түүхт улсын төрийн бодлогыг чиглэлээ болгон дэлхийн хэмжээний улс төрийн хүчирхэг гүрэн болно. 7. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Нэгч Монгол хүнийг төрийн хамгаалалтын гадна байлгахгүй байх, Монгол хүн бүр эдийн засгийн өгөөжийг тэгш хүртэх шудар газарчмыг хэрэгжүүлнэ. 8. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монголын үндсэн хуулийг Агуу Монгол Үндэстэний хүсэл болон төсөөлөлд нийцүүлэн Монгол хүн Монгол нутагт номер нэг байх үзлийг суулган, шинэчлэн болосвруулах үйлсэд идэвхитэй оролцоно. 9. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол хүний ааг болон төсөөллийг улс төр, эдийн засгийн, нийгмийн бүх хүрээнд тусгаж Монгол үндэстэний дархлаажилтыг улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд баталгаажуулна. 10. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Хамтын Ардчилалыг хэрэгжүүлэхдээ нэг ч Монгол хүнийг эрх чөлөө, тэнцүү эрх, шударга ёс болон андын харилцааны гадуур орхигдуулахгүй. 11. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлж, баялгийн гадна нэг ч Монгол хүнийг орхигдуулахгүй. 12. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Дэлхийн сонгодог архитектурын урлагийг тусгасан 21-р зууны хүн төрөлхтөний шинжлэх ухаан технологийн ололтыг харуулсан 150 гаруй мянган эрдэмтэд болон инженерүүдээр суурь болгон мэдлэгийн нийгэм болон эдийн засгийг хөгжүүлэх даяарчилсан дэлхийн зах зээлийн чиглэлтэй 5-н орчин үеийн хотыг бар уун, зүүн, хангай, өмнө болон төвийн бүсүүдэд байгуулж, хотуудад тулгуурласан дэлхийн агаарын болон зорчигч тээврийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ. 13. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Агуу түүхийн санамжтай дэлхийн төв байсан Хар Хоринг сэргээн босгож, Монгол улсын нийслэл болгоно. Үүнд тулгуурлан дэлхийн санхүүгийн төвийг байгуулах дэд бүтцийг хөгжүүлнэ. 14. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Баялаг бүтээдэг судалгааны их сургуулиудыг 5 бүсэд кампус хэлбэрээр хөгжүүлж, хүн төрөлхтөний шинжлэх ухаан технологийн тэргүүний төв болгон хөгжүүлнэ. 15. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монголын байгалийн баялгийг үе шаттай, төлөвлөгөөтэйгээр ашиглахдаа Монгол үндэстний нийтийн өмч хэлбэрээр зохион байгуулж дотоод гадаадын хувийн хэвшлийг туслах үүрэгтэйгээр оролцуулна. 16. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Хөдөө аж ахуйн үйлдвэрийг хөгжүүлэхдээ байгаль орчинд сүйрэл учруулахгүй урт наст таримал бэлчээрт тулгуурласан, эрчимжсэн мал аж ахуйг мэдлэгт тулгуурласан хэлбэрээр зохион байгуулж, хөдөлмөрийн хүч цөөхөн шаардагддаг зохион байгуулалтанд оруулна. 17. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Орхоны хөндий мэт Монгол үндэстний түүхийн бахархал болсон архитектурын хайгуулын үндэстэний стратегийн салбар болгон тодорхойлж, архитектурын олдвор дээр нь музейнууд байгуулж даяарчилсан аялал жуулчлалын аж үйлдвэртэй хослуулан хөгжүүлнэ. 18. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор философи, утга зохиол, жүжгийн зохиол, кино аж үйлдвэр болон нийгмийн дэд бүтцийг хосолсон хотыг байгуулж, хүн төрөлхтөний оюуны амьдралыг авч явах Монгол үндэстний хүслээ хэрэгжүүлнэ. 19. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Гадаадын нөхдөөс зөвлөгөө авахгүй, Монгол төрийн үйл хэрэгт шууд бус аргаар оролцдог гадаадын нөхдийн үйлдлийг таслан зогсоож, Монгол хүн өөрөө Монгол төрийн бодлогоо хэрэгжүүлэх боломжийг хангана. Элэнц хуланц нь гадны цустай төрийн хүмүүсийг Монгол төрөөс зайлуулж, Монголоо гэсэн шударга зарчимтай мэдлэгтэй хүмүүстэй хамтран Монгол төрийн үйл хэрэгт дайчлана. 20. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол газар шороог хамгаалах зорилго бүхий хувь хүн, бүлгүүдтэй хамтран хуулийн хүрээнд газрын лиценз нэрээр Монгол газар шороог худалдаж буй болон худалдан авч буй нөхөдтэй тэмцэнэ. Монгол газрын бүрэн бүтэн байдлын судалгааг гаргаж, гадны далд санаат, дотоодын ахар санаат нөхдийг илрүүлж, хуулийн өмнө шүүнэ. 21. МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ Монгол төрийн түүхийн олон талт шашны үйл ажиллагааг хүндэтгэн зэрэгцэн орших боломжийг бүрдүүлнэ. Монгол хүний итгэл үнэмшил, үйл хэрэгт үл харшлах хязгаарийг тавьж, Монголын хүн бүрийн сайн сайхны төлөө хамтран ажиллана. ДЭЛХИЙН МОНГОЛ БОЛНО. 1. МОНГОЛ ДЭЛХИЙГ БҮТЭЭХЭД МОНГОЛ ХҮНИЙ МЭДЛЭГИЙГ АШИГЛАНА. Агуу түүх давтагдах үндсэн нөхцлийг бүрдүүлж, Монгол үндэстэн дахин хүчирхэгж их үйл хэргийг Монгол хүний хамтын оюун, мэдлэгээр хэрэгжүүлнэ. Монгол үндэстэн дэлхийн хүн төрөлхтөнийг авч явах хариуцлагатай үүргээ гүйцэтгэхэд Монгол хүний төрөлхийн оюун ухаан, мэдлэгт турлуурлан хэрэгжүүлнэ. 2. МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙГ НЭГДЭН, НЯГТАРЧ ОЛУУЛАА БОЛОХЫГ ДЭМЖИНЭ. Монгол Үндэстэний нэгдэн нягтрах Монгол бодлогыг эрчимтэйгээр явуулж, Монгол хүн бүрийг Монгол нутагтаа эргэн ирэх, иргэнших, амьдарч, ажиллах боломжийг Монгол төрийн олуулаа болох бодлогоор хэрэгжүүлнэ. Өөр өөр соёл, өөр өөр хэлтэй, өөр өөр газар нутагт амьдарч буй Монгол хүмүүсийн хамтран оюун санаагаа нэгтгэх, мэдлэгээ хуваалцах, хамтран үндэсний болон үндэстэн дамнасан байгууллагууд байгуулахыг хөхүүлэн дэмжинэ. 3. МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙН G20 –д ДЭЭГҮҮР ЖАГСААХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ. Монгол улсын шавхагдах баялагт тулгуурлан үл шавхагдах баялгийг бүтээж Монгол хүн бүрт үр дүн, ашгийг тэгш хүртээх боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн томоохон корпориацуудад хөрөнгө оруулах аргаар дэлхийн эдийн засгаас ашиг хүртэж, иргэн бүрт хувиарлана. Монгол хүний мэдлэгт тулгуурлан үндэстэн дамнасан корпорациудыг байгуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцлийг хангана. Монгол консерватив үзэлд тулгуурлан даяарчлагдсан дэлхийд Монгол хүний мэдлэгийн хүчээр улс төрийн далайцтай бодлогыг хэрэгжүүлнэ. Монголын батлан хамгаалах салбарыг онцгойлон анхаарч орчин үеийн текник хэрэгсэлээр хангаж Монгол үндэстний аюулгүй байдлын төлөө дайчлана. МОНГОЛ ГЭР БҮЛ ХӨТӨЛБӨР 4. МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ ТАЙВАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛАХЫН ТУЛД ЗҮТГЭНЭ. Монгол гэр бүл тайван, сэтгэл зовнилгүй амьдрахыг Монгол улс сайн сайхан болох гэдгээр тодорхойлж, Монгол улсыг улс төр, нийгэм, эдийн засгийн гурвалсан бодлогоор хөгжүүлнэ. Монгол гэр бүлийн эрүүл амьдрах боломжийг дэлхийн эрүүл мэндийн стандартад нийцүүлэн, иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг урьдчилан сэргийлэх үйлчилгээнд тулгуурлан хэрэгжүүлнэ. Монгол гэр бүлийн орлого өндөр байх, чадвартай байх боломжийг Консерватив эдийн засгийг хэрэгжүүлэх замаар иргэнийг орлогожуулах алхамуудыг шат дараалан хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн чадваргүй, нийгмийн халамжинд байдаг иргэд, хүүхдүүдийг төрөөс амьдралын баталгааг бий болгож өгөх Консерватив нийгмийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол хүний хүнсний хэрэглээнд онцгой анхаарч эрүүл мэндийн, хэрэглээний стандартыг тогтоож өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг төрөөс шууд зохицуулж хямд байх нөхцлийг хангана. 5. МОНГОЛ ХҮНИЙГ МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НОМЕР НЭГ ХҮН БОЛГОНО. Аагтай Монгол хүнийг сэргээн бүтээнэ.

5.1. МОНГОЛ ХҮҮХДИЙН ГЕНД ТОХИРСОН МОНГОЛ ХҮН ҮЗЛИЙГ СУУЛГАНА. Монгол хүүхдийг Монголын ирээдүй хэмээн хүндэтгэж Монгол хүний генд тохирсон Монгол гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх залгамж үеийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол хүүхдийг хэвлийд байхаас нь төрийн хамгаалалтанд авч, эрүүл саруул Монгол хүн болон хүмүүжих, боловсрох бүхий л боломжийг бүрдүүлнэ. 5.2. МОНГОЛ ОЮУТНЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ТУХТАЙ ОРЧИНД СУРАХ БОЛОМЖООР ХАНГАНА. Монгол оюутнуудыг Монголын ирээдүйн сэхээтэн хэмээн хүндэтгэж, сургалтын төлбөрийг нь үнэ төлбөргүй болгоно. Монгол оюутнуудыг сурч боловсрох, хөгжих боломжийг сургалтын орчныг тохижуулах, цахимжуулах, мэдлэгт нэвтрэх олон талт аргаар хэрэгжүүлнэ. Монгол оюутныг тусгай зорилго өвөртлүүлэн гадаадын их, дээд сургуульд сургаж, бэлтгэх замаар мэдлэгт суурилсан үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боловсон хүчнээ бэлдэнэ. 5.3. МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЧАДВАРЖҮҮЛАХ, МЭДЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ. Монгол залуусыг Монголыг дахин хүчирхэгжүүлэхэд зүтгэх хүч хэмээн хүндэтгэж тэднийг гадаадын нарийн мэргэжлийн сургуулиудад төрийн 100 хувийн зардлаар тодорхой зорилго, тусгай гэрээний дагуу бэлтгэх, чадваржуулах, мэдлэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Монгол залуу хүнийг Монгол хүн дэдийн засгийн өгөөж авчрах дотоодын болон үндэстэн дамнасан үйлдвэр байгуулах, бизнес эрхлэхийг төрөөс санхүүжүүлж /100 хувийн санхүүжилт, татварын бодлого, зээлийн хүүгийн бодлого, хамтын мененжмент/ хамтран ажиллана. 5.4. МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЭХ ХҮНИЙ ҮҮРЭГТЭЭ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭХИЙГ ДЭМЖИНЭ. Монгол эмэгтэй хүнийг Монгол ирээдүйн хойчыг төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх ариун үүргийг нь хүндэтгэн жирэмсэлхээс нь эхлээд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол эмэгтэй хүнийг Монголчууд олуулаа болох зорилгыг хэрэгжүүлэх үүднээс төр анхааралдаа авч, эрчүүдийн гэрээ авч авах үүргийг өндөржүүлж тэдэнд эдийн засгийн болон эх хүний үүргээ хоёрдмол сэтгэлгүйгээр зүтгэх итгэл үнэмшлийг бий болгож ажиллана. 5.5. МОНГОЛ ӨНДӨР НАСТАНЫГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД АВНА. Монголын ахмад өндөр настангуудыг төрийн хамгаалалтанд авч сэтгэл амар үр хүүхдээ хүмүүжүүлэх боломж орчныг бүрдүүлж өгнө. Монгол өндөр настанд зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх төвүүд, амралт, сувилал, эмнэлэгүүдийг байгуулан үнэ төлбөргүй үйлчилнэ. 5.6 МОНГОЛ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг онцгой анхаарч, тэднийг энгийн хүн шиг амьдрах баталгаа бий болгоно. Гудамж талбай, байшин барилга, орц, зам зэрэгт тэдэнд зориулсан гарц замуудыг стандарчилан тогтоож мөрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн халамжийн мөнгө, нөхөн олговоруудыг нэмэгүүдэх замаар амьдрах итгэл, батлагааг бий болгоно.

Start a discussion with Mongol Conservative Nam

Start a discussion