Jump to content

Хэрэглэгчийн яриа:Myagmarsuren.ife

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

. Үйлдлийн системийн тухай Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг хооронд нь холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг зохион байгуулж байдаг суурь систем юм Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүд:  Диалог буюу хэрэглэгчтэй харьцах  Оролт-гаралт, өгөгдлийг удирдах  Програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт  Санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд гэх мэт компьютерын хэсгүүдтэй ажиллах  Сонгосон програмыг ажиллуулах  Боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)  Дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах  Монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг хамгийн үр ашигтайгаар зохицуулдаг. Ямар ч үйлдлийн системийн хамгийн доод түвшин бол үйлдлийн системийн цөм болох кернел юм. Энэ нь boot буюу систем эхлэхэд хамгийн түрүүнд санах ойд ачаалагддаг эхний түвшний програм хангамж юм. Ингэснээр кернел нь үйлдлийн системийн цөм болсон хэд хэдэн үйлчилгээгээр үйлдлийн системийг хангаж өгдөг. Эдгээр үйлчилгээнүүдээс процесс менежмент, санах ойн менежмент, дискний хандалт болон бусад техник хангамжууд руу хандах зэргийг дурдаж болно. Түүнээс гадна кернел нь үйлдлийн системийг GUI (Graphic User Interface) буюу график хэрэглэгчийн интерфейсээр хангаж өгдөг. Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os, Sun OS гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.

Start a discussion with Myagmarsuren.ife

Start a discussion