Хэрэглэгчийн яриа:Nomin1123b
Сэдэв нэмэхБөөрний хадвар
[кодоор засварлах]Бөөрний хавдар нь бүх хавдрын дотор насанд хүрэгчдэд 3% хүүхдэд 25% тохиолддог Бөөрний хавдрыг хортой ба хоргүй гэж ангилдаг. хоргүй хавдар аденома, липома, фиброма, гемантома, гэх мэт өөхний, цусны болон тунгалагийн судасны хавдар багтдаг.хортой хавдар 85-90% нь аденокарцинома буюу гипернефройд байдаг.
Шалтгаан болон эрсдэлт хүчин зүйлс: •Тамхи татах Хэрэв та тамхи татдаг бол бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь тамхи татдаг хүмүүсийн хоёр дахин их юм. Тамхи татах навчин тамхи татах нь эрсдэлийг нэмэгдүүлдэг
•Таргалалт Нэмэлт жин нь таны эрсдэлийг нэмэгдүүлдэг дааврын өөрчлөлтийг үүсгэж болно.
•Зарим өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх.
•удаан хугацаанд диализ эмчилгээ хийлгэх
•цусны даралт ихсэх, чихрийн шижин, бөөрний чулуу, архаг өвчнүүд, химийн бодистой ажиллах
•удамшил
Эмнэл зүй
цустай шээх
бүсэлхий хэвлий орчмоор өвдөх
хавдарлаг зүйл тэмтрэгдэх энэ 3 шинж илрэх нь бөөрний чухал шинж гэвч өвчний хожуу үед илэрдэг] Мөн эмнэл зүйд илрэх шинжээр нь Реналь шинж , Экстрареналь шинж гэж ангилдаг Реналь шинж: гематури, протеинури, бүсэлхийгээр чинэж өвдөх, зарим үед бөөрний хатгаа илрэх шинжүүд багтана Экстрареналь шинж: халуурах, УЭТХ хурдсах, цус багадах , артерийн даралт ихсэх, элэгний дутагдал, полицитеми, амилоидоз, хавдартай талд Варикоцель , турах шинж илэрнэ.
Оношлогоо
Шээсний шинжилгээ
Эсийн шинжилгээ
Цусны шинжилгээ
Багажийн шинжилгээнүүд – хэт авиан шинжилгээ, цээжний рентген шинжилгээ, комьпютер томограф (CT), соронзон резонанст томографи (MRI), позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET), радио изотоп ашиглан яс шинжлэх, судсаар тодосгогч бодис оруулан бөөрний тэвшинцэрийг шинжлэх
Эмчилгээ
•Бөөрний хорт хавдрын гол эмчилгээ бол мэс засал бөгөөд туяа эсвэл хими эмчилгээтэй хавсруулан хийж болно.
•Бөөрний эсийн хорт хавдрын үед бөөрийг авах (өөрчлөлттэй бөөрийг авах) мэс заслыг ихэвчлэн хийдэг. Нэг эсвэл хоёр бөөрөнд бага хэмжээний (4см-ээс бага) хавдартай боловч аль нэг бөөр ажиллаж байвал бөөрний зөвхөн хавдартай хэсгийг авах мэс засал хийдэг.
•Дархлаа сэргээх эмчилгээг бөөрний хорт хавдрын үсэрхийлэлтэй хүмүүст хийнэ. Цитокинуудыг (дархлалын тогтолцоог идэвхижүүлэх уургууд) уух, судсанд тарих байдлаар хэрэглэн хавдрын хэмжээг багасгана.
•Тирозин киназаг дарангуйлах эмүүдийг бөөрний хорт хавдрын сүүлийн үе шатанд туршсан бөгөөд хими эмчилгээний эмнүүдээс гаж нөлөө багатай болох нь тогтоогдсон.