Хэрэглэгчийн яриа:O.vangan
Сэдэв нэмэхТөрийн шагналт зохиолч Л.Ванганы нэрэмжит танхим үүдээ нээв von Vangan Lamzav, Mittwoch, 6. Oktober 2010 um 23:31
Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж түүнийг нэгэнтээ “Тэр бол Монголын уран зохиолд тэнгэрээс илгээсэн элч” хэмээн үнэлсэн байдаг билээ. Бурхнаас заяат гайхамшигт авьяастай энэ тэнгэрийн элч бол Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, бичгийн их хүмүүн Ламзавын Ванган бүлгээ.
Л.Ванган 1920 оны есдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бор эрэг хэмээх газар мэндэлсэн нэгэн агаад эдүгээ сэрүүн тунгалаг асан бол нас сүүдэр 88-тай байх байжээ. Эцэг Ламзав нь Улсын бага хурлын гишүүн, Шүүх яамны сайдын алба хашиж байгаад 1937 оны их хэлмэгдэл эхлэхэд хамгийн анх баригдаж цаазлуулах ял сонссон 17 хүний нэг юм байна. Л.Ванганы ээж нас барж гурван өнчин хүүхэд үлдсэн учраас аавынх нь амь хэлтэрч 10 жилийн ял сонсон, эдэлж дуусаад Улсын цирк болон төв театрт мужаан хийх болсноор жаалхүү урлагт ойрхон өсчээ. Л.Ванганы төрсөн дүү Л.Нацаг, өргөмөл дүү Л.Цэндсүрэн нар нь ч бас урлагийн хүмүүс юм билээ. Тэрээр төрсөн дүү Л.Нацагийн хамт Эрхүү хотноо Рабфакт сурч байхад нь “эсэргүүний хүүхэд” хэмээн хөөж Улаанбаатарт буцаж ирээд, жил гаруй орох орон ч үгүй тэнэмэл байдлаар айл айлын тогоо өнгийж амь зуужээ. Амь зуухын эрхэнд циркт орсон нь харин хувь заяаны нарыг мишээлгэсэн гэлтэй Монголын урлагийн алтан үеийнхний тогоонд чанагдах үүдэл нь болжээ. Үүнээс хойш амьдралын харгуй нь өгсөх шатанд орж, хожим Соёлын яамны орлогч сайд хүртэл өндөр албан тушаалд хүрсэн байдаг. Л.Ванган хэмээх алхаа зөөлөн, нуруу намхан ч авьяас билгийн охь болсон зохиолч, А.Луначарскийн нэрэмжит театр урлагийн сургуулийг дүүргэсэн Монголын анхны мэргэжлийн хоёрхон найруулагчийн нэг билээ. Түүний “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Урагшлах замд”, “Арвайхээрийн талд”, “Тамирын бэр”, “Жирийн хүмүүс” жүжгүүд Монголын театр урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Өглөө”, “Талын цуурай”, “Тэмцэл” зэрэг уран сайхны кино нь дэлгэцийн урлагт хувьсгал авчирч, олны сэтгэлийг яруу сайхны увидсаараа ховсодсон юм. 49-хөн насандаа бурхан болоход нь түүний шарил дээрх хөшөөг албаар хазгайдуу байрлуулсан гэх агаад уран бүтээлийн анд, яруу найрагч Чойжилын Чимэд нь “Ванган байхгүй болсноор Монголын урлагийн ноён нуруу гулзайлаа” гэсэн санаагаар пайлуурыг нь ийн хэлтийлгэсэн гэнэм. Энэ их хүнийг нас барахад
“Бидний амьдралын шуурган дугуй Битүүхэн эргэлдэж өнхөрсөөр л байна Нас нөгчив Ванган гэсэн цахилгаан авлаа Надад нэг л үнэмшилгүй санагдлаа Хэнээс ч дутуугүй шилдэг нь байсан гэж Хэлэх ёстойгоо амьдад нь үнэлж Нүүрэн дээр нь шулуухан хэлэхэд Нүгэл биш буян л болох байсан даа” хэмээн харамссан орос найрагчийн халуун дотно үг өнөөдөр ч үнэ цэнтэй байна. Жүжиглэхүй урлагийн их найруулагчийн уран сайхны удирдагчаар нэгэн цагт ажиллаж асан Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд өчигдөр Л.Ванганы нэрэмжит танхимын нээлтийн ёслол болсон юм. Танхимын нээлтэд зохиолчийн хань Т.Пялзаа, охин В.Оюунгэрэл, В.Оюунбилэг, хүү В.Чимэдрэнцэн болон ардын жүжигчин Д.Лувсаншарав, Б.Дамчаа, А.Очирбат, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, гавьяат жүжигчин Б.Батцэцэг нар оролцлоо. Мөн Л.Ванганы амьдрал уран бүтээлийн тухай эрдэм шинжилгээний бага хурал болж, урлаг судлалын ухааны доктор Д.Батсайхан, МЗЭ-ийн шагналт Д.Мягмарсүрэн, гавьяат жүжигчин З.Жарантав нар сонирхолтой илтгэл тавив. Хурлын дараа зохиолчийн 80 насны ойд зориулан зохиосон ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, хөгжмийн зохиолч Т.Насанбуянгийн аялгуу “Ванган багшаа дурсъя” дууг КУДС-ийн оюутнууд дуулцгаав. “Тэнгэрээс илгээсэн элч” баримтат киног энэ үеэр зочдод үзүүлсэн агаад ардын жүжигчин Л.Цогзолмаа, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын алдартнуудын дурсамж Л.Ванган гэж хэн бэ гэдэгт тодорхой хариулт өгөхөөр бүтээгджээ. Энэ киног КУДС-ийн багш Т.Төмөр-Очир найруулсан гэнэ. Зохиолчийн гэргий, эдүгээ 75 настай Т.Пялзаа “Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан КУДС-ийн захирал Ж.Солонго, миний өвгөний нэрэмжит танхимыг санаачилсан соёлын тэргүүний ажилтан, докторант Н.Энхтайван нартаа баярлалаа” гэж баяраа хуваалцлаа. БСШУ-ы сайдын зөвлөх В.Алзахгүй хүрэлцэн ирж “Урлагийн бурхан Л.Ванганы 90 насны ойг тэмдэглэх үүд өнөөдөр нээгдэж байна” гэж онцолж байлаа. Л.Батцэнгэл
Start a discussion with O.vangan
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with O.vangan. What you say here will be public for others to see.