Jump to content

Хэрэглэгчийн яриа:Orgil Dio

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Wired Equivalent Privacy
===About:===
  • WEP нь IEEE 802.11 стандартын утасгүй сүлжээний нууцлал, аюулгүй байдлыг хангадаг алгоритмуудын нэг нь юм. 1999 оны 9 сард анх 802.11 стандартын нэг хэсэг нь болж олонд танилцуулагдаж, батлагдан гарсан ба үүний зорилго нь өгөгдлийн нууцыг хадгалах байдалыг нь утастай сүлжээтэй харьцуулахуйц болгох явдал байсан билээ. WEP нь анхлан суралцагч болон, судлаач нарын хувьд эхний судлах нууцлал хамгаалалт болдог билээ.
  • As wired:

Хэдийгээр нэр нь хүртэл утастай сүлжээ шиг хамгаалалттай гэх боловч WEP нь олон тооны дутагдал, сул талуудтай байсан болохыг орчин үеийн төхөөрөмжүүд баталж, нууцлалыг эвдэх, тайлах боломжууд гарч ирсэн байна. Тиймээс WEP ийн эдгээр дутагдлуудыг нөхөх, арилгахын тулд 2003 онд Wi-Fi Alliance сайжруулан шинэчлэн Wi-Fi Protected Access (WPA) ийг гаргасан байна. Мөн түүнчлэн 2004 онд 802.11i стандартыг баталгаажуулж, WEP-40 болон WEP-104 нь утасгүй сүлжээний нууцлалыг хангах баталгаагүй болсоныг зарласан билээ.

  • Дэлгэрэнгүйгээр:

WEP нь 1999 оны 9 сард анх 802.11 стандартын нэг хэсэг нь болж олонд танилцуулагдаж, батлагдан гарсан. WEP нь RC4 алгоритмийн нууцлал хамгаалалдаа ашигладаг ба бүрэн бүтэн байдлын шалгалтын хувьд CRC-32 checksum ийг хэрэглэдэг. 2004 оноос эхлэн шүүмжлэгдэж, халдлагад өртөж эхэлсэн байдаг байна. Стандарт WEP нь 40 битийн түлхүүр хэрэглэдэг(WEP-40) ба энэ нь түүний RC4 түлхүүрээ гаргаж авахын тулд 24 битийн эхлэлүүлэн чиглүүлэгч тэмдэгт хэрэглэдэгтэй эь холбоотой юм. Анхны WEP стандарт зохиогдсон даруйд Америкийн засгийн газар криптографын технологийн түлхүүрийн хэмжээний хязгаарлалт дээр хяналт тавьж эхэлсэн.WEP нь OSI model ийн хамгийн доод 2 түвшин болох Physical түвшин болон Data Link түвшинд ажилладаг байна. (concatenate - холбох)

Start a discussion with Orgil Dio

Start a discussion