Jump to content

Хэрэглэгчийн яриа:Ricky~mnwiki

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
                                       ТИТАНИК  

19 дүгээр зууны эхээр буюу 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд хүн төрөлхтний түүхэнд томоохон сүйрэл болсноос хойш 99 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа билээ. Титаник хөлгийн сүйрлийн тухай олон ном зохиол, кино гарснаас гадна маш олон домог яригддаг. Эмгэнэлт үйл явдал дэлхий дахиныг гайхшруулсан, учир нь тэр үед хүн төрөлхтөн хүмүүс ийн олноороо амиа алдах явдалд дасаагүй байв. Тэгэхэд Дэлхийн нэгдүгээр дайн сураг төдий л байсан билээ. Титаникийг сүйрсний дараах он жилүүдэд сүйрлийн тухай янз бүрийн нууцлаг домог гарч ирэх болсон юм. Норвегийн хөлөг онгоцны ахмад үхэхийнхээ өмнө Титаникийн сүйрлийг үгүйсгэн бичсэн тэмдэглэлээ олон нийтэд дэлгэжээ. Харин түүхчид Титаникийн эзэн болох саятан Морган хөлөг онгоцоор аялахаас татгалзсан тухай нотолгоог хайж эхэлсэн байна. Гэтэл хэвлэлүүдэд Титаник бол огтхон ч Титаник биш харин Олимпик хөлөг онгоцны загвараар босгосон хөлөг гэх мэдээлэл гарч эхэлжээ. Юутай ч Титаник хөлөгтэй холбоотой ямар ч домог сонирхол татах нь мэдээж. Ингээд тэдгээр домгуудаас сонирхуулья. Титаник хөлгийг сүйрэхээс 15 жилийн өмнө Нью-Йорк хотын "Арчибальд Уэлш болон К°" хэмээх хэвлэлийн газар Морган Робертсон гэгч ахмадын хөлөг онгоцныхоо сүйрлийн тухай бичсэн уран зөгнөлт номыг хэвлэн гаргажээ. Ахмад номондоо жолоодож байсан суудлын хөлөг онгоц нь сүйрэх үед хэрхэн амьд гарсан тухайгаа бичсэн байна. Хамгийн сонирхолтой нь номонд өгүүлсэн хөлөг онгоц "Титан" гэдэг нэртэй байсан бөгөөд хөлөг онгоцны овор хэмжээ, техникийн үзүүлэлт, аврах завины тоо болон амь эрсэдсэн зорчигчдын тоо зэрэг нь тэр үед бүтээгээгүй байсан Титаник хөлгийнхтэй яг адилхан байжээ. Санаанаасаа зохиосон "Титан" хөлөг бас л Титаник хөлөг шиг мөсөн уултай мөргөлдөж сүйрсэн байна. Уг ном худалдаанд гарсныхаа дараа тийм ч гүйлгээтэй биш байсан ч 1912 оны дөрөвдүгээр сард Титаник хөлгийг сүйрсний дараа эрэлт нь ихэсч хэвлэлийн газарт маш их орлого оруулжээ. Зохиогч номондоо хөлгийн сүйрлийн талаар яг л баримттай юм шиг бичсэн байв. Зохиомол Титан хөлгийн сүйрэл Титаникийн сүйрлийн өрнөлтэй яг адилхан байсан нь уншигчдыг гайхшруулжээ. Өнгөрсөн зууны эхэнд Титаникийн сурталчилгаа нь техникийн пиар кампанит ажиллагааны эхлэл болж байв. Хөлгийн эздийн зардлаар зугаалсан сонингийнхон Британийн техникийн гайхамшиг болсон 9 давхар хөвдөг ордныг тэнгэрт тултал магтаж байв. Энэ хөлөг онгоц 50 мянган тонн усан түрцтэй бөгөөд урт нь 268 метр, өргөн нь 28,2 метр байсан юм. Түүнээс гадна 762 өрөө,7 км урт хонгил болон салхилах тавцангуудтай бөгөөд хөлөг дээр зорчигчдын ая тухтай байдлыг хангахын тулд давхар ёроол хийж өгсөн бол их бие нь ус нэвтрүүлдэггүй 19 таславчтай байжээ. Хөлгийн 4 таславч усанд автсан ч Титаник живэхгүйгээр аяллаа үргэлжлүүлж чадна гэж уг хөлгийг зохион бүтээгч Томас Эндрюс олон тооны ярилцлагынхаа нэгэнд хэлж байв. Бүх төрлийн сонингууд хөлөг онгоцны шинэ тоног төхөөрөмж, мөн гоёмсог танхимын тухай болон ирээдүйн зорчигчдыг нь гайхшруулах статистик мэдээг нийтэлж байжээ. Жишээлбэл, Титаникийн агуулахад 44 тонн мах, 27 мянган шил шар айраг болон цэвэр ус, 35 мянган өндөг,70 тонн төмс,5 тонн элсэн чихэр ачсан гэх мэдээллээс гадна хөлөг онгоцны анхны аяллын зорчигчдын дунд 10 саятан байх бөгөөд тэдний сейфэнд хэдэн сая доллароор үнэлэгдэх алт, үнэт эдлэл байх болно гэдэг мэдээ онцгой анхаарал татаж байв. Титаник хөлгийн эзэмшигч болох "Уайт стар лайн" компани хөлөг онгоцоороо онцгой их бахархаж байлаа. 1912 оны дөрөвдүгээр сарын 2-нд Титаник хөлгийг үйлдвэрээс гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны 13 цагт анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарчээ. Аяллын сүүлчийн өдөр буюу аялалд гарснаас хойшхи дөрөв дэх өдөр Канадын Ньюфаундленд арлаас өмнөд зүгт 450 миль ойртсон байх үед "Далайд мөсөн уул байна. Болгоомжлоорой" гэсэн түгшүүрийн мэдээг Титаникийн холбоочид авсан байна. Радио мэдээг таван удаа хүлээн авсан боловч тэд ахмад Эдвард Жон Смитэд яаралтай мэдэгдээгүй ажээ. Өмнө нь мөсөн уул харагдахгүй байсан учраас тэр даруйд нь арга хэмжээ аваагүй бололтой. Хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж бараг 1500 хүн амиа алдан, аврах завинд сууж чадсан хүмүүс азаар амьд гарсан гэх зэргээр үйл явдлын төгсгөл ойлгомжтой. Хөлгийн сүйрлийн тухай интернэтэд ийм маягаар дэлгэрэнгүй бичсэн байдаг тул дахин давтахаа больё. Гэхдээ тухайн үедээ гайхамшигт тооцогдож байсан хөлгийн талаар өөлөх зүйл байгаа юм. Титаник хөлөг онгоцонд шөнийн цагт замыг нь гэрэлтүүлэх гэрэлтүүлэгч яагаад байгаагүй вэ? Бас урд замыг харах дуран яагаад байрлуулаагүй вэ? Титаник мөсөн уултай мөргөлдөх үед хөлгийн ахмад яагаад "Дундаж хурдаараа урагшаа" гэдэг тушаалыг өгч, сүйрэх мөчийг улам ойртуулсан бэ? Ийм тушаал өгсөн үед онгоцны хөндий маш хурдан усаар дүүрэх нь ойлгомжтой... Эцэст нь радио холбоочид яагаад SOS дохиог дэндүү оройтож өгсөн бэ? Хөлгийн ахмад яагаад SOS дохио илгээх тушаал өгөхийн оронд аврах завинд суухад зайлшгүй бэлтгэхийг бусад зорчигчдоос урьтаж Америкийн хамгийн баян хүн болох Жон Ж. Астортод мэдэгдэхийг яарсан бэ? Энэ бүхэн оньсого таавар хэвээр. Дашрамд дурдахад, Титаник хөлөг онгоцон дээр ердөө 20 аврах завь байсныг түүхчид тэмдэглэжээ. Тэдгээрт 1178 хүн л багтах боломжтой байсан бөгөөд харин хөлөг онгоцон дээр 1316 зорчигч, багийн 885 гишүүн байжээ. Эмгэнэлт явдлыг илүү гунигтай болгохын тулд бүх зүйлийг зориуд бэлтгэсэн мэт... Энэ "зориуд бэлтгэсэн зүйлийг" өрнөдийн олон зохиолч анзаарчээ. 1995 оны зургадугаар сард Лондон хотод Роберт Гардинер болон Дан ван дер Вата нарын бичсэн "Титаникийн нууц" нэртэй ном худалдаанд гарсан байна. Зохиогчид эмгэнэлт үйл явдалтай холбоотой маш хачин нөхцөл байдлуудын тухай бичжээ. Тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан "Олимпик", "Титаник" болон "Британик" хөлгийг эзэмшигч "Уайт стар лайн" компанийн эзэн Пирсон Морган эцсийн мөчид эрүүл мэнд нь муудсан гэх шалтгаанаар Титаник хөлгөөр аялахаас татгалзсан. Хөлөг сүйрснээс хэд хоногийн дараа Морган Францын нэгэн рашаан сувиллын газар нууц амрагтай байсан нь мэдэгджээ. Түүний бие цоо эрүүл байсан байна. Дараа нь Титаник хөлөгт Нью-Йорк хотын музейн орчин үеийн урлагийн үндсэн үзмэрүүд болох уран зургийн гайхалтай цуглуулгыг ачих ёстой байв. Гэвч цуглуулга эрэг дээр үлдсэн байна. Морганоос гадна түүний найзууд, ажил хэргийн түншүүд тухайлбал, Германы гангийн үйлдвэрийн эзэн Хенри Фрик, Америкийн тэрбумтан Жорж Вандербильт зэрэг 50 гаруй хүн сүүлчийн мөчид хөлөг онгоцоор аялахаас татгалзжээ. Яагаад тэд гэнэт ийм шийдвэр гаргасан бэ? Сүйрсэн хөлөг онгоц ерөөс Титаник биш байсан, харин жилийн өмнө бүтээсэн "Олимпик" хөлөг онгоцтой маш адилхан байсан гэж дуулиан шуугиан тарьсан дээрх номын зохиолчид нотолсон байна. Олимпик хөлгийн тавцан болон их биен дээрх бичгийг нууцаар өөрчилж, уг хөлөг Титаник нэртэйгээр далайд гаргасан мэт. Яах гэж? Жилийн дотор Олимпик хөлөгт янз бүрийн засвар хийсэн байна. Тэдгээрээс хамгийн ноцтой засвар нь мөсөн уултай мөргөлдсөний дараа хийсэн засвар юм. Шүүхээс мөсөн уултай мөргөлдсөнд Олимпик хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг буруутгасан бөгөөд үүний улмаас "Уайт стар лайн" компанийн эзэн сая доллароор үнэлэгдэх даатгал авах эрхээ хасуулж байжээ. Тэр үед түүнд Олимпиктой усны дусал мэт адилхан Титаникийг Нью-Йорк хотын чиглэлд аялуулах санаа төрсөн гэж "Титаникийн нууц" номыг бичигчид үзэж байгаа ажээ. Титаник хөлгийн ахмад /чухамдаа Олимпик хөлгийн ахмад/ Эдвард Смитэд мөсөн уултай бүсэд орсон ч бүх хурдаараа явах даалгавар өгсөн байсан гэнэ. Энэ бүхэн нь сүйрлийг урьдаас төлөвлөсөн байсан гэдгийг харуулж байна гэж номын зохиолчид ярьсан байна. Хэдэн жилийн өмнө шумбагч аппаратын тусламжтайгаар 3000 мянга орчим метр далайн гүнд хэвтэж байгаа хөлөг онгоцны сэгэнд хүрч, 4000 орчим янз бүрийн эд зүйлс гарган авч чадсан ч тэдгээрийн нэгэн дээр нь ч Титаник гэсэн тэмдэглээс байгаагүй нь сонирхолтой. Гэхдээ энэ бүхэн үнэхээр үнэн үү эсвэл адал явдалд дуртай хоёр хүний уран зөгнөл үү гэдгийг мэдэх аргагүй юм.

                                   "ТИТАНИК" ЖИВСНИИ НУУЦ"

1912 оны 3 дугаар сард Английн "Цагаан од" далайн тээврийн компани хөрөнгө оруулж дэлхий дээр хамгийн тохитой гоёмсог зорчигчийн хөлөг онгоц болох "Титаник"-ийг бүтээсэн бегөөд энэ хөлөг онгоцны усан түрц нь 66000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тавдах өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ. МУМИГИЙН ХАРААЛ ХҮРСЭН ЯРИА "Титаник" живсний дараа дэлхий дахинаараа доргин донслов. Азаар амьд үлдэгсэд хэдийгээр том хөлөг онгоц үнэхээр мөсөн уул мөргөсөн гэж нотолсон хэдий ч зарим эрдэмтэд тооцоо хийж үзээд "Титаник"-ийн хийц, зохион бүтээлт нь мөсөн уул мөргөлөө ч гэсэн живчихээргүй байсан гэж үзжээ. Тэгээд "Титаник" живсэн шалтгааны талаар маш олон сэжиг таавар гарсны дотор хамгийн нэртэй нь мумигийн хараал хүрсэн гэх яриа юм. 1900 оны орчим археологчид Египетийн эртний булшнаас нэгэн чулуун авс олж гаргасан бөгөөд авсан дээр "Энэ чулуун авсанд хүрсэн хүн цөм сүйрэг" гэсэн хараалын үг сийлсэн байжээ. Удалгүй археологийн хайгуулд оролцсон нэг Англи хүн Англидаа эргэж очоод гэнэт үхсэн, хожим нь бас чулуун авсыг олж гаргахад оролцсон хэд хэдэн археологч ар араасаа үхжээ. Тэгээд музейн газар чулуун авсыг хүн амьтан хүрч үзэмгүй газарт шилжүүлж өч төчнөөн сонсож дуулаад сонирхон үзэхээр ирдэг үзэгчдээс холдуулжээ. Хэдэн жилийн дараа Америкийн нэг ажил хэргийн хүн уг музейд хандаж чулуун авсыг түүнд худалдаач хэмээн хүссэнд сүүлд нь түүний хүсэлтээр бол госон байна. Тэрээр чулуун авс болон мумиг "Титаник"-аар тээвэрлүүлэхээр тийш нь явуулсан юм санж. Тэгээд сүйрэл болсны дараа хүмүүс мумигийн хараал "Титаник"-ийг живүүлсэн гэж үзэх болжээ. ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕИЙН (UFO) ДОВТОЛГОО ЖИВҮҮЛСЭН ГЭХ ЯРИА "Титаник"-аас азаар амьд үлдсэн далайчны гэрчилснээр бол далайн сүйрэл болох үеэр тэд хуягт тавцан дээрээс их далайн дунд хэсэг гайхалтай "чөтгөрийн гал"-ыг үзсэн нь хаанаас болох нь эс мэдэгдэх сүг сүнсний онгоц дээрээс ирж байсан юм шиг байжээ. Эрдэмтэд "Титаник"-ийн үлдэгдэл сэгийг хайж олох төлөвлөгөөний дагуу хөлгийн их биеийн зураг бичлэг хийсэн бөгөөд тэндээс усан доор авсан 6 гэрэл зураг дээр хаанаас гарч байгаа нь үл мэдэгдэх 8 хачирхалтай гэрэлт бие гарсан байжээ. Судлаачдын үзэхээр бол эдгээр гэрэлт биес нь агаарт нисдэг тэдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тун адилхан гэж үзсэн байна. Үүнийг үндэслэн эрдэмтэд "Титаник" санаандгүй үл мэдэгдэх нисдэг биетийн харвасан лазерийн туяаны довтолгоонд өртсөнөөс болж хөлөг онгоц усанд живсэн гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэн байна. "Титаник"-ийн их биеийн үлдэлдэл сэг 1986 онд Францын нэгхайгуулын анги умард Атлантын далайн 4000 метрийн гүнээс "Титаник"-ийн сэгийг олсон ба энэ нь уг аварга хөлөг живснээс 74 жилийн дараа анх удаа хүмүүст олдсон хэрэг болж дэлхийг донслуулсан билээ. Ирэх жил сvvлийн хоёр зуун жилд болсон хамгийн эмгэнэлт vйл явдлын нэг Титаник усан онгоцны сvйрсэний 100 жилийн ой болно. Тухайн vедээ хамгийн том энэ усан онгоц 1912 онд Атлантын далайд хийсэн анхны аялалаараа далайн гvн рvv олон хvний амь насыг авч одоод зогссонгvй, ачаа тээшийг живvvлсэн юм. Титаникийн тавцан дээр байсан олон зvйлсийн талаар хvмvvс кино болон бусад мэдээлллийн эх сурвалжуудаас хангалттай мэддэг мэт боловч энэ удаа хvн бvрийн мэдээд байдаггvй зарим сонирхолтой зvйлсийн тухай баримтыг толилуулж байна.

«Титаник» кинонд Вильям Картерын єєрийн машинаа АНУ-руу илгээж буй (тэрбээр аялалаас ємнє автомашинаа алдаж гэмтсэн тохиолдолд урьдчилан 5000 доллараар даатгасан байжээ), Роза Даунсоны авч явсан vнэтэй зургууд гардаг. Гэхдээ энэ кинонд францын импрессионистуудын зургийг харуулдаг. Жинхэнэ хувь нь усан онгоцтой хамт живсэн (Нийт єртєг нь 100.000 доллар) байна. Титаник дээр байсан єєр бусад зvйлийн талаар Мавритани буюу Титаниктай ижил загварын усан онгоц дээр хvргэгдсэн эд зvйлсийн жагсаалтаас мэдэж болно. Энэ жагсаалт єєр усан онгоцон дээр бvртгэлтэй шуудан гэгдэж явсан тул хадгалагдан vлджээ. Уг жагсаалтад ємнєхєєс илvv олон алдагдсан зvйлс тэмдэглэгджээ. Ингээд та бvхэн 1912 оны 4 дvгээр сарын хvйтэн шєнє Титаниктай хамт живсэн дараах хэдэн зvйлийг болон эд юмстай холбоотой хvмvvсийн тухай доорх баримтыг vзэцгээнэ vv.

                                         Туулайн арьс

Титаник дээр Нью-Жерсийн “The Broadway Trust Company of Camden” компанид хаягласан 3 авдар туулайн арьс байжээ. Туулайн арьсаар хvvхэд болон том хvний янз бvрийн хувцас хийдэг байж. "The Broadway Trust Company" нь банк байсан бєгєєд эдийн засгийн Их хямралын vед дампуурч хаалгаа барьжээ. Харин байшин нь vндэсний тvvхийн жагсаалтад бvртгэлтэй байдаг. The Broadway Trust Company-г бас нэгэн золгvй явдал дайрчээ. 1920 оны 10 дугаар сарын 5-нд энэ банкны элч С.Пол хэдэн арван мянган доллар болон vнэт цаасаа авч явж байгаад ээдртээтэй нууцлаг байдлаар алга болжээ. Тvvний цогцос 10 дугаар сарын 16-нд Нью-Жерсигийн Табернаклаас холгvй газар олджээ. Тvvнийг танилууд болох Франк Жеймс, Раймонд Шак нар хулгайлж амийг нь дараа нь хєнєєжээ. Дараа нь тэднийг хvн амины хэргээр баривчилж 1921 оны 8 дугаар сарын 30-нд Нью-Жерсид цахилгаан сандал дээр суулгаж цаазлажээ.

                                         Хар тамхи

Титаник дээр 4 хайрцаг хар тамхи байжээ. Vvнтэй хамт хар тамхи, vнэт арьс, барилга байгууламжаар ашиг олж хєлжсєн Жон Якоб Асторын зээнцэр Жон Якоб Астор IV аялаж явж байв. Хар тамхи, Асторын аль нь ч Нью-Йорк хvрч чадсангvй. Титаник сvйрэхээс 7 жилийн ємнє АНУ-ын Конгресс хар тамхийг хориглосон ч анагаан эмчлэх болон бусад зорилгоор хэрэглэсээр байв. Vvнээс хойш 1 жилийн дараа АНУ-ын Конгресс «Цэвэр хоол болон эмийн зvйлсийн» тухай хуулийн баримт бичиг гаргажээ. Энэ баримтанд эмийн компаниуд бэлдмэлийнхээ гадна хайрцаг дээр бvтээгдэхvvний агууламжийг сайтар бичихийг шаарджээ. Vvний vр дvнд хар тамхины олдоц огцом буурчээ.

                                        Чао-Чао нохой

Титаникийн нэгдvгээр ангилалаар Нью-Йоркийн фондын брокер Гарри Андерсон Англид ажлаар очоод буцаж явжээ. Тэрбээр эхнэртэй бєгєєд Нью-Йоркд амьдардаг байв. Эхнэр нь тvvнтэй Англи явсангvй. Харин Гарри Андерсон нохойтойгоо явж байжээ. Андерсон 3 гэсэн дугаар бvхий аврах завиар ослоос амь гарчээ. Гэхдээ тvvний нохой Титаник дээр байсан 12 нохойны 8-тай нь хамт живжээ. Ослын дараа Андерсон нохойны даатгал хэмээн 50 доллар авсан байна.

                                Гарибалдийн гарын vсэгтэй зураг

Ноён Емилио Лларио Жузеппе Порталуппи амьд хvмvvсийн нэг. Тэрбээр єєрийн тєрсєн итали орноор аялаад дараа нь Милфорд, Нью Хемпшир рvv явж байв. Титаник мєсєн уул мєргєєд зогсоход тэрбээр Нью-Йоркийн усан онгоцны буудалд ирлээ хэмээн андуурчээ. Гэхдээ Емилио хэрэг бишдлээ гэдгийг даруй ойлгоод аврах хантааз ємсєєд усан онгоцны тавцан дээр гарчээ. Тэрээр аврах завь руу тайван алхаж байгаад дараа нь завь руу vсрэхдээ усанд унасан байна. Хvмvvс тvvнийг ус руу єєрєє vсэрч байна гэж бодож. Тvvнийг Титаникийг живсний дараа эргэж ирсэн цорын ганц аврах завь аварчээ. Порталуппиг 14 дугаартай офицер Лавын завь аварчээ. Аврах завь иртэл Порталуппи хавтгай мєснєєс зууран амь тэмцэж байсан гэдэг. Емилио АНУ-д ирээд Италийн vндэсний баатар Жузеппе Гарибальдийн тvvний євєєд єєрийн нь гарын vсэгээ зурж єгсєн зургаа алдсаны нєхєн олговор болгож 3000 доллар авчээ.

                               Коллежийн лекцийн тэмдэглэл

Титаникийн хоёрдугаар ангилалын хамгийн залуу зорчигчдын нэг Сидней Кларенс Стюарт Коллеттын талаар хvмvvс нэг их мэдэхгvй. Тэрбээр Шашны сургуулийн сонсогч байсан бєгєєд Англиас Нью-Йоркийн Байрон усан буудал руу буцаж явж байв. Тэрбээр усан онгоц сvйрэхээс ємнє Титаник дээр 1912 оны 4 дvгээр сарын 14-ний ням гаригт хоёрдугаар ангилалын ресторанд 100 гаруй хvний ємнє болсон vдэшлэгийн vеэр Ламтан Картертай хамт мєргєлийн дуу дуулж байжээ. Тэр хоёр «Гурвуулаа ногоон толгодын цаагуур», «Тэнгис дэх аюулд учрагсдад зориулав», «Биднийг ариун гэрэл минь хєтлєєч» зэрэг дуунуудыг тєгєлдєр хуурын аянд нэгдvгээр хоолойгоор дуулж байв. Энэхvv арга хэмжээний дараа ламтан Картер: усан онгоц ер бусын жигд сэлж явна хэмээн хэлээд хvмvvсээс Нью-Йоркт ирэхийгээ хэрхэн тєсєєлж байна хэмээн асуусан гэдэг. Тэрбээр цааш нь хэлэхдээ: «энэ бол ням гаригийн vдэш усан онгоцон дээр мєргєлийн дуу дуулж байх vед эхний удаагийнх, гэхдээ бид энэ удааг эцсийнх бvv байгаасай хэмээн мєргєж байна» гэжээ. Усан онгоц мєсєн уул мєргєсний дараа Коллетт ламтаны хэлсэн зvйл энэ байх хэмээн ойлгоод хоёр эмэгтэйд аврах завинд суухад нь туслажээ. Эмэгтэйчvvдийг суусны дараа тэрбээр аврах завины багийнханд энэ хоёр эмэгтэйг хариуцан авч яваа хэмээн хэлэхэд тvvнийг 9 гэсэн дугаартай завинд суулгаснаар тэр ослоос амь гарчээ. Коллеттыг АНУ-д ирэхэд нь ах нь угтаж авахад тэрбээр юуны тvрvvн тvvнд бяцхан Библийн судраа єгчээ. Тvvнийг Англи руу явахад ах нь энэ судрыг єгч, буцаж ирээд дахин уулзахаараа єгєєрэй гэсэн байх. Коллетт 2 жилд сурч хэрэглэж байсан хичээлийн тэмдэглэлээ алдсаны нєхєн олговор болгож 50 доллар авчээ.

                                     Хєєрєгт цуур

Усан онгоцон дээр Ирландын фермер гуравдугаар ангилалаар Нью-Йорк руу явж байв. Ноён Южин Патрик Дели 29 настай. Тэрбээр Квинстауны усан буудлаас Титаникд суухдаа 7 фунт 15 шиллинг тєлжээ. Тэрээр онгоцонд суухдаа хєєрєгт цуураа авч суужээ. Ингээд тэр цуг яваа хvндээ энэ хєгжмєєрєє «Эринийг эргэн дурсахуй» аяыг тоглож єгчээ. Хожим нь тэрбээр хєєрєгт цуураа алдлсаны нєхєн олговор болгож 50 доллар авчээ. Хэдэн арван жилийн дараа тvvний хєгжмийг далайн ёроолоос гаргаж авсан юм. Дели Титаник сvйрэхэд хамгийн доод давхраас дээш гаран ирж аврагдсан цєєн хэдэн азтаны нэг юм. Тэрбээр хамт байсан Мэгги Дели, Берта Малвихил гэсэн хоёр эмэгтэйг 15 дугаартай аврах завинд суулган єєрєє живж буй онгоцны ёроолд vлджээ. Дели юу болсон тухай ярихдаа: Усан онгоц живж эхлэмэгц «…офицер гар буугаа гарган хvмvvс рvv чиглvvлж, эрэгтэйчvvдээс хэн нэгэн аврах завинд суух гэж оролдвол шууд буудна. Энэ офицер хоёр хvнийг буудан алсныг би харсан. Дараа нь дахин буун дуу гарсан. Єнєєх офицер тавцан дээр хэвтэж байсан. Хvмvvс тvvнийг єєрийгєє буудчихсан хэмээн ярьж байв» -гэжээ. Дели ус руу хvрэмтэйгээ vсрэн орсон нь тvvнийг хєлдєх аюулаас аварчээ. Дели ямар нэгэн аргаар хємєрсєн аврах завь Б-рvv очиж чадсан юм. Дараа нь тvvнийг Карпатия усан онгоц ирж аварсан бєгєєд vvнээс хойш Дели єнєєх хvрэмээ сахиус мэт хайрлан, vргэлж авч явдаг болжээ.

Your account will be renamed

[кодоор засварлах]

03:46, 18 Гуравдугаар сар 2015 (UTC)

09:41, 19 Дөрөвдүгээр сар 2015 (UTC)