Хэрэглэгчийн яриа:Sainaa dess
Сэдэв нэмэхӨгөгдлийн сангийн тухай
[кодоор засварлах]Өгөгдлийн сангийн тухай
Өгөгдлийн сан. Логик уялдаа холбоотой өгөгдлийн элементүүдийн нэгдсэн цуглуулга юм. Өгөгдлийн сан нь өмнө нь тус тусдаа хадгалагдсан файлуудыг олон янзаар хэрэглэгдэх өгөгдлөөр хангах логик элементүүдийн цуглуулгаруу нэгтгэдэг. Тиймээс өгөгдлийн сан нь нэгж болон нэгжийн хоорондын харилцаа холбоог дүрсэлсэн өгөгдлийн элементүүдийг агуулдаг. Тодорхой утга агуулгатай, дүрслэж болох мэдээллийг өгөгдөл гэнэ.
Жишээлбэл: хүний нэр, утас, хаяг, гэх мэт өгөгдлийг дэвтэр, компьютерийн дискэнд бичиж, хадгалж болно. Энэ нь өгөгдлийн сангийн ерөнхий тодорхойлолт болох бөгөөд илүү нарийвчилж тодорхойлбол өгөгдлийн сан дараах шинж чанарыг агуулдаг. Үүнд:
• Өгөгдлийн сан нь ямар нэгэн бодит орчныг, өөрөөр хэлбэл өгөгдлийн санг зохион байгуулахаар судлаж байгаа тодорхой орчныг дүрсэлнэ • Өгөгдлийн сан нь логик уялдаатай өгөгдлийн цуглуулга. Иймд хоорондоо авцалдаагүй, энд тэндээс цуглуулсан өгөгдлүүд өгөгдлийн сан болж чадахгүй. • Өгөгдлийн санг тодорхой зориулалттай загварчилж, байгуулна. Өгөгдлийн сангийн хэмжээ болон бүтэц дурын байж болно. Өгөгдлийн сангийн төрөл • Үйл ажиллагааны өгөгдлийн сан • Хуваарилагдсан өгөгдлийн сангууд • Гадаад өгөгдлийн сан • Гипермедиа өгөгдлийн сангууд Үйл ажиллагааны өгөгдлийн сан. Байгууллагын үйл ажиллагаа болон процессуудыг дэмжихэд шаардлагатай дэлгэрэнгүй өгөгдөо хадгалагдсан байдаг.
Жишээлбэл: хэрэглэгчдийн өгөгдлийн сан, хүний нөөцийн өгөгдлийн сан, бүтээгдэхүүний өгөгдлийн сан, бусад төрлийн бизнесийн үйл ажиллагаануудын өгөгдлийг нэгтгэсэн өгөгдлийн сан гэх мэт...
Хуваарилагдсан өгөгдлийн сангууд Хуваарилагдсан өгөгдлийн сангууд гэдэг нь олон газар байрлаж байгаа серверүүд дээр хадгалагдсан өгөгдлийн сангуудын хуулбар эсвэл хэсгүүдийг хэлдэг. Давуу тал нь үнэ цэнэтэй өгөгдлийн хамгаалалт болохоос гадна өгөгдөл жижиг хэмжээний өгөгдлийн сангуудад хуваарилагддаг. Байрлал бүр өөрсдийн өгөгдлөө удирдах бөгөөд бүх байрлалууд бусад газар байрласан байгаа өгөгдөлрүү хандах боломжтой. Байрлал болгон дээр байгаа өгөгдлийн сангийн гүйцэтгэл сайжирч байдаг. Хувиарлагдсан өгөгдлийн сан нь магадгүй үйл ажиллагааны эсвэл шинжилгээний өгөгдлийн сангууд гэх мэт бусад өгөгдлийн сангийн хуулбар байж болно. Гадаад өгөгдлийн сан Гадаад өгөгдлийн сан нь Арилжааны онлайн серверүүдээс эсвэл World Wide Web-ээс авдаг төлбөртэй авдаг мэдээллийн сангууд юм. Вэб сайтууд нь гипермедиа өгөгдлийн сан доторх олон төрлийн баримт файлуудын холбоос бүхий маш олон янзын дуусашгүй мэдээллийн хуудсуудаар хангаж байдаг.
Өгөгдлүүд нь эдийн засгийн статистикийн хэлбэрээр болон хүн амзүйн статистикын зорилгоор ашиглах бүрэн боломжтой байдаг. Эсвэл мэдээллийг харах, абстракт болон хуулбарыг нь татаж авах хэлбэрээр ашиглагдах боломжтой байдаг.” Гадаад өгөгдлийн сан нь World Wide Web болон бусад гадаад эх сурвалжаас онлайнаар сүлжээ ашиглан холбогддог өгөгдлийн сангийн төрлийг хэлнэ.
Гипермедиа өгөгдлийн сангууд
Гипермедиа өгөгдлийн сангууд нь Гипер холбоосоор холбогдсон мультимедиа буюу текст, график, видео клипүүд болон аудио бичлэгүүд бүхий хуудаснуудаас бүрддэг. Уялдаа холбоотой өгөгдлийн бичлэгүүдээс илүүтэйгээр уялдаа холбоотой гипермедиа хуудасны элементүүдийг агуулж байдаг.
Өгөгдлийн сан үүсгэх
Ямар ч өгөгдлийн сантай програм байсан хамгийн түрүүнд тухайн програмдаа зориулсан өгөгдлийн сангаа үүсгэх хэрэгтэй болдог. Өгөгдлийн санг мэдээж ӨСУС дотроо үүсгэх ба ихэнхдээ програмийнхаа нэртэй адилханаар нэрлэдэг нь өөр бусад програмуудын өгөгдлийн сангуудтай андуурахгүй гэсэн хэрэг юм. Жишээ нь Pizza Payment гэдэг програм байлаа гэж бодоход өгөгдлийн сан нь pizza_payment байх жишээтэй.
Өгөгдлийн сан нь өмнө нь тус тусдаа хадгалагдсан файлуудыг олон янзаар хэрэглэгдэх өгөгдлөөр хангах логик элементүүдийн цуглуулгаруу нэгтгэдэг. Тиймээс өгөгдлийн сан нь нэгж болон нэгжийн хоорондын харилцаа холбоог дүрсэлсэн өгөгдлийн элементүүдийг агуулдаг.
Өгөгдлийн санг байгуулж, хөгжүүлэх Өгөгдлийн сангийн администратор (DBA) нь ү аливаа байгууллагын өгөгдлийн санг байгуулж, хөгжүүлэх үүргийг хүлээнэ. Үндсэн үүрэг нь байгууллагын өгөгдлийн сангуудын нэгдмэл байдал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, өгөгдөл тодорхойлох хэлийг ашиглан өгөгдлийн агуулга, холбоо хамаарал,бүтцийг байгуулж, тодорхойлох бөгөөд тэдгээр тодорхойлолтууд нь өгөгдлийн толь бичигт эсвэл мета өгөгдлийн агуулахад хадгалагдана.
Өгөгдлийн толь бичиг гэдэг нь өгөгдлийн тухай өгөгдлийг (мета өгөгдөл) агуулдаг бөгөөд тусгай програм хангамжын бүрдэл хэсэг дээр түшиглэн өгөгдлийн тодорхойлолтуудын баазыг удирддаг. Идэвхитэй эсвэл идэвхигүй байж болно
Өгөгдлийн сангийн хөгжүүлэлт нь дараах байдлаар хийгддэг: 1. Өгөгдлийн төлөвлөлт – Байгууллагын бизнесийн үйл ажиллагааны загварыг дүрслэх 2. Шаардлагын тодорхойлолт - Байгууллагын үйл ажиллагааны эцсийн хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох 3. Схемчилсэн загвар – Хэрэглэгчийн бүх мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхой загвараар илэрхийлэх. /Нэгжийн холбоосын диаграм гэх мэт загвараар/ 4. Логик загвар - Схемчилсэн загварыг ӨСУС-ийн өгөгдлийн загварлуу хөрвүүлэх 5. Бодит загвар – Өгөгдлийн хадгалалтын бүтэц болон хандалтын арга замыг тодорхойло
Өгөгдлийн санг удирдах систем (ӨСУС) Таны програм хэрэглэгчийн явуулсан хүсэлтийн дагуу автомтаар өгөгдлийн сангаас мэдээллийг хайж, тодорхой формат, тодорхой хугацаа, тодорхой шүүлттэйгээр үр дүнгүүдийг буцааж өгдөг байх ёстой. Аль болох бага хугацаа, аль болох чанартай үр дүн, мөн мэдээж нууцлал хамгаалалт. Олон олон програмууд өгөгдлийн сан гэдэг зүйлээ мөн олон олон аргаар шийдсэн байдаг. Жишээ нь энгийн текст файлын бүтэц дээр шийдсэн нь ч байдаг. Гэвч энэ нь дийлэнхдээ хугацаа болон нууцлал тал дээр доголдол үүсгэх явцгүй санаа юм.Тиймээс зайлшгүй database management system буюу өгөгдлийн санг удирдах систем гэдэг зүйл байх шаардлагатай болдог. Энэ нь өгөгдлийг дэс даралаасан, эмх цэгцтэйгээр хадгалах, богино хугацаанд хайх, нууцлал хамгаалалтыг сайжруулах гэх мэт зүйлсийг автоматаар шийдэж өгсөн байдаг. Мөн бусад програмчлалуудтай чөлөөтэй уялдан ажилладаг, хөгжүүлэгчид хүндрэлтэй бус байх гэх мэт давуу талуудыг агуулдагаараа энгийн гар аргаар өгөгдлийн сангийн систем хийхээс хавьгүй илүү уян хатан, хүчирхэг сонголт болдог.
Маш олон нэр төрлийн ӨСУС-ууд байгаас жишээлвэл: Active - MySQL, MS-SQL, PostgreSQL г.м. Cloud - MongoDB, Cassandra г.м. Embedded - Embedded InnoDB, SQLite г.м.
Өгөгдлийн санг удирдах аргууд
Зохион байгуулагдсан өгөгдлүүдийг удирдах орчин үеийн аргуудын үндэс суурь нь Өгөгдлийн санд байрлах салангид файлуудруу өгөгдлийн бичлэгүүдийг нэгтгэж оруулах, Өгөгдөлрүү янз бүрийн хэрэглээний програм ашиглан хандаж болохоор зохион байгуулах бөгөөд ӨСУС /Өгөгдлийн сан удирдах систем/ нь хэрэглэгч ба мэдээллийн сангуудын хооронд програм хангамжийн интерфейсийн үүрэг гүйцэтгэнэ.
“Өгөдлийн сан удирдах систем гэдэг нь өгөдлийн сан үүсгэх, болосруулахад зориулсан програмын цогц юм. ӨСУС нь төрөл бүрийн өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох, үүсгэх, боловсруулахад ашиглаж болох ерөнхий зориулалттай программ хангамж юм. ” ӨСУС-ийн үндсэн функцүүд нь шинэ өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн ПХ-ийг бий болгох, байгууллагын өгөгдлийн сан доторх мэдээллийг хадгалах, эцсийн хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангахын тулд өгөгдлийн санг ашиглах гэсэн үндсэн 3 функц юм.
Өгөгдлийн сангийн хүсэлт Өгөгдлийн сангийн хамгийн гол үр өгөөж нь эцсийн хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг хүсэлтийн хэл /query/ болон тайлан гаргагчийн тусламжтайгаар явуулсан хүсэлтэнд нь тохирох мэдээллийг олж өгөхөд оршино. Хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй цагтаа авахад тусална Sql (Structured Query Language) олон улсын стандарт хүсэлтийн хэл бөгөөд олон ӨСУС-н багцуудад ашиглагддаг. Энэхүү хэлээр дамжуулан ӨСУС-тэй харьцдаг бөгөөд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн үйлдэл хүсэлтүүдийг SQL Query-н тусламжтайгаар гүйцэтгэж байдаг.
Жишээ нь SELECT student_name FROM Student WHERE Student_kode=FA07B078 гэсэн кодыг энгийнээр тайлбарлавал Оюутан гэсэн хүснэгтээс FA07B078 кодтой оюутны нэрийг харуулна гэсэн үг юм. Graphical and Natural Queries энэ нь тодорхой програмчлалын мэдлэггүй хүмүүс хэрэгтэй мэдээллээ хэрэглэгчийн график интерфэйсээр дамжуулан авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энгийн хэрэглэгч код бичихгүйгээр энгийн интерфэйстээ харьцаж мэдээллээ авахыг хэлж байгаа юм.
Жишээ нь та нар хичээл сонголт хийх, эсвэл сэдэвчилсэн төлөвлөгөө харах гэдэг нь цаанаа заавал өгөгдлийн сантай харьцаж байгаа бөгөөд та бүхэн код бичихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авч чаддаг.
Өгөгдлийн санг хөтлөх, үйлчилгээ хийх гэдэг нь ажил гүйлгээ боловсруулах системүүд болон бусад хэрэглээний програмуудыг ӨСУС-н тусламжтайгаар ажиллуулахыг хэлнэ. Бизнесийн үйл ажиллагаа гэдэг бол тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж байх ѐстой бөгөөд байгууллагын өгөгдлийн сан ч гэсэн тухайн өөрчлөлтийг хийдэг байх ѐстой. Бизнесийн байгууллага дахь өгөгдлийн агуулахын ашиг тус хэрэгцээ шаардлага Байгууллага өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн санг мэдээллийн системдээ нэвтрүүлснээрээ түүхэн өгөгдөл дээрээ тулгуурлан шинжилгээ хийж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, оновчтой шийдвэр гаргахад туслах мэдээллийг авч зах зээлд өрсөлдөх давуу байдлыг бий болгож чаддаг.
Харин өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сантай мэдээллийн систем ашигладаггүй байгууллагын хувьд аливаа шийдвэр гаргалтыг байгууллагын экспертүүдийн мэдлэг буюу дадлага туршлагатай ажилчдийн зөн совинд тулгуурлан шийдвэр гаргах шаардалага гардаг нь тоон өгөгдөл мэдээлэл дээр тулгуурлан шийдвэр гарагахад тусладаг өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сангийн хэрэгцээ шаардлага ямар их бий болж байгааг харуулж байна. Өгөгдлийн агуулах нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд дараах ашиг тусыг бий болгож чаддаг байна.
• Мэдлэгийг бий болгох • Бизнесийн хоолбоо харилцааг хөгжүүлэх • Хөрөнгө нөөцийн зохистой зохион байгуулалтыг бий болгох • Зардлыг бууруулах • Бүтээмж гүйцэтгэлийг сайжруулдах • Борлуулалтыг өсгөх