Хэрэглэгчийн яриа:Sainaa x

Page contents not supported in other languages.
                      Александр Васильевич Суворов

Түүний намтар:

Александр Васильевич Суворов бол Оросын үндэсний баатар, ялагдашгүй жанжин,Оросын дайны урлагийг үндэслэгч юм.Тэрээр 1730 онд генерал Василий Иванович Суворовын гэр бүлд Москва хотод төржээ. 15 настайгаасаа эхлэж армид алба хааж эхэлсэн байна.

Жүрчидэй бол урууд овогтны дээдэс. Начин баатрын ахмад хөвгүүн. Уруудайн зургадугаар үеийн ач болно.

“Арван гурван хүрээний байлдаан”-ы дараа Жамухад харьяалагдаж байсан Урууд нар Жамухаас салж, Тэмүжинд нийлэн иржээ. Тэр үед урууд аймгийн түрүү нь Жүрчидэй байжээ. Жүрчидэй бол ухаалаг жанжин, эрэлхэг баатар хүн билээ. Жүрчидэйг ирсэнд Чингис хаан баясаж Ононы шугуйд их найр хийжээ. Түүнээс хойш олон удаагийн тулалдаанд Жүрчидэй уруудаа удирдан мангудын Хуйлдартай хамт их цэргийн манлайд явж байлджээ.

1203 оны “Муу өндрийн байлдаан”-д Чингис хаан Жүрчидэйд итгэн манлайд байлдахыг санал болгожээ. Тэгээд Жүрчидэй, Хуйлдар хоёр урууд, мангуудаа удирдан Чингисийн цэргийн манлайд байлджээ. Энэ тулалдаанд Хуйлдар шархтаж, Жүрчидэй уруудаа удирдан Жүрхин, Түмэн, Түбэгэн, Донхайд зэрэг аймгийн цэргийг дарж, мөн Хори Шилэмүн тайжийн мянган шадар цэргийг довтлон даржээ.

Жэжээр өндрийн тулалдаанд Жүрчидэй, Архай Хасарын хамт мөн их цэргийн манлайд байлдаж Ван ханы цэргийг дарахад их гавьяа байгуулжээ.

1204 онд Найманыг дайлахад Жүрчидэй, Хуйлдарын хөвгүүд Мөнх, Халз нарын хамт урууд, мангуудаа удирдан дөрвөн хошуучийн гэзэгт байлдаж найманыг даржээ.

1206 онд Чингис хаан Жүрчидэйг наян найман гавьяатны зургадугаарт шагнажээ. Жүрчидэйн гавьяаг Чингис хаан тусгайлан дурдахдаа “Жүрчидэй чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа” гэж үнэлсэн бөгөөд

“Алалдахуй өдөр

Алша өргөсний тул

Үхэлдэхүй өдөр

Өрсөлдсөний тул”

татвар хатан Ибакаг Жүрчидэйд соёрхжээ. Дараа нь Жүрчидэй дөрвөн мянган уруудаа захирч, Алчи ноён, Толон гэрбийн хамт Чингис хааны дүү Хасарт харьяалагдаж, Алтан улсыг дайлах үед Хасарын хамт зүүн гарын цэргийг захиран Жижүү болон Лиюүши зэрэг газрыг эзэлсэн бөгөөд дараа нь Алтан улсын умард нийслэл Да Дин пү хотыг дайран, Зүрчидийн нутгаар нутаглаж байгаад удсангүй өвчнөөр үхлээ гэдэг билээ. Жүрчидэйн хөвгүүн Хэтэй Мүнчү эрдэм чадвар төгс тул эцгийнхээ хамт мянганы ноёноор өргөмжлөгдсөн бөгөөд Алтан улсыг дайлсны дараа Жиюүн вангаар өргөмжлөг

ЗҮЧ ХААНЫ БУНХАН[кодоор засварлах]

Арван гуравдугаар зууны монгол-кипчакийн уран барилгын гайхамшигт дурсгал – Зүч хааны бунхан судлаачдын анхаарлыг их татдаг юм. Чингис хааны ууган хүү Зүч, хаан эцгээсээ Монгол морины туурай хүрэх өрнөд нутгийг мэдэж явах зарлиг сонсон, үүрэг хүлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нутаг бол одоогийн Казакстаны баруун, төв, хойд хэсэг, Узбекистаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг юм. Зүч хаан одоогийн Байконурын сансрын буудлаас зүүн зүгт Жезказган хот байгаа газрын ойролцоо Сарысу голын сав нутагт төвлөрөн нутаглаж байжээ.

Ус бэлчээр сайтай, урин дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бөхөн, чоно, үнэг, хярс, тарвага элбэгтэй эл нутагт Зүч хаан өөрийн шадар ноёд Хунан, Мүнхзүр, Хэтэ нарынхаа хамт ан авд мордон нүүдэллэн аж төрөх дуртай байв. Тэрбээр тэндхийн төмөр, зэсийн баялгийг ашиглан сумны зэв, жад, зэс, гуулин эдлэл, сав, цээживч, толь үйлдэх дархцуулаар ажлыг хийлгэж байжээ. Жезказган хэмээх нь “Зэсийн дарханы газар” (гасан) Жезды гол нь “Зэстэй” гэдэг монгол үгнээс гаралтай домог одоо ч Казакстанд бий. Зүчи хааны төвлөрөн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч өнгөрдөг байжээ. Энэ замаар Невийн Александр, Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв.

Ууган хүү Зүчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцүүлэн боддог байв. 1227 оны өвөл хаврын заагаар Зүч хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битүүлэг шалтгаанаар нас нөгчжээ. Чингис хаан ууган хүүдээ сүрлэг сайхан бунхан бариулсныг Бат хаан, түүнийг залгамжлагчид, олон үе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хүрээ хумигдсан хэдий ч Хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бүр 1930-аад оны үед тахиж байсан мэдээ бий. Бунхны барилгын урт нь 9.6 метр гэж номонд тэмдэглэсэн байна. Бунханы гадаад төрх, суурь хэсгийн бүдүүвч зургийг харьцуулан бунхны өндөр нь 7.5-10 метр (3 хувилбараар тооцоолсон) өргөн нь 7.3 метр, гол танхимын ханын зузаан 1.15 метр орчим гэж судлаачид тооцоолон гаргасан байна. Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой.

Хаалганы дээд хөндлөвчинд тавьсан загнаас өөр модон хөндлөвч, баган, тулгуур байхгүй. Бунхныг бүхэлд нь хөндлөвчгүй бүтцийн зарчмаар барьжээ. Бунхны үндсэн хана болон голлох бүтэц хэсгийг улаан тоосгоор өрж, зарим хэсгийн чимэглэлд өнгөлсөн улаан тоосго ашиглажээ.

Бунхны нүүрэн тал нь ёслолын байгууламж хэлбэрийг тод илэрхийлсний дээр товойлгосон хээ угалзаар чимэглэжээ. Хаалганы чимэглэл хээ нь нэн уран. Бунхны гэр хэлбэрийн хэсгийг бүтээхдээ хээрийн хайрга, шаварлаг занар чулууг наанги шавраар барьцалдуулан өржээ. Бөмбөгөр дугуй хэсгийн хээ угалз чимэглэлийг хийхдээ тоосгыг шаталсан гурвалжин хэлбэртэй их л энгийн аргаар өрж, тойруулан бүслүүрдэж оройг нь оюу хольцтой вааран чимэглэлээр өнгөлсөн байна. Бунхны гадна хананд товойлгон урласан чимэглэл, оройн вааран өнгөлгөөг нэлээд хожим их сүйтгэсэн нь бунхны ойр орчмоос үлдэц нь олдож байна. Бунхныг барихдаа Монгол, кипчакийн уран барилгын тухайн үеийн арга барилыг нягт хослуулжээ.

Бунхны вааран хавтан шалны дор хоёр үе тоосго өрсөн нь суурийг их гүн тавиагүй байх хэмээн эрдэмтэд үздэг.

ЖАРЧИУДАЙ ӨВГӨН[кодоор засварлах]

Урианхай овогтны Жарчиудай өвгөн бол төмрийн дархан хүн билээ.

Урьд Дэлүүн болдогт Жарчиудай өвгөн Есүхэйн харьяат байжээ. Тэмүжинийг төрөхөд Жарчиудай өвгөн Тэмүжинд нэгэн булган өлгий хүргэж өгсөн бөгөөд Зэлмэ нэрт хөвгүүнээ Тэмүжинд нөхөр болгон өгөхөөр амлажээ.

Тэгээд Тэмүжинийг арван долоон настай, Бүрги эрэгт нутаглаж байхад Бурхан Халдунаас Урианхай иргэн Жарчиудай өвгөн хөөргөө үүрч Зэлмийг дагуулан ирж өгүүлрүүн:

“Ононы Дэлүүн болдогт бүхийд Тэмүжинийг төрөхөд булган хөнжил өгч билээ би. Энэ хүү Зэлмийгээ өгюу гэтэл өчүүхэн байсан тул авч явлаа. Эдүгээ Зэлмийг Эмээлээ тохуул Үүд ээ сөхүүл” хэмээн өгөв. Зэлмэ Тэмүжин нарын нөхөрлөсөн түүх ийм буюу.

Сүүлд Тэмүжинд Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй нар мөн нийлэн иржээ. Жарчиудай өвгөн маш ухаалаг, хүн сайн таньдаг, үнэнч нөхөрлөлийг их хүндэтгэдэг хүн байжээ.

1. Чингис хаан болон түүний их хатан Бөртэ нарын том хүү Зүчи нь дундад азийг байлдан дагуулагч цэргийн жанжин юм. Зүчи болон түүний залгамжлагчдын эзэнт улс нь Монголын эзэнт гүрний баруун хойд хэсэг бөгөөд Оросын түүхэнд бичигдсэнээр "Алтан ордон" юм. Зүчи хан нь 1182 онд төрсөн бөгөөд түүний төрсөн эцэг чухам хэн болох нь тодорхойгүй юм. Учир нь Бөртэ хатан Мэргэдэд олзлогдоод суллагдсаных нь дараа Зүчи төрсөн байдаг. Гэвч Чингис хаан Зүчийг өөрийн хүүгээ хэмээн зарласан билээ.

2.айлдан даг Буулалт:

Зүчийн хүүхэд Насин тухай тун бага мэдээлэл байдаг. 1207 онд Чингис хаан Зүчийг Байгаль далайн өрнө зүг рүү илгээж тэнд оршин суух ойн овог аймгуудыг байлдан эзлүүлхээр явуулсан. Ингэсэнээр Зүчи буриад, киргиз гэх мэт улсуудыг эзэлж авчээ.

3. Цин улс руу довтлов:

1213 онд Чингис хааны удирдлагаар Монгол цэргүүд Цин улс руу довтлов.Чингис хааны цэргүүд 3 хуваагдсан. Гол хүчийг Чингис хаан болон түүний бага хүү удирдан хөдөлжээ. Өрнөдийн армийг нь Зүчи болон Өгөдэй, Цагаадай нар удирдан довтлов. Харин дорно хэсгсийг нь Чингис хааны дүү Хасар толгойлсон байна. Улмаар Цин улсыг эзлэн авч үлэмж их алба татвар авсан байна.

4. Киргизийн бослогыг дарав:

1217 онд Монголын цэрэг Байгалийн ойролцоох Түмтийг довтлов. Түмтүүд Монгол цэргүүдийн довтолгоог зогсоосон аж. Чингис хаан Киргизийг Түмтийн эсрэг довтлуулах гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд 1218 онд Зүчээр удирдуулсан цэргүүд довтолж эсэргүүцэн боссон Киргиз болон бусад овог аймгуудыг хялбархан эзэлж авсан ажээ.

5. Дундад Азийн улс орнуудыг байлдан дагуулав:

- Рашад Ад Дсени түүхэнд бичиж үлдээснээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Зүчи нь эцэг эх Чингис хаан болон дүү Цагадайтайгаа тийм ч сайн бус харилцаатай байжээ. Түүний яг хэдийд нас эцэлсэн нь тодорхой бус юм. Зүчийг 1226 онд эсвэл 1227 онд 40 гаруй настайдаа өөд болсон гэж үздэг байна. Зүчийн үр хүүхэд, өв залгамжлагчид нь Дундад Азийн олон улс орныг эзлэн захирч улс гүрнээ хүчирхэг болгож байсан. Надмид хүү хэн нэгэн хүнийг заах гэвэл "Мэднэ ээ, мэднэ" гэж хэлдэг байжээ. Эх нь өглөө Цээнийн цэцэг түүлгэхээр хүүгээ явуулав.

Күнзийн Сургааль[кодоор засварлах]

Хятадын ёс суртахууны болон гүн ухааны сургааль болох Күнзийн сургаалыг гүн ухааны сургагч Конфүзи мастер Конг м.э.ө 551-478 онд боловсронгуй болгосон. Күнзийн сургааль нь зун намрын үед ёс суртахуун ба сэтгэл судлалын сургуулиалтаас үүсэлтэй гэвч хожим нь хан гүрний үед метафизик ба логикийн бүлэг нь үүссэн. Кюүн гүрний дараа хятадад күнзийн сургааль хууль ёсоор хятадын албан ёсны үзэл суртал болсон ба “хүний гурван махбодь “ үзэл суртал маост комнизм түүний дараагаар бүгд найрамдах хятад ард улсын байгуулалт хүртэл байсан.

Күнзийн сургаалийн гол үзэл нь хүмүүнлэг ёс,хүн амьтан хувийн болон нийтийн идэвхи зүтгэлээр хөгжин дэвшиж , төгөлдөржих ялангуяа хувь хүний бүтээлчээр төгөлдөржих итгэл үнэмшил юм. Күнзийн сургааль нь ариун журамыг сахих ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэдэг. Рэн,юй,ли- д суурилсан. Рэн нь нийгэмд хүн бусдад хүнлэг энэрэнгүй ёсоор хандах үзэл бөгөөд юй нь шулуун шударга зан ёс суртахууны үзэл, ли нь хэр хэмжээний зохицол болон хүн нийгэмд хэрхэн зөв амьдрах ёс зүйг тогтоох тухай үзэл юм.Күнзийн сургааль рен ба юйгийн эрхэм зүйл болох ёс суртахууний төлөө идэвхтэй ба идэвхгүй аль аль нь хэрэв шааардлагатай бол амьдралд бууж өгөх зарчмыг баримталдаг.Күнзийн сургааль нь хүнлэг энэрэнгүй бөгөөд ямар нэгэн шашин шүтлэг, байгаль эх,бурхан зэрэгт хамааралгүй юм.

Хятад,Тайван, Солонгос,Япон Болон Вейтнам зэрэг улсуудад Күнзийн сургаалийн соёл хүчтэй нөлөөлсөн байдаг. Ялангуяа хятадын нутаг дэвсгэрт оршин суугчид, жишээлбэл сингапур .Хэдийгэээр эдгээр бүс нутгуудад Күнзийн сургаалийн үзэл зонхилдог боловч цөөхөн хүмүүс Күнзийн сургаалиас өөрсдийгөө олж авдаг бөгөөд күнзийн сургаалиас гадна хүмүүс христ, будда, ислам болон ардчилсан марксизм,капитализмийн үзэл суртал, итгэл үнэмшилээр явдаг.

Күнзийн сургаалийн сэдвүүд

Энэ бүлэгт нэмэлт нотолгоог иш татах шаардлагатай. Энэхүү эхэд үнэн зөв эх сурвалжийг нэмэж өгөхийг хүсэж байна. Худлаа матерал магадгүй хасагдах болно.

Хүмүүнлэг энэрэгүй ёс нь күнзийн голт зарчим юм. Энгийнээр ойлгох болох күнзийн сургаалийн үзэл бол үнэнч шударга зарчим болон хүнлэг чанарын учир зүйгээр дэлхийг судлан шинжлэх явдал юм. Практикт, анхдагч үүсгэн байгуулалт болон күнкийн сургаалийн үүрэг нь нийгмийн бүхийл давхаргынханы дадаж зуршсан гүн ухааны ёс суртахуун байсан. Күнзийн сургаалийн онол нь сайн сайхныг дэлгэрүүлэх болон үл өрөчлөгдөх 5 зарчим буюу Вүчанг,Хан гүрний үед күнзийн сургаалийн эрдэмтэд өгүүлсэн байдаг. Тэрхүү таван зарчим нь Рэн буюу хүнлэг энэрэнгүй ёс,Юй буюу үнэнч шударга,Ли буюу ёс зүй дэг жаяг, Зи буюу мэдлэг,Хин буюу итгэл юм. Эдгээр нь сонгодог 4 зарчимтай холбогддог.Зонг буюу хаант засаг, Хиа буюу эцэг эхээ энэрэх,Жие буюу тэвчээр,Юй буюу шударга ёс юм. Өөр бусад хэсэг болох,[Чэнг]] буюу үнэнч зан,Шү буюу хайр энэрэл хүлцэнгүй байдал, Лиан буюу цýвэрч байдал,Чи буюу ичгүүр сонжуур зөв бурууг ухаарах,Ёонг буюу эр зориг,Вэн буюу өгөөмөр зан,Лианг буюу эелдэг байдал,Гонг буюу хүндэтгэлтэй байдал, Жиан буюу арвич хямгач , Ранг буюу даруу төлөв байдал зэрэг байдаг. Эдгээр бүх зарчимуудаас Рэн буюу хүнлэг энэрэнгүй ёс болон Юй буюу шударга байдал хоёр нь үндсэн суурь юм. Заримдаа сургаалиуд нь худал орчуулагдсан байдаг.

Рэн буюу "Хүнлэг энэрэнгүй ёс"

Рэн бол сайн санааг түгээх хамгийн чухал Конфүзмын сургаалийн нэг бөгөөд нийгмийн болон бие хүн бүгд бусдийн төлөө байх гэсэн хүнлэг ёсны сургааль юм. Конфүзмын энэхүү сургааль нь магадгүй харилцааны ёс суртахууны хамгийн сайн илэрхийлэл юм.

Алтан дүрэм: Чи бусдад туслахгүй бол бусад нь чамд туслахгүй.

Конфүзм нь хэзээ ч хүн болж төрөх нь сайн уу муу юу эсэх, юу ч үгүй "хүмүүс төрөхдөө бүгд ижил байдаг бөгөөд амьдрал дээр бүгд өөрчлөгддөг " гэсэн утгатай байх Конфүзм нь бүх хүн зөн совинтой төрдөг гэдгээ ухамсарладаг байх ёстой. Гэвч хүн нөхцөл байдал болон сурах, практикийн нөлөөгөөр өөрчлөгддөг. Кунзын бодлоор бол зөн совингоо үл харгалзан юу хүсч байгаагаа хийдэг учираас эерэг болон сөрөг үр дүнг авчирч тэгэснээр хэрэгтэйгээ дэмждэг байна.Харан Минцүгийн бодлоор хүн анх төрөхдөө л сайн чаннар болох өрөвдөн нигүүсэх сайхан сэтгэл байдаг хэдий ч тэд өөрөө өөртөө хар санааг бий болгодог гэж үзжээ.

Зан аашийн 3 төрлийн эхний төрөл болох "хүмүүс байгалиас анх төрөхдөө л сайхан сэтгэлтэй байдаг"гэсэн санааг Минцү гаргажээ.Эцэст нь бүхий л онол хүн төрөлхтний боловсрол болон соёлын талаарх чухал зүйлийг мэлэхэд оршино.

Нөгөөтэйгүүр Рэн бол улс төрийн хэм хэмжээ юм. Хэрвээ Рэний тэнцвэр алдагдаж Күнзийн сургааль дангаараа байхын бол хүн төрөлхтний биеэ авч явах, захирагдах нь хэцүү. Рэн бол улс төрийн онолын үндэс юм. Энэхүү таамгаар хэмжээгүй эрхт захирагч, хүн чанаргүй үйлдлийг тэвчихийг ухуулдаг. Хүний үнэргүй захирагч хохирол алдагдалын аюулыг бий болгож үүнийгээ "тэнгэрийн таалал" мэт ойлгуулдаг. Захирагч нь дуулгавартай байх хэрэгцээгээр дутагддаг. Гэвч ямар нэгэн захирагч хүн төрөлхтийг ноёрхож мөн хүмүүст санаа тавьж дуулгавартай хатуу чанд байлгаж эрх мэдлээ сайн санаагаар харуулах нь тэнгэрийн санаа байдаг.

Ли буюу ёс зүй дэг жаяг

Күнзийн сургаалд Ли гэдэг үгийг англи хэлэнд орчуулахдаа өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа шашны бус талаас авч үзэн мөргөл, зан үйл, ёс дүрэм, ёс суртахуун гэж тайлбарладаг. Өрнөдийн соёлтой адил төстэй. Лигийн сургааль нь хөгжмийн янз бүрийн элемэнт болон цайны ёс зэргийн боловсролыг авч үздэг. Ли нь мөн хууль цааз болон зугаа цэнгэлийн олон талын хэм хэмжээний талаар болон өдөр бүрийн амьдарлын өнгөний талаар авч үздэг. Күнзийн сургааль нь өөрөө эртний ёс жаягийн сэргээхийг хичээдэг. Хэдийгээр Ли нь заримдаа зөн үйл болон ёс дүрэм гэж орчуулагддагч энэ нь маш чухал ойлголт юм. Энэ нь шашны утгаас энгийнээр татгалзаж Күнзийн сургаалийн утгаар дамжигддаг. Күнзийн сургаал нь зан үйлийн талаарх өдөр тутмын амьдарлийг авч үздэг. Заг үйлийн замаар эрүүл нийгэм, эрүүл хүмүүсийг бий болгоход Конфүзмын гол зорилго болно.


- Бидний мэдлэгийн гол эх сурвалж болох МЭӨ 3-р зуунд бичигдсэн ” Хүү(охин) –ны сүсгийн тухай ном” нь Күнз болон түүний хүүгээс үүдэлтэй ажил юм. Күнзийн сургаалийн гол эх сурвалж нь үнэндээ хүү/охины сүсгийн талаар дурьдсан байдаг ба дараагийн бодогчдын хариу үйлдэл дээр гол үзэл нь төвлөрдөг.

-Хүүгийн залбирал нь одоо цагт ч бас Күнзийн сургаалд гол үүргийг гүйцэтгэсээр байна. Харьцаанууд: Күнзийн сургаалийн гол цөм нь харьцаанууд юм. Бусадтай харьцах онцгой нөхцөл байдлаас үүдэн онцгой үүрэг даалгаварууд үүдэн гардаг. Хувь хүн бүр нэгэн зэрэг өөр өөр ялгаатай харилцануудад нэгэн зэрэг ордог. Өсвөр насныхан эцэг эх болон өндөр настнуудтай, ахимаг настанууд нь залуу хамаатнууд болон бусадтай.

Күнзийн сургаалаар бол өсвөр настанууд нь өндөр настанууддаа өртэй байдаг гэж үздэг тул тэрийгээ хүндэтгэн бишрэх ахмадууд нь мөн тэрэндээ сайн сайхныг хүсэх үүрэгтэй ба өсвөр залуу үеийнхэнтэйгээ харилцан хамааралтай гэж үздэг. Энэ харилцан хамаарлын сэдэв нь одоо ч гэсэн Зүүн азид өнөөдрийг хүртэл түгэн дэлгэрсэн үзэл юм.

Нийгмийн зохицол: Күнзийн сургаалийн гол үндсэн зорилго нь- Нийгэмд байх эрэгтэй эмэгтэй хүн бүр өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриа сайн мэдэж тухайн хэсэг бүрдээ үүргээ сайн гүйцэтгэх явдал юм.

Duke Jing Күнзээс ЗГ гэж юу болох тухай асуухад “Тохирсон удирдлага л нийгмийн зохицлыг бий болгодог” гэж хариулав. ЗГ гэдэг бол- Хаан бол хаанаараа, с/д бол түүгээрээ, эцэг бол эцгээрээ, хүү бол хүүгээрээ байж чадсан цагт Засгийн газраараа байна. Meneius хэлэхдээ: Хүүхэд байхдаа өөрийн эцэг эхээ хайрлахыг эрмэлзэх, харин өсөж том болж нас биед хүрэхдээ бүсгүйгээ хайрлахыг эрмэлзэх, хэрэв эхнэр хүүхэдтэй болвол эхнэр хүүхдээ хайрлахыг эрмэлзэх, хэрэв албан хаагч бол хаан (дарга)-гаа хайрлахыг эрмэлзэх хэрэгтэй юм.

The gentleman… Гол зүйл: Junzi Junzi (Chinese“эзний хүүхэд”)- үг хэллэг нь Сонгодог Күнзийн сургаалийн шийдвэрлэх чухал үг хэллэг юм. Күнзийн сургааль нь бүх хүнийг төгс хүн байхаар тэмүүлэхийг ятган уриалж байлаа. Төгс хүн гэдгийг цөөн үгээр тодорхойлвол “Энэ нь гэгээн ариун байдлыг эрхэмлэсэн, эрдэмтэй төгс хүн ” юм. Орчин цагт англи хэлэнд эр хүнийг төлөөлж орчуулагдсан нь уламжлал болсон ба одоог хүртэл байнга хэрэглэгдсээр байна. Элитийн тухай сургаал нь энэхүү сургаалийн гол үзэл санаатай нягт уялдаатай бөгөөд төгс хүн нь нийгэмд ёс суртахууны хөтөч байхыг шаарддаг.

Тэдгээр нь :

 Өөрсдийгөө ёс суртахууны хувьд боловсруулах

 Хүү охины сүсэг бишрэлийг харуулж түүнийгээ хаана ч үнэн сэтгэлээсээ үнэлэх

 Хүнлэг чанар, нинжин сэтгэлээ боловсруулах

Күнзийн сургаалийн агуу жишээ нь Күнз өөрөө байсан юм. Магадгүй түүний амьдралын хамгийн эмгэнэлтэй үе бол түүний хүсэж байсан чухал байр сууриа хэзээ ч авч байгаагүй явдал юм. Төрийг удирдах нь хүнийг удирдахаас үүдэлтэй гэж үздэг ба өөрийн биеэр үүнийгээ үлгэрлэн харуулдаг байв.

Нэрний засвар

Confusius нийгмийн эмх замбараагүй байдал нь ихэвчлэн хомсдол бий болгодог гэдгийг ойлгуулж бодит байдалтай эвлэрүүлдэг гэж үздэг байв.

Хамгийн гол нь:

Wei улсын захирагч засгийн газрыг удирдуулахаар таныг хүлээж байна. Таны хийх хамгийн эхний юм чинь юу вэ?” гэж Зи-Лу асуусан. Эзэн хэлэхдээ “хэрэгтэй зүйл нь нэрэнд засвар оруулах гэв. Зи-Луг “Та үнэндээ хязгаараас хол хэтэрч байна. Яагаад нэрний засвар байх ёстой гэж” гэхэд эзэн хариуд нь “Чи ямар бүдүүлэг юм бэ? Дээд зэргийн хүн ийм юм ойлгохгүй”

Нэр зөв хэрэглэхгүй бол хэл юмны үнэнтэй нийцэхгүй 
Хэл үнэнтэй нийцэхгүй бол үйл хэрэг амжилт дагуулж чадахгүй 
Үйл хэрэг амжилтанд хүрэхгүй бол ёс жаяг, урлаг хөгжихгүй 
Ёс жаяг, урлаг хөгжихгүй бол шийтгэл ёсоороо тавигдахгүй 
Шийтгэл тавигдахгүй бол хүн хөл гараа яаж хөдөлгөхөө мэдэхгүй 

Тийм учраас дээд хүмүүс хэрэглэж байгаа үгээ зөв хэлэхээ бодож байх хэрэгтэй. Мөн ярьж байгаа юм нь үйл хэрэг болох ёстой. Язгууртан хүний шаардаж байгаа үгэнд буруу зүйл юу ч байж болохгүй” гэсэн. Xun-Zi 22-р бүлэг “Нэрний засвар” хэсэгт эртний хаадын сонгосон нэр нь бодит байдалтай шууд таарч тохирдог байсан. Гэвч эмх цэгцгүй нэр томъёоны үеийн дараа шинэ нэрийдэл бий болгож, ийм маягаар богино хугацаанд буруугаас зөвийг ялгаж салгаж чадсан. Удирдлага Күнзийн бас нэг сургаал нь “өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг байсан. Энэ үг нь дэлгэрэнгүй хөгжиж байхад, хааны хувийн эрдэм чадал хаант улс даяар ач тустай нөлөө үзүүлж байсан. Энэ санаа нь “Агуу их мэдлэг” хэмээн цаашид дэлгэрсэн ба Wu Wei-ийн Taoist хэмээх ойлголттой нягт холбогдсон. Энэ санаа магадгүй хүн төрөлхтөн болон дэлхий, тэнгэр болон эзэн хааны хоорондын холбоо гэх мэт Эртний Хятадын бөөгийн сүсэг бишрэлээс хуулбарласан байх.