Хэрэглэгчийн яриа:Storm ykz
Сэдэв нэмэхF1-ийн баримтууд
1. Орчин цагийн F1 машинууд нь нийтдээ 80000 эд ангиас бүрдэнэ. Хэрэв 99.9%-г нь зөв угсарлаа гэхэд гараанаас гарахдаа 80 элемент нь худлаа ажиллана.
2. Бараг километр урттай 100 мэдрүүр бүхий кабель утастай байдаг. Эдгээр нь машины хяналт болон удирдлагын хэсгүүдэд холбогдсон байна.
3. F1 машин 4 секундад 0-с 160км.ц МӨН буцаад 160-с 0км.ц хүртэл хурдлах чадвартай. 17 метр зайд хурдаа 100-с 0км.ц хүртэл хасах чадвартай.
4. F1 машинууд нь жолооч, шатахуун болон суурилуулсан камертайгаа нийлээд хамгийн багадаа 604 кг жинтэй.
5. 2006 оны улирлаас эхэлж F1 машинууд нь 2.4л багтаамжтай V8 хөдөлгүүртэй болсон. Энэ хөдөлгүүр нь 750 морины хүчтэй, минутанд 18000 эргэлттэй. Үүнээс өмнө машинууд 3л багтаамжтай 10 цилиндр бүхий 1040 морины хүчтэй хөдөлгүүр хэрэглэж байжээ.
6. F1 машинууд нь 130 гаруй литрийн багтаамж бүхий шатахууны савтай. Сав нь шатах дэлбэрэхээс хамгаалж резинээр хийгджээ.
7. Уралдааны явцад шатахуун хийх төхөөрөмж нь секундад 12л шахах чадвартай. Энэ түлш шахах төхөөрөмжийг АНУ-н цэргийн нисдэг тэрэгнүүдэд ашигладаг байна.
8. Энгийн дугуйнууд 60000-100000км явах зориулалттай бол F1-н дугуйнууд 90-300км явахад зориулагдсан.
9. F1 машинууд нь 6 эсвэл 7 араа мөн нэг ухрах араа бүхий хагас автомат хурдны хайрцагтай.
10. Уралдааны үед дээд хурдыг 2004 оны Италийн ГранПри-д BMW Williams багын нисгэгч Antônio Pizzonia 369.9км/ц-р үзүүлж рекорд тогтоожээ. Уралдаанаас гадуур 410км/ц хүртэл хурдалж байсан байна.
11. Машины тоормосны диск 1200 цельс хүртэл халдаг. Дээд хурдтай үедээ дугуй нь секундад 50 удаа эргэнэ.
12. Нэг уралдааны дараа жолоочоос дунджаар 4кг жин хасагддаг.
13. Машин хурдаа авахад дунджаар 2G, тоормос хийхэд дунджаар 5G бүхий даралтыг жолооч мэдэрдэг. 2G гэдэг нь жолооч биеийн жингээсээ 2 дахин их хүнд даралтыг бие дээ мэдэрнэ гэсэн үг юм. 2008 оны Испанийн ГраПрид McLaren багийн Heikki Kovalainen-н дугуй хагарснаас 220км/ц хурдтайгаар хана мөргөж биедээ 26G даралт мэдэрчээ.
14. Машины жолоо (руль) нь 1.3 кг жинтэй ба машины удирдлагын болон хяналтын мэдээллүүдийг үзүүлж байдаг. Хөдөлгүүрийн эргэх хурд, уралдааны тойргийн тоо, хурд болон арааны тухай мэдээллийг LCD дэлгэцэнд үзүүлж байдаг. Жолоо нь нь дангаараа 40000$-н үнэтэй.
15. F1 машинууд нь бүхэлдээ carbon fibre гэх материалаар хийгдсэн байдаг. Энэ нь нүүрсний хөөг шатааж хийсэн тусгай материал бөгөөд машины жинг харьцангуй багасгаж өгдөг байна.
Start a discussion with Storm ykz
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with Storm ykz. What you say here will be public for others to see.