Jump to content

Хэрэглэгчийн яриа:TOM-AX

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нанотехнологи ба орчин үеийн хэрэглээ

2012 оны 12-р сарын 13, Пүрэв гариг Бүлэг Мэдлэг

ШУ-ы сэтгүүлчдийн клубээс толилуулж буй цуврал нийтлэл

XX зууны үйлдвэрлэлийн технологийн аугаа дэвшлүүд нь хөгжлийнхөө оргил үед нэгэнт хүрч шинжлэх ухаан, техник, технологийн орчинд хамгийн тохиромжтой, үр ашигтай байх үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ эрин, орон зайг эрдэмтэн судлаачид эрэлхийж эхлээд байна.

  Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нэр томъёонд “нано” гэсэн угтвар үг хэрэглэгдэх болж, нано - шинжлэх ухаан, нанотехнологи, наноматериал гэх олон салбар хөгжлийн хурдцаа хэдийнэ авчээ.

  Квант физик, хагас дамжуулагч, электроник, молекулын биологи, хими, биохими, анагаах ухаан, сансар судлал, хүрээлэн буй орчин судлал, материал судлал болон компьютер техник, технологийн сүүлчийн арваад жилийн эрчимтэй хөгжил нь судалгаа, шинжилгээний ажил болон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ойролцоогоор 1-ээс 100 нм хүртэлх хэмжээст буюу атом, молекулын эгэл төвшинд хийх боломжийг олгосон юм.

  НАНОТЕХНОЛОГИ гэдэг нь уртын хэмжүүрийн боломжит жижиг хэмжээст орших атом, молекулын түвшинд шинэ материал, бүтээгдэхүүнийг гарган авах арга технологи юм. Нөгөө талаас НАНОТЕХНОЛОГИ нь анагаах ухаан, материал судлал, оптик, электроник, компьютер, байгаль орчны болон бусад хэрэглээний салбарууд дахь ололт амжилтууд, судалгаа, шинжилгээний ажлын цогц (multi-disciplinary research) юм.

  Нано материалын механик, оптик, соронзон, цахилгаан болон химийн шинж чанар нь зөвхөн тэрхүү материалаас бус гайхалтай нь түүний хэлбэр, хэмжээсээс хамаардаг.

  Нано - хэмжээст материалын шинж чанар хэмжээнээс хэрхэн хамаарч болохыг бид дараах энгийн жишээнээс харж болно.

  А шоон талуудын урт 10 нм бу‏‏­‏юу 10 молекулын х‎эмжээтэй тэнцүү, харин Б шоон талуудын урт нь 1 микрометр буюу энэ нь хүний үсний диаметрээс 50 дахин бага хэмжээ юм.   Энэ хоёр шоонд молекулыг жигд өрөн байрлуулахад А шоо нь 1000 молекул багтаах бөгөөд үүний 49 хувь нь буюу 488 молекул шоон гадаргууд байрлана. Б шоод нийт нэг тэрбум молекул багтах ба үүний 0.6 хувь буюу 6.0 сая молекул гадаргууд байрлана.

  Үүнээс харахад нанохэмжээст аливаа материалын гадаргуугийн боловсруулалтыг молекулын төвшинд хийж, энэ нь материалын шинж чанарыг бүхэл биетийн шинж чанараас бус харин хэмжээнээс хамааруулан удирдаж, захиалж, гарган авах технологийн шинэ үе эхэлсэн болохыг харуулж байгаа юм.

  Ингэж нано - хэмжээст эгэл биетүүдийг хооронд нь холбох, мөн тэдгээрийг эрэмбэлэн байрлуулж улмаар нано бүтцэт бүтээгдэхүүнийг бий болгосноор бидний амьдрал ахуй, үйлдвэрлэлийн одоогийн орчныг бүрэн хувьсган өөрчилж байна. Нанотехнологийн хэрэглээний цар хүрээг дараахь байдлаар найман ангилал болгон авч үзэж болно.

  Үүнд:  1. Нано бүтцэт шингэнүүд ба молекулын эрэмбэлэгдэх:

• Эм болон эмийн бодисын үйлдвэрлэл • Хүнсний бүтээдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт

• Материалыг бүрж, гадаргууг үүсгэх

• Гоо сайхан

• Бүх төрлийн будаг, будагч бодис

• Полимер нэгдлүүд  

    2. Эрчим хүч үйлдвэрлэх технологи ба хэрэглээ

• Түлшний элементийн технологи

• Нарны элементийн технологи

• Түлшний эх үүсвэр

• Энергийн хувиргалт

• Түлшийг цэвэршүүлэх  

       3. Нано электроник ба Фотоник

• Si суурьт нано хэмжээс бүхий төхөөрөмжүүд

• Органик ба органик бус холимог төхөөрөмж

• Квантын утас ба Дамжуулал

• Молекулын электроник

• Квант төхөөрөмж ба спинтроник

• Квант эффект

• Нано хэмжээст төхөөрөмжийн загварчлал

• Нано хэмжээст электроникийн материалын загварчлал

• Органик биш нано утас

• Органик нано утас

• Эрэмбэлэгдсэн нано утас

• Нано фотоник

• Оптоэлектроник

• Нэг электроны транзистор

• Санах ойн байгууламжид ашиглагдах материалууд

• Нано хэмжээст санах ойн төхөөрөмж

• Холбогч материал

• Нано хэмжээст архитектур

• Нано хэмжээст багаж тоног төхөөрөмжүүд

• Дэлгэцийн технологи  

      4. Нано бүтцэт материалууд ба төхөөрөмжүүд

• Гадаргуу ба нимгэн үе

• Металлын нано бүтэц

• Нүүрстөрөгчийн нано бүтэц

• Нүүрстөрөгч бүхий нано хоолойнуудад суурилсан ‎электроникийн багаж төхөөрөмжүүд

• Нано төхөөрөмж болон нано системүүд

• Био нано материалууд

• Нано хэрэглээ ба эрүүл мэнд

• Нано композит

• Нано утас

• Нано нунтаг ба Молекул

• Микро ба нано бүтцийн эрэмбэлэлт

• Дэлгэцийн технологи

• Бүрэх технологи ба адгези

• Нано хэмжээс ба багаж

• Шүүх ба ялгах, салгах, ангилах процесс

• Ионы суваг

• Мембран

• Гадаргуугийн үзүүлэлт

• Материалын шинж чанар  

      5. Нано нунтаг

• Нано нунтаг ба молекул

• Нойтон орчны синтез - золь-гель,эмульс

• Хуурай орчны синтез – хийн фаз, аэрозоль

• Нано нунтагийн динамик

• Нано нунтагийн үзүүлэлт

• Керамик

• Катализ Квантын дот

• Соронзон материал ба Төхөөрөмж

• Коллоидын технологи  

       6. Нано биологи

• Биологийн нано бүтэц

• Эсийн ба нано бүтцэт материалын харилцан үйлчлэл

• Хиймэл эрхтэн  

      7. Нано анагаах ухаан

• Ерөнхий эмчилгээ, оношилгоо

• Клиник эмчилгээ, оношилгоо

• Мэдрэлийн эсийн шинж чанарын судалгаа

• Оношилгоо

• Мэдрэлийн системд үзүүлэх эмийн үйлчилгээ

• Генетик

• Эм зүй

• Эрүүл мэнд ба хор судлал Нано хэмжээст материалыг электроник, соронзон ба оптоэлектроник, био анагаах, эмийн үйлдвэрлэл, гоо сайхан, эрчим хүч, катализийн чиглэлд өргөнөөр хэрэглэж байна.

 Компьютерт hard disk - ний толгойг соронзон материал бүхий нано нимгэн үеэр бүрсэн нь түүний соронзон эсэргүүцэл, багтаамжийг хэд дахин өсгөх боломжийг бүрдүүлсэн байна.

 Электроникт автомат мэдрэгч, газар доорхи эрдэс баялгийг илрүүлэх бүртгэгч аппарат буюу луужин, соронзон санах ой;

 Автомашины үйлдвэрлэл, сансрын тоног төхөөрөмж болон өндөр температур />2000оС/ - т газар доор хэмжилт хийх багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг хуванцарын галд тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх зорилгоор нано хэмжээст дүүргэгч материал цахиурт шаврыг нэмж, металл орлуулагч хуванцрыг гарган авдаг. Нанотехнологийн үр дүнг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн таваарыг үйлдвэрлэж байгаа олон жишээ дурдаж болно. Бүх төрлийн будаг, будагч бодисууд, автомашины бампер, машины конвертер, хэт ягаан туяаны хамгаалалт бүхий нүдний шил, нарны хамгаалалтын болоод нарны туяаг шингээгч гоо сайхны төрөл бүрийн тос, бэлдмэлүүд, спорт тоглоомын сайн чанарын, удаан эдэлгээтэй хэрэгслүүд теннисний бөмбөг, цохиур зэрэг болно. Нанотехнологийн хөгжил, дэвшлийн эрин зуунд амьдарч байгаа та бидний үеийнхэн өдөр тутамд энэ гайхамшгийн үр шимийг мэдэрч, хэрэглээ болгож байгаа нь шинжлэх ухааны бүхий л салбарт ажиллаж буй эрдэмтэн, мэргэд, судлаачдын үнэлж баршгүй оюун ухааны хөдөлмөрийн үр шим юм.

Нанотехнологи ба орчин үеийн хэрэглээ

[кодоор засварлах]

Нанотехнологи ба орчин үеийн хэрэглээ

Бичсэн Б.Бат-үйлст 2009 оны 12-р сарын 13, пүрэв гариг, Нэмэлт онооны бие даалт

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

[кодоор засварлах]

Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн үйл ажиллагаа орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй салшгүй холбоотой байдаг. Төвийн Техник Технологийн Лабораторын баг нь Төвийн үйл ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. Төвийн үйл ажиллагааг бүрэн хангахын тулд манай баг техник тоног төхөөрөмжийн сонголт, станцын суурилуулалт, мэдээлэл дамжуулалт, гадны нөлөөлөлд өртөхгүй байх боломжийг хангах, тэжээлийн асуудалыг бүрэн шийдсэн байхаас гадна Төв дээр станцуудаас ирсэн мэдээллийг алдахгүй авч хуримтлуулан боловсруулалтын баг ашиглахад бэлэн байлгах бүхий л үйл ажилллагааг бүрэн ханган ажиллаж байна. Манай баг 24 цагаар өвөл зуны аль ч улиралд хөдөө болон орон нутгийн станц руу явж гарсан асуудлыг түргэн шуурхай шийдэн ажиллаж байна. Орон нутагт болон хөдөө хээр тависан станц дээр гарч болох цахилгаан болон мэдээллийн алдагдал хоцрогдолыг багасгахын тулд багын гишүүд тухайн системд тохирсон техникийн шийдлүүдийг боловсруулан гаргаж туршиж үзэн улам сайжруулан орчин үеийн техникийн дэвшлийг амжилттай ашиглан ажиллуулж байна. Түүнчлэн хөдлөл бичигч гол багаж болох сейсмометр, дижитайзеруудыг засварлах, хооронд нь холбож ажиллуулан тэдгээрийн мэдээллийг алдахгүй авч интэрнэт модемоор дамжуулж байх зорилгоор хээрийн нөхцөлд тохирсон Singleboard Embedded комьпютер ашиглан ажиллуулж байна. 2003-2007 оны хөдөө орон нутагт ажиллаж байсан бүх станцуудыг тоон бичлэгтэй болгосон ба одоогоор аймаг дотор байрлаж байсан станцуудыг орчны шуугианаас холдуулан мэдээлэл дамжуулалт хангасан газар байрлуулж байна. Ингэснээр станцад холын хөдлөл мэдрэх чадвар нь эрс сайжирч мэдээллийн чанар сайжирч байна. Одон Орон Геофикизийн судалгааны Төв дээр Газар Хөдлөлийн Мэдээллийн Төвийг байгуулснаар Монгол оронд болон гадаад орнуудаас мэдээлэл авч мэдээллийг нэг форматаар хөрвүүлэн боловсруулалт хийснээр газар хөдлөлийн голомтыг үнэн зөв түргэн шуурхай тодорхойлж байна. Мөн Төвийн цахилгааныг тасалдалгүй байлгахаар UPS, генераторыг суурилуулан автоматаар ажиллагаанд ажилуулж байна.

Станц тус бүрийн үнэн зөв ажиллагааг болон сеймометрын чөлөөт хэлбэлзлийн үе өөрчлөгдсөн эсэхийг тусгай багажаар тохиргоо хийн, хэрэв алдагдсан тохиолдолд тохируулан ажиллаж байна. Сүүлийн үед багийн гишүүд станцуудын хяналтын онлайн програм болон спектр боловсруулан станцын хэвийн ажиллагааг автоматаар шалгах програм, техникийн мэдээллийн бааз үүсгэх програм гэх мэт хэрэгцээтэй програмуудаа бичиж ашиглаж байна.

Манай Төв өөрөө болон гадаад улсуудтай хамтарч байгуулсан Улаанбаатар хот орчмын станц, орон нутгийн станц, зөөврийн хээрийн станц, Цөмийн тэсэлгээг хянах олон улсын сүлжээ станц (CTBTO), Америкийн IRIS-ийн ULN станц, AFTAC-ийн сүлжээ станц ALMAR, ERMAR, DOMAR, Францын Ховд станцууд ажилллаж байна. Мөн эдгээр станцууд нь өргөн зурваст, богино үет, урт үет, хурдатгал хэмжигч, газрын ил болон цооног дотор ажиллах зориуллалтай гэх мэт олон төрлийн мэдрэгч багажтай юм.