Хэрэглэгчийн яриа:Todbekh976
Сэдэв нэмэхҮндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn
[кодоор засварлах]
МҮОНРТ-ийн [[1]] цахим хуудас 2013 оны 6-р сарын 27-оос үйл ажиллагаагаа эхлүүлж, 2013 оны 9-р сарын 25-нд албан ёсны нээлтээ хийсэн... Өнөө цагт холын Америкаас, малчны хотхоноос ч интернэтэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртэж чаддаг болсон нь яахын аргагүй дэвшил юм. Тиймээс ч МҮОНРТ өөрийн чадамж, хүний нөөцдөө тулгуурлан, хамгийн өргөн мэдээллийн гарц бүхий цахим орон зайг бий болгож байна.
Та бүхэн MNB.mn сайтаас цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, соёл урлаг, спорт, байгаль орчин, уул уурхай, орон нутгийн болон танин мэдэхүйн бүхий л мэдээ мэдээллийг авахаас гадна радиогоо сонсож, телевизээ үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл та MNB.mn сайтад зочлоод “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын нэвтрүүлэг, Р3 100,9 радиогийн шууд эфирийг шууд сонсож, Үндэсний радио, "Алтан сан" радио, МҮОНТ-ийн 1, 2-р сувгийг шууд үзэж, нийт уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, санал сэтгэгдлээ үлдээн амьд харилцаатай байх өргөн талбар нээгдэж буй юм. Үүний зэрэгцээ радио, телевизийн олны таашаалд нийцсэн өргөн нэвтрүүлгүүдийг архив хэсгээс нэхэн үзэхийн зэрэгцээ тухайн өдрийн хөтөлбөрөөс үзэж, сонсож амжаагүй бүхнээ манай сайтаас нөхөн үзэж, сонсох нөхцөл бүрдэж буйг дуулгахад таатай байна.
Түүнчлэн [[2]] сайт өнгөрсөн 7-р сарын 10-наас эхлэн өнөөг хүртэл уншигч, хэрэглэгч түмэндээ туршилтын хэлбэрээрээ хүрч байсан бол өнөөдөр албан ёсоор нээгдэж, мэдээллээ хүргэж эхэллээ.
Олон нийтээрээ мэдээллийн хамгийн өргөн гарцаар зорчиж, MNB.mn сайтад тухлан санаа бодлоо илэрхийлэхийг уран бүтээлчид бид хүсч байна. Таны санал бидний амжилтын үндэс, таны мэдэх эрхийн хөгжил байх болно.