Хэрэглэгчийн яриа:UuganzayaPND
Сэдэв нэмэхХОЛИМОГ ТУЛААНЫ УРЛАГ (ММА) Товчхон
Холимог тулааны урлагын анхны нэршил нь ( No Holds Barred) буюу Хориглох зүйлгүй тулаан гэсэн утгаар байсан боловч олон нийтийн шүүмжлэл нэмэгдсэний хариуд UFC 17 дүрмийн уулзалтаар ММА буюу холимог тулааны урлаг гэж нэрлэгдэх болжээ. Холимог тулааны урлаг нь бокс,кикбокс, жиү жицү ,каратэ, таеквoндo жүдо,грэпплинг гэхчлэн тулааны маш олон чиглэл, техник тактикыг багтаасан босоо болон хэвтээ байрлалаас өрсөлдөгчөө цохих, өчих, боох зэргээр өрсөлдөх тулааны онцгой төрөл юм.Холимог тулааны үүсэл нь Грек Ромын эрин үеийн олимпын, тулааны төрөл болох ПАНКРАТИОН-оос үүсэлтэй гэж үздэг. Үүнээс гадна эртний хятдын ЛЕЙТАЙ гэх бокс бөхийг хослуулсан тулааны урлагаас үүсэлтэй гэж таамаг дэвшүүлдэг. Анхны тэмцээн нь манай эрний өмнөх 648 оны Олимпын наадамд Панкратион нэрээрээ зохиогдож байсан.1900-гаад оны Япон улсад "Мерикан" буюу Америк тулаан гэх тэмцээн ихээр зохиогдох болсон. "Мерикан" нь шүүгчдийн оноогоор ялах, гурван шидэлт ба хүнд цохилт, эсвэл цэвэр ялалт буюу өчих боох мэх, хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авах дүрмийн доор явагддаг байсан. Орчин үеийн холимог тулаан нь 1993 оноос UFC буюу ULTIMATE FIGHTING CHAMPIONSHIP үүсч хөгжсөнөөр энэхүү тулааны урлаг дэлхий даяар хурдацтай хөгжиж эхлэсэн. ММА МОНГОЛД МОНГОЛЫН ТУЛААНЫ ШИЛДЭГ ТАМИРЧДЫН ХОЛБОО үүсгэн байгуулагдсанаас хойш холбооны зүгээс 2009 оноос хойш жил бүр MGL-1 монголын шилдэг тамирчдыг тодруулах тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон . Зорилго нь Монголын тулааны урлаг холбоодын шилдэг тамирчдын дундаас шилдгийн шилдгийг шалгаруулах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, тулааны урлагийг хүүхэд залуучуудад сурталчилж хичээллэх нөхцлөөр хангах, Олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд тамирчдыг оролцуулах, Монгол улсын нэр хүндийг дэлхийн тулааны урлагийн спортын дунд өндөрт өргөх , бусад тулааны урлаг холбоодтой хамтран нягт уялдаатай ажиллах зэрэгээр үйл ажиллагаа явуулдаг. Орчин цагын ММА үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн тулааны урлаг болон үйл явдалууд 2000 жилийн өмнө - Лейтай - Панкратион 19-р зууны сүүл үе - Эрлийз тулааны урлаг - Бөхийн барилдаан 1880-аад оны сүүл - NHB ба холимог загварын уралдаан 1899 он - Бартон-Райт ба Бартицу 1900-аад оны эхэн үе - Мериканы тэмцээн 1920-аад он - vale tudo 1951 он - Масахико Кимура ба Хелио Грэйси 1960-1970-аад оны хооронд - Брюс Ли, Жет күн до 1970 - Антонио Иноки, Ишу Какутеги Сен 1985 он - Шоото файтинг 1989 - Анхны мэргэжлийн Шоото арга хэмжээ 1993 он - UFC холбоо 1994 -Панчера 1990 -ээд оны дунд / сүүлч - Олон улсын вал Тудо 1997–2007 он. - PRIDE FC ба UFC эрин үе 2000 он - Нью Жерси мужийн SACB нэгдсэн дүрэм боловсруулав Zuffa LLC нь PRIDE,STRIKEFORCE холбоодыг худалдан авч UFC нэр дор арга хэмжээ зохион байгуулж ирсэнээр өнөөгийн ММА мэргэжилийн түвшинд гарч иржээ.--Ууганзаяа 14:10, 17 Зургаадугаар сар 2020
Start a discussion with UuganzayaPND
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with UuganzayaPND. What you say here will be public for others to see.