Хэрэглэгчийн яриа:Zolboo.e

Page contents not supported in other languages.
Бриджстоун корпораци
株式会社ブリヂストン
Bridgestone Corporation
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарАвто болон ачааны машины эд анги
Үүсгэн байгуулагдсан1931 оны 3 сарын 1 Японы Күрүмэ хот
Үүсгэн байгуулагчИшибаши Сожиро
Төв байрЯпон, Токио, Кёобаши
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
БүтээгдэхүүнАвтомашины дугуй, дагалдах жижиг хэрэгслүүд
Орлого $26.1 тэрбум (2011)
Үйл ажиллагааны орлого $1.8 тэрбум (2011)
Цэвэр орлого $29,4 тэрбум (2011)
Нийт хөрөнгө $11,3 тэрбум (2011)
Нийт хувьцааны мөнгөн дүн $1 тэрбум (2011)
Ажилчид139,822
Цахим хуудасwww.bridgestone.com www.bridgestonetire.com www.tavanbogd.mn www.tavanbogdllc.mn www.tavanbogdllc.mn www.bridgestone.motors.mn

Bridgestone корпорацийг (株式会社ブリヂストンKabushiki-gaisha Burijisuton) (TYO: 5108, OTC Pink: BRDCY) Шожиро Ишибаши (石橋正二郎 Ishibashi Shōjirō) 1931 онд Японы Фүкүокагийн Күрүмэд үүсгэн байгуулсан ба өдгөө олон улсад авто болон ачааны машины сэлбэг үйлдвэрлэгч юм. Bridgestone гэдэг нэр нь Японоор “Чулуун гүүр” гэсэн утгатай Ишибаши гэдэг үгийн дуурайлган буулгасан орчуулга, хөрвүүлэлт юм. Bridgestone группын харъяанд байдаг бүтээгдхүүний байгууламжын тоо нь 2005 оны сүүл гэхэд нийт 24 оронд 141 байна. Монголд албан ёсоор Таван Богд ХХК импортолж оруулж ирдэг.

Үүсэн байгуулагдсан нь[кодоор засварлах]

Токио дахь төв оффис

Bridgestone-ий хамгийн анхны дугуйг 1930 оны 4 сарын 9-нд “Таби” Socks Tire алба үйлдвэрлэсэн. Сүүлд, 1931 оны 3 сарын 1-нд үүсгэн байгуулагч Шожиро Ишибаши “Таби” Socks Tire албыг тусд нь гаргаж Bridgestone Tire компанийг Фүкүока мужийн Күрүмэ хотод байгуулсан. “Bridgestone” нь үүсгэн байгуулагч Шожиро Ишибашигийн (Иши = Чулуу, Баши = Гүүр) нэрээр нэрлэгдсэн юм.

Дээр дурьдсан Европын болон Америкийн технелогиос бие дааснаар зөвхөн Японы дугуй үйлдвэрлэлийн технелогит анхаарлаа хандуулсан юм. Салан тусгаарласан компани нь эхэн үедээ бүтээгдэхүүний борлуулалт болон технелогийн тал дээр олон олон хүндрэлүүдтэй тулгарч байсан юм. Эцэст нь чанар болон үйлдвэрлэлийн процесс дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилтанд хүрч дотоод төдийгүй гадаад зах зээлд бизнесийн цар хүрээг хурдацтай тэлэхэд нөлөөлсөн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн бэрхшээл[кодоор засварлах]

Бүх Японд дайны үеийн хууль дүрмийг мөрдөж байсан бөгөөд дугуйг ч бас эдгээр хууль дүрэм, эрх зүйн хүрээнд үйлдвэрлэж байсан. Үүний үр дүнд компаний бараг бүх бүтээгдхүүнийг цэргийн хүчний хэрэгцээг хангахад хэрэглэж байв. Зэвсэгт мөргөлдөөн 1945 онд эцэслэсэн боловч дайны уршгаар компани дампуурахын ирмэг дээр байлаа. Агаарын бөмбөгдөлтөд Токио дахь удирдах байр сүйрч, хилийн чанад дахь бүх хөрөнгө нь сүйрчээ. Азаар Күрүмэ болон Ёокохама дахь үйлдвэрүүд эвдрэлгүй үлдсэн ба дайн дуусахад үйлдвэрлэлээ хурдан сэргээх боломж олгосон юм. Үүний дараачаар 46 өдөр үргэлжилсэн үйлдвэрчний эвлэлийн бослогыг ажралгүй компанийг улам хүчирхэгжсэн.

Дэлхийн 2-р дайны дараа Bridgestone мотоцикл үйлдвэрлэж эхэлсэн боловч гол орлого нь өрсөлдөгч мотоцикл үйлдвэрлэгчид болох Хонда, Сүзүки болон Яамахад дугуй нийлүүлэлтээс орж ирж байсан ба удалгүй мотоциклийн үйлдвэрлэлээ зогсоосон байна.

Технелогийн дэвшил[кодоор засварлах]

Дугуйны хөндлөн зүсэлт

1951 онд Bridgestone анх удаа Японд троссон утастай дугуй зарж эхэлсэн компани болсон бөгөөд бүтээгдэхүүн хийх тоног төхөөрөмжүүдийг орчин үежүүлэх төслийг эхлүүлсэн. Тухайн жилдээ Токиогийн Киобашид Bridgestone-ий музейтэй барилгаа нээсэн. 1953 онд борлуулалт 575 сая долларийг давж Bridgestone Японы дугуй үйлдвэрлэлийн хамгийн шилдэг нь болсон ба Күрүмэд компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээг зохион байгуулав.

1959 онд нийлэг эдээр хийсэн дугуйг борлуулалж эхэлсэн ба хурдацтай өсч буй автомашин үйлдвэрлэлийн зах зээлтэй хөл нийлүүлэхээр Токиод шинэ үйлдвэр барих ажлыг эхлүүлж, энэ нь хожим 1960 онд нээлтээ хийсэн.

Цацраг тростой дугуй болон Гадаад зах зээлийн тэлэлт[кодоор засварлах]

1961 онд компани нь хөрөнгийн биржэд бүртгүүлж хувьцаа гаргасан бөгөөд удирдлагын системийн өөрчлөлт хийж Шожиро Ишибаши ТУЗ-ын дарга болж, Каничиро Ишибаши Ерөнхийлөгч болсон. Удирдлагын тогтолцооны шинэчлэлийн шилжилтийн ажлын хүрээнд бүхэл чанарын хяналтын ажиллагааг агуулсан Эдвардс Демингийн хүндэтгэлд зориулсан Дэмингийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, 1968 онд нэр хүндтэй Дэмингийн шагналаар шагнуулсан. Технологийн төв барилгыг нэмэлтээр Токиогийн үйлдвэрт 1962 онд байгуулсан бөгөөд тэндээ системтэй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийж эхэлсэн. Бүтээгдэхүүний хувьд 1967 онд RD10 гэсэн олон давхрагатай дугуйг зарж эхэлсэн.

Дайны дараа хамгийн анхны хилийн чанад дахь үйлдвэрээ Сингапурт 1965 онд нээсэн бөгөөд 1969 онд Тайландад мөн үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 1960-аад онууд нь гадаад улсуудад өөрийн салбараа нээх эрин үе байсан ба Bridgestone-ий АНУ дахь төлөөлөх салбар болон Bridgestone Америкийг 1967 онд байгуулсан.

Анхны газрын тосны хямралаас үүдэлтэй Япон улсын эдийн засгийн зогсонги байдлийн эхэнд компани олон давхаргат дугуй үйлдвэрлэлийн технологио хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байсан ба дотоодын үйлдвэрүүдээ бүтээн байгуулж ашиглалтанд оруулж байлаа. Супер Филлер Радиалыг 1978 онд зах зээл дээр байршуулж 1979 онд Италийн хүч гэсэн үгнээс гаралтай Потенза хэмээх өндөр чанартай радиал дугуйгаа танилцуулсан юм.

Энэ үед компани гадаад зах зээл дээр өргөжих ажлаа идэвхтэй явуулж байлаа. 1976 онд Иран, Индонезид үйлдвэрлэлээ эхлүүлэхийн хажуугаар Тайваны дугуй үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт хийж, дугуйны үйлдвэр худалдан авж, 1980 онд Австралид олон нэр төрлийн бүтээгдхүүний үйлдвэрээ нээсэн байна. Үүсгэн байгуулагч Шожиро Ишибаши 1976 оны 9 сарын 11-ний өдөр таалал төгсчээ.

1980 оны 3 сарын 1-нд компани 50 жилийн ойгоо тэмдэглэжэээ. Мөн үед резинэн бүтээгдэхүүний дэлхийн шилдэг гурван үйлдвэрлэгчдийн нэг болох зорилготойгоор гадаад зах зээлийг өргөжилтийг дэмжих дотоод баазуудаа хүчитгэх ажиллагаануудыг эхлүүлсэн. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байгууламжууд Америкийг Нэгдсэн Улс, Хятад, Польш, Энэтхэг, Тайланд болон бусад орнуудад байгуулагдлаа. 1984онд компани Bridgestone Tyre нэрээ Bridegstone Corporation болгож өөрчилсөн байна.

Firestone-ийг худалдан авсан нь[кодоор засварлах]

1988 онд Bridgestone компани Firestone Tire and Rubber Company-ийг худалдан авсан. Худалдан авсныхаа дараа Firestone-ийг дахин хөл дээр нь босгохын тулд санхүүгийн болон боловсон хүчний ихээхэн нөөцийг байршуулж, Bridgestone 1992 онд BFE (Bridgestone Firestone Europe), 1993 онд BFS (Bridgestone Firestone USA) байгуулж жил болгон ихээхэн ашигтай ажиллах боломж бүрдсэн юм. Firestone Tire and Rubber компани болон Bridgestone Tire компаниуд 1990 онд нэгдэж "Bridgestone Firestone North American Holdings Ltd" компани болов. Bridgestone корпорацийн хойд Америк дахь охин компанийг одоо Bridgestone Америк гэдэг. Дугуйны албыг нь Bridgestone Americas Tire Operations ХХК гэдэг байна.

УБ-ын Bridgestone төв

Bridgestone Монголд[кодоор засварлах]

Таван Богд Групп[кодоор засварлах]

Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг билээ.

1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 10 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Таван Богд Групп нь KFC, Volkswagen, Toyota, Hitachi Construction Machinery, Bridgestone, Colgate & Palmolive, Unicharm, l’Occitane, LG Household & Health Care, XEROX, Double A (1991) Public, Heainz, lotte, TOTO зэрэг дэлхийд алдартай компаниудын шилдэг, чанартай брэндүүдийг хамгийн боломжит үнээр Монголынхоо хэрэглэгчдэд тасалдалгүй, түгээлтийн бүх сувгаар нийлүүлдэг.

“Улаанбаатар Принт” өнгөт хэвлэлийн үйлдвэр, “Улаанбаатар Гурил”-ын үйлдвэр, дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” корпораци, Монгол улсын нийт айл өрхийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажилладаг “Хаан” банк, аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч “Жуулчин”, “Эйрлинк Монголиа” компани, Кемпински Хаан Палас зочид буудал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ байнгын найдвартай түнш нь байж, эх орныхоо хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын шилдэг “ТОП 100“ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Таван Богд Групп нь байнга шалгарч, “ENTREPRENEUR“ наадмаас 2007, 2010 онд "Нийгмийн хариуцлагыг онцлох компани”-аар тодрон улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч, нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш гэдгээ баталлаа.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагч байх эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон бид нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2013 онд харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж, Та бүхнийхээ эрхэм сонголтыг баталгаажуулсаар байх болно.

Таван Богд ХХК[кодоор засварлах]

“Таван Богд” ХХК нь 1995 онд Японы “Fujifilm” корпорацийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар түүхийн хуудсаа эхлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч Японы “Тоёота” Sales Point /2013/ болон Германы “Фольксваген” /2004/ брэндийн автомашинуудыг борлуулж байгаа бөгөөд Монгол орны эрс тэс цаг уур болоод шатахууны онцлогт тохируулан нэмэлт тохиргоотой нь хослуулан, худалдааны дараах баталгаат засвар үйлчилгээний хамтаар дотоодынхоо хэрэглэгчиддээ хүргэдгээрээ давуу талтай юм. Мөн дэлхийд алдартай АНУ-ын “XEROX” Хэвлэх хувилах төхөөрөмж /2004 /, Тайландын “Double A” бичгийн цаас /2006/, Японы “Bridgestone” дугуй /2001/, АНУ-ын “Arecont Vision” /2012/, Тайваны “Acti” IP камер /2012/ зэрэг олон брэндийг Монголд төлөөлөн борлуулах албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хэвлэлийн салбарт үндэсний тэргүүлэгч үйлдвэр болох “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр, “Xerox Digital Printing Center” дижитал хэвлэлийн үйлчилгээг оролцуулан офсет болон дижитал хэвлэлийн бүхий л төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлж чадсан юм. Мөн сурагчийн дэвтэр “Мэдлэгтэй дэвтэр” нь улсдаа тэргүүлэгч үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон юм. Bridgestone дугуйг Монголд 2002 оноос оруулж ирж байна.


Bridgestone дэлхий дахинд[кодоор засварлах]

Bridgestone нь дэлхийн олон оронд өөрийн гол үйлдвэрүүдтэй. 2011 оны 4 сарын 1-ны байдлаар Bridgestone дэлхий дахинд 47 дугуйны үйлдвэр, 29 дугуйтай холбогдолтой бүтээгдэхүүний үйлдвэр, 19 түүхий эдийн үйлдвэр, 89 төрөлжүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэр, 4 техникийн төв, 11 туршилтын талбайтай байна. Зарим гол томоохон үйлдвэрүүд нь дараах газруудад байрлаж байна:

Европ Америк Ази/Номхон далайн бүс Дундад Ази/Африк
Бельги Аргентин Австрали ӨАБУ
Франц Бразил Хятад
Унгар Канад Энэтхэг
Итали Коста Рика Индонез
Польш Мексик Япон
Испани Америк Тайван
Турк Венесуэл Тайланд
Вьетнам

Австрали[кодоор засварлах]

Bridgestone Австрали 1939 онд SA Резиний үйлдвэрээр ажлаа эхэлж байсан. 1980 онд Bridsestone нь Uniroyal Tire компаниар удирдуулж байсан Австралийн үйлдвэрийн удирдлагыг авсан. Bridgestone Австрали нь Өмнөд Австралийн Салисбүрид томоохон дугуйны үйлдвэртэй (энэ үйлдвэр нь хожим 2011 оны 4 сард хаагдсан) байсан. Bridgestone нь Австралийн бүх мужуудад оффистой бөгөөд орон даяар нэлээд тооны борлуулалтын цэгүүдтэй. Bridgestone Австрали BANDAG бүрээсний үйлдвэр болон Австрали дахь бизнесийг худалдан авсан. Bandag Manufacturing Pty Limited компани нь Австрали, Шинэ Зиланд, Фижи, Папуа Шинэ Гвинейд 35 гэрээт борлуулагчидтай юм. Bandag Manufacturing Pty Limited компани нь Bridgestone Австрали компаний бүрэн өмч бөгөөд Bandag Incorporated-ийн хууль ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2006 онд Bridgestone нь Bandag Incorporated худалдан авсан бөгөөд одоо Bridgestone Корпорацийн охин компаниудын нэг юм.

1981 оны худалдан авалтаас хойш Bridgestone-ний Австрали дахь компанийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэгдэж олон нийтэд нээлттэйгээр ажиллаж эхэлсэн. Bridgestone корпораци нь хувьцааны дийлэнхийг эзэмшдэг. 2007 оны дунд үе гэхэд Австралийн хөрөнгийн биржээс нэрээ татсан бөгөөд дан ганц Bridgestone групп эзэмшдэг (Австралийн корпорацийн хуулийн дагуу багахан хэмжээний хувьцаа эзэмшигчдээс баталсан хариу хүлээж байгаа) болсон байна. 2007 оны 5 сарын 11-ны Баасан гаригт цөөн тооны хувьцаа эзэмшигчдийн хувьцааг цуцлах шийдвэрийн дагуу Bridgestone Австрали нь Японы Bridgestone Корпорацийн бүрэн эзэмшлийн охин компани болсон байна. Сонгосон хөрөнгө болон сүүлийн хувьчлалын 49 сая долларын зардал батлагдаж, төлөгдсөн байна. Bridgestone Австрали компани нь 2007 оны 5 сарын 30-нд хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан байна.

Европ[кодоор засварлах]

Bridgestone Европ дахь төв оффис нь 1972 онд Бельгийн Брүселд байгуулагдсан. Италийн Ром хотын ойролцоо 32 га талбайд судалгаа, хөгжүүлэлтийн алба болон бүс нутагт 7 бүтээгдэхүүний үйлдвэр байдаг. 17 үндэсний охин компаниуд болон 2 гэрээт борлуулагчдаараа дамжуулан жилд 25 сая ширхэг дугуй борлуулдаг. Гүйцэтгэх Захирал Цудагийн хамтаар шууд 12,000 ажилчдыг ажлуулж байна.

Одоогийн байдлаар дараах улсуудад салбар удирдах төвүүд байрлаж байна: Австрийн Вен, Чехийн Прага, Денмаркийн Хинерап, Финляндийн Вантаа, Францийн Фреснес, Германы Бэд Хамбург, Грекийн Афен, Унгарын Будапешт, Ирландын Дублин, Италийн Милан, Нидерландын Моордик, Норвегийн Осло, Польшийн Варшав, Португалын Алкочет, Испаний Мадрид, Шведийн Сандсвал, Швецарийн Шпрейтенбах, Английн Варвик.

Bridgestone Европ нь тивийг бүхэлд нь хамарсан, бэлтгэгдсэн ажилчид дугуй засварын үйлчилгээг үзүүлэх баталгаат цэгүүдтэй бөгөөд Европын хаана ч үйлчилгээ авах боломжтой юм.

Англид Bridgestone-ий үйлдвэр байхгүй боловч Ковентрид хэрэглэгчидээс буцаагдсан дугуйг буцаах техникийн боомт байдаг.

Хойд Америк[кодоор засварлах]

Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн хэрээр Firestone Tire and Rubber компаний Теннес дахь үйлдвэрийг худалдан авч Хойд Америк дахь анхны үйлдвэрээ нээн автобус болон ачааны машинуудад зориулсан олон давхаргат дугуйгаа 1983 онд үйлдвэрлэж эхэлсэн байна. Bridgestone мөн Bridgestone Металфа гэгдэх төмөр троссны үйлдвэрээ Теннесийн Кларксвилд нээсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн төмөр троссны зах зээлийн хамгийн шилдэг ханган нийлүүлэгч болоод байна.

1988 оны 5 сард Америкийн №2 Firestone Tire and Rubber компаний дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан Firestone-ийг Bridgestone-ий охин компани болгон дагаар оруулсан юм. Энэхүү худалдан авалт нь Bridgestone-д Firestone-ий дэлхийн үйлдвэрлэлийн томоохон талбарыг нээж өгсөн юм. Энэхүү зах зээлд Хойд Америк, Төв болон Өмнөд Америк, Европ, Шинэ Зиланд болон бусад газрууд багтаж байна. Bridgestone мөн Турк улсад үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

Нашвил дахь Bridgestone Америк компани нь Bridgestone корпорацийн Америк дахь охин компани юм. Bridgestone Америк нь Bridgestone, Firestone-той холбогдолтой үйлдвэрлэл хөгжүүлэлт хийн удирдах, брэндийн дугуйнуудыг хэрэглэгч, автомашинд хүргэх, худалдаанд гардаг автомашинуудын оригинал тоноглолын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, мод бэлтгэлийн үйлдвэрлэлтэй холбоотой ажилладаг. Мөн амартизаторийн зөөлөвч, дээврийн материал, нийлэг резин, үйлдвэрийн утас болон дэвсгэрийг үйлдвэрлэдэг ба автомашины дугуй, үйлчилгээний дэлхийн хамгийн том сүлжээ төвийг ажлуулж байна.

Автомашины уралдаан[кодоор засварлах]

Формулагын уралдаан[кодоор засварлах]

Bridgestone Формула 2, Формула 3, Формула Форд, Формула Опел Лотус болон Картинг гэх мэт өндөр хурдны уралдааны машинуудын дугуйг боловсронгуй болгосноор 1980-аад оны үеээс автомашины уралдаанд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Firestone брэндийн нэр хүндийг өсгөхийн тулд Bridgestone Firestone Goodyear-тэй өрсөлдөж дугуй нь хаалтгүй уралдаанд оролцсон. Ингэж сайн гэдгээ батласан ба 2000 онд Goodyear тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш Firestone цорын ганц уралдааны машины дугуй нийлүүлэгч болсон юм.

2005 онд Америкд Гранп Приксийн үеээр нисгэгч Шумахер дадлагаа хийж буй байдал Bridgestone-ий лого арын саливчан дээр, Bridgestone-ий B тэмдэг нь урд далавчин дээр, конус хэлбэртэй хошууны өмнөхөн, арын дугуйны өмнө тус тус байрласан.

1997 оноос хойш Bridgestone нь Формула нэгийн дугуйг нийлүүлж байгаа ба 1976, 1977 оны Японы Гранд Приксд оролцосон Японы тамирчдад зориулж формула нэгийн нэг удаа хийдэг дугуйг үйлдвэрлэж байсан.

1996 онд Лайгер ЖС41-ийг тестлэх тавцан болгон ашигласан.

1995 онд Гүйцэтгэх захирал Ёойчира Кайзакигийн дэмжэснээр Японы компани Мишелинтэй харьцуулахад нэр хүнд доогуур байгаа Bridgestone-ий нэрийг өргөх зорилготойгоор Формула нэгд дугуй нийлүүлэхээр шийдсэн. 1998 оны улирлын аварга шалгаруулалтанд эхэлж оролцохоор товлогдсон байсан ч Хирохида Хамашимагаар ахлуулсан техникийн баг хөгжүүлэлтийг хугацаанаас нь өмнө хурдан гүйцэтгэснээр наашилж 1997 он болсон. Мөн түүнчлэн Автомашины уралдааны хэлтсийн Ерөнхий Менежер Хироши Яасуда Bridgestone-ий Европын Ф2 эрин үеээс (1981-1984) хойш туршлагатай, сүлжээний шилдэг хэрэглээг бий болгосон бөгөөд тэр даруйдаа Формулад зориулан Логжистизийг бүтээн байгуулсан байна.

Анхны аваргын цомийг хоёр дахь жилдээ Мика Хакинэн, Макларен Мерседес нар 1998 онд авсан. Bridgestone-ийг хэрэглэсэн тамирчид Goodyear (1997-1998) болон Мишелинтэй (2001-2006) өрсөлдсөн жилүүддээ 5 жолоодлогын аврага, 5 зохион бүтээгчийн шагнал (1998, 2001-2004) тус тус авсан. Ялангуяа энэ үеүүдэд Скудериа Фирари, Михайл Шумахер нартай хамтарсан нь ихээхэн үр дүнтэй байсан.

2008 оноос 2010 оны хооронд Bridgestone нь Формула нэгийн цорын ганц дугуй нийлүүлэгч байсан. Учир нь Мишелин 2006 оны уралдааны сүүлээр Формула нэгийн хөтөлбөрийг эцэслэсэн бөгөөд бүх багууд 2007 оноос 2010 оны хооронд Bridgestone-ийг хэрэглэж байсан.

2009 оны 11 сарын 2-нд Bridgestone Формула нэгтэй хийсэн гэрээгээ 2010 оноос хойш сунгахгүй гэдгээ зарласан. Үүнийг компани тайлбарлахдаа бизнесийн орчны тасралтгүй явагдах хувьсалын нөлөөний илрэл гэсэн байна. Пирел 2010 оны 6 сард хийсэн мэдэгдэлдээ 2011 оны уралдааны цорын ганц дугуй нийлүүлэгчээр ажиллана гэдгээ зарласан.

Дугуйны амжилтын хүснэгт – Ялсан уралдаан
Байр Дугуй Жилүүд Оролцсон тоо Ялалт Ханган
нийлүүлэгч
Жолоодлогын
аврага
Зохион бүтээгчийн
шагнал
2 Япон Bridgestone 1976[1]2010 244 175 116 11 11
5 Америкийн Нэгдсэн Улс Firestone 19501975 121 49 11 3 3

Спорт машин болон аялалын машинуудын уралдаан[кодоор засварлах]

1980 болон 1990-ээд оны үед Японы машин үйлдвэрлэгч Ниссан, Тоёота буцаан татсан Нисмо, Томсын багийн Ле Мансийн спортын анхны загварын дугуйг Bridgestone нийлүүлсэн. 1990-ээд оны эхээр DTM-д орсон Мерседес AMG, хожим нь Ле Манс болон FIA GT аварга шалгаруулах тэмцээнүүдэд Bridgestone оролцож байсан. Bridgestone 2000 онд олон улсын уралдааныг орхисон боловч Японы Супер ЖТ аварга шалгаруулах тэмцээний гол нийлүүлэгчдийн нэг хэвээр байгаа.

Мотоциклийн уралдаан[кодоор засварлах]

2002 онд Bridgestone Гранд Прикс мотоциклийн уралдааны гол ангилал болох Мото ЖП-д орсон. 2009 оноос хойш цорын ганц дугуй нийлүүлэгч нь болоод байгаа ба 2012 онд 100 Мото ЖП-д ялсан түүхэн амжилт гаргасан. Есөн удаагийн дэлхийн аварга Валентино Роси одоо Bridgestone-ий дугуйны зөвлөхөөр ажиллаж байгаа ба 2008, 2009 оны хоёр удаагийн аварга юм.

Бүтээгдэхүүний төрөлжүүлэлт[кодоор засварлах]

Bridgestone-ий үүсгэн байгуулагчид төрөлжсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 1930-аад онд эхлүүлсэн ба удалгүй дугуй үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдөр Bridgestone-ий төрөлжүүлсэн үйлдвэрлэлд автомашины эд анги, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, нийлэг резинэн хөөсөн бүтээгдэхүүн, барилгын материал, цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, материалууд, унадаг дугуй болон спортын бүтээгдэхүүнүүд багтаж байна. Төрөлжсөн бүтээгдэхүүний борлуулалт нь Bridgestone-ий нийт борлуулалтын дөрөвний нэгийг нь бүрдүүлж байна. Автомашины эд ангиуд нь ялангуяа Bridgestone-ий төрөлжсөн бүтээгдэхүүний бизнест томоохон байр суурь эзэлдэг. Bridgestone хөдөлгүүрийн таг гэх мэт чичиргээ дарах эд ангиудыг автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Bridgestone хөнгөн цагаан обуд болон автомашины жижиг хэрэгслүүдийг зах зээлд нийлүүлдэг.

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд[кодоор засварлах]

Bridgestone-ий үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд олон төрлийн зүйлс хамаарагддаг. Үүнд автомашины суудал, дотор засал, ор дэрний хэрэглэл, тавилга, барилга болон цахилгаан хэрэгслийн лац болон тусгаарлалт зэрэгт нийлэг резинэн хөөс; усны шаланк; тосны танкнаас сорох гаргах шаланк; машины багаж болон барилгын тоног төхөөрөмжны утас гэх мэт онцгой нарийн шаланкны бүтээгдэхүүн; дамжлагын тууз; гинжит тракторын гинжний резин зэрэг багтана. Мөн онгоцны бүрээстэй дугуй үйлдвэрлэж байна. Bridgestone-ий онгоцны дугуйн албаны төв удирдлага нь Америкийн Нэгдсэн Улсын Миамид байрладаг.

Bridgestone-ий барилгын инженерчлэлийн материал үйлдвэрлэл мөн ижил өргөн цар хүрээтэй. Bridgestone газар хөдлөлтөөс хамгаалах барилгын резинэн суурь, усан зайлуулах резинэн хийлдэг далан (2008 оноос хойш үйлдвэрлээгүй), усан онгоцны зогсоолын хамгаалалт, явган хүний замын хаалт, зэвэрдэггүй төмөр, резинэн таазны болон дээврийн материал, ус хадгалах танк, банны хэрэгсэл, шал, сан техникийг нийлүүлдэг.

Цахилгаан барааны хувьд оффисийн техникүүдийн рольк, нарны зай хураагуурын ялтас, плазм дэлгэц зэргийг хийж байна. Спорт барааны хувьд Bridgestone голфийн бөмбөг, цохиур, теннисний бөмбөг, ракетийг зах зээлд гаргаж байна. Bridgestone-ий унадаг дугуй үйлдвэрлэл нь Япондоо хамгийн өргөн тархсан нь юм.

Bridgestone арилжааны групп (Bandag)[кодоор засварлах]

Bandag Компаний Лого

2006 оны 12 сарын 5-нд Bridgestone Америк болон Bandag компаниуд нэгдэж байгаагаа зарласан бөгөөд 1957 онд байгуулагдсан, ачааны автомашины дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг, дэлхий дахинд 900 франчайзед борлуулалтын цэгтэй Мускатин Ловабасед Бандаг компанийг өөрийн болгох юм. Нэгдэх үеэрээ Токио дахь Bridgestone-ий ерөнхийлөгч тайлбарлахдаа:

“Шатахууны үнийн өсөлт нь хэрэглэгчдэд зардлаа багасгахыг сануулж байдаг (сайжруулсан дугуйг хэрэглэснээр). Энэ зэргийн зүйлийг зохицуулахад цаг хугацаа, мөнгө орно. Бид энэ бүгдийг нэр дор хүртэх боломжтой болж байна.”

Мөнгөн шилжүүлгийн дүн нь ойролцоогоор 1,05 тэрбум ам.доллар болсон. 2007 оны 5 сарын 31-нд гэрээг эцэслэн баталсан бөгөөд Bridgestone Америк шийдэгдээгүй байсан Бандагын хувьцааг тус бүрийг нь 50,75 ам.доллараар авсан. Нэгжийг Bridgestone Бандаг ХХК гэж нэрлэсэн бөгөөд Саул Соломон ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнө нь тэрээр BSAH-ны Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий Зөвлөхөөр ажиллаж байсан. Үүний дараагийн 4 жилд Бандагийн төв удирдлага Мускатинд байсан бөгөд зарим ажил үүргийн хувиарлалтыг бусад хэсгүүдрүү хувиарласан байна. 2010 оны 11 сард компаний толгой оффис Нашвилрүү нүүсэн байна. 2011 оны 5 сард Бандаг нэрээ сольж Bridgestone худалдаа үйлчилгээний групп болгон өөрчилсөн байна.

Унадаг дугуй[кодоор засварлах]

Кабукигийн тэмдэг.

Bridgestone унадаг дугуй 1949 онд байгуулагдсан. Эдгээр дугуйг өөрийн нэрийн дор болон толгой брэндийн нэрийн доор гаргадаг. Нэг хэсэг Bridgestone унадаг дугуйгаа Кабуки нэрийн дор гаргаж байсан.

АНУ-ын унадаг дугуйны албаны маркетингийн захирал Грант Петерсон хувийн, тохилог унадаг дугуй гэсэн ойлголтын оронд дугуйн үйлдвэрлэлийг сэргээсэн алдартай хандлагыг бий болгосон. Петерсон энэхүү хандлагыг Bridgestone АНУ-д дугуйны маркетинг хийхээ зогсоосны дараа Ривендел унадаг дугуйн дээр хэрэгжүүлсэн юм.

Компани уулын дугуй үйлдвэрлэлд анхдагч ба энгийн хувилбараас богино гинжтэй, бөх раамтай хийсэн. Энэ нь илүү хөнгөн өгсүүр замд сайн явахад хялбар болсон байна.

Японы дэлгүүр дахь толгой брэндийн дугуй

Bridgestone Нихон Житенша Шинкокайгийн батлагдсан стандартын дагуу Кейриний уралдаанд зориулж унадаг дугуйны их биеүүдийг хийж байна. Мөн энэ стандартын их биенээс гадна өөр их биеүүдийг үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж байна.

Энэхүү үйлдвэр нь уралдааны болон уулын дугуйн хэрэглэл үйлдвэрлэдэг гэдгээрээ олонд танигдсан.

Bridgestone мөн Доктор Алекс Моултонтой хамтарч Bridgestone Моултон унадаг дугуйг бүтээж Bridgestone-ий аялал нэртэй дугуйг зах зээлд гаргаж эхэлсэн.

1981-ээс 1982 оны хооронд Bridgestone MKI & MKII гэж танигдсан BMX унадаг дугуйнуудыг гаргаж байсан.

Bridgestone нисэх онгоцны дугуй[кодоор засварлах]

Bridgestone Нисэх Онгоцны Дугуй (АНУ) нь онгоцны дугуй үйлдвэрлэгч бөгөөд мөн дугуйны засварын үйлчилгээг үзүүлдэг. Bridgestone Америк Холдинг 2006 оны 5 сард Флоридагийн Миами дахь үйлдвэрлэлээ Хойд Каролин дахь Маёоданд 15’000 м2 байгууламжруу нүүлгэсэн бөгөөд энд нь 2007 оны дунд үед дууссан энэ ажлаар нийт 95 ажлыг бий болгосон юм. Bridgestone нисэх онгоцны дугуйн Гүйцэтгэх захирал болоод Ерөнхийлөгч Жое Райн хэлэхдээ “Энэхүү шилжилт нь Боинг 787, Айрбус А380 зэрэг орчин үеийн технологийн дэвшилтэт агаарын хөлгийн эрэлт болон хамтран ажиллах үндсийг бэлтгэж, Bridgestone дугуйны чанарыг сайжруулахад нөлөөлөх байгууламж болно” гэсэн байна. Bridgestone нисэх онгоцны үйлдвэрлэлд дугуйг сүүлийн 70 жилийн турш гол бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд Бельги, Хонг-Конг, Токиод салбаруудтай юм.

Гольфийн бүтээгдэхүүн[кодоор засварлах]

Bridgestone Голф нь Bridgestone-ий алба ба үүний брэндийн нэрэн дор голфийн бараануудыг зах зээлд нийлүүлдэг. Bridgestone нь 1935 оноос хойш голфийн холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Одоогоор голфийн бөмбөг, цохиур болон дагалдах жижиг хэрэгсэлүүдийг үйлдвэрлэж байна. Дугуйны технелогит гарч буй технологийн хөгжлийн дагаж голфийн бөмбөгний технологид бас нөлөөлсөн. Энэ нь Bridgestone-ийг Японы №1 голфийн бөмбөг үйлдвэрлэгч болгосон.

Голфийн цохиурын үйлдвэрлэлийг 1972 онд эхлүүлсэн.

Bridgestone нь өөрийн голфийн холбогдолтой бүтээгдэхүүний томоохон албадуудтай бөгөөд эдгээр нь АНУ (АНУ Гольф), Австрали (Bridgestone Гольф Австрали) болон Өмнөд Солонгосд (Сокио корпораци) байдаг.

Bridgestone-ий цахим сурвалжлагч[кодоор засварлах]

Bridgestone-ий цахим сурвалжлагч хөтөлбөр нь Европын өсөж буй залуу спортын сэтгүүлчид болон бүтэн цагийн 18-30 насны оюутнуудын дунд зохиогддог тэмцээн юм.

5 дахь жилдээ Bridgestone-ий цахим сурвалжлагч хөтөлбөрөөр амралтын өдрүүдэд болдог Европын ЖП2 уралдааны мэдээг бэлтгэж, тамирчдаас сурвалжлага авдаг сэтгүүлчдийг дэмжиж байна.

2008 оны тэмцээний сүүлийн хугацаа нь 2 сарын 1-нээс 3 сарын 31-ний 12.00 GMT цаг хүртэл байсан. Үүнээс хойш Bridgestone дахин цахим сурвалжлагч хөтөлбөрийн тэмцээнийг зохион байгуулаагүй бөгөөд магадгүй ирээдүйд өөр ямар нэгэн хэлбэрээр дахин явагдаж магадгүй юм.

Гадаад холбоосууд[кодоор засварлах]

 Commons: Bridgestone – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Үндсэн[кодоор засварлах]

Мото Спорт[кодоор засварлах]

Унадаг дугуй[кодоор засварлах]

Мотоцикл[кодоор засварлах]


Загвар:Automotive industry in Japan Загвар:Major Japanese motorcycle manufacturers