Хэрэглэгч:Баттулгын Энэрэл
Судидын Баттулга | |
|---|---|
| Төрсөн | Судидын Баттулга 1978 оны 1 сарын 14 төрсөн |
| Харьяалал | Монгол |
| Боловсрол | Соёл Урлагийн Их Сургууль |
| Мэргэжил | Найруулагч, жүжигчин, зохиолч |
| Идэвхтэй | 2001–одоог хүртэл |
| Шагналууд |
|
Судидын Баттулга нь Монгол Улсын кино найруулагч, зохиолч, жүжигчин юм. Тэрээр 2000-аад оноос хойш Монголын уран сайхны болон телевизийн салбарт идэвхтэй уран бүтээлээ туурвиж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Тулгатан пикчерс студийн захирлаар ажиллаж байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Судидын Баттулга 1997–2001 онд Соёл Урлагийн Их Сургууль-д УГЗ, найруулагч Ч.Найдандоржийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Судидын Баттулга нь боловсрол, спортын салбарт олон жил зүтгэсэн гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Нордовын Сувид (1934 – 2010) нь Монгол Улсын боловсролын салбарт 44 жил тасралтгүй ажилласан нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, багш, сургуулийн захирал байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт Жуух бичиг, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон олон хүндэт цол шагналаар шагнагдсан.
Эцгийнх нь шавь нар дунд УИХ-ын гишүүн, спортын гавьяат тамирчид, улсын аваргууд багтдаг бөгөөд түүнийг “хүүхэд бүрт зорилго, итгэл өгдөг багш” хэмээн дурсдаг.
Түүний эх Гүрсэдийн Бээжин (1938 – 2009) нь боловсролын байгууллагад лаборант, номын санчаар ажиллаж, хожим Ардын Боловсролын яамны сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэр болон нийтийн аж ахуйн салбарт 20 гаруй жил зүтгэсэн нэгэн юм. Тэрээр хөдөлмөрч, халамжтай ээж, үнэнч хань, нийгмийн идэвхтэй иргэн байснаараа олон хүнд хүндлэгддэг байв.
Судидын Баттулга нь долоон хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд гэр бүлийн урам зориг, хөдөлмөрч чанар нь түүний уран бүтээлийн үнэт суурь болсон гэж үздэг.
Судидын Баттулга нь гэр бүлтэй. Эхнэр нь бизнес эрхлэгч У.Ундраа, тэд хамтран “Энерэл-Тулуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэд 3 хүүхэдтэй.
Ажил мэргэжил
[засварлах | кодоор засварлах]- 2005–2010 он — Илд продакшн, найруулагч
- 2011–2021 он — Херуб Интертайнмэнт, найруулагч
- 2022 оноос — Тулгатан пикчерс, найруулагч, захирал
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Судидын Баттулга 2001 оноос хойш 50 гаруй уран сайхны болон телевизийн бүтээлд найруулагч, зохиолч, жүжигчнээр оролцсон. Түүний онцлох бүтээлүүдэд:
- Ганц үнэн (2025) – Ерөнхий найруулагч, зохиолч (хамтарсан)
- Амьдралын урт замд-2 (2025) – Ерөнхий найруулагч, зохиолч (хамтарсан)
- Эцэг (2024) – Ерөнхий найруулагч, зохиолч (хамтарсан)
- Жаргаж үзээгүй нар (2024) – жүжигчин
- Хавтаст хэрэг-2 (2024) – зохиолч (хамтарсан)
- Өмнөдийг зорих замд (2023) – Ерөнхий найруулагч, зохиолч (хамтарсан)
- Торгоны маань хээ (2023) – Ерөнхий найруулагч
- Амьдралын урт замд (2023) – Ерөнхий найруулагч
- Эрвээхэйн сүүдэр (2022) – Ерөнхий найруулагч
- Ээжээ зорино (2022) – Ерөнхий найруулагч
- Гэнэтийн зочид (2021) – Ерөнхий найруулагч
- Бүтэн амьдрал (2020) – Ерөнхий найруулагч
- Их хотын залуус (2015) – Ерөнхий найруулагч
- Ар хударга (2014) – жүжигчин
- 3 найз (2013) – Ерөнхий найруулагч
- Ийм нэгэн дурлал (2006, 2008) – Ерөнхий найруулагч, зохиолч (хамтарсан)
- Ноён солиот (2001) – жүжигчин
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2011 — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2020 — Төрийн дээд шагнал Алтан гадас одон
- 2025 — ШХАБ олон улсын кино наадамд “Эцэг” уран сайхны киногоор Шилдэг найруулагч-ийн шагнал
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]